| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0687/З |
| Дугаар | 128/ШШ2026/0106 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д /РД:УС86/
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Р.Гэрэлсүрэн, Д.Оюунчимэг, П.Саранцэцэг, Б.Батцэнгэл, Ш.Ү******* нар.
Маргааны зүйл: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Маргад-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.Б /цахим/, гуравдагч этгээд Б.Батцэнгэл, П.Оюунчимэг, Р.Гэрэлсүрэн, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ц.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
.. Нэхэмжлэгч Б.Дгээс 2023 оны 08 дугаар сарын -ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дүгээр захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.. Нэхэмжлэгч Б.Дд 209 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 209 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/79 тоот захирамжаар нэгж талбарын 305002 дугаартай , м.кв талбай газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмших эрх олгосон.
2.2. Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлт гаргаж дээрх газар эзэмших гэрчилгээний хугацааг 2024 оны 2 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл сунгасан.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны ГБМЗХ2020/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны (4/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Д нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг бүхэлд нь эс зөвшөөрч, хууль ёсны эрх буюу хуулийн дагуу үүссэн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Б дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах , м.кв талбай бүхий газрыг 205 онд хуульд заасан журмын дагуу эзэмшиж, 209 онд тус газрын зориулалтыг өөрчилж, улмаар 209 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын тоот захирамжаар нэгж талбарын дугаар олгогдоод худалдаа үйлчилгээний цогцолбор төв, үйлчилгээний контор зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Нэхэмжлэгч 209 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Б дүүргийн Газар зохион байгуулалтын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж тус газрыг эзэмшиж эхэлсэн. Эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс тус газарт үйлчилгээ, конторын зориулалттай 60: метр хэмжээтэй зоорьтой 2 давхар барилга барих хүсэлтийг төрийн холбогдох байгууллагад гаргаж, дараах бичиг баримт болон зөвшөөрлүүдийг хуульд заасны дагуу авсан байна. Үүнд Хот байгуулалт, хотын стандартын газар болон Нийслэлийн Ерөнхий архитектурын газраас 2020 оны 06 дугаар сарын 6-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас цахилгаан холбох техникийн нөхцөл, Нийслэлийн Онцгой байдлын газраас 202 оны 2 дугаар сарын 30-ны өдөр барилгын зураг төслийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 0 дүгээр сарын -ний өдөр зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус гаргасан. Дээрх дурдсан зөвшөөрөл болон албан бичгүүдэд тухайн газарт зориулалтын дагуу худалдаа үйлчилгээний цогцолбор төв, үйлчилгээний контор зориулалтаар эрхлэх зөвшөөрлийг олгосон. Иргэний эзэмшлийн газарт барилга байгууламж барихад шаардлагатай дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэхэд нэхэмжлэгч Б.Дгийн зүгээс багагүй зардал гарсан бөгөөд зөвшөөрөл болон холбогдох баримтуудыг хуулийн дагуу бүрдүүлсэн. Дээр бүгд нь иргэн Б.Дд хуулийн дагуу үүсэж бий болсон хууль ёсны эрх юм. Гэвч Нийслэлийн Засаг дарга дараах байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрхэд үндэслэлгүй халдсан. Тухайлбал захиргааны байгууллагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Бгийн гарын үсгээр албажсан мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичиг нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай буюу хэний хэрэгжүүлж буй барилгын төсөл нь уг мэдэгдэлд дурдагдсан хууль тогтоомжийг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байсан хэр нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх конторын зориулалттай 2 давхар барилгын ажилд олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус цуцлах болсныг мэдэгдсэн. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт гарсан. Тус актын эхний заалтаар нэхэмжлэгч Б.Дд олгосон , м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ, хоёр дахь заалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, гуравдах заалтаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан. Б.Д нь хуульд заасны дагуу газар эзэмшиж төрийн зохих байгууллага буюу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хуульд заасан бүх шаардлагыг хангаж зөвшөөрлүүдийг аваад ажлаа эхлэх явцад ажлыг нь зогсоож, зөвшөөрлүүдийг үндэслэлгүй цуцалж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд харшилж байна. Нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжаар нэхэмжлэгчид холбогдох нийт 3 захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тухайн захиргааны актуудыг тус бүрийг нь ямар хуулийн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа хуулийн үндэслэл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож байгаа үндэслэл, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа үндэслэлүүд зэрэг тодорхой бус зүйлүүд байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.-д актын агуулга ойлгомжтой тодорхой байх талаар зохицуулсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д сонсох ажиллагаа хийх ёстой талаар зохицуулсан. Хариуцагч дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, хууль бус захирамж гаргасан тул маргаан бүхий захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамж нь хууль ёсны дагуу буюу үндэслэл бүхий гарсан захиргааны акт. Анх нэхэмжлэгчид 205 онд Нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. 209 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын тоот захирамжаар нэхэмжлэгчийн газрын зориулалтыг үйлчилгээ, контор болгон өөрчилж 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон. Нэхэмжлэгч Б.Д нь тухайн газар дээрээ эрх бүхий байгууллагуудад хүсэлт гаргаж архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга барих зөвшөөрлүүдийг авсан. Гэтэл тухайн байршил дээр нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн буюу иргэдийн өргөдөл, гомдол ихээр гарч эхэлсэн. Иргэдийн өргөдөл гомдлын дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийсний үндсэн дээр тус барилга нь норм, стандартад нийцэхгүй байна гэх дүгнэлтийг ирүүлсэн. Иймд тухайн дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг эрхүүдийг хүчингүй болгосон захиргааны актыг гаргасан. Маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдал болон зорилгодоо нийцсэн, нийтийн ашиг сонирхлыг бол хамгаалсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 209 оны А/79 дүгээр захирамжийг үндэслэж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Б.Дд Архитектур төлөвлөлтийн ГБМЗХ2020/ дугаартай тухайлсан зураг төсөлтэй 2 давхар зоорьтой үйлчилгээг конторын зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг 202 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан. 4/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хүртэл хугацаагаар нэхэмжлэгчид олгосон. Эдгээр захиргааны актуудыг олгосны дараагаар Б дүүргийн дүгээр байрны иргэд буюу өнөөдрийн гуравдагч этгээдүүдээр оролцож байгаа иргэдийн зүгээс батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь барилгын норм дүрэмд нийцэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эргэн хянаж, иргэдийн эрх ашгийг хамгаал гэдэг агуулгаар гомдол гаргасан...Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай 2023 оны 05 сарын 29-ний өдрийн ******* дугаартай дүгнэлт гаргаж, Б.Дд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, контор, үйлчилгээний зориулалттай загвар зураг нь дугаартай Орон сууцын барилгын зураг төслийн төлөвлөлтийн журмын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан барилгын зай хэмжээ, норм дүрмийг хангахгүй байгаа нь тогтоогдож байх тул хуульд заасны дагуу хяналт шалгалтыг хэрэгжүүлж ирүүлнэ үү гэх дүгнэлтийг ирүүлсэн. Тус дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгчид олгосон барилгын үе шатын зөвшөөрлүүд болон газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байдаг. Тус захирамжийн нэг дэх хэсэгт дурдсан хуулийн үндэслэл заалтууд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн барилга барихаар төлөвлөж буй байршил буюу Б дүүргийн 8 дугаар хорооны дүгээр байрны нэр бүхий оршин суугч болон өөр байрны оршин суугчид тухайн газарт анх гарааш ашиглаж, эзэмшиж байсан. Үүний дараагаар нэхэмжлэгч гарааш эзэмшигч иргэдтэй тохиролцож, дулаан зогсоол бариулах гэрээг байгуулахаар харилцан тохиролцож жилийг хугацаатайгаар байгуулсан. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь 205 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан. Гэрээг баталгаажуулах болсон үндэслэл нь дулаан зогсоол бариулах гэрээ. Энэ үйл баримт нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтаар нотлогдоно. Нийслэлийн Засаг даргын 205 оны захирамж гарсан өдрөөс хойш нэхэмжлэгч нь иргэдтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, дулаан зогсоол барих төслөө хэрэгжүүлээгүй 209 онд хүртэл явсан. Үүний дараагаар нэхэмжлэгч тус газрын зориулалтыг өөрчлүүлсэн. Нэхэмжлэгч 2020 онд тухайн газар дээр барилга барих гэж буй талаарх самбарыг байршуулсан. Үүнээс үүдэж Б дүүргийн 8 дугаар хорооны дүгээр байрны оршин суугч нар нэхэмжлэгчийг газрын зориулалтыг өөрчлүүлсэн талаар мэдсэн бөгөөд иргэдийн зүгээс тухайн газарт барилга барих гэж буйг эс зөвшөөрч тухайн үеийн Хот байгуулал хөгжлийн газрын Газар барилгажилтын мэргэжлийн хэлтэст хандсан. Тус байгууллагад иргэд нэхэмжлэгчийн барилга барих гэж буйг эс зөвшөөрч буйгаа илэрхийлж 2020 оны 25, 26, 27 дугаар хурлуудад тус тус оролцсон. 25 болон 26 дугаар хурлуудад иргэд нэхэмжлэгчийн барилга барих хүсэлтийг нь эс зөвшөөрсөн хариуг гаргасан. 26 дугаар хурлын шийдвэрт тодорхой асуудлаар иргэдтэй зөвшилцөх нь зүйтэй юм байна гэх агуулга дурдагддаг. Үүгээр иргэдтэй дугаар Орон сууцын барилгын зураг төслийн төлөвлөлтөд заасан барилгын норм, дүрмийн талаар зөвшилцөх шийдэлд хүрсэн. Гэтэл бодит нөхцөлд нэхэмжлэгч барилгын норм дүрмийг хангахгүй байна. Мөн далангийн түвшний зөрөө үүсэж буй асуудлыг иргэдтэй зөвшилц гэх хурлын шийдвэрийг нэхэмжлэгчид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн ч нэхэмжлэгч хурлын шийдвэрийг хэрэгжүүлээгүй буюу иргэдтэй зөвшилцөөгүй байхад газар Барилгажилтын мэргэжлийн хэлтсээс нэхэмжлэгчийн барилга барих хүсэлтийг зөвшөөрсөн хариуг ирүүлсэн. 27 дугаар хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч эскиз зургаа батлуулахдаа тухайн гарааш эзэмшигч 28 иргэдтэй зөвшилцөх шаардлагатай гэдэг талаар тусгагдсан. Энэ нь 5 дугаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. 2020 оноос хойш оршин суугчдын зүгээс өргөдөл, гомдлыг зохих ёсны газруудад гаргаж ирсэн. Үүний нэг нь 2023 оны 05 дугаар сарын 6-ны өдөр Хотын стандарт, хяналтын газарт гаргасан гомдол байгаа. Тус гомдлын дагуу Хотын стандарт, хяналтын газраас хяналт шалгалт хийгээд дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Дгийн барилга барих гэж буй төслийн дагуу баригдаж буй барилга нь дугаартай Орон сууцын барилгын зураг төслийн төлөвлөлтийн журмын 4 дэх хавсралтыг хангахгүй байгаа буюу бодит нөхцөл байдал дээр 9,5 метр зайтай байна гэдэг дүгнэлтийг ирүүлсэн. Тус журамд 2-оос 4 давхар барилга баригдах гэж байгаа тохиолдолд тууш талаараа 5 метр зайтай байх ёстой гэж заасан бөгөөд үүнийг хангахгүй байсан. Мөн онцгой байдлын яаралтай үед галын машин нэвтрэх боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн барих гэж байгаа барилгууд , метр буюу гал гарсан тохиолдолд машин багтах зайгүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Зоорины түвшний зөрөөг тодорхойлсон бөгөөд үүнд дүгээр байрны зоорины түвшин нь газрын хөрснөөс доошоо -292, нэхэмжлэгчийнх -3,92 буюу хоорондоо ,5 метр түвшний зөрөө үүсэхээр байна гэж тодорхойлсон. Мөн дулаан зогсоол бариулах гэрээний хэрэгжилт биелэгдээгүй талаар дүгнэсэн. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт иргэдийн хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт биелэгдээгүй бөгөөд дахин шинэ гэрээ байгуулагдаагүй байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, А даалгавар, газар эзэмших эрх олгосон зэрэг нь нийтийн ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг агуулгаар Нийслэлийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх зөрчлүүдээс шалтгаалж дүгээр байрны оршин суугчид, мөн тус хороогоор зорчдог оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалуулах эрхтэй. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрхийг тухайн барилга баригдаж эхэлснээс хойш ноцтойгоор зөрчиж байна. Өмнөх шүүх хурлуудад нэхэмжлэгчийн зүгээс барилгыг дүгээр байрны хүчдэлийн далантай тулгаж барихгүй, мөн машиныг нэвтрэх боломжтойгоор барилга барина гэж тайлбарлаж байсан. 4 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудаст тухайн үеийн барилга эхлүүлж байсан үеийн зураг авагдсан бөгөөд тус зурагт газрын аль хэсгийг ухах талаар шохойгоор тэмдэглэсэн. Үүнээс нэхэмжлэгчийн онцгой байдлын үед машин нэвтрэх боломжтой байдлаар төлөвлөнө гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. дүгээр байр нь онд баригдсан. Насжилтын хувьд нэлээн хөгшин барилга гэж хэлж болно. Нэхэмжлэгч тус зөрчлөөрөө холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байна. Хууль дээдлэх нь шударга ёсны баталгаа. Хууль дээдэлснээр нийгмийн харилцаа, эрх чөлөө, эрх тэгш байдал хангагддаг. Гэтэл нэхэмжлэгч хууль бусаар олж авсан газартаа барих гэж буй барилга нь Монгол Улсын холбогдох норм дүрэм, хуулийг зөрчиж байна. Нэхэмжлэгч Орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөх норм дүрмийн дугаар хавсралтад заасан барилгын зай хэмжээ, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2, 7..3, дүгээр зүйлийн ..2, ..4-д заасныг зөрчиж байна. Тус заалтуудаас харвал төрийн захиргааны байгууллага нь иргэн, аж ахуйн нэгжид барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо тухайн барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүйгээр төлөвлөсөн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр хууль тогтоомжид нийцүүлэн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг олгох ёстой байна. Нийтийн ашиг сонирхлын эрхийн хүрээнд захиргааны байгууллагаас хяналт шалгалт хийж акт гаргасан. Захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Маргаан бүхий акт гарснаас хойш тухайн газар дээр олон зөрчлүүд илэрсэн. Хэргийн газрын үзлэг дээр хэлсэнчлэн борооны ус зайлуулах шугамыг гэмтээсэн үйл баримт тогтоогдсон. Тус зөрчлөөс үүдэж дүгээр байрны ус зайлуулах шугамыг гэмтээсэн хэсэгт ус тогтож, зам дагуу үерийн ус тогтож эхэлсэн. Энэ нь дүгээр байрны оршин суугчид болон тэр хавиар зорчиж байгаа иргэдийн өмч хөрөнгөд халдаж байгаа үйл баримт юм. Хэрэгт авагдсан баримтаар 208, 209 онуудад нэхэмжлэгчийн зүгээс газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж байсан бөгөөд тухайн үед тус байгууллагуудаас Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан үндэслэл бүрдсэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 202 оны дугаар тогтоолоор ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгч байсан. Хариуцагчийн зүгээс барилгын ажлын зөвшөөрөл болон А даалгаврыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. А даалгаврын холбогдох заалтуудаас харахад нэхэмжлэгчийн төлөвлөсөн загвар зураг нь бодит байдал дээр нийцэхгүй байгаа байгаа юм. А даалгаврын 9 дүгээр зүйлд Онцгой байдлын үед гал унтраах, аврах баг бүрэлдэхүүн саадгүй ажиллах боломжтой автомашин нэвтрэх боломжийг хангаж төлөвлөх, авто болон явган замын хөдөлгөөний тасралтгүй саадгүй байдлыг ханган хөдөлгөөний урсгалын шийдлийг иж бүрэн гарган зогсоол талбайг нэмэгдүүлэн төлөвлөх, одоо байгаа барилгуудыг хэвийн аюулгүй байдлыг ханган барилгажуулах, дүгээр зүйлд одоо байгаа шугам сүлжээний хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийхэд саадгүй байдлаар төлөвлөх, холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөх, 2 дугаар зүйлд барилга байгууламжийг төлөвлөхдөө тухайн газрын гадаргууд өндөржилтийн хэмжилт хийх, үер, хөрсний нуралтаас хамгаалах бэхэлгээ, далан суваг барьж байгуулах урьдчилан арга хэмжээ тус тусгах, газар доорх болон дээрх шугам сүлжээг тодруулсны үндсэн дээр зураг төслийг боловсруулагч гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Зөрчсөн гэж үзэх үндэслэл нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хяналт шалгалтаар нотлогдож байна. А даалгаварт барилгажих талбайг 840 м.кв гэж заасан байгаа. Харин орон сууцын загвар зурагт 995,87 м.кв буюу гэж барилгажих талбайг өөр өөрөөр заасан байх тул нэхэмжлэгч Хот байгуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 2.8-д заасныг тус тус зөрчиж байна. Энэ зөрөөтэй мэдээллүүдийг үндэслэж холбогдох зөвшөөрлүүдийг олгосон нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд Р.Гэрэлсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч гуравдагч этгээд нартай 9 сарын хугацаатай гэрээ байгуулсан, гэрээний үүргээ зөрчиж гарааш барихаа больсон талаараа мэдэгдээгүй. Гэрээнд барилга барих талаар ерөөсөө дурдаагүй. Нэхэмжлэгч анхнаасаа дулаан зогсоол бариулах зорилгоор гуравдагч этгээд нартай гэрээ байгуулж, газрын зөвшөөрлийг анх авсан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжаар Нийслэлийн Б дүүргийнх 8-р хорооны дүгээр байрны иргэд оршин суугчдаас гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль тогтоомж барилгын норм дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйлчилгээ, конторын зориулалтаар иргэн Б.Дд олгосон , м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны ГБМЗХ2020/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны (4/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
.. Нэхэмжлэгч Б.Д нь анх 205 онд Б дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 м.кв талбай бүхий газрыг дулаан зогсоол бариулах төсөл хэрэгжүүлэхээр гараж ашиглах эрх бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулсны үндсэнд Нийслэлийн Засаг даргын 205 оны дугаар захирамжаар нийтийн дулаан зогсоолын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 209 онд газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын 209 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын 305002 дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор /үйлчилгээ, контор/ зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, 209 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б дүүргийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан.
.2. Улмаар тухайн газартаа үйлчилгээ, конторын зориулалтаар 60.0х.0 метр хэмжээтэй зоорьтой, 2 давхар барилга барихаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2020 оны 06 дугаар сарын 6-ны өдөр ГБМЗХ2020/ тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах газраас дугаартай Техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 202 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Техникийн нөхцөл, Нийслэлийн Онцгой байдлын газраас 202 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Барилгын зураг төслийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 0 дүгээр сарын -ний өдрийн дугаартай Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг тус тус гаргуулжээ.
.3. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 000539 (4/2022) тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уг зөвшөөрлийн хугацааг 2024 оны 2 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.
.4. 2023 оны 04 дүгээр сарын -ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Б дүүргийн 8 дугаар хорооны дугаар хороолол -р байрны Ш.Ү******* нарын иргэдээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг тухайн барилгын ажилтай холбогдуулан Б дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэдийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
.5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *******, мөн оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгүүдээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3., 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40..-д заасныг зөрчсөн, оршин суугч иргэдээс талбайг чөлөөлөх талаар гомдол санал ирсэнтэй холбогдуулан газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар тус тус мэдэгджээ.
.5. Энэ хугацаанд мөн иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичиг маргаан бүхий газарт хяналт шалгалт хийж, дараах нөхцөл тогтоогдсон талаар дурджээ. Үүнд: ...АРХ ******* шифртэй зургийн Огтлол 2-2, 3-3 (50) хуудаст -р байр руу харсан цонхтой төлөвлөгдсөн ба 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар дээр хийсэн хэмжилтээр 9.5 метрийн зайтай байгаа нь Орон сууцны барилгын зураг төлөвлөлт ******* -ийн 4.8 заалт, 4 дүгээр хавсралтад заасан (Барилгын тууш /урт/ талуудын хооронд 2-4 давхар хүртэл 5 метр зайтай байх) заалтыг хангахгүй байна.
- ... зураг төслийн Раздел 0-, лист 3 дугаарлалт бүхий хуудаст барилгын зоорины давхар нь газрын +- түвшнээс доош -3.90 метрт байгаа нь түвшний зөрүү үүсэхээс гадна орон сууцны барилгын хүчитгэлийн далантай . метрт байрласан байгаа нь онцгой байдлын үед яаралтай үеийн автомашин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Барилгын ажлын гэрчилгээ нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7., 7.., 7..2, 7..3, 7.5 дахь заалтуудад нийцээгүй гэж дүгнэсэн.
.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний ******* тоот албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Ингээд дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
2.Хууль хэрэглээний тухайд:
2.. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн , Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24..5, 66 дугаар зүйлийн 66., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..2, 4..4, 35 дугаар зүйлийн 35.., 35..2, 40 дүгээр зүйлийн 40.., Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2, 7..3, 7.2, 7.5, дүгээр зүйлийн ..2, ..4, 35 дугаар зүйлийн 35.., 35..2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2., 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 98 дугаар зүйлийн 98..2 дахь заалт болон Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт, БНбД 3.0.0-ын 4.8 дахь хэсэг дүгээр хавсралт, Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны ******* дугаартай хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэсэн байна.
2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-д газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40..-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэжээ.
2.3. Дээрх хуульд зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлэх, газрыг зүй зохистой ашиглаж, эрх бүхий байгууллагаас тавьсан үүргийг биелүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөн буюу ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гэж тус тус заасан
2.5. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь газар эзэмших үүргээ хэрхэн зөрчсөн талаар хариуцагчаас тодорхой тайлбар гаргаагүй, энэ талаар баримтгүй зөвхөн иргэдээс хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, мөн Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгийг үндэслэсэн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.
2.6. Гэтэл дээрх албан бичигт газар эзэмшихтэй холбоотой асуудлыг дурдсан боловч газрыг зохисгүй ашигласантай холбоотой дүгнэлт байхгүй, газар эзэмших эрхийн зориулалт нь үйлчилгээ, конторын зориулалтаар ашиглахын тулд холбогдох барилга барих зөвшөөрлийг авсны үндсэн дээр эзэмших эрх бүхий газраа ухсан, газрыг ухсаны улмаас байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болохыг тогтоогоогүй, мөн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлага байхгүй учир нэхэмжлэгчийн тухайд удаа дараа болон ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
2.7. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
2.8. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заасан.
2.9. Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичигт ...Хот байгуулалт хөгжлийн газраас иргэн Б.Дд хандан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/2238 дугаартай албан бичгээр гомдол гаргагч нэр бүхий иргэдтэй холбогдох норм дүрмийг мөрдүүлэх талаар зөвшилцөх бичиг хүргүүлсэн боловч хэрэгжилтийг хангуулсан эсэх нь тодорхойгүй Мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаар хуралдаанаар хүсэлтийг зөвшөөрч шийдвэрлэжээ гэж дурдсан, энэ нь нэхэмжлэгчид Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгох эсэх асуудлыг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар хуралдаанаар иргэд эсэргүүцэж байгаа болон бусад үндэслэлээр зөвшөөрөөгүй, харин 2020 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаар хуралдаанаар иргэд 4 давхар барилга барихыг зөвшөөрөхгүй байгаа, эскиз батлахдаа 28 хүнтэйгээ зөвшилцсөн байх гээд барилга барихыг зөвшөөрсөн үйл баримтаар тогтоогдож байна.
2.0. Гэвч нэхэмжлэгчээс тухайн барилгыг эсэргүүцэж байсан иргэд, дүгээр байрны оршин суугчидтай зөвшилцөөгүй, тухайн иргэдээс удаа дараа гомдол гаргасны дагуу дээрх хяналт шалгалтын газрын ******* албан бичгээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7..2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол 7..3-д энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх-ийг харгалзан үзэхээр заасныг, мөн 7.5-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж заасанд барилгын ажлын гэрчилгээ олгосон нь нийцээгүй болохыг дүгнэжээ.
2.. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-д хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол зөвшөөрөл авахаас татгалзана, 30 дугаар зүйлийн 30.5-д Энэ хуулийн 27..2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.
2.2. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь барилгын ажлын зураг төсөл боловсруулахдаа гуравдагч этгээдүүд болох хөрш залгаа орон сууцны иргэдтэй зөвшилцөөгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар олгоход үүнийг харгалзахаар хуралдаанаар хэлэлцсэн байхад барилгын ажлын гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн 27.3.-д нийцээгүй байна.
2.. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар эрх бүхий захиргааны байгууллага барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ба Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар барилгын ажлын зөвшөөрлийг татгалзсан тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгавар мөн хүчингүй болохоор байна.
2.. Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичигт маргаагүй, энэ албан бичгээр гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн болохыг тогтоосон учир маргаан бүхий актаар Архитектур төлөвлөлийн даалгавар болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасантай нийцнэ.
2.5. Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны ГБМЗХ2020/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны (4/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3., 06.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 27 дугаар зүйлийн 27.3., 30 дугаар зүйлийн 30.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжийн Б.Дд олгосон , м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дуусгавар болгосон хэсгийг хүчингүй болгож, үлдэх уг захирамжийн ..Нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны ГБМЗХ2020/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны (4/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосныг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ