2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06214

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 11 192/ШШ2025/06214

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох,

 

78,736,976 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани өөрийн өмчлөлийн *******, 6 дугаар хороо, Яармаг,*******, Капитал Тауэр Төвийн 3 дугаар давхарын 317.3м м.кв, 4 дүгээр давхарын 87 м.кв талбай, нийт 404.3 м.кв талбайг "Алекс менежмент" ХХК-д түрээслүүлж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр F 3/А дугаар Түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр бид түрээслэгчийн ямар үйл ажиллагаа явуулахаас үл хамаарч, бүх талбайг хамгийн боломжит бага үнээр буюу м.кв-ийг нь 25 000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Гэрээ байгуулагдсанаар 2024 оны 11 сарын 16-ны өдөр түрээслэсэн 404.3м талбайг "Алекс менежмент" ХХК хүлээн авч, өөрсдийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг оруулж байршуулсан. Манай компани Капитал Тауэр Төвийнхөө ашиглалтыг хариуцдаг тул "Апекс менежмент" ХХК нь 3 дугаар давхарын 317.3м талбайг Sun medical эмнэлэг, лабораторийн зориулалтаар ашиглах болохоор нэмэлт засвар, засал хийлгэе гэсэн санал тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу манай компани барилга заслын ажил гүйцэтгэдэг хүмүүстэй засварын ажлын гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн. Ингэхдээ манай компанийн зүгээс харьцангуй уян хатан хандаж, нэмэлт заслын ажлын зардлын 50 хувийг "Сант Атар" ХХК хариуцахаар, 50 хувийг "Апекс менежмент ХХК хариуцахаар харилцан тохиролцож, засал, засварын ажлыг гүйцэтгүүлсэн. Заслын ажлын явц, материал сонголтыг тухай бүр түрээслэгч компанитай зөвшилцөж, "Алекс менежмент" ХХК-ийн хүсэлтийн дагуу цайвар, бор шаргал өнгийн хавтан хана, хаалга, таазын өндрийн хэмжээ зэргийг засаж, засал хийгдсэн. Дээрх заслын нэмэлт ажил нь үндсэн Түрээсийн гэрээнээс тусдаа тохиролцоо бөгөөд ажлын зардал нийт 32 442 000 төгрөгийн төсөвт өртөгтэй гарахыг "Алекс менежмент" ХХК хүлээн зөвшөөрсөн боловч зардлын 50 хувь буюу 16 221 000 төгрөгийг гаргах үүргээ биелүүлэхгүй ажлыг удаашруулж, бидний ажилд хүндрэл учруулж эхэлсэн тул олон удаа энэ талаар мэдэгдэж, ажлаа хурдлуулах шаардлага тавьж ирсэн. Нэгэнт эхлүүлсэн заслын ажлыг дуусгахын тулд бид өөрсдөө үлдсэн зардлыг гаргасан. Үүнээс гадна "Алекс менежмент" ХХК нь Түрээсийн гэрээний дагуу байршуулах ёстой барьцаа төлбөрийг төлөөгүй, түрээсийн талбайн ашиглалтын зардлууд болон түрээсийн төлбөр төлөх үүргээ анхнаасаа биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, бидний үйл ажиллагаанд маш их чирэгдэл учруулж ирлээ. Түрээсийн гэрээний 1.1-д ".... түрээслэгч нь талбайн болон бусад төлбөрийг төлж", 2.2-т "Түрээсийн талбайг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар түрээслэнэ", 2.3-т "1м.кв-ын 1 сарын түрээсийн үнэ 25 000 төгрөг байна. Үүнд ашиглалтын зардал багтаагүй болно", 3.1-т "Энэхүү гэрээний Хавсралт 1-д заасан төлбөрийг /НӨАТ-тэй дүн/-ийг тухайн өдрийн 18:00 цагаас өмнө төлж байхаар хоёр тал харилцан тохиролцов", 3.2-т "Түрээслэгч нь 1 сарын сарын түрээсийн төлбөртэй тэнцэх үнийн дүнгээр түрээслүүлэгч талд барьцаа төлнө" зэрэг түрээслэгч талын төлбөрийн үүрэгтэй холбоотой нөхцөлүүдийг харилцан тохиролцсон боловч үүргээ биелүүлэлгүй, гэрээг ноцтой зөрчөөд байгаа болно. Хэрэв манай компани дээрх 404.3м талбайг бусдад түрээслүүлсэн бол өнөөдөр асуудалгүй, хэвийн үйл ажиллагаатай явж байх байсан. "Танайх арай л удаж байна, бид улам л хохироод байна, өөр газар түрээслүүлмээр байна" гэхээр "санхүүжилт хөөцөлдөж байгаа мөнгө орж ирмэгц түрээсээ болон бусад төлбөрүүдээ төлчихнө, жаахан хүлээж өгөөч гэсэн тэдний гуйлт, хүсэлтийн дагуу удаан хүлээсэн билээ. Бид гэрээний үүргээ биелүүлж, талбайг хүлээлгэн өгсөн, түрээслэгч байгууллага талбайг хүлээн авч, эд хөрөнгөө оруулж тавьсан тул түрээслэгч байгууллагын ямар үйл ажиллагаа явуулсанаас үл хамааран талбайн түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй юм. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/105, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/25/111, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/25/113, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/25/128, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/25/139 дугаар албан бичгүүдээр бид үүргээ биелүүлэх шаардлага хүргүүлж, гэрээ цуцалсан болон төлбөр төлөх мэдэгдлүүдийг хүргүүлсэн болно. Манай компанийн зүгээс хүлээцтэй хандаж, төлбөр, тооцоо хийхгүй байгаа шалтгаан нөхцөлийг нь ойлгохыг хичээж, олон сар хүлээсэн боловч нааштай ямар нэгэн үйлдэл хийхгүй, санал санаачлага гаргахгүй хэвээр байсан бөгөөд үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон Түрээсийн гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ хүргүүлсэн. "Апекс менежмент" ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өнөөдрийн байдлаар манай компанид талбайн ашиглалтын төлбөр 100 165 төгрөг, Түрээсийн төлбөр 50 539 500 төгрөг, түрээсийн төлбөрийн алданги 11876 311 төгрөг, нэмэлт засварын ажилд зарцуулсан 16 221 000, нийт 78 736 976 төгрөгийн бодит хохирол учраад байна. Иймд Түрээсийн гэрээ болон хэлцлийн үүрэг, хариуцлага, учирсан хохирол болох нийт 78 736 976 төгрөгийг "Апекс менежмент" ХХК-иас гаргуулж, "Сант Атар" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Апекс менежмент ХХК-аас Сант атар ХХК нь 78,736,976 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс 3,000,000 төгрөгийг Сант атар ХХК-аас авсан.

Үлдсэн 75,736,976 төгрөгөөс урд нэхэмжилж байсан засварын зардал болох 16,221,000-3,000,000 төгрөгөөс нийт 13,221,000 төгрөгийг Апекс менежмент ХХК нь 2025.08.31-ний өдрийн дотор бэлнээр төлнө. Үлдсэн 62,515,976 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг багтааж приус 30, 41 автомашин эсвэл түргэний машинаар тоноглогдсон автомашин өгөхөөр тохиролцов. Ингээд үлдсэн 37,515,976 төгрөгийг нэхэмжлэгч тал авахгүй байхаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сант атар ХХК нь хариуцагч Апекс менежмент ХХК-д холбогдуулан 78,736,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... Апекс менежмент ХХК-аас Сант атар ХХК нь 78,736,976 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс 3,000,000 төгрөгийг Сант атар ХХК-аас авсан.

Үлдсэн 75,736,976 төгрөгөөс урд нэхэмжилж байсан засварын зардал болох 16,221,000-3,000,000 төгрөгөөс нийт 13,221,000 төгрөгийг Апекс менежмент ХХК нь 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бэлнээр төлнө. Үлдсэн 62,515,976 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг багтааж приус 30, 41 автомашин эсвэл түргэний машинаар тоноглогдсон автомашин өгөхөөр тохиролцов. Ингээд үлдсэн 37,515,976 төгрөгийг нэхэмжлэгч тал авахгүй байхаар харилцан тохиролцсон ... гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 78,736,976 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 75,736,976 төгрөгөөс 13,221,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бэлнээр төлнө, 25,000,000 төгрөгийг багтааж приус 30, 41 автомашин эсвэл түргэний машинаар тоноглогдсон автомашин өгнө гэж, нэхэмжлэгч нь 37,515,976 төгрөгөөсөө татгалзаж талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,635 төгрөгөөс 275,817.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,817.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 275,817.5 төгрөг тус тус гаргуулж нийт 551,635 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Апекс менежмент ХХК-аас Сант атар ХХК нь 78,736,976 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс 3,000,000 төгрөгийг Сант атар ХХК-аас авсан.

Үлдсэн 75,736,976 төгрөгөөс урд нэхэмжилж байсан засварын зардал болох 16,221,000-3,000,000 төгрөгөөс нийт 13,221,000 төгрөгийг Апекс менежмент ХХК нь 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бэлнээр төлнө. Үлдсэн 62,515,976 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг багтааж приус 30, 41 автомашин эсвэл түргэний машинаар тоноглогдсон автомашин өгөхөөр тохиролцов. Ингээд үлдсэн 37,515,976 төгрөгийг нэхэмжлэгч тал авахгүй байхаар харилцан тохиролцсон гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,635 төгрөгөөс 275,817.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,817.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 275,817.5 төгрөг тус тус гаргуулж нийт 551,635 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ