| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04542/И |
| Дугаар | 192/ШШ2025/06216 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/06216
2025 08 11 192/ШШ2025/06216
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,977,621.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгч Ариг Банк ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр MN800021002200014414 тоот "Онлайн цалингийн зээлийн гэрээ"-г байгуулан 23,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 06 дугаар сараас эхлэн зөрчиж, хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг бүрэн арилгаагүй байна. Иймд хариуцагч аас Зээлийн гэрээний 5.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 20.3, 21.2, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар MN800021002200014414 тоот "Онлайн цалингийн зээлийн гэрээ"-г хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч аас MN800021002200014414 тоот "Онлайн цалингийн зээлийн гэрээ"-ний үүрэгт үндсэн зээлийн өр 23,500,000 төгрөг, үндсэн хүүгийн өр 3,403,893.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 73,728.70 төгрөг, нийт 26,977,621.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие Ариг банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,977,621.84 төгрөгийг төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ариг банк ХК нь хариуцагч ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,977,621.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,977,621.84 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,838 төгрөгөөс 146,419 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,419 төгрөг, төрийн сангийн орлогоос 146,419 төгрөг тус тус гаргуулж нийт 292,838 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ариг банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,977,621.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,838 төгрөгөөс 146,419 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,419 төгрөг, төрийн сангийн орлогоос 146,419 төгрөг тус тус гаргуулж нийт 292,838 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ