| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/05503/И |
| Дугаар | 192/ШШ2025/06220 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/06220
2025 08 11 192/ШШ2025/06220
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,725,715.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " Гэрэлт-Од овогтой Чингүүнжав нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ-R000751365 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22,510,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 17,592,296.60 төгрөг, зээлийн хүү 1,111,672.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,746.06 төгрөг нийт 18,725,715.52 төгрөгийг Гэрэлт-Од овогтой Чингүүнжаваас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Голомт Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Чингүүнжавд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,725,715.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Чингүүнжав нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025.09.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 3,120,952.5 төгрөгийг тус тус Голомт Банк ХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Г.Чингүүнжавд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,725,715.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Г.Чингүүнжав нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,725,715.52 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025.09.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 3,120,952.5 төгрөгийг тус тус Голомт Банк ХК-д төлөхөөр нэхэмлжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Чингүүнжав зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,579 төгрөгөөс 125,789.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,789.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 125,789.5 төгрөг тус тус гаргуулж нийт 251,579 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Чингүүнжавд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,725,715.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч Г.Чингүүнжав нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,725,715.52 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025.09.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 3,120,952.5 төгрөгийг тус тус Голомт Банк ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,579 төгрөгөөс 125,789.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,789.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 125,789.5 төгрөг тус тус гаргуулж нийт 251,579 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ