2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2025/06240

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 11 192/ШШ2025/06240

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 559,960,659.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  "Соёолон групп" ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 373,307,106.34 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. Тус газарт өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж, албан тоотоор шаардлага хүргүүлж, уулзалт хийж, өр төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Иймд "Соёолон групп" ХХК-аас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.2 дах заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 373,307,106.34 төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 186,653,553.17 төгрөг, нийт 559,960,659.51 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 373,307,106.34 төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 186,653,553.17 төгрөг нийт 559,960,659.51 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаж талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон эвлэрлийн гэрээг байгуулав.

"Соёолон групп" ХХК-ийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/25-004 дугаартай алдангиас чөлөөлүүлэх хүсэлтийн дагуу алданги 186,653,553.17 төгрөгөөс чөлөөлж шимтгэлийн өр болох 373,307,106.34 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор дараах графикийн дагуу төлж барагдуулахаар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр шинээр үүсгэхгүй байхаар харилцан тохиролцов.

Графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд шимтгэлийн өр болон алдангийн хамт нийт 559,960,659.51 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахыг харилцан тохиролцов.

1. 2025.09.31-ний өдөр 56,318,201.25 төгрөг,

2. 2025.10.30-ны өдөр 56,318,201.25 төгрөг,

3. 2025.11.31-ний өдөр 56,318,201.25 төгрөг,

4. 2025.12.25-ны өдөр 56,318,201.25 төгрөг,

5. 2026.01.31-ний өдөр 37,008,575.3 төгрөг,

6. 2026.02.28-ны өдөр 37,008,575.3 төгрөг,

7. 2026.03.31-ний өдөр 37,008,575.3 төгрөг,

8. 2026.04.31-ний өдөр 37,008,575.44 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Соёолон групп ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 559,960,659.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... Соёолон групп ХХК-ийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/25-004 дугаартай алдангиас чөлөөлүүлэх хүсэлтийн дагуу алданги 186,653,553.17 төгрөгөөс чөлөөлж шимтгэлийн өр болох 373,307,106.34 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор дараах графикийн дагуу төлж барагдуулахаар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр шинээр үүсгэхгүй байхаар харилцан тохиролцов.

Графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд шимтгэлийн өр болон алдангийн хамт нийт 559,960,659.51 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахыг харилцан тохиролцов.

1. 2025.09.31-ний өдөр 56,318,201.25 төгрөг,

2. 2025.10.30-ны өдөр 56,318,201.25 төгрөг,

3. 2025.11.31-ний өдөр 56,318,201.25 төгрөг,

4. 2025.12.25-ны өдөр 56,318,201.25 төгрөг,

5. 2026.01.31-ний өдөр 37,008,575.3 төгрөг,

6. 2026.02.28-ны өдөр 37,008,575.3 төгрөг,

7. 2026.03.31-ний өдөр 37,008,575.3 төгрөг,

8. 2026.04.31-ний өдөр 37,008,575.44 төгрөг ... гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 559,960,659.51 төгрөг нэхэмжилснээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр алданги 186,653,553.17 төгрөгөөс чөлөөлж шимтгэлийн өр болох 2,024,486төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хариуцагчаас гаргуулахаар, хэрэв хуваарийн дагуу өрийг төлөөгүй бол нийт нэхэмжилсэн 559,960,659.51 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахыг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,012,243 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Соёолон групп ХХК-ийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/25-004 дугаартай алдангиас чөлөөлүүлэх хүсэлтийн дагуу алданги 186,653,553.17 төгрөгөөс чөлөөлж шимтгэлийн өр болох 373,307,106.34 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор дараах графикийн дагуу төлж барагдуулахаар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр шинээр үүсгэхгүй байхаар харилцан тохиролцов.

Графикт заасан эхний төлөлт хоцорсон тохиолдолд шимтгэлийн өр болон алдангийн хамт нийт 559,960,659.51 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахыг харилцан тохиролцов.

1.1. 2025.09.31-ний өдөр 56,318,201.25 төгрөг,

1.2. 2025.10.30-ны өдөр 56,318,201.25 төгрөг,

1.3. 2025.11.31-ний өдөр 56,318,201.25 төгрөг,

1.4. 2025.12.25-ны өдөр 56,318,201.25 төгрөг,

1.5. 2026.01.31-ний өдөр 37,008,575.3 төгрөг,

1.6. 2026.02.28-ны өдөр 37,008,575.3 төгрөг,

1.7. 2026.03.31-ний өдөр 37,008,575.3 төгрөг,

1.8. 2026.04.31-ний өдөр 37,008,575.44 төгрөг гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,012,243 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ