2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/06265

 

 

 

 

 

 

 

 

2025 08 13 192/ШШ2025/06265

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэчигхорол овогтой Мөнх-Оргил миний бие 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот ******* 26 хороо, үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамж 3466 байр Цэрэнбат овогтой Тэгшжаргалд /РД: ФА92022730/ өөрийн Голомт банкны 3405103367 тоот данснаас Ц.Тэгшжаргалын Голомт банкны 1405101911 тоот данс руу 30 сая төгрөг болон Түүний эхнэр гэх Хаан банкны 5954154085 тоот данс руу 10 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай ямар нэг хүүгүйгээр гэрээ хийлгүй харилцан тохиролцон зээлдүүлсэн. Гэвч Ц.Тэгшжаргал нь өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч барагдуулаагүй бөгөөд намайг удаан хугацаанд хохироож байгаа тул хянан шийдвэрлэж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Мөнх-Оргил нь 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ц.Тэгшжаргал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 4 хувааж буюу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 10,000,000 төгргөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Мөнх-Оргил нь хариуцагч Ц.Тэгшжаргалд холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Ц.Тэгшжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025.09.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Д.Мөнх-Оргилд төлөхөөр нэхэмлжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Тэгшжаргал зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгөөс 178,975 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 178,975 төгрөг, төрийн сангийн орлогоос 178,975 төгрөг тус тус гаргуулж нийт 357,950 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Тэгшжаргалд холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч Ц.Тэгшжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025.09.30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Ц.Тэгшжаргалд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгөөс 178,975 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 178,975 төгрөг, төрийн сангийн орлогоос 178,975 төгрөг тус тус гаргуулж нийт 357,950 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ