2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар  192/ШШ2025/06833

 

 

 

 

 

2025 оны өдөр

09 сар 04 р 192/ШШ2025/06833

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ****

Түрээсийн гэрээний үүрэгт 35,370,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: **** ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 6 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлүүд болон холбогдох бусад хууль, тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Түрээсийн гэрээгээр*** ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 34,121 ширхэг барилгын туслах бараа материалыг Хан-Уул дүүрэгт барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. Түрээсийн гэрээний төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 108,136,430 төгрөг, өвөлжилтийн гэрээний төлбөрт 5,887,500 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх түрээс төлбөрт 4,380,970 төгрөг, 5 дугаар сарын 8-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3,949,470 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 9,138,985 төгрөг, нийт 131,493,355 төгрөг байна. 381 ширхэг барилгын бараа материал засварласан төлбөрт 3,523,000 төгрөг, 33,000 ширхэг бараа материал зарж 3,600,000 төгрөг, нийт 138,616,355 төгрөг байна. Хариуцагч нь уг төлбөрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,290,000 төгрөг, бартерт 9,500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 103,246,000 төгрөгт тооцож орон сууц, нийт 115,036,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 23,580,355 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд түрээсийн гэрээний үүрэгт 23,580,355 төгрөг, алданги 11,790,177 төгрөг, нийт 35,370,532 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч **** ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэвч тус гэрээний дагуу бүх төлбөр тооцоог бэлэн мөнгө болон бартер зэрэг төлбөрийн олон талт арга хэрэгслээр манай компани бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр**** ХХК-д орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг хийж өгч гэрээний төлбөрийг бартерын эд хөрөнгө өгөх хэлбэрээр төлж барагдуулсан. Гэтэл уг хугацаанаас хойш манай компани ямар нэг төлбөрийн үлдэгдэлтэй талаар мэдэгдэж, тооцоо нийлэх, албан бичиг хүргүүлэх зэргээр огт харилцаагүй атлаа 35,370,532 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульчилсан. Гэтэл *** ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар түрээсийн гэрээний хуулбар, гэрээний акт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар албан бичиг, орлогын баримт зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,370,532 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ энэхүү гэрээний үүрийг хариуцагч бүрэн биелүүлээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний төлбөрт орон сууцны захиалгын эрх шилжүүлэн өгч тооцоо дууссан, нэхэмжлэгч гэрээний төлбөр шаардаж байгаагүй, иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Талууд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 06 тоот түрээсийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д барилгын туслах материал 2 сарын хугацаатай түрээслүүлэх, буцаан хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээ сунгагдсанд тооцох /гэрээний 10.1, 10.2/, хариуцагч нь түрээсийн зүйлийг хүлээн авч ашиглах, түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дуусахад түрээсийн зүйлийг буцаан өгөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор /7.2/ тохиролцжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй, гэрээний төлбөрийг хариуцагч бүрэн төлсөн эсэх тухайд маргасан.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор хариуцагч **С ХХК-тай байгуулсан гэрээний акт хэмээх хариуцагчийн үлдэгдэл төлбөрийг 23,580,355 төгрөг болохыг тооцсон баримтыг гарган өгсөн, энэхүү актыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хариуцагч талд хүргүүлээгүй, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд болон эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байх тул талуудыг харилцан тооцоо нийлсэн гэж үзэхээргүй байна. /хх-ийн 12-14/

Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрхээ нэхэмжлэгч ****ХХК-ийн захирал А*д ши***лжүүлж, 1 м.кв нь 2,200,000 төгрөг, нийт 103,246,000 төгрөгийн үнэтэй 46,93 м.кв орон сууцыг, Э**** ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт тооцжээ. /хх-ийн 9/

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийг хариуцагч талаас шаардсан болон төлбөр төлөх нэхэмжлэх хүргүүлсэн тухай баримтгүй, нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан.

Дээр дурдсан захиалагчийн эрх шилжүүлсэн өдрийг төлбөр хийсэн эцсийн хугацаа хэмээн тооцоход хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот түрээсийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үнийг түрээсийн төлбөр, зарсан бараа материал, эвдрэл гэмтэл засварласан зардалд 135,616,355 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 115,036,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 23.580,355 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 11,790,177 төгрөг, нийт 35,370,532 төгрөг гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь түрээсийн төлбөрт 23,580,000 төгрөгийг дутуу төлсөн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн алданги тооцсон шаардлага нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч **** ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 35,370,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд ТОГТООХ :

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 35,370,532 /гучин таван сая гурван зуун далан мянга таван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,810 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар , , ** энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ