| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00029/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-т холбогдох эрүүгийн 1840000430027 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Н.М нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух Т.Ч гэгчийн гэрт хохирогч М.Х-ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хамар ясны цөмөрсөн зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-ын өгсөн “2018 оны 04 сарын 09-ний өдөр Ч хайлмаг хийсэн ирж ид гэхээр нь гэрт очсон. Тэгтэл Б 8 сартай хүүхдээ орхиод гараад явсан байсан. Б гэдэг нь манай бэр байгаа юм. Хүүхэд нь уйлаад, манай эхнэр хөхөө хөхүүлэх гэсэн боловч хөхөөгүй. Гаднаас Х, Б нар орж ирсэн. Чи ямар хаашаа юм бэ, нялх хүүхдээ орхиод гадуур явлаа гээд загнасан чинь Х хажуугаас танд хамаагүй, та юу юм бэ гээд байхаар нь чи дуугүй бай, би чамтай яриагүй, Б тэй ярьж байна гэсэн чинь Х дахин босож ирээд та ер нь юу юм бэ гээд над руу дайрангуут нь 1 удаа алгадсан” гэх мэдүүлэг,
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд
Хохирогч М.Х-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...би 2018 оны 04 сарын 08-ны өдөр машиндаа бензин тос авах ажилтай Дархан суманд орж ирсэн. 4 сарын 09-ний өглөө бензин тосооо аваад хөдөө гэр лүүгээ явах гэж байтал Ч ын гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэдний гэрт яваад очтол 1 шил архи уугаад сууж байсан... гэрт нь очиход Ч ын эхнэр хүүхдүүд, манай хөдөө гэрийн ойролцоо байдаг Б хүүхэдтэйгээ ирсэн байсан ...ирээд удаагүй байхад ууж байсан архи нь дуусаж тэгэхээр нь би дэлгүүр яваад ирье гэж хэлсэн чинь Б миний араас гарч ирээд хамт хамт дэлгүүр яваад ирье гэсэн...Б бид 2 хамт дэлгүүр орохоор явтал дэлгүүрийн үүдэнд цагдаа зогсож байсан. Тэгэхээр нь цагдаагаас зугтаагаад Дархан сумын хойд талд гараад зогссон. Тэнд нэлээн удаж байгаад Ч ын гэр лүү буцаад иртэл Б ийн хүүхэд нь уйлж байсан... М эхнэртэйгээ хамт ирчихсэн байсан. М эхнэртэйгээ хамт Б ийн хүүхдээ айлд хаяад тэнээд явлаа гэж загнасан. Мөн намайг айлын эхнэр дагуулж явлаа, айл гэр үймүүлэх гэлээ, хүний эхнэр дагуулаад алга боллоо гээд загнасан. Тэгэхээр нь Б бид 2 дэлгүүр яваад цагдаа таараад удчихлаа, Б бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй гэж хэлтэл М намайг ямар олон юм ярьдаг юм бэ гээд миний хамар луу 1 удаа цохисон... М ыг барьж аваад заамдаад орон дээр дараад автал миний хамарнаас их хэмжээний цус гараад байхаар нь больсон... миний хамар хугарсан, хамрын хана цөмөрсөн байсан, ил харагдах гэмтэл шарх учраагүй... М ахад цохиулснаас болж Улаанбаатар хот руу явж үзүүлээд эмчилгээ хийлгэж 580.000 төгрөгийн зардал гарсан. М ах бүрэн төлж барагдуулсан.. ” гэх мэдүүлэг. /хх-н 5-6 хуу/
Шүүгдэгч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...эхнэр бид 2 нялх хүүхэдтэйгээ хамт Ч ын гэрт очсон ...очоод байхад манай хамаатны залуугийн хүүхэд нь тэдний гэрт ганцаараа үлдсэн, ээж нь үлдээгээд гарсан гээд тэр хүүхэд уйлаад байж байсан. Манай хамаатны залуугийн хүүхэд дуугай болохгүй уйлаад манай эхнэр хөхөө өгсөн чинь идэхгүй байсан...Туяамандах манай бэр Б рүү залгаад дуудсан... удалгүй Б гаднаас орж ирсэн араас нь дагаад Х хамт орж ирсэн. Б ийг ороод ирэхээр нь чи хүүхдээ айлд орхиод алга болчихлоо, хүүхэд чинь уйлж бархираад байна гэж ахын хувиар санаж загнасан. Тэгсэн Х над руу танд хамаагүй, та юу юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х-ийг чи айлын эхнэр дагуулж явлаа, гэр бүл үймүүлэх гэлээ гэж загнасан чинь Х над руу уурлаад дайрсан. Х-ийн нүүр лүү 1 удаа гараараа алгадсан. Тэгээд Х-ийн хамраас цус гарсан... би архи уугаагүй эрүүл байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34/
Гэрч Н.Б ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “... 2018 оны 04 сарын 09-ний өглөө хүнсний дэлгүүрийн үүдэнд багын найз Х-тэй таарсан. Би Х-тэй уулзаж байгаад салаад Ч ахын гэрт очсон. Намайг Ч ахын гэрт очиход Ч ах нэг найзтайгаа архи уугаад байж байсан... тэгтэл Х гаднаас орж ирсэн... удаагүй би Х-тэй хамт дэлгүүр лүү гарсан... хүүхдээ Ч ахын гэрт үлдээгээд гарсан. Х-тэй гадуур цаг орчим яваад эргээд Ч ахын гэрт ирэхэд М ах эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Манай нөхөр М ахын хамаатны дүү байгаа юм. Намайг гаднаас орж ирэхэд М ах хүүхдээ хаяж явлаа, мөн Х-ийг айл гэр салгах гэлээ, хүний эхнэр дагуулаад явлаа гээд загнасан. Тэгэхэд Х тийм юм байхгүй ах гэж хэлсэн чинь М ах битгий хуцаад бай гээд Х-ийн нүүр рүү гараараа 1 цохиод авсан... Х-ийн хамраас нь цус гарахад нь салфетикаар арчиж өгсөн. М ах гичий, банзлаар дуудаад байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 9-10 хуу/
Гэрч Л.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 04 сарын 09-ний өдөр ажил дээрээ байхад Х гэдэг залуу үзүүлсэн. Дөнгөж сая хүнд зодуулчихлаа гэж байсан. Х-д үзлэг хийхэд хамраас нь нэлээн цус гарсан байсан. Хамартаа 00-ын цаас хийсэн, хамар нь баруун тийшээ бага зэрэг мурийсан, хавдсан байсан. Хамар дээр дарахад эмзэглэлтэй байсан... анх үзсэн эмчийн тодорхойлолт хийж өгч гэмтлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Хамар нь хавантай байсан учир хугарсан эсэх нь сайн мэдэгдэхгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 120-ны өдрийн 175 дугаартай
Шүүхээс шүүгдэгч Н.М ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Мнь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т.Ч ын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Х-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны цөмөрсөн зөрүүтэй хагарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь
Хохирогч Х-ий “...Б бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй гэж хэлтэл М намайг ямар олон юм ярьдаг юм бэ гээд миний хамар луу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг
Гэрч Т.Б ийн “...намайг гаднаас орж ирэхэд М ах хүүхдээ хаяж явлаа, мөн Х-ийг айл гэр салгах гэлээ, хүний эхнэр дагуулаад явлаа гээд загнасан. Тэгэхэд Х тийм юм байхгүй ах гэж хэлсэн чинь М ах битгий хуцаад бай гээд Х-ийн нүүр рүү гараараа 1 цохиод авсан...” гэх мэдүүлэг
Гэрч Л.Б-ийн “...Х-д үзлэг хийхэд хамраас нь нэлээн цус гарсан байсан. Хамартаа 00-ын цаас хийсэн, хамар нь баруун тийшээ бага зэрэг мурийсан, хавдсан байсан. Хамар дээр дарахад эмзэглэлтэй байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.М нь бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Н.М-т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч М.Х нь хэрэг бүртгэлтийн шатанд “...эмчилгээнд нийт 580.000 төгрөгний зардал гарсан. Миний эмчилгээнд гарсан зардлыг М ах бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР