| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01314/И |
| Дугаар | 192/ШШ2025/06273 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/06273
| 2025 оны өдөр | 08 сар 13 р 192/ШШ2025/06273 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т
Хариуцагч: ***
Хариуцагч: О***
Хариуцагч: ***
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сард орж ирсэн *** маркийн цэнхэр өнгийн зүтгүүр машиныг 2021 оны 8 дугаар сарын 16-нд Д.Рэгзэн гэх хүнээс 54,000,000 төгрөгөөр худалдан авч,****улсын дугаар авсан. Тээврийн хэрэгслийн үнийг төлөхдөө 54,000,000 төгрөгийн 22,000,000 төгрөгийг 3 хувааж төлсөн ба үлдсэн 32,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *** маркийн зүтгүүр машиныг барьцаалж надад зээл гарах боломжгүй байсан тул нагац ах Т*** нэр дээр ***ХХК-иас 30 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан зээл авч төлсөн. Уг тээврийн хэрэгслийг анх авахдаа***, түүний нөхөр *** нартай ярилцан би зүтгүүр машинаа аваад, тэднийх хагас чиргүүлээ аваад БНХАУ-ын Эрээн хотоос том машинаар ачаа тээвэр хийцгээж өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэр бий болгохоор ярилцаж би дээрх зүтгүүр машиныг авсан ба хаанаас яаж авсан болохыг хариуцагч нар бүгд мэднэ.
Машинаа авснаас хойш 2021 оны 8 дугаар сарын 21-нд хил дээр том машины оочирт зогсож байхад 2021 оны 10 дугаар сарын эхээр ковид-19 цар тахал гарч хил хаагдсанаас болж ачаа тээвэр зогссон. Би Банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээлээ хэдэн сараар урьдчилаад төлсөн байсан тул зээлийн хүүг төлөх гээд ***2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 805,800 төгрөг, хүү ***с нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1,300,000 төгрөг, нийт 3,705,800 төгрөг авсан. Би машины төлбөрт 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 22,920,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлээ төлөөд явж байхад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** нар ирж уулзаад *** маркийн цэнхэр өнгийн зүтгүүр машиныг манайх авъя, мэддэг банк бусаас манай хүүгийн нэр дээр байдаг гээд зээл авахаар боллоо, машинаа **** нэр дээр шилжүүлчих. Би үлдэгдэл зээлийг чинь төлж хаагаад машины урьдчилгаа төлбөр, зээлийн төлбөрт төлсөн бүх мөнгийг чинь өгье гэж ярилцаж тохиролцон *** ХХК-д очиж зээлээ хаахаар уулзахад 22,920,000 төлсөн байсан ба үлдэгдэл 16,404,197 төгрөгийг төлж хаагаад өөрийн машиныг ****н нэр дээр шилжүүлэн өгч, урьдчилгаанд төлсөн 22,000,000 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 22,920,000 төгрөг, нийт 44,920,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний машиныг авснаасаа хойш одоог хүртэл мөнгөө төлөөгүй, мөнгөө өгөхийг шаардахад элдэв янзаар доромжилж, утсаа авахаа больсон. Хариуцагч нар надаас авсан машинаараа Эрээн-Монголын хооронд ачаа тээвэр хийж ашиг орлого нь илт дээшилж байхад миний машины мөнгийг өгөхгүй 2 жил болж байна. Иймд хариуцагч нараас тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ болох 44,920,000 төгрөгөөс цар тахлын үед хариуцагч нараас авсан 3,705,800 төгрөгийг хасч 41,214,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн*** гар бичмэл, *** депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн З* дугаар зээлийн **гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21/1207 дугаар итгэмжлэл, хүнд даацын, тусгай зориулалтын машин, механизмын даатгалын баталгаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн хувийн хэргийн лавлагаа,
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***р нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ *** маркын хүнд даацын ачааны зүтгүүр машиныг хариуцагч нарт 44,920,000 төгрөгөөр худалдахаар амаар хэлэлцэн тохиролцож, өмчлөлд нь шилжүүлэн өгсөн боловч үнийг нь төлөөгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч, хариуцагч О*** шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан ч хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан тээврийн хэрэгсэл /зүтгүүр/-ийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** 54,000,000 төгрөгөөр худалдан авч, 22,000,000 төгрөгийг худалдагчид 3 хуваан шилжүүлэн өгч, үлдэх 30,000,000 төгрөгийг өөрийн нагац ах *** ХХК-иас 32,000,000 төгрөгийн зээл авхуулан төлсөн нь *** дахь******н 5374302602 тоот дансны хуулга, зээлийн болон фидуцийн гэрээ, ***, **н нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, гэрч *** мэдүүлэг зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 8, 13, 16, 67/
Гэрч ***н хүсэлтээр ***ХХК-иас зээл авсан, автомашиныг өөрийн нэр дээр худалдан авч, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч **** шилжүүлэн өгсөн, зээлийн төлбөрийг ч мөн нэхэмжлэгч төлж байсан тухай мэдүүлсэн.
Хариуцагч *** нь нэхэмжлэгч *** эхнэр Д*** төрсөн эгч бөгөөд *** нь*** зүтгүүрийн төлбөрт гэсэн агуулгаар 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр *** ББСБ ХХК-д 10,000,000 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгч шаардлагаа зүтгүүрийг худалдан авахдаа өөрөөсөө төлсөн 22,000,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 44,920,000 төгрөгөөс хариуцагч нараас авсан 3,705,800 төгрөгийг хасч 41,214,200 төгрөг гэж тодорхойлсон.
Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 8* **эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 91/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгө/зүтгүүр/-ийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөөгүй тул худалдагч төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нар гэр бүлийн хүмүүс, бүгдээрээ ярилцан тээврийн хэрэгслийг худалдан авч, хүү *** нэр дээр шилжүүлсэн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулна гэж шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч ***р нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***олгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.2.1, 116, 118 :
1. 243 дугаар зүйлийн 243.1 хариуцагч *** нараас 41,214,200 /дөчин хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлээс 29,919,538 /хорин есөн сая есөн зуун арван есөн мянга таван зуун гучин найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.1 дэх ийн 364,021 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 364,421 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн ь.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ