| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/05174/И |
| Дугаар | 192/ШШ2025/06395 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/06395
| 2025 оны өдөр | 08 сар 20р 192/ШШ2025/06395 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 66,467,525 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч ****тус тус байгуулж 44,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,869,002 төгрөг, үндсэн хүүнд 2,782,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 75 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2023 оны 7 дугаар сараас хойш зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарьт төлбөрийг төлөлгүй удаа дараа зөрчиж банкийг хохироож байна. Зээлдэгчтэй байгуулсан АЗГ/23/104 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 678 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 42,130,998 төгрөг, зээлийн хүү 23,511,601 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 785,426 төгрөг, нийт 66,428,025 төгрөг байна. Тиймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 66,428,025 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 39,500 төгрөг, нийт 66,467,525 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч ****н шүүхэд гаргасан тайлбарын агуулга:**** миний бие*** ХК-иас нэхэмжилж байгаа зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээрээ шийдүүлэх хүсэлттэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1468 дугаар итгэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн АЗГ/23/104 дугаар зээлийн гэрээ, ФД/4844 дугаар фидуцийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүний тооцоолол зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,467,525 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч **** нь нэхэмжлэгч банктай 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр АЗГ/23/104 тоот зээлийн гэрээ, ФД/4844 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж, 44,000,000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай автомашин худалдаж авах зориулалтаар авч, 6**** маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 24-27/
Нэхэмжлэгч шаардлагаа дээр дурдсан зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул гэрээг цуцлаж, зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлнэ гэж, хариуцагч нь гэрээ байгуулсан, зээл авсан, зээлийн үндсэн төлбөрийн тухайд маргахгүй, харин зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч банк шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцоолон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 42,130,998 төгрөг, хүү 23,511,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 785,425 төгрөг, нийт 66,428,024 төгрөгийг төлүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зйүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.
Зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваариар хариуцагч **** нь сард 1,542,525 төгрөг төлөхөөр байгаа хэдий ч тэрээр зээлийн гэрээний үүрэгт 4,651,434 төгрөг төлснийг банк 1,869,001 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 2,782,423 төгрөгийг хүүнд, 75 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон авчээ.
Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болохыг нотлохоор нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хавсралт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтуудыг гарган өгсөн, мөн гэрээний 3.3 дэх заалтаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байна. /хх-ийн 19, 28/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн гэж дүгнэлээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.3, 5.3.2 дахь хэсэгт зээлдэгч нь тохиролцсон хуваарийг дагуу зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байхаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба хариуцагч зээлээ хугацаанд нь төлөөгүй тухайд маргаагүй.
Хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***0 маркийн автомашиныг нэхэмжлэгч банкны өмчлөлд шилжүүлсэн, фидуцийн зүйл хариуцагчийн эзэмшилд байгаа нь нэхэмжлэгчийн тайлбраар тогтоогдсон бөгөөд талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.2, 235.5 дахь хэсгүүдэд заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заажээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *** 66,428,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох **6* маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.1, 116, 118 :
1. 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б*** 66,428,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн***AL10 маркийн автомашинаар хангуулах болохыг дурдсугай.
3. 7 7.1.1 , 56 56.1 дэх чийн ул төлсөн 490,288 тө д , аас 490,288 .
4. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ