| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00333/И |
| Дугаар | 192/ШШ2025/06427 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/06427
| 2025 оны өдөр | 08 сар 21 р 192/ШШ2025/06427 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, *******-*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: ***
Сурталчилгааны талбайд чөлөөтэй, саадгүй реклам, сурталчилгааны самбар, хаяг байрлуулахыг, авто зогсоолыг ашиглуулахыг даалгах, авто зогсоолд байгаа төмөр контейнерийг буулгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, 1 давхрын 1,100м.кв, 2 давхрын 1,200м.кв талбайн дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны хэрэглээг салгаж, тусгаарлахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***г, хариуцагчийн өмгөөлөгч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* ХХК нь ***ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж *** тоот хаягт байрлах Худалдаа үйлчилгээний зориулалттай 9,425.54м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын 1,100м.кв, 2 давхрын 1,200м.кв, нийт 2,300м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дагалдах зүйлийн хамт худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай компани дээр гарч, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Ийнхүү 2022 оны 4 дүгээр сараас эхлэн барилгын 1, 2 давхарт *** мишээл салбар дэлгүүр нь цахилгаан бараа худалдан борлуулж байна. Манай байгууллага ашиглалтын зардлуудыг хангагч байгууллагын нэхэмжлэх дээр үндэслэн тухай бүр нь төлдөг. 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэ**н * ХХК-ийн 1029887 дугаартай хэрэглэгчийн техникийн нөхцөлөөс 1 болон 2 давхрын хэрэглээнд 40/20-20/ квт цахилгааны хэрэглээг бүрэн салгаж, шинэ тоолуур суурилуулан манайх ****цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгааны төлбөрөө гэрээний дагуу төлж үүргээ хэрэгжүүлж ажилладаг. Гэвч худалдагч тал буюу **** ХХК нь үндэслэлгүйгээр удаа дараа сурталчилгааны самбарын түрээс шаардаж буулгах, авто зогсоолын төлбөр нэхэх, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цахилгаан таслах зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчиж, манай байгууллагын өмчлөх эрх болон бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах эрхэд халдаж байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.7.1.4-т үл хөдлөх эд хөрөнгийн гадна байх авто зогсоолын талбай, нийтийн эзэмшлийн талбай болон үл хөдлөх эд хөрөнгийн гадна байрлах хаяг, зар сурталчилгааны талбайн 40-с доошгүй хувийг худалдан авагч талд ашиглуулах үүргийг худалдагч тал буюу ***п ХХК нь хүлээсэн. Уг заалтын дагуу гадна хэсэгт хаяг, зар сурталчилгаа байрлуулах бүрэн эрхтэй. Гэтэл хариуцагч байгууллага зөвхөн 1,2 давхрыг зөвхөн дотор талбайг худалдан авсан мэтээр ойлгож 40 хувийг ашиглах эрхэд халдаж байна. Бид гэрээний дагуу барилгын гадна байрлах хаягт зар сурталчилгааны хаяг байрлуулахад *** ******* ХХК нь удаа дараа албан бичгүүдээр хаяг самбар байршуулах эрхэд халдаж, гэрээний заалтыг зөрчиж байна. *** ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 24/43 тоот мэдэгдлээр *** дэлгүүрийн 1 давхрын манай эзэмшил дээр танайх зөвшөөрөлгүй *** самбар байршуулсан уг самбарыг буулгахыг шаардаж буулгаагүй тохиолдолд самбарыг буулгаж зардлыг манайхаар төлүүлэхийг шаардсан. Нэгэнт үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тул өөрийн худалдан авсан объектын гадна хаяг, зар сурталчилгааны салбар байрлуулах эрхтэй, уг эрхийг гэрээнд тодорхой заасан байтал хариуцагч дээрх байдлаар зөрчиж байгаад бид гомдолтой байна.
****ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24/42 тоот мэдэгдлээр *** * үйлчлүүлэгчдээс авто зогсоолын төлбөр авахыг шаардсан нь дээрх гэрээний 2.7.1.4, 2.7.2.7 дах заалтуудад заасныг зөрчсөн. Өнөөдөр тус тавилгын дэлгүүрийн гаднах зогсоолыг *** ХХК ашиглаж, үйлчлүүлэгчдээс зогсоолын төлбөрийн хураамжийг 100 хувь ***ХХК авч байна. Гэрээ ёсоор манай компани нийт зогсоолын 40 хувийг ашиглах эрхтэй тул авто зогсоолын 40 хувийг худалдан авагч тал ашиглах эрхтэй, зогсоолын 40 хувийг худалдагч тал худалдан авагч талд ашиглуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Объектын хойд талын гадна нийт 36 авто зогсоолтой бөгөөд гэрээ ёсоор манай компани 40 хувь буюу 15 зогсоолыг ашиглах, өөрийн ажилчид болон үйлчлүүлэгчид авто машинаа байршуулах, ашиглах эрхтэй байна. Манай компани өнөөдөр авто зогсоол хариуцсан харуулд сар бүр ашиглалтын зардал 1,100,000 төгрөг төлдөг. Иймд манай компани дэлгүүрийн хойд талын гадна байрлах зогсоолын 40 хувь буюу 15 авто зогсоолыг ашиглах эрхийг хариуцагч зөрчиж байна. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.7.1.4, 2.7.1.7-д заасны дагуу *** тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох ******* тавилгын их дэлгүүрийн барилгын гадна байрлах хаяг, сурталчилгааны талбайн 40 хувь буюу барилгын 1,2 давхрыг бүхэлд нь**** ХХК-д чөлөөтэй, саадгүй реклам, сурталчилгааны салбар, хаяг байрлуулахыг хариуцагчид даалгах, дээрх гэрээний заалтын дагуу ***н дэлгүүрийн гадна байх авто зогсоолын талбайн 40 хувь буюу 15 авто зогсоолыг *** ХХК-д ашиглуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
Мөн *** байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох ***тавилгын дэлгүүрийн 1 давхрын үүдний орж гарах талбай бүхий хэсэгт *** ХХК-д саадгүй чөлөөтэй хаяг, рекламны самбар байрлуулах, тавихыг хариуцагчид даалгах, гэрээний 2.7.1.7-д үл хөдлөх эд хөрөнгийн гадна байрлах авто зогсоолын талбайг цаашид зөвхөн авто зогсоолын хэлбэрээр ашиглах бөгөөд өөрөөр зориулалтыг нь өөрчлөхгүй гэж заасан үүргээ зөрчиж байх тул барилгын баруун талын авто зогсоолд дээр байгаа 5 ширхэг төмөр контейнерийг буулгаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Хариуцагч талаас гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч ***ХХК болон хариуцагч ****ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар манай компани үл хөдлөх эд хөрөнгийн гадна байх авто зогсоолын талбай, нийтийн эзэмшлийн талбай болон үл хөдлөх эд хөрөнгийн гадна байрлах хаяг, зар сурталчилгааны талбайн 40-с доошгүй хувийг нэхэмжлэгчид ашиглуулахаар тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан хаяг, зар сурталчилгааны хэсгийн 40 хувь буюу манай компаниас ашиглуулахаар заасан зар сурталчилгааны хэсэгт өөрийн хаяг реклам, зар сурталчилгааг байршуулж ашиглаж байна. Авто зогсоолын хувьд мөн адил гэрээний дагуу ашиглаж байна. Манай компани нэхэмжлэгчийн ашиглах эрхэд саад учруулаагүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага өөрөө гэрээний үүргээ байнга зөрчиж, барилгын ашиглалт, сэргээн засварлах болон бусад зардлыг төлөхгүй шаардлага тавихаар биелүүлэхгүй бидэнд байнга хүндрэл учруулж байна. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг яаж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь авто зогсоолын хэсэг болон хаяг реклам самбарын хэсгийг ашиглаж байгаа нь үнэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Манай компани 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг***с ХХК-тай байгуулж,***тоот хаягт байрлах *** дугаар улсын бүртгэлийн дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын 1,100м.кв, 2 давхрын 1,200м.кв нийт 2,300м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дагалдах зүйлийн хамт худалдахаар тохиролцсон. **** ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш техникийн нөхцөлөөс 1 болон 2 давхрын цахилгааны хэрэглээг бүрэн салгаж, шинэ тоолуур суурилуулсан. Харин өнөөдрийн байдлаар *** ХХК нь гэрээнд заасны дагуу 1 болон 2 давхрын дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны хэрэглээг салгаж аваагүй байгаа бөгөөд манайхаас шалгах шаардлагатай байгаа. Учир нь 1 давхрын баруун болон зүүн хаалгаар дулаан алдагдал ихтэй, паарны тоо их, бусад давхруудтай адил эзлэхүүнээр тооцон тооцоо хийхэд манай компанид алдагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл ****ХХК нь олон ажилчидтай, олон цагаар ажилладаг тул цэвэр, бохир усны хэрэглээ маш өндөр гардаг. Тус компанийн ажилчдын хэрэглээнээс шалтгаалж 1 давхрын бохир усны шугам байнга бөглөрдөг тул дээд давхруудын нойлын хэрэглээг байнга хязгаарлаж бидний эрх ашгийг зөрчиж байна. Гэрээнд салгах боломжгүй тохиолдолд тоолуур тавина гэж заасан бөгөөд энэхүү ус дулааны хэрэглээг салгуулах бүрэн боломжтой. Учир нь манай компаниас 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ****-иар тухайн ус дулааныг салгах боломжтой эсэх боломжтой бол салгахад шаардагдах зардлыг тооцоолуулахад 80,652,400 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн. Энэ нь дээрх гэрээний дагуу тухайн 2 байгууллагын ус дулааныг салгах боломжтой. Иймд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.7.2.3-д заасны дагуу 1 давхрын 1,100м.кв, 2 давхрын 1,200м.кв талбайн дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны хэрэглээг салгаж, тусгаарлах үүргээ биелүүлэхийг **** ХХК-д даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Бид дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авснаас хойш буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл сар бүр дансаар болон бэлэн бусаар, бартераар цахилгаан, ус, дулааны төлбөр, харуулын төлбөрийг төлж ирсэн. Нийт ашиглалтын зардал 101,454,439 төгрөгийг төлсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх шаардлагагүй, гэрээнд заасны дагуу сар бүр ашиглалтын зардлыг төлөөд явж ирсэн бөгөөд ус дулааны бохир, цэвэр усны техникийн нөхцөлийг хотоос анх олгож, уг зөвшөөрлийн дагуу барилга байшин баригдаж, улсын комисс авсан болно. Гэтэл бид захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээс ус, дулааныг салгах ямар ч боломжгүй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, *** ХХК-иудын дүрмийн хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/202247449060 дугаар зээлийн гэрээний хуулбар, *** ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23/97, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23/104, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23/184, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23/185, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23/188, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/189, 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 24/136, 2024 оны 4 дүгээр 15-ны өдрийн 24/141, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24/151, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 24/155, албан бичиг, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24/275, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/310, ***ХХК-ийн ашиглалтын тооцоо*** шилжүүлгийн мэдээллүүд, **тавилгын дэлгүүрийн засвар үйлчилгээний гарсан зардлын тооцоо нийлсэн акт,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: * улсы**н бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, авто зогсоол ашиглаж байгаа автомашины жагсаалт, хавсралтууд, *** ХХК-ийн 24/42, 24/43, 24/46, 23/47, 24/14, 24/18, 24/19, 24/21 дугаар албан бичгийн хуулбар, Баганат оргил констракшн ХХК-ийн үнийн санал зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувьд ногдох сурталчилгааны талбайд чөлөөтэй, саадгүй реклам, сурталчилгааны самбар, хаяг байрлуулахыг, авто зогсоолын 40 хувийг /15 зогсоол/ ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч ***с ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, 1 давхрын 1,100м.кв, 2 давхрын 1,200м.кв талбайн дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны хэрэглээг салгаж, тусгаарлахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа авто зогсоолд байгаа 5 ширхэг төмөр контейнерийг буулгахыг, 1 давхрын орж гарах талбай /лобби/-д саадгүй, чөлөөтэй хаяг рекламны самбар тавихад саад учруулахгүй байхыг даалгахаар ихэсгэсэн.
Зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ харилцан биелүүлэхийг даалгуулах, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох агуулгаар, татгалзлын үндэслэлээ гэрээний үүргээ зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байна.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Талууд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-иас *** эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхарт 1,100 м.кв, 2 дугаар давхарт 1,200 м.кв, нийт 2,300 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг дагалдах зүйл /техникийн нөхцөл, ус дулааны болон цахилгааны гэрээ, бусад холбогдох зөвшөөрөл/-ийн хамт худалдан авчээ.
Гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөр төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн болон түүний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй, харин гэрээний 2.7.1 дахь заалтын iv, v, vii, 2.7.2 дахь заалтын iii, vii хэсэгт заасан үүргийг харилцан биелүүлээгүй тухайд маргаж байна. /хх-ийн 13/
Тухайн заалтуудаар худалдан авагч тал нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гадна байх авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай болон гадна байрлах зар сурталчилгааны талбайн тус 40 хувийг ашиглах, талууд авто зогсоолыг зөвхөн зориулалтаар нь ашиглах, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой салгаж болох техникийн нөхцөлүүд, ус дулаан цахилгааны гэрээг тусгайлан салгуулах, салгах боломгүй тохиолдолд тусад нь тоолуур тавих, тоолуурын дагуу тооцоог хийх, тооцоолох боломжгүй бол оногдох талбай эзлэхүүнээр нь тооцоо хийхээр харилцан тохиролцжээ.
Үндсэн нэхэмжлэлийн гадна зар сурталчилгааны талбайн болон авто зогсоолын 40 хувийг ашиглуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй барилгын гадна талбайн 1,2 дугаар давхрын харалдаа хананд **** гэсэн 2 ширхэг зар байрлуулсан байна. /II хх-ийн 25/
Талуудын хооронд байгуулсан гэрээнд гадна байрлах талбайн хэдэн хувьд буюу хэдэн м.кв талбайг реклам, зар сурталчилгаа байрлуулах талбай болохыг тодорхойлоогүйгээс тус бүрийн эзэмших хувийн /40Х60/ хэмжээг тогтоох боломжгүй болж маргаан гарах үндэслэл болсон бөгөөд гадна талбай бүхэлдээ зар сурталчилгаа байрлуулах хэсэг биш болох нь талуудын тайлбараар тогтоогдоно.
Хариуцагч **** ХХК нь нэхэмжлэгч *** ХХК-д хандан урсгал засвар, цахилгаан шатны болон сурталчилгааны самбарыг өөр газарт байрлуулсан гэж дурдан төлбөр төлөх тухай албан тоотыг удаа дараа хүргүүлж байжээ. /хх-ийн 139-145/
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар иргэний эрхийг хамгаалахаар заасан бөгөөд энэ тохиолдолд эрх зөрчсөн үйлдэл гарсан байх, мөн тэрхүү үйлдэл нь төгсөөгүй байхад хэрэглэгдэхээр байна.
Нэхэмжлэгчийн тухайд гадна барилгын талбайд 2 ширхэг сурталчилгааны самбараа байрлуулсан, тухайн самбарыг буулгуулахаар хариуцагч тал нэхэмжлэгчээс шаардаагүй, байрлуулсан самбарыг буулгаагүй, нэхэмжлэгч өөр газарт самбар байрлуулах талаар нэхэмжлэлд дурдаагүй болно.
Тухайн барилгад олон аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний хаяг, зар сурталчилгаа гадна хананд байршсан, 1, 2 дугаар давхрын гадна хананд нэхэмжлэгч**** ХХК-ийн хаяг бүхий 2 самбар дангаараа байршсан нь хэрэгт авагдсан фото зураг, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. /II хх-ийн 24, 25/
Барилгын гадна хашаанд байрлах 35 автомашины авто зогсоолд тус барилгад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаар үйлчлүүлэгчид автомашинаа байрлуулдаг бөгөөд автомат хаалттай, үйлчлүүлэгчдээс зогсоолын төлбөр авч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч *** ХХК-ийн үйлчлүүлэгчид ч тухайн зогсоолд авто машинаа тавьдаг бөгөөд зөвхөн нэхэмжлэгч байгууллагын ажилтнуудад 15 зогсоол ашиглуулах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Учир нь авто зогсоолыг хуваарилах, зөвхөн нэхэмжлэгчийн ажилтнуудад зохих хэсгийг эзэмшүүлэх нь зохимжгүй бөгөөд нэхэмжлэгч нь зогсоолын төлбөрийн орлогоос зохих хэсгийг нь гаргуулахаар нэхэмжлээгүй, мөн зогсоолын ашиглалтын зардал болон урсгал засварын зардлын зохих хэсгийг хариуцдаг эсэхээ баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барилгын гаднах авто зогсоолын 40 хувийг буюу 15 зогсоолыг ашиглах нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч байгууллага зөрчсөн гэх, нэхэмжлэгч *** ХХК-ийн дэлгүүрээр үйлчлүүлэгчид, компанийн ажилтнуудад зогсоолыг ашиглуулахгүй байгаа гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Үндсэн нэхэмжлэлийн авто зогсоолд байгаа 5 ширхэг төмөр контейнерийг буулгахыг, 1 давхрын орж гарах талбай /лобби/-д саадгүй, чөлөөтэй хаяг рекламны самбар тавихад саад учруулахгүй байхыг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч энэхүү шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний авто зогсоолыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах гэсэн заалт /2.7.1 vii/-ыг хариуцагч биелүүлээгүй, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үүдний орж гарах талбайг дундын өмчлөлийн хөрөнгө тул самбар байрлуулах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг 1, 2 дугаар давхрыг худалдан авсан, гадна хаяг болон дотор талын дэлгүүрийн хаяг байсаар байхад заавал үүдний орж гарах хэсэгт /лобби/ хэсэгт самбар байрлуулах шаардлага байхгүй, байрлуулсан тохиолдолд зөвшөөрөл авах ёстой, мөн барилгад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан, үйлчлүүлэгчид чөлөөтэй орж гарах бололцоог бүрдүүлсэн байх ёстой гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн талбайд чөлөөтэй сурталчилгааны самбар байрлуулах, энэ үйлдэлд нь саад хийхгүй байхыг хариуцагчид даалгахыг шаардсан ба талуудын хооронд байгуулсан гэрээнд /2.7.1 iv/ нийтийн эзэмшлийн талбайн 40-өөс доошгүй хувийг худалдан авагч талд ашиглуулах-аар тохиролцсон байна.
Маргаж буй үүдний болон шатны орж гарах хэсэг нь үл эд хөрөнгө эзэмшигч нь өөрийн өмчлөлийн хэсэг рүү нэвтрэх зориулалтаар ашиглагдах ба тухайн хэсэг нь эрхийн улсын бүртгэлий***00 дугаарт, хариуцагч компанийн захирал *** нарын өмчлөлд бүртгэгджээ. /хх-ийн 127-130/
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгүүдэд хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх, хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байх, хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж тус тус заажээ.
Талуудын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь хөрш залгаа эд хөрөнгө байх ба хариуцагч нь барилгын *** тавилгын их дэлгүүр/ нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээс бусад хэсгийн өмчлөгч байна.
Нэхэмжлэгчийг үүдний /лобби/ хэсэгт зар сурталчилгааны самбар чөлөөтэй байрлуулах, ашиглах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх, мөн тухайн хэсгийг гэрээнд заасан нийтийн эзэмшлийн талбай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч *** ХХК нь барилгын өөрийн өмчлөлийн хэсгийг өөр олон аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлдэг, эдгээр байгууллага нь бараагаа буулгах, зөөх үед авто зогсоолын талбайд төмөр чингэлгээ /контейнер / хэд хоногоор байлгадаг, тэр 5 чингэлэг нь манай өмчлөлийнх биш, одоо эзэд нь аваад явсан гэж тайлбарласан.
Талууд байгуулсан гэрээнийхээ зүйл заалт бүрийг биелүүлэх үүрэгтэй, биелүүлээгүй тохиолдолд түүнээс учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй байхад гэрээнд заасан үүрэг бүрийг биелүүлэхийг даалгах шаардлага шүүхэд гарган нэхэмжилж байгаа нь зохимжгүй юм.
Хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн, эрх зөрчсөн ямар үйлдлийг зогсоосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүйгээс гадна ирээдүйд бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдэл давтагдахаас хамгаалах агуулгатай байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгөд хамаарах дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны хэрэглээг салгаж, тусгаарлахыг*** ХХК-д даалгах шаардлагын тухайд:
Талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ-ий 2.7.1 дахь заалтын v, 2.7.2 дахь заалтын iii дахь хэсэгт худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой салгаж болох техникийн нөхцөлүүд, ус , дулаан, цахилгааны гэрээг худалдан авагч талд тусгайлан салгаж хариуцуулах, хэрвээ салгаж болохгүй тохиолдолд хэрэглээ бүрд тусдаа тоолуур тавих, тоолуурын дагуу тооцох үүрэгтэй байх, худалдан авагч нь салгаж болох техникийн нөхцөлүүд, ус, дулаан, цахилгааны гэрээг тусгайлан салгуулж, салгаж болохгүй тохиолдолд тоолуураар тооцох үүрэг хүлээхээр тохиролцжээ.
Гэрээний агуулгаас үзэхэд салгаж болох техникийн нөхцөлүүд /ус, дулаан/-ыг салгаж хариуцуулах, боломгүй тохиолдолд тоолуураар тооцох нь талуудын үүрэг байхаар заасан ба энэ тохиролцооны дагуу цахилгааны хэрэглээг салгасан, ус дулааны тухайд тоолуураар тооцон зохих төлбөрийг төлж байгаа нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
Тус барилгын дулаан, цэвэр бохир усны узель, цахилгааны шит зэрэг нь хариуцагч *** ХХК-ийн эзэмшлийн хэсэгт байрладаг бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч талд явуулсан мэдэгдэл, шаардлага гэх албан бичгүүдээс үзэхэд ус дулааны болон цахилгааны тоолуураас үүссэн төлбөрийн маргаан байхгүй, харин өөрийн эзэмшлийн талбайд байрлуулсан гэх сурталчилгааны самбар буулгуулах тухай , цахилгаан шатны зардлын зохих хэсгийг төлүүлэх тухай дурдсан байна. /хх-ийн 137-145/
Нэхэмжлэгч тал ус дулааны бохир, цэвэр усны техникийн нөхцөлийг хотоос анх олгож, уг зөвшөөрлийн дагуу барилга байшин баригдаж, улсын комисс авсан, захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээс ус, дулааныг салгах ямар боломжгүй, төлбөр мөнгийг зохих хугацаанд төлж ирсэн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч *** ХХК-д тухайн барилгын 1,2 дугаар давхрын 2,300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн хэсэгт цэвэр бохир ус, дулааныг салгаж авахыг даалгах нь нь батлагдсан зураг, төсөл, техникийн хүчин чадал, стандартад нийцэх эсэх тодорхойгүй байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэг барилгын цэвэр бохир ус, дулааны техникийн нөхцөлийг тухайн барилгын нэг хэсгийг өмчлөгч заавал салгаж, тусгаарлах шаардлага үүсээгүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. 9 дүгээр зүйлийн 6.4.2, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч * **ХХК-д холбогдуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувьд ногдох сурталчилгааны талбайд чөлөөтэй, саадгүй реклам, сурталчилгааны самбар, хаяг байрлуулахыг, авто зогсоолын 40 хувийг /15 зогсоол/ ашиглуулахыг, авто зогсоолд байгаа 5 ширхэг төмөр контейнерийг буулгахыг, 1 давхрын орж гарах талбай /лобби/-д саадгүй, чөлөөтэй хаяг рекламны самбар тавихад саад учруулахгүй байхыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч ***ХХК нь нэхэмжлэгч **** ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, 1 давхрын 1,100м.кв, 2 давхрын 1,200м.кв талбайн дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны хэрэглээг салгаж, тусгаарлахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ул сөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ