Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/04771

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/04771

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       нэхэмжлэгч: *** тоот хаягтай, рд***,А-ийн  нэхэмжлэлтэй,

 

       хариуцагч: *** хаягтай, рд:***, Б ХХК ,

      

       хариуцагч: ***хаягтай, рд:***, В-д  нарт холбогдох,

 

       банны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192 200 000 төгрөг гаргуулах, тухайн төлбөрт хариуцагч В өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136 175 000 төгрөгийг хасаж тооцож, зөрүү 56 025 000 төгрөг гаргуулах, орон сууц хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 22100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

хариуцагч Б.ХХК -ийн итгэмжлэгсдэн төлөөлөгч ***,

хариуцагч В итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагч В өмгөөлөгч *** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан банны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192 200 000 төгрөг гаргуулах, тухайн төлбөрт хариуцагч В өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136 175 000 төгрөгийг хасаж тооцож, зөрүү 56 025 000 төгрөг гаргуулах, орон сууц хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 22100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...нэхэмжлэгч талаас шүүхэд хэд хэдэн үндэслэлээр хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/0130-1 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу олгогдсон орон сууцыг хариуцагч Ваас буцаан гаргуулах, албадан чөлөөлөхийг даалгах, үлдэх 56,025,000 төгрөгийг Б ХХК -аас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг сүүлд тодруулсан. Энэ нь  Б бол Б ХХК К-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан, үйл баримтаар Бнэхэмжлэгч гэж явж байгаа гэсэн хэдий ч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд болж байгаа маргааны үйл баримт, гол гэрээ нь Эсүтрейд гээд компанийн нэрээр байгуулагдсан байгаа учраас цаашид Б ХХК К гэж нэхэмжлэгчийн байр суурьтай яригдана. Үүнийг бас тодруулах нь зүйтэй байх. Б ХХК К нь Эрээнцав арго ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20/0518 дугаартай бартераар нийлүүлэх гэрээ буюу худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээнийхээ дагуу тэд энэ гэрээний нийт үнийн дүн 1,021,743,800 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлээд тухайн үнийг бартераар буюу тодорхой зээлийн өр төлбөрөөр мөнгөн дүнгээ төлөхөөр тохиролцсон. Гэрээнд холбогдох заалтад тодорхой дурдагдсан байгаа. Үүнээс Б ХХК -ийн хүсэлтээр бэлнээр болон бартераар дараах эд хөрөнгүүдийг нь хүлээлгэж өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 20/0130-2 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ, В Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Си блокт 144.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 336,150,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/0130-1 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээний дагуу мөн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан Си блок 54.47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 136,175,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж, бартерт өгсөн. Мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/0220-1 дугаартай авто зогсоол захиалгаар барих гэрээний дагуу мөн В Хан-Уул дүүргийн 16-р хорооны тухайн байрны Б2 давхрын *** болон *** дугаартай зогсоолыг нийт 80,000,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан шилжүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр хариуцагч Б.ХХК -д өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Мазда Си Икс 5 маркийн *** дугаартай хар өнгийн автомашиныг Шижир гэх хүнд 50,000,000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Шижир бол Б.ХХК -ийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан. Мөн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Мерседес бенз Си300 маркийн 1508УАА улсын дугаартай бор өнгийн автомашиныг мөн Шижир гэх хүнд ***,000,000 төгрөгт тооцож өгсөн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 21/705 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Б блокийн 89.73 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 260,217,000 төгрөгт тооцож гэрээ байгуулан шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу мөн 41, 42 дугаар зогсоолыг мөн 80,000,000 төгрөгт тооцож гэрээ байгуулсан. 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 1,012,517,000 төгрөгийн бэлэн мөнгө болон бартерын орон сууц, машин зэргийг гэрээнд тохиролцсоны дагуу хүлээлгэн өгсөн. Үүнээс тухайн үед гэрээний дагуу Б.ХХК нь худалдагч буюу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээж байсан. Энэ үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний бараа материалыг бид нийлүүлсэн. Үүнээс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,485,000 төгрөгийн бараа материал, 2020 оны 5 дугаар сард 5,485,000 төгрөгийн бараа материал, 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр 52,955,000 төгрөг төгрөгийн материал, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мөн 675,000 төгрөгийн бараа материал, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 44,000,000 төгрөгийн бараа материал, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 141,100,000 төгрөгийн бараа, 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 32,415,000 төгрөгийн бараа материал, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 421,861,000 төгрөгийн бараа материал, нийт 701,486,000 төгрөгийн бараа материалыг тухайн үед нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу 142 ширхэг автомат цоожийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх үүрэгтэй байсны дагуу энэ үүргээ хариуцагч зөрчиж, одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Хэдийгээр энэ нь өөр цоожоор орлуулагдах боломжтой боловч хаалганд байрлаад цоожлогдох үүргийг гүйцэтгээгүй. Тэрнээс гадна Б ХХК К тухайн үед орон сууц захиалагч нартайгаа байгуулсан гэрээндээ смарт цоожтой гэдэг үүрэг бас хүлээж орон сууц захиалсан гэрээнүүдийг байгуулж байсан. Тэгэхээр давхар захиалагчийн өмнө гүйцэтгэгч компани буюу худалдан авагч компани давхар хариуцлага хүлээж байсан. Ийм үүрэг зөрчигдөж байсан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнаас уулзаад 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэхэд бараа материалаа хүлээлгэж өгнө гэдэг амлалт, протоколд бичигдээд гарын үсэг зурсан. Энэ гэрээний талууд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг харилцан тохиролцоод хойшлуулсан. Хавтаст хэрэгт холбогдох баримтууд байгаа. Гэтэл энэ хугацаандаа мөн хариуцагч нийлүүлээгүй. Энэ байдлуудыг удаа дараа боломжгүй байна, нийлүүлэх боломжгүй тайлбарлаж байсан. Ингэснээр 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дижитал цоож нийлүүлэх хугацааг дахиад хойшлуулаад мөн нийлүүлсэн ванны шүршүүр доголдолтой байгаа талаар мэдэгдсэн. Нийлүүлээд тухайн үед хүлээж авсан ванны шүршүүр яагаад 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр доголдолтой гэдгийг мэдсэн бэ гэхээр тухайн хүлээж авсан байрны шүршүүр нь хүлээж аваад харахад шүршүүр материал мөн гэж харагдаж байсан. Түүнийг угсрах буюу байрлуулахад үүнийг хэрэглэхэд доголдолтой байх юм байна, энэ нь доголдолтой бүтээгдэхүүн байна гэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Түүний дараа тухайн ванны шүршүүрээ хийгээд оршин суугчдаа оруулсны дараа оршин суугчдаас гомдол ирсэн. Ванны шүршүүр гэж яриад байгаа шалтгаан нь гэрээнд заасан хавсралтаар ямар ванны шүршүүр бид нарт нийлүүлэх ёстой вэ гэдгээ тохиролцоод доголдолгүй, стандартын дагуу ашиглах боломжтой бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Гэтэл бид нарын харж байгаагаар шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа. Бидний харж байгаагаар шүршүүр буюу шууд хананд байрлагдаад доошоо шал руугаа урсдаг шүршүүрийг бидэнд өөрчлөөд, андуураад өгчихсөн юм болов уу гэж тухайн үед ойлгогдохоор байсан. Жишээ нь ванныхаа цоргыг нээхэд тухайн цорго нь зөвхөн ванн нь хананаасаа стандарт ванны 5-10 см хэртэй талбайтай хэсэг дээр нь унаад, тэр нь гадагшаа ус алдаад байсан. Тэр ус алдаад байгааг ямар ч байдлаар шийдвэрлэх боломжгүй. Тухайн үед зарим орон сууцын айлууд хэд хэдэн удаа гомдол гаргаж байгааг шууд шийдвэрлэх боломжгүй нийлүүлсэн компаниас тодорхой байдлаар шийдвэрлэх боломжтой гээд байсан учраас шилжүүлэгч хийчихсэн байсан. Тэр шилжүүлэгчийг яагаад хэрэглээд цаашид ашиглаж болоогүй вэ гэхээр тухайн үеийн ханшаар нэг удаадаа 20,000 төгрөгийг үнэтэй, хэсэг хугацааны дараа шилжүүлэгч учраас чангалдаг хэсэг нь сулраад ус алддаг. Тэр шүршүүрийн цоргыг хэвийн ашиглах боломжгүй байдлууд үүсээд, үүнийг оршин суугчид Б ХХК К-д буюу барилга барьсан гүйцэтгэгч компанид уламжилж өргөдөл гомдол гаргаад үүний дагуу энэ нь үнэхээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй юм байна гэдгийг мэдээд Б.ХХК -д мэдэгдсэн. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор дижитал цоожийг нэг сарын хугацаанд нийлүүлнэ гэдгээ мөн илэрхийлсэн. Маш олон удаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй байгаа гэдгийг мэдээд илэрхийлж байсан. Нийлүүлэх байсан хугацаанаасаа жил гаран, хоёр жил шахуу хугацаанд бидний зүгээс ч гэсэн хойшлуулах боломжийг олгож байсан. Мөн утсаар хэлсэн, албан бичгээр хоёр удаа хариуцагчид ванны шүршүүрийн доголдлыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Нэхэмжлэгч талын хувьд хариуцагчийн хүлээлгэж өгсөн бараа буюу шүршүүрийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангасан бус, оршин суугчид зориулалтаар ашиглах боломжгүй байгаа учраас доголдолтой гэдгийг үзээд тухайн холбогдох ванны шүршүүрийг эргэж аваад өөрөөр солих зардлуудыг нийлүүлж нэхэмжилсэн байгаа. Ингээд Б.ХХК болон Б ХХК К-ийн хооронд байгуулсан бартераар нийлүүлэх гэрээний зарим хэсэг нь биелэгдсэн, зарим хэсэг нь биелэгдээгүй учраас бидний зүгээс гэрээнээсээ тухайн хэсгүүдэд татгалзаад, холбогдох хохирол буюу мөнгөн дүнг хоёр талын гэрээнд хариуцагч үүрэг зөрчсөн гэдэг байдлаар хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Үүнээс ихэнх төлбөрт бартераар орон сууц буюу машин шилжүүлсэн бол 2020 оны 02 дугаар сарын 20-ны өрийн 20/0130-1 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг цуцлуулаад 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 22/609 тоот албан бичгээр хүргүүлсэн. Үүнийг цуцлаад үүнийхээ дагуу зөрүү төлбөрийг цуцалж, тухайн байр В эзэмшилд байгаа учраас Ваас буцаан гаргуулж албадан чөлөөлөхийг даалгаж, үлдэгдэл 56,025,000 төлбөрийг Б.ХХК -аас гаргуулж өгнө үү. Хамгийн боломжит үнийн дүнтэй орон сууц учраас хамгийн бага м.кв талбайтай тухайн орон сууцыг тооцуулж гаргуулахаар шийдвэрлэсэн... гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа ... Хариуцагч Эрээцав агро ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт энэ хэрэг маргаан нь анх үүссэнээс хоёр жил гаран хугацаа өнгөрөөд явж байгаа. Энэ хэрэг дээр оролцож байгаа үндсэн нэхэмжлэгч нь Б ХХК К юм, Бхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардах эрхийг шилжүүлж аваад оролцох болсон гэж тайлбарлаж байна. Тэгэхээр бидний зүгээс өнөөдөр энэ хэрэг дээр нэхэмжлэгчээр оролцоод явж байгаа Бгэдэг хүн энэ хэрэг маргаан дээр нэхэмжлэгчээр оролцох эрхтэй биш. Тухайн үед Б ХХК К-аас Бг сольё гэдэг гэрээг болон холбогдох хүсэлтүүдийг өмнөх шүүгч дээр байхад өгч байсан. Тухайн үед хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлээ манайд тайлбарлаж байсан. Яагаад гэхээр Бгөөс Б ХХК К руу шаардах эрх нь хүсэлт болон гэрээний дагуу шилжиж байгаа. Талуудын хэлэлцэгдэж байгаа маргааны гол зүйл буюу маргааны эрх зүйн харилцаа нь талуудын хооронд үүсээд байгаа 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/2018 дугаартай бараа материал бартераар нийлүүлэх гэрээ байгаа. Тэгэхээр энэ гэрээний тодорхой хэсэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдээгүй, зарим нэг хэсгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Бараа бүтээгдэхүүн доголдолтой гэдэг үндэслэлээр маргааны зүйл маань тодорхойлогдоод явж байна гэж ойлгож байгаа. Анхнаасаа энэ гэрээний хоёр талын оролцогчид Б ХХК К, Б.ХХК байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр анхнаасаа энэ хэргийн үндсэн нэхэмжлэгч нь бол Б ХХК К юм байна, Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан үндэслэлээр буюу жинхэнэ нэхэмжлэгчээр тогтоолгоё. Өөрөөр хэлэх юм бол Б ХХК К биш, Бгэдэг хүн хууль ёсны нэхэмжлэгч юм шиг ийм агуулгаар хүсэлт болон гэрээ гаргаж ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Гэтэл жинхэнэ нэхэмжлэгч нь хэргийн материалаар Б ХХК К байгаа нь тогтоогдож байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар энэ гэрээний маргаан Б ХХК К-аас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж харж байна. Үнэхээр Бгэдэг хүн орж ирэх гээд байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар зохигчийн аль нэг нь тухайн эрх зүйн маргаанаас гарсан эс үгүй бол шаардлага буюу үүргээ бусдад шилжүүлсэн буюу эрх залгамжлан авах гэж байгаа. Тэгэхээр Бгэдэг хүний хэрэг маргаанд нэхэмжлэгчээр орж ирээд байгаа ч хууль зүйн үндэслэл нь энэ хэрэг маргаан дээр ашиглагдах хууль буюу зохих ёсны журмын дагуу энэ хүн нэхэмжлэгчээр дээр орж ирээгүй учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг биш нэхэмжлэгчийн байр сууриас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэрэг маргааныг хэлэлцүүлэхгүй байх бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгааг анхаараасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт Б ХХК К-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлд анх хавсаргаж гаргаж өгсөн баримтуудыг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ач холбогдол бүхий баримтууд нь өнөөдрийг хүртэл хуулийн шаардлага хангаагүй. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд иргэний шүүхээр хандаж гаргах нэхэмжлэлийн шаардлага, бүрдүүлбэр хэлбэрийн хувьд болоод бүтцийн хувьд ямар байдлаар гаргахыг тодорхой дурдсан байгаа. Энэ бүрдүүлбэр хангагдаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүснэ. Энэ үр дагавар хэргийг хүлээж авах үед тодорхойлох боломжгүй байж байгаад тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нь засагдаагүй, хэлбэрийн зөрчилтэй нь тогтоогдох юм бол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүний нотлох баримт тодорхой буюу хуулийн шаардлага хангагдсан байх ёстой гэдэг шаардлага тавигдаж байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэгт талуудын хооронд гэрээний эрх зүйтэй холбоотой маргаан үүсэж байгаа, үүнтэй холбоотой гэрээг цуцлаад эсхүл хоёр талт гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой үндэслээд энэ хэрэг маргааныг үндэслээд маргаан үүсгээд байгаа юм уу гэдэг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь тодорхой болоогүй. Ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хууль зүйн үүднээс тодорхойлох бүрэн боломжтой байсан боловч энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа бүрдүүлж өгсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд маань өнөөдрийг хүртэл нотлох баримтын шаардлага хангагдаагүй хэлбэрээр авагдсан байгаа нь тогтоогдох байх гэж үзэж байна. Хэрвээ эдгээр баримтууд нь өөрт нь байхгүй гэж үзэж байгаа тохиолдолд хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн нөгөө талаас эс үгүй бол гураВагч этгээдээс холбогдох баримтуудыг гаргуулах бүрэн боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтуудаа нэхэмжлэгч талын зүгээс бүрэн нотолж чадаагүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж бүрэн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан шаардлага хангахгүй байна гэж дүгнэлт өгсний үндсэн дээр шаардах эрх үүсэх эсэх асуудал дээр дүгнэлт хийнэ гэж үзэж байна. ГураВугаарт хоёр үндэслэлээр шүүхэд маргаан үүсгээд байгаа гэж үзэж байгаа. Нэгдүгээрт автомат цоож нийлүүлэх ёстой байсан ч нийлүүлээгүй, үүний үнийн дүн нь нэхэмжлэгч талын зүгээс тайлбарлахдаа дижитал цоожны үнэ нь гэрээнд дурдсанаар 50,225,400 төгрөгөөр нийлүүлэх ёстой гэж талууд гэрээгээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс энэ дижитал цоожны үүрэг биелэгдээгүй учраас үүнийг 107,800,000 төгрөг болгож нэмэгдүүлж байгаа бөгөөд бүхэл бүтэн 57,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлээд байгаа. Гэхдээ тухайн үед гэрээнд заасан үнийн дүнг яагаад 57,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа шалтгаанаа тайлбарлахад одоогийн зах зээлийн ханш нь ийм болсон гэж тайлбарлаж байгаа боловч тухайн дижитал цоожны одоогийн зах зээлийн ханш нь 107,800,000 төгрөгийн алданги гэдэг хөндлөнгийн үнэлгээ тогтоосон, үнэлгээ байхгүй. Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлох зорилгоор өөрийн хамаарал бүхий хамтарч ажиллаж байсан гэдэг нэр бүхий компаниудаас дижитал цоожны үнэ 107,800,000 төгрөг бүхий үнэтэй байна гэдэг тодорхойлолтыг авчирч өгсөн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, хөндлөнгийн зүгээс үнэлэх үнэлгээтэй холбоотой тайлбар үндэслэлгүй байна. Хоёрдугаарт дижитал цоожны тухайд гэрээний хавсралт 1.10 дугаар зүйлд зааснаар нийт 142 ширхэг дижитал цоожийг нийлүүлэх ёстой байсан. Гэхдээ бид тухайн үед үйлдвэртэй 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нийлүүлэлтийн гэрээ байгуулаад тухайн дижитал цоожийг нийлүүлж авахаар хүссэн боловч тухайн 2020 оны 12 дугаар сараас эхлээд дэлхий нийтээр корона вирус цар тахал тархсан. Энэ цаг хугацаа нийт хоёр жилийн хугацаанд үргэлжилснийг хүн болгон мэдэж байгаа. Цар тахал үүссэнтэй холбоотойгоор Бүгд найрамдах Хятад ард улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь хаалгаа барьж ажиллах боломжгүй болсон. Тухайн дижитал цоож үйлдвэрлэгдсэн ч гэсэн Монгол, Хятад улсын хооронд хилээр наашаа ирэхгүй байх ийм асуудал байсан. Энэ нөхцөл байдлыг үндэслээд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талуудын хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн болоод давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээний биелэлттэй холбоотой асуудал үүсэх юм бол хариуцагчийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно. Эсхүл үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах үндэслэл болно гэдэг асуудал яригддаг. Бид энэ хэрэг маргаан үүссэн явцад эвлэрлийн асуудал ярилцаж байхад ч гэсэн хэлсэн. Цоожийг нь цаад компани нь нийлүүлэхэд бэлэн байна, нийлүүлье гэдэг асуудал ярихаар бидний хувьд цоожоо авахгүй 107,800,000 төгрөг авна гэдэг ийм шаардлага байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б ХХК К-ийн зүгээс мөнгөө авна гэдэг шаардлагыг тавиад дижитал цоожийг хүлээж авахаас татгалзсан буюу гэрээний үүргээ биелүүлэх нөхцөл байдлыг үүсгэхээс татгалзсан учраас бид нийлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Хоёрдугаарт дижитал цоож бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу төлбөр төлөгдсөн тохиолдолд шаардах эрх үүснэ. Гэтэл захиалагч тал буюу Б ХХК К-аас дижитал цоожны үнийг төлөөгүй байж үүрэг гүйцэтгэгдээгүй гэдэг шалтгаанаар тэр мөнгийг шаардаад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа нь үндэслэлгүй байна. Бодитоор төлөгдөөгүй мөнгөн дүнгээ буцаагаад нөгөө тал үүргээ биелүүлээгүй тул гаргуулъя гэж шаардаад байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Ингээд дижитал цоожны хувьд бид гэрээний үүргээ биелүүлэх шаардлага нөхцөлийг хангалттай тавьсан, нөгөө талаас татгалзсан учраас энэ шаардлагыг биелүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа, үр дагавар үүсэхгүй. Хоёрдугаарт доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэдэг асуудал яригдсан. Доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотойгоор ванны шүршүүрийг талууд гэрээндээ 47,758,000 төгрөг нэмүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлдээ мөн 55,200,000 төгрөг болгож 13,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулаад ажлын хөлс 27,203,000 төгрөг гэж нэхэмжлээд байгаа юм. Үүнийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаад байгаа хэд хэдэн үндэслэл байгаа. Бидний хувьд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр талууд бэлтгэн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болоод нөгөө талаас ажлын гүйцэтгэлд өгсөн холбогдох хөрөнгө нэр бүхий үнийн дүн бүхий бэлнээр шилжүүлсэн үнийн дүнгүүдийг тооцоод талууд анх гэрээ байгуулахдаа тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцож байсан боловч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний хавсралтад өөрчлөлт ороод 772,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Тооцоо нийлээд үзэх юм бол 236,000,000 төгрөгийн орон сууц гэж яриад байгаа. 28, 29 тоот гараашнууд нь энэ гэрээний үнийн дүнтэй хамааралгүй. Оргил, В нараас өөрсдийн хувийн хөрөнгөөр Б ХХК К мөнгөө төлөөд авсан асуудлыг энэ гэрээний харилцаатай холиод байна. Тэгэхээр 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нийт гэрээний гүйцэтгэл буюу Б ХХК К-аас нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүн 772,711,400 төгрөг байна, нөгөө талаас буюу Б ХХК К нь ажлын хөлсөнд төлсөн орон сууц, автомашины мөнгөн дүн 672,325,000 төгрөг. Өөрөөр хэлэх юм бол Б.ХХК буюу нийлүүлэгч тал 100,386,400 төгрөгийн авлагатай байсан гэдгийг баталгаажуулсан. Гэтэл тэрбум төгрөгийн төгрөгийн ажлын хөлс өгөөд дутуу нийлүүлэгдсэн байгаа юм шиг яриад байна. Тэгэхээр энэ асуудал үндэслэлгүй юм гэдгийг хэлмээр байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнтэй холбоотой асуудал гаргана гэж бодож байсан учраас өөрсдийн зүгээс тооцооллыг гаргаж өгсөн байгаа. Үүнээс харах юм бол манайх хамгийн эцсийн байдлаар нийт 861,493,900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа. Харин Б ХХК К-ийн зүгээс 672,325,000 төгрөгийн автомашин болоод хоёр орон сууц, хоёр авто гарааш, мөнгөн хэлбэрээр ***,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Ингээд тооцоод үзэх юм бол манай аваагүй байгаа нь 88,782,500 төгрөгийн ажлын үлдэгдлийг харин нэхэмжлэгч компаниас авах ёстой байгаа. Мөн гэрээний үүргийг доголдолтой гүйцэтгэсэн гэдэг асуудлыг яриад байгаа. Доголдолтой гүйцэтгээгүй, бид гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу бүрэн зохих ёсоор биелүүлсэн. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1 дэх хэсэгт доголдолгүй эд хөрөнгө гэдэгт ямар ойлголт байх вэ гэдгийг хуульчлаад өгсөн. Гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ байгаа. Нөгөө талаас ванны шүршүүр, энэ дундаа ванны шүршүүрийн цорго нь стандартын хэмжээ хангахгүй байна гэдэг асуудал яриад байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй биш, хэмжээ буруу байна гэж байгаа. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний эхний хавсралтаар талууд ямар бүтээгдэхүүн нийлүүлэх талаар нарийн тохиролцоогүй байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний хавсралтын 6 дээр ванны шүршүүр ямар байх юм тоо хэмжээ нь ямар байх талаар баталчихсан. Гэрээний хавсралт зурагтай талууд харьцуулаад үзэх юм бол цорго богино хэмжээтэй байгаад байгаа. Мөн тухайн захиалга тухайн үед захиалгаа хийхдээ өөрийнхөө ашиглах орон сууцын үнэлгээ дизайн бүх юмаа тооцоолоод богино хэмжилтийг захиалсан. Үүний дагуу манайх захиалгыг нь аваад ванны цоргыг нийлүүлсэн. Бид 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б ХХК К-ийн нягтлан Ундармаа гэдэг хүний гарын үсэгтэй санхүүгийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдлаар бараа бүтээгдэхүүн буюу ванны шүршүүрийг иж бүрдэл байдлаар шилжүүлж өгсөн. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-7.5 дах заалтуудаар талууд бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авах талаар нарийн тохиролцсон байгаа. Захиалагч талаас Ундармаа болон Б, мөн нэр бүхий гурван хүн хүлээж авч баталгаажуулна. Ингэж хүлээж авч баталгаажуулахдаа акт үйлдсэн, акт үйлдэхдээ бичиг баримттай таарахгүй анх өгсөн захиаснаас зөрүүтэй ирсэн байх юм бол талуудын төлөөлөгч нарыг байлцуулаад тухайн үед асуудлыг шийдвэрлэнэ гээд зохицуулсан байгаа. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ундармаа гээд нягтланд нь манай компанийн холбогдох этгээдүүд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн үед сав баглаа боодлыг нь задалж үзээд гэрээнд заасан манай захиалгатай нийцэж байгаа учраас хүлээгээд авсан байгаа. Гэтэл бүхэл бүтэн жил хоёр сарын дараа шүүхэд хандаад ийм доголдолтой байсан гэдэг асуудал яриад байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт гэрээгээр заасан тоо хэмжээ, чанарын шаардлага бүхий бараа материалыг тухайн үед Б.ХХК -аас нийлүүлсэн юм байна Хоёрдугаарт нэхэмжлэл гаргаад байгаа захиалагч этгээд буюу Б ХХК К-аас доголдолгүй гээд хүлээн зөвшөөрөөд авсан, тухайн үед ямар ч гомдол санал хүсэлт гаргаж байгаагүй. Тэгэхэд хүлээж аваад, дараагийн этгээд дээр суурилуулаад хүмүүс ашиглаж байсныхаа дараа богинохон байсныг бид одоо мэдлээ гэдэг асуудал чинь доголдлын асуудал биш. Өөрсдөө захиалгаа богино хэмжээтэй өгсөн, ваннаа өөрсдөө суурилуулсан, ванн дээр ямар хэмжээтэй цорго байх вэ гэдгийг өөрсдөө тодорхойлж мэдэж байх ёстой болохоос биш тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа гураВагч компани тэр ванн ямар хэмжээтэй, цорго нь уртыг авах ёстой гэж хэлэх бидэнд эрх байхгүй. Тэгэхээр захиалгын дагуу өгөх журмаар нийлүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Шинжээчийн дүгнэлт дээр хоёр асуудлаар дүгнэлт гаргуулахаар заасан боловч шинжээчийн дүгнэлт хангалттай хариулт өгч чадаагүй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт стандартын шаардлага хангаж байгаа талаар дүгнэлт өгнө гэдэг асуудал байсан. Мөн гэрчилгээг хэлэлцэх гэдэг асуудал. Бидний зүгээс Бүгд найрамдах Хятад ард улсын тухайн үйлдвэрийн чанар стандартын шаардлага хангаж байгаа гээд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг орчуулаад өгчихсөн хэргийн материалд байгаа. Чанар стандартын шаардлага хангаж байгаа ямар нэгэн химийн бодисын хориг, горимыг зөрчөөгүй, ашиглалтын шаардлага хангаж байгаа гэдгээ дүгнээд өгчихсөн. Мөн шинжээчийн дүгнэлт дээр стандартын шаардлага хангахгүй гэж яриад байгаа. Ашиглалтын шаардлага хангаж байна, зөвхөн хэмжээний асуудал байна, хэмжээ шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг суурилуулаад хэрэглэгчдэд өгсөн байгаа. Энэ асуудал маань тухайн барилгыг захиалан бариулж байгаа Б ХХК К болоод барилгын зурагт хяналт хэрэгжүүлсэн компаниудын буруутай үйл ажиллагаа байна гэдэг асуудлыг бүрэн дэмжиж өгсөн байгаа. Үнэхээр доголдолтой байсан бол тухайн хүлээж авах үед мэдэх боломжтой байсан. Мэдэх боломжтой байхад өөрсдөө зориуд хүлээж авчхаад дараагийн асуудал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт энэ цаг хугацаанд энэ асуудлаар гомдол гаргаж байгаагүй. Зөвхөн оршин суугч нарын гомдол хүсэлтийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж байгаа шаардлагын урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна. Хоёрдугаарт талууд гэрээ цуцлахаар урьд нь удаа дараа мэдэгдэл хүргүүлээд шаардлага хангаагүй учраас бид гэрээ цуцлах шаардлагаа гаргаж байгаа гэж байгаа. Хоёр талт гэрээ цуцлах Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан журам байгаа. Хоёр талт гэрээний үүрэг зөрчигдөөд, гэрээ биелүүлэхэд нэмэлт хугацаа тогтоогоод, нэмэлт хугацаанд үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээ цуцлах эрх хуулиар үүсэж байгаа юм. Гэтэл доголдолтой эд хөрөнгө буюу шүршүүрийн асуудлаар ямар ч асуудал тавьж байгаагүй байж шүүхэд хандсан нь хуульд заасан гэрээ цуцлах урьдчилсан нөхцөлийг зөрчиж байна.Доголдолтой эд хөрөнгө гэж хэрвээ үзэх тохиолдолд гомдлын шаардлага гаргах хугацааг зохицуулчихсан байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулаад худалдан авагчийн шаардах эрхийг нарийн дурдаад өгчихсөн байгаа. Үүнд гэрээ цуцлах шаардлага гаргах эрхийг нэхэмжлэгчид өгсөн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хугацааны дотор шаардлага гаргах эрхтэй буюу хэрвээ эд хөрөнгийн баталгаат хугацаа талууд тогтоосон бол баталгаат хугацааны дотор баталгаат хугацаа гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг шилжүүлж авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг эсэргүүцэх юм бол гомдлын шаардлага гаргах эрхтэй гэдгийг хуулиар тодорхойлоод өгсөн. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээнд бараа бүтээгдэхүүний баталгаат хугацааны талаарх асуудлыг хэлэлцээгүй тэгэхээр хүлээж авснаас хойш 6 сарын дотор тухайн гомдлыг илрүүлсэн байх ёстой. Энэ хугацааны дотор гомдлын шаардлага огт гаргаагүй, бараг жил хоёр сарын дараа шууд шүүхэд хандчихсан байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.9 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үед, эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан гэж заасан. Тэгэхээр анх хэдэн сантиметртэй ванны цорго захисан, түүнийгээ тухайн үед яагаад мэдэх боломжгүй гэдэг нөхцөл байдлыг тайлбарлаад байгаа юм. Үнэхээр урт байсан, стандартын шаардлага нь хангахгүй, өөрсдийн захиалгаас нь өөр байсан юм бол тухайн үед шаардлагаа гаргаад явах бүрэн эрх нь нээлттэй, боломжтой болоод үүнийгээ хэрэгжүүлээгүй байсан нь мэдсэн буюу мэдэх боломжтой байхад албаар энэ хүсэлтийг бүрдүүлсэн байна гэж үзэх хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд байна. Иймд гомдлын шаардлага гаргах хугацаа нь дуусчихсан байна гэж үзэж байгаа юм. Эдгээр дээр нэмээд хэлэхэд суурилуулах ажлын хөлс 27,200,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ороод байгаа. Үүнийг манайх хариуцах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь манайх бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээгээр бид захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг барилгын талбай дээр авчирч, хүлээлгэж өгөөд манай хүлээх үүрэг дуусгавар болж байгаа. Гэтэл өөрсдийнхөө гураВагч этгээдээр гүйцэтгүүлэх ажлын хөлсийг манайхтай холбогдуулж шаардаад нэхэмжлээд байгаа нь манай гэрээний үүрэгтэй хамааралгүй, энэ үнийн дүнг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна... гэв.

 

4.Хариуцагч В төлөөлөгч хариу тайлбартаа: ...манайх Б.ХХК -аас орон сууц авах гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулсан. Б ХХК К-аас авах байрны үнийн дүнд нийцэх төлбөрийг Б.ХХК -д төлсөн. Анх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б ХХК К-тай 24.47 м.кв талбайтай, 136,175,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах явцад Б.ХХК болон Б ХХК К мэдэж байгаа. Бид энэ барилгыг санхүүжүүлье гээд нийт үнийн 130,000,000 төгрөгийг бэлнээр Б.ХХК -д төлсөн байгаа. Үүнийг Б ХХК К хүлээн зөвшөөрсөн. Нэмж 15,000,000 төгрөг төлөөд манай төлбөр төлбөр дууссан. Бид барилгыг санхүүжүүлж, бидний мөнгөөр энэ барилга баригдаж, ажилчдын цалин нь тавигдаад, бараа материал нь ирсэн. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага дээр В байрыг буцааж авах гэж байгаа. Гэтэл В мөнгөө бүрэн төлсөн, сүүлийн 4 жил уг байрандаа амьдарч байгаа. Энэ маргаан нь Б ХХК К болон Б.ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан. В холбогдох ёсгүй. В нь гэрээний үүргээ биелүүлсэн. Яагаад заавал В байрыг сонгож буцаан гаргуулах гээд байгаа юм, өөр олон байр байгаа. Б ХХК К-д тийм эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 3 дугаар тал/

2022.09.01-ний өдрийн №02/1305 тоот БГД-ийн татварын хэлтсийн албан тоот /хэргийн 4 дүгээр тал/

Б ХХК К-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм  /хэргийн 5-7 дугаар тал/

Б ХХК К-иас Алтанбогд хотхоны захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 8-11 дүгээр тал/

2020.09.30-ний өдрийн №03/67 тоот Б.ХХК -иас Б ХХК К-д гаргасан хүсэлт /хэргийн 11 дүгээр тал/

2020.09.30, тоноглол материалын жагсаалт /хэргийн 12-13 дугаар тал/

2022.06.09, 22/609 тоот Б ХХК К-аас Б ХХК -д гаргасан гэрээ цуцлах тухай албан бичиг /хэргийн 16 дугаар тал/

Орлогын баримтууд /хэргийн 17-22 дугаар тал/

2021.08.03-ны өдрийн №08/01 тоот Б.ХХК -иас Б ХХК К-д гаргасан хүсэлт /хэргийн 23 дугаар тал/

тэмдэглэл /хэргийн 24-25 дугаар тал/

2022.05.25, Б ХХК К-ийн захиргаанд гаргасан гар өргөдөл /хэргийн 27 дугаар тал/

2020.05.18, №20/0518, Б.ХХК , Б ХХК К нарын бартераар нийлүүлэх гэрээ /хэргийн 31-33 дугаар тал/

2020.09.30, Б ХХК К, Б.ХХК нарын тоноглолын материалын жагсаалт /хэргийн ***-39 дүгээр тал/

2020.02.20-ний №20/0130-1 тоот орон сууц захиалгаар барих гэрээ /хэргийн 40-41 дүгээр тал/

2022.08.04-ний өдрийн 22/284-22 Б ХХК К-иас Б.Туулд олгосон итгэмжлэл /хэргийн 56 дугаар тал/

Бгөөс Б.Мөнхцэцэгт олгосон итгэмжлэл /хэргийн 118 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 149-150 дугаар тал/

            2022.07.06, №22/706, Б ХХК К-иас Б.ХХК -д гаргасан шаардлага хүргүүлэх тухай албан тоот /хэргийн 161-162 дугаар тал/

            2022.06.16, Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн жагсаалт /хэргийн 163-166 дугаар тал/

            Эгийн гүүр ХХК-ийн нэхэмжлэх /хэргийн 168 дугаар тал/

            2022.05.01, 5А-108/2022 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хэргийн 224-228 дугаар тал/

            Орон суууц түрээслэх гэрээнүүд /хэргийн 241-250 дугаар тал, хоёрдугаар хавтаст хэргийн 1-6 дугаар тал/

            2020.09.05, №20/905 тоот Б ХХК К, Л ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 12-14 дүгээр тал/

            2023.01.21, 23/71 тоот Л ХХК-иас Б ХХК К-д ирүүлсэн үнийн санал /хэргийн 15-16 дугаар тал/

            Мөнгөний баримтууд /хэргийн 32-*** дугаар тал/

            2023.08.22-ний өдрийн №7 тоот, Л ХХК-иас Б ХХК К-д гаргасан тодорхойлолт /хэргийн 36 дугаар тал/

            Нэхэмжлэх /хэргийн 37 дугаар тал/

2024.04.29, дугаар ***тоот Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын зөвшөөрөл /хэргийн 71 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

6.хариуцагч Б.ХХК -ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Б.ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 64 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 68-69 дүгээр тал/

            итгэмжлэл /хэргийн 70, 74 дүгээр тал/

            сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 76-78 дугаар тал/

            2021.07.05, 21/705 дугаар гэрээ , 2022.02.20, 20/0130-01 дугаар гэрээ, 2022.02.20, 20/0130-02 дугаар гэрээ,2021.07.05, 21/705 дугаар гэрээ, 2020.02.20, 20/0220-01 дугаар гэрээнүүд /хэргийн 80-98 дугаар тал,

            2021.06.29-ний өдрийн Б.ХХК -ийн тооцоо нийлсэн акт /хэргийн 109 дүгээр тал/

            *** хаалганы үйлдвэр, Б.ХХК нарын бараа нийлүүлэх гэрээ /хэргийн 110 дугаар тал/

            Хариу тайлбар /хоёрдугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал/

            2022.11.21, Б.ХХК болон Б ХХК К-ийн бартераар бараа нийлүүлэх гэрээтэй холбоотой тооцоолол /хэргийн 171 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

7. хариуцагч В шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Ваас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 49 дүгээр тал/

Ваас ***олгосон итгэмжлэл /хэргийн 61 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 62 дугаар тал/

Ваас*** олгосон итгэмжлэл /хэргийн 119 дүгээр тал/

2020.07.31, 20/31 үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт /хэргийн 125-126 дугаар тал/

2021.08.03, №08/101, №08-102 тоот Б.ХХК -иас Б ХХК К-д гаргасан хүсэлт /хэргийн 127-128 дугаар тал/

2022.09.02, *** хаалганы үйлдвэрийн албан бичиг /хэргийн 130 дугаар тал/

Б ХХК -ийн орлогын баримтууд / хэргийн 138-142 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

8.нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн

2023.02.27, 9/1723 тоот Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 198-200 дугаар тал,

2023.05.22, 1/1322 Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 204-212 дугаар тал/

*** гэрчийн мэдүүлэг /хэргийн 48-51 дүгээр тал/

*** гэрчийн мэдүүлэг /хэргийн 68-69 дүгээр тал/

2024.05.09, 02/497 тоот Үндэсний төв архиВ газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 89-154 дугаар тал/ зэрэг баримтууд зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ... банны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192 200 000 төгрөг гаргуулах, тухайн төлбөрт хариуцагч В өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136 175 000 төгрөгийг хасаж тооцож, зөрүү 56 025 000 төгрөг гаргуулах, орон сууц хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 22100 000 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч бараа материал нийлүүлэх гэрээгээ зөрчиж доголдолтой хэрэглээний шаардлага хангахгүй стандартын бус банны шүршүүр нийлүүлсэн, хаалганы цоож бараа материал огт нийлүүлээгүй тул гэрээний энэ хэсгээс татгалзаж гэрээг цуцалж, бартерт шилжүүлсэн орон сууц хөрөнгөө буцаан шаардана... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч нар эс зөвшөөрч ...гэрээний үүргээ биелүүлсэн... гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 05 сарын 18-ны өдөр дугаар 20/0518 тоот Бартераар нийлүүлэх гэрээг нэхэмжлэгч хариуцагч бичгээр байгуулж, хариуцагч БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх өөрийн үйлдвэрээс барилгын материал, тоноглол бүхий 2020.05.18-ны өдрийн Тоноглол материалын жагсаалт Хавсаралт№1-д заасан нийт 26 нэр төрөл бүхий бараа материалыг нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч  бараа материалын үнэд 1 021 743 800 төгрөгийг  бартераар төлөхөөр харилцан тохирчээ.

 

 Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Гэрээний дагуу хариуцагч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй гэрээний Хавсаралт№1-д заасан нийт 26 нэр төрөл бүхий бараа материалыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч буюу худалдан авагч хөрөнгөө хүлээн авч үнэ 1 021 743 800 төгрөгийг бартераар хариуцагч талд төлөх үүрэг хүлээжээ.

 

2020.09.30-ны өдөр талууд дээрх гэрээний хавсарлт Тоноглол материалын жагсаалт Хавсралт№1 баримтад өөрчлөлт оруулж ...жагсаалтын 6. Банны шүршүүр 139ширхэг, нэг бүрийн үнэ 322 000 төгрөг, нийт 44 758 000 төгрөг, барааг нийлүүлэх хугацаа 2020.10.31 гэж, ...жагсаалтын 10. Хаалганы цоож /кодоор онгойдог/ 142ширхэг, нэг бүрийн үнэ ***3 700 төгрөг, нийт 50 225 400 төгрөг, нийлүүлэх хугацаа 2020.11.15 ...гэж маргаан бүхий бараа материал нийлүүлэх хугацааг тодруулж гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

2021.03.09-ны өдөр гэрээний талууд бараа материал нийлүүлэх гэрээний сүүлийн хугацааг 2021.03.19-ны өдөр болохыг баталж тохриолцсон протокол баримтаар талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ.

 

Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. Гэрээ түүний хавсралт, талуудын тохиролцооны дагуу хариуцагч 2021 оны 03 сарын 19-ны өдрийн дотор нэр бүхий бараа материалуудыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн нь хариуцагчийн тайлбар, 2021.06.29-ний өдрийн Тооцоо нийлсэн акт баримтаар тогтоогдож байна.

 

Тодруулбал 2020.09.30-ны өдрийн гэрээний хавсралт баримтаар хариуцагч 27 нэр бүхий 745 931 400 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэйгээс дээрх тооцоо нийлсэн акт баримтаар 772 711 400 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

5. Хан-уул дүүргийн 11 хороо Б ХХК К–ийн захиалгатай 88 автомашины дулаан зогсоолтой, 2 давхар зоорьтой, 10 давхар 3 блок хүчин чадал бүхий аялал жуучлалын цогцолбор 1*** байр сууц үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 2022 оны 05 сарын 11-ний өдөр ашиглалтад оруулахаар комиссын дүгнэлт гарчээ.

 

6. Нэхэмжлэгч ...хариуцагчийн нийлүүлсэн банны шүршүүр стандартын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой талаар захиалагч нар удаа дараа гомдол гаргасан, хаалганы автомат цоож нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй... гэх үндэслэлээр банны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192 200 000 төгрөг гаргуулах, тухайн төлбөрт хариуцагч В өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136 175 000 төгрөгийг хасаж тооцож, зөрүү 56 025 000 төгрөг гаргуулах, орон сууц хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 22100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

7. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл тайлбар эргэлзээгүй үнэн зөв нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

 

8. Хэргийн 22, 138 дугаар талд авагдсан 2021 оны 06 сарын 05-ны өдрийн Орлогын баримтаар хариуцагч нэхэмжлэгчид нэг бүр нь 322 000 төгрөгийн үнэтэй 138ш нийт 44 436 000 төгрөгийн үнэ бүхий банны шүршүүр хүлээн өгсөн, Тооцоо нийлсэн акт баримтаар хариуцагч бараа материал хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байна.

 

9. Талууд гэрээндээ банны шүршүүрийн чанар байдлын талаар заагаагүй боловч тухайн нийлүүлсэн банны шүршүүр /холигч цорго/ зориулалтын дагуу ашиглах боломжгүй шаардлага хангахгүй байгаа нь орон суугчдийн гаргасан гомдол, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт баримтаар тогтоогдож байна.

 

10. Дээрх банны шүршүүр бараа материалыг хүлээн авахдаа, түүнийг суурилуулахдаа нэхэмжлэгч стандарын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой болохыг шалгаж авах боломжтой атал шалгаж аваагүй нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар талууд гэрээндээ эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй тул эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолно гэжээ.

 

12. 2021 оны 06 сарын 05-ны өдрийн Орлогын баримтаар банны шүршүүр хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 12 сарын 05-ны өдөр дууссан, энэ хугацаанд нэхэмжлэгч талаас хариуцагчид доголдолтой холбоотой ямар нэг гомдлын шаардлага гаргаагүй, Тооцоо нийлсэн акт баримтыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

 

13. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.

 

14. Нэхэмжлэгч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй учир гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

15. Нэхэмжлэгчийн хөрөнгөө шалгаж авах үүргээ биелүүлээгүй нь ...нийлүүлсэн банны шүршүүрийн цорго стандартын бус хийгдэж нийлүүлэгдсэн байгаа нь удаа дараа захиалагч нарын гомдол дагуулсаар байгаа тул..., ...бид гэрээний заалт зөрчигдөж биелэгдээгүй гэж үзэж төлбөрт өгсөн байрыг цуцлах үндэслэл болж байна... гэх 2022.06.08-ны өдрийн №22/609 нэхэмжлэгчийн гэрээ цуцлах тухай бичгийн баримтад тусгаснаар захиалагч нарын гомдлын үндсэн дээр хөрөнгө биет байдлын доголдолтойг мэдсэн, мөн энэ талаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлж хариуцагчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

            16. Иймд хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул түүнээс гэрээ цуцлах, гэрээний үнэд шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах, хохирол шаардах эрхгүй тул Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

17. Хариуцагч В холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

18. Нэхэмжлэгч хариуцагч Втай 2020 оны 02 сарын 20-ны өдөр 20/0130-1 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж В Хан-Уул дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 139-н айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын С блок барилгын 6 давхарт 54.47м кв талбайтай 2 өрөө орон сууц хөрөнгийг 136 175 000 худалдах гэрээ байгуулсан байна.

 

19. Талуудын хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

20. Гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

 

21. Гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууц хөрөнгийг 2021 оны 1 улиралд багтаан хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч гэрээний 2.1, 2.2, 2.3-т зааснаар орон сууцны үнийг 2020 оны 09 сарын 30-нд төлөхөөр тохиролцжээ.

 

22. Нэхэмжлэгч талаас хариуцагч ***-тай байгуулсан дээрх бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу худалдан авсан хөрөнгийн үнийн 136 175 000 төгрөгт Втай байгуулсан захилгын гэрээний орон сууцны үнийг бартераар тооцсон, орон сууцны үнэ төлөгдсөн талаар зохигчид маргаагүй. Тодруулбал орон сууц захиалгын гэрээний үнэ төлөх үүргийг бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний өөрийн хүлээсэн үүрэгт харилцан тооцож дуусгавар болгохоор үүрэг гүйцэтгэх арга хэлбэр, журмыг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлах замаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 238 дугаар зүйлийн 238.1-т заасныг зөрчөөгүй.

 

23. Нэхэмжлэгч тал хариуцагч Втай байгуулсан гэрээний үүрэг буюу орон сууц хөрөнгийг В хүлээлгэн өгсөн, одоо орон сууц хөрөнгө В эзэмшил ашиглалтад байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа, нэхэмжлэгч гэрээний 3.1, 3.2, 3.3-т заасан үүргээ биелүүлсэн талууд энэ талаар маргаагүй.

 

24. Хариуцагч В гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, гэрээний үүрэг зөрчсөн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул түүнтэй байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээг цуцлах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгч талд үүсээгүй, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

 

25. Хэрэгт авагдсан баримтаар тухайн барилга орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан, хаалганы цоожийг суурилуулж хүлээлгэн өгсөн байх боломжтой ба тухайн үед суурилуулсан цоожны үнийг хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол зардалд тооцох боломжтой хэдий ч  нэхэмжлэгч хаалганы цоожийг нийлүүлээгүйгээс 107 000 000 төгрөгийн хохирол зардал гарахаар буюу ирээдүйд гарах хохирол зардал гэж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцээгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.

 

26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 376 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинээжийн зардал 395 000 төгрөг гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төВ олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар нэхэмжлэгч Бн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.ХХК , В нарт холбогдох банны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192 200 000 төгрөг гаргуулах, тухайн төлбөрт хариуцагч В өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136 175 000 төгрөгийг хасаж тооцож, зөрүү 56 025 000 төгрөг гаргуулах, орон сууц хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 22100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсугай.

 

2. Иргэний хэрэг ошүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 376 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинээжийн зардал 395 000 төгрөг гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төВ олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ