2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/06563

 

 

 

 

 

2025 08 28

192/ШШ2025/06563

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: **

Хариуцагч: ***

Хариуцагч: Ш***

Хариуцагч: **

Гуравдагч этгээд: С**

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч **, Жижиг дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбарын агуулга: ... *** иргэн *** өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **** орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн 000472808 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаартай нэг өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэл гарган өгч 2 сарын хугацаатай олгосон. Итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон. Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтад авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно гэсэн итгэмжлэл гаргаж итгэмжлэлд төлөөлүүлэгч *** төлөөлөгч иргэн ***нар гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж иргэн *** өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн 00472808 тоот гэрчилгээний хамт өгч явуулсан. Дээрх итгэмжлэлийн хугацаа нь олгосон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хүчинтэй байхаар олгосон тул 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусч итгэмжлэл хүчингүй болж дуусгавар болсон гэж үзэж байна. **** олгосон бүрэн эрхийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр зөвхөн иргэн *** итгэмжлэлээр олгосон, итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулаагүй гэж үзэж байна.

** ХХК болон**** нартай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-70 тоот зээлийн гэрээгээр*** нар нь 500,000,000 төгрөгийн зээл авч ***ХК-ийг төлөөл***р гэрээнд гарын үсэг зурж, орон сууцыг барьцаалсан байна. ****онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. ***эрийн газрын нэхэмжлэлтэй *** ХХК болон *** нараас зээлийн гэрээний үүрэгт 525,856,788 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ***т намайг татан оролцуулах болсон үеэс эхлэн иргэн Н*** нарын авсан зээлийн барьцаан**т нь зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч биш, харин дээрхи жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн барьцаалуулагч *** ХХК болон *** нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээнд иргэн ***т миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох ***дугаартай гэрчилгээтэй***2 улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд *** ХХК болон ***нар нь барьцаанд тавьсан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, *** өмчлөлийн ***5 тоот хаягт байрлах 37.93 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай ***тоот улсын бүртгэлийн дугаартай, **8 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж, *** иргэн ***н үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид*** газартай ярилцаж, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгсөн.

Хариуцагч ***к ХХК-тай 2025.04.10 өдөр өр төлбөр барагдуулах гэрээ болон барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулан гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан **** ХХК-д хүлээлгэн өгсөн. Ингэснээр манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн гэж үзэж байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч***, хариуцагч *** нарт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч ***үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нар нь эрхийн улсын бүртгэлийн ***рон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ****оот гэрчилгээг гарган өгсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэг***ч* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нар нь эрхийн улсын бүртгэлийн ***52 дугаарт бүртгэлтэй, *** орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн *** тоот гэрчилгээг гарган өгсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч нараас 239,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ