Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 205/МА2020/00025

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Намхайдорж даргалж,

 

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч

/Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/: Г.*******а

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

Иргэн ******* овогтой ******* би 1934 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. Миний төрүүлсэн ээж *******ын *******, миний төрсөн эцэг маань Занингийн ******* юм. Ээж минь анх ******* гэдэг хүнтэй ханилж, ах *******, эгч нарыг төрүүлсэн байдаг. эгчийг төрүүлээд 3 нас хүрч байхад аав ******* нь өвчнөөр өөд болсон гэдэг. Ээж минь 1930-аад оны эхэн үед миний аав З.зийтэй ханилан сууж, 1932 онд эгч *******г, 1934 онд намайг, 1938 онд дүү *******г төрүүлсэн. Аав маань Тэлмэн сумын 6-р баг Хатавчийн хүрээнд унзад лам хүн байсан. Аав *******г 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлан авч яваад улмаар хэрэг хүлээлгэн тулгаж, мөн ондоо хууль цаазын дээд хэмжээгээр цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг. Аавыг минь баривчилж явсны дараа ээж маань 5 өнчин хүүхэдтэй үлдэж мал хөрөнгө гэрийг нь хүртэл хураасны улмаас хүндхэн амьдарч байгаад сүүлд нэгдэлд орсон тухай ээж дурсан ярьдаг байсан. Бид яагаад эцгээрээ овоглоогүйн тухайд аав маань лам хүн байсан учир дүүгийнхээ хамт нэг ам бүл үүсгэж байсан. Мөн ээж маань ах эгч дүүгийн хамт нэг ам бүл үүсгэж байсан ба нарийн учрыг нь би сайн мэдэхгүй. Тухайн цаг үеийн байдал одоогийнхтой харьцуулашгүй өөр байсан. Одоо би нас 86 хүрч байна. Эцэг минь төр засаг түмэн олондоо сайн үйлс хийж явсан болохоос хууль дүрэм зөрчиж хар буруу зүйл огт хийгээгүй гэдэг. Миний эгч ******* 2014 онд, дүү ******* 2017 онд өөд болсон. Иймд Г.******* намайг хэлмэгдэгч *******гийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******а шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... *******гийн ******* нь 1934 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. Түүний ээж ******* нь анх ******* гэж хүнтэй гэр бүл болсон бөгөөд ******* нь өвчний улмаас нас барсан. 1930 оны эхэн үед Хатавчийн хүрээний унзад лам ******* гэдэг хүнтэй ханилан сууж, 1932 онд *******, 1934 онд *******, 1938 онд дүү ******* нарыг төрүүлсэн. ******* нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдаад ялын дээд хэмжээ болох цаазын ял аваад будуулсан бөгөөд тэр үед *******г Архангай аймаг руу гэж хүнд өргүүлсэн. ******* ******* нар нь хэлмэгдэгчийн хүүхэд гээд тухайн үеийн нөхцөл байдал улс төрийн шахалтаас болоод сурч боловсрох, эд хөрөнгөтэй байх мөн эцгийнхээ нэрээр овоглох боломж байгаагүй учраас ээжээрээ овоглосон байна. Дүү ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар 10 жилд багш, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч хийж байгаад 2017 онд нас барсан. Г.******* нь 86 нас хүрч байгаа, төрөл садны холбоо тогтоосноор хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд нөхөн олговор авах зорилгоор төрөл садангаа тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Г.******* нь өөрийн эцэг *******гийн төрсөн охин болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд Г.******* бол *******гийн төрсөн охин юм гэх бичгийн нотлох баримт болон лавлагаа байхгүй байгаа. Учир нь Үндэсний төв архивын гаргасан лавлагаан дээр 1951 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх төрөлт, гэрлэлт, салалт, нас баралтын бүртгэл одоогийн байдлаар байхгүй учраас лавлагаа гаргах боломжгүй гэсэн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. З.******* 1938 онд хилс хэрэгт баривчлагдан буудан алах ял авсан. Тухайн үед ******* нь 5 хүүхэдтэй үлдсэн нь Г.*******, Г.*******, Г.******* нар байсан бөгөөд бага настай байсан гэдэг нь нийтэд нээлттэй ил тод мэдээлэл. Тухайн үед хэлмэгдэгчдийн ар гэр үр хүүхдийг сургуульд явуулдаггүй, эд хөрөнгийг нь хураан авдаг, нэгдэлчдийн хөдөлгөөнд хэлмэгдэгчдийн гэр бүлийг оруулахгүй зэрэг ялгаварлан гадуурхах нөхцөл байдал байсны улмаас ******* нь Г.*******, Г.*******, Г.******* нарыг өөрөөрөө овоглосон. Амьдралын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан *******г Архангай аймаг руу өргүүлсэн. багшийн бичснээр 1944 оны хүн амын тооллогонд байхгүй шалтгаан нь Хөвсгөлийн Булнай ар гэдэг газарт байдаг эгчийнх рүүгээ *******ыг туслуулахаар явуулсан байдаг нь нэхэмжлэгчийн тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр З.******* нь ах дүү тавуулаа. Хамгийн том ах нь З., дүү нь З., З.*******, З.аа, З.ээ нар байсан. Гэрч Ч. нь хамгийн том ах З.гийн хамгийн бага охин юм. Нэхэмжлэгч тал нь хэлмэгдэлтийн үеэс хойш З.*******гийн талын ах дүү нараас холбоо тасарсан байсан бөгөөд сүүлд Улаанбаатар хотод хайж очоод уулзахад Ч. нь манай авга ахын хүүхдүүд бол Г.*******, Г.*******, Г.******* нар мөн гэдгийг хэлж байсан. Мөн тухайн үеийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүний төрсөн он сарыг буруу зөрүү бичих зэрэг алдаанууд их гардаг байсан учраас Ч. нь би 1933 онд төрсөн гэж өөрийгөө хэлж байгаач иргэний үнэмлэх дээр 1937 он гэж бичигдсэн байдаг. Шүүх хуралд Ч.ийг дахин гэрчээр асуулгах гэсэн боловч эрүүл мэндийн байдлаас болоод хүнтэй ярих чадваргүй болсон тул гэрчээр дуудах боломжгүй байна. Гэрч нь 1962 оноос хойш нөхөр Г.*******тай хамт амьдарсан. Нөхөр Г.******* нь манай аавыг З.******* гэдэг унзад лам байсан, хэлмэгдэлтээр нас барсан, би ааваараа овоглож чадахгүй хүнд хэцүү амьдралыг туулсан, ааваараа овоглосон бол сургууль соёлд хамрагдаж чадахгүй байх байсан гэж эхнэртээ ярьдаг байсан. *******гийн хоёрдох охин П.ын хүүхэд нь манай ээжийн хойд эцэг З.******* гэдэг хүн байсан Г.*******, Г.*******, Г.******* нарын төрсөн аав гэж хэлж тайлбарлаж мэдүүлсэн. Гэрч нь төрөл садан биш нэг голд тоглож өссөн, Г.*******, Г.******* нарын аав ******* гэдэг хүн байсан гэж мэдүүлсэн. 1931 онд төрсөн гэрч аа нь Г.*******, Г.******* нарын аав З.******* гэж хүн байсан гэж мэдүүлсэн. Эрэн эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэл сумын сургууль гэсэн 2013 онд хэвлэгдсэн номын 99 дүгээр талд байгаа Дурсахгүй байхын аргагүй гэсэн Г.*******гийн дурдатгалд тодорхой бичигдсэн байгаа. Улс орны нөхцөл байдлаас хамаараад бичгийн нотлох баримт байхгүй, хадгалагдаагүй үед дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг үндэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Г.******* Г.******* нар нь эцгийгээ мэддэг байсан. Улсаас хэлмэгдэгсдийн гэр бүлд тодорхой хэмжээний нөхөн олговор олгох гэж байгаатай холбогдуулан мөн өдгөө 86 настай буурал нас барахаасаа өмнө төрсөн эцгээрээ овоглохыг хүсэж төрөл садангийн холбоогоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тиймээс шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг мөн мэдүүлгийн харилцаа уялдаа зөрүүгүй байгаа нөхцөл байдлыг үнэлж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 Прокурор Б.үү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.үү би Прокурорын байгууллагыг төлөөлж Иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч Г.******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн З.*******гийн төрсөн охин болох нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүн амын тооллогын бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Хүн амын тооллогоор Г.******* нь аав З.******* болон ээж ******* нартай хамт амьдарч байсан талаар баримт лавлагаа байхгүй. 2004 онд З.*******гийн хэлмэгдсэн талаарх нөхөн олговрыг хамаатны хүн авсан байсан гэх мэдээлэл хэрэгт авагдсан боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Гэрчээр , Ж. Ч. Д., П.аа нараас мэдүүлэг авсан боловч тухайн үеийн нөхцөл байдлыг хараагүй, аав, ээж, нөхрөөсөө сонссон гэх байдлаар мэдүүлэг өгсөн байна. Иймээс гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзээд Г.*******ыг улс төрийн хилс хэлмэгдэгч *******гийн төрсөн охин мөн, түүнтэй садан төрлийн холбоотой гэж тогтоох боломжгүй гэж дүгнэж байна... гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар Чадвар баянзүрх овогт *******гийн *******ын садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.*******а (ШТ үнэмлэх № 2747) би иргэн Я.атай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь Г.*******ын нэхэмжлэлтэй Садан төрлийн холбоотой болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.

 

Анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн заалдуудыг зөрчин шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.******* нь 1934 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн бөгөөд эх нь Очрын *******, эцэг нь Занингийн ******* гэж хүн байсан. Тухайн үед эцэг З.******* нь лам /унзад/ хүн байсан бөгөөд О.*******тай нэг гэр орж амьдраагүй өөрийн ах дүү нартайгаа хамт амьдардаг байсан. З.******* О.******* нарын дундаас охин Г.******* 1932 онд, хүү Г.******* 1938 онд төрсөн байдаг. Эцэг З.******* нь 1938 онд Улс төрийн эсэргүүний хэргээр баригдаж явсан бөгөөд мөн ондоо цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалан О.******* нь хүүхдүүдээ эцэгийн нэрээр биш өөрөөрөө овоглож, зарим хүүхдүүдээ айлд түр байлгах мөн өргүүлэх зэргээр нууцалж байсан байна.

Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч Ч.ын мэдүүлгийг шууд гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь Ч. нь 1933 онд төрсөн /гэрчийн мэдүүлгийн биеийн байцаалтанд/ гэдээ хэлдэг, харин иргэний үнэмлэх дээр нь 1937 онд төрсөн гэж буруу бичсэн талаараа мөн мэдүүлсэн байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүний төрсөн оныг буруу бичих тохиолдол их байдаг бөгөөд хувь хүн өөрөө өөрийхөө төрсөн он сарыг хамгийн сайн мэдэх учиртай. Ч. нь З.*******гийн төрсөн ах гийн хүүхэд мөн 1933 онд төрсөн учир ******* ******* нарыг эхнэр нөхөр байсан гэдгийг мэдэх боломжтой хамгийн ойрын гэрч байна.

Мөн өмгөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч П.аа, Д. нар тухайн хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй өөрийн сонсон зүйлийг гэрчилж байгааг шүүх үнэлж үзээгүй байна.

 

Мөн 2013 онд хэвлэгдсэн Эрэн эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэлийн сургууль нэртэй номын 99 дүгээр талд З.*******гийн хүүхэд Г.*******ын төрсөн дүү Г.******* өөрийн дурдатгалыг бичсэн байдаг бөгөөд миний эцэг ******* нь унзад хүн байсан бөгөөд 1938 онд буудуулан хороогдсон. Миний бие энэ тухай 20 орчим насандаа мэдсэн байдаг гэж өөрийн дуртгалыг бичсэн байдаг. Үүнээс харахад Г.******* нь өөрийн эцэгийг ******* гэдгийг 1958 оны орчим мэдсэн байдаг. Энэ нь чухал ач холбогдол бүхий нотлох баримт юм.

Мөн 1952 оноос өмнө төрсний болон, гэрлэлтийн бүртгэл хийгдэдгүй байсан талаарах Үндэсний төв архивын баримт хавтаст хэрэгт байдаг. Үүнээс үзэхэд ямар нэгэн бичгийн баримт гарч ирэх боломжгүй харин гэрчийн мэдүүлэгт шүүх үнэлэлт дүгнэлтийг зөв өгч байж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Мөн дээрх хэргийг хянан хэлэлцсэн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 205/МА2020/00018 дугаар магадлалд Г.******* нь хэлмэгдэгч З.*******н төрсөн охин мөн эсэх нь бичгийн нотлох баримтаар тогтоох боломжгүй...харин энэ талаар мэдэх гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүх гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй, уг мэдүүлгүүдийг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна... гэснийг анхан шатны шүүх дахин хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******а /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй байгаа. Г.*******ын хувьд 1934 онд Завхан аймгийн Тэлмэн сумд төрсөн эх нь *******ын *******, эцэг нь Занингийн ******* гэх хүн байж байгаад улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж 1938 онд ялын дээд хэмжээ авч цаазаар авахуулсан байдаг. Нэхэмжлэгч маань ******* гэж эгч нь ******* гэж дүү нь байгаа энэ хоёр хүн бол одоо нас барсан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд шүүхээс гэрчийн мэдүүлгүүдийг үнэлэхдээ бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн байдаг. Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтод 1951 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрлэлт, төрөлт, нас баралтын бүртгэл огт байхгүй талаар албан ёсны тодорхойлолт бичгээр өгсөн. Үүнээс үзэхэд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд гэрчүүдийн мэдүүлэг чухал ач холбогдолтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. З.*******гийн төрсөн ах гийн хүүхэд Ч. нь Г.*******ыг З.*******гийн хүүхэд мөн гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч э Г.*******ын дүү ******* гэх хүний эхнэр нь байгаа. Энэ хүн Г.*******, ******* нарын аав З.******* гэж хүн байсан талаар нөхөр нь ярьж хэлдэг байсан талаар мэдүүлдэг. Гэрч нь Г.*******ын аав З.******* гэж лам хүн байсан гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн 2013 онд хэвлэгдсэн Эрин эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэлийн сургууль нэртэй номын 99 дүгээр талд З.*******гийн хүүхэд Г.*******ын төрсөн дүү Г.******* өөрийн дуртгалыг бичсэн байдаг бөгөөд миний эцэг ******* нь унзад хүн байсан бөгөөд 1938 онд буудуулан хороогдсон. Миний бие энэ тухай 20 орчим насандаа мэдсэн байдаг гэж өөрийн дуртгалыг бичсэн байдаг. Энэ нотлох баримтуудаар Г.******* нь З.******* гэж хүний хүүхэд мөн гэдэг нь хангалттай нотлогдож байна. Мөн дээрх хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахад ...Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00018 дугаар магадлалд ...Г.******* нь хэлмэгдэгч З.*******н төрсөн охин мөн эсэх нь бичгийн нотлох баримтаар тогтоох боломжгүй, гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн байдаг. Анхан шатны шүүх дахин хэргийг шийдвэрлэхдээ дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлтийг анхаарч үзээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэгч Зинан//-гийн *******тэй садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хэлмэгдэгч З.******* нь нэхэмжлэгч Г.*******тай садан төрлийн холбоотой болохыг гэрч М., Т. нар гэрчилж байгаа ч З.*******гийн төрсөн охин болох талаар бичгийн баримт олдоогүй энэ үйл явдал нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хэлмэгдэгч З.ий нь лам хүн байсан бөгөөд нэхэмжлэгч Г.*******ын төрсөн эх *******тай нэг гэрт орж амьдраагүй харин өөрийн ах, дүү нартайгаа амьдардаг байсан нь харагддаг.

 

Энэ нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г.*******, түүний эх ******* нь хэлмэгдэгч З.*******тэй хамт амьдарч байсан талаарх бичгийн баримт эрх бүхий байгууллагаас гарч ирэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.******* нь хэлмэгдэгч З.*******гийн төрсөн охин мөн эсэх нь бичгийн нотлох баримтаар тогтоогдох боломжгүй юм.

 

Харин хэрэгт авагдсан гэрч М.ийн З.******* бол миний нөхөр *******гийн төрсөн эцэг, *******ын ******* бол нөхөр *******гийн төрүүлсэн ээж, *******гийн ******* бол манай нөхрийн төрсөн эгч юм. З.*******, О.******* нараас 3 хүүхэд гарсан, том нь ******* /эм/, дунд хүүхэд нь *******/ эм/, бага хүү нь манай нөхөр ******* юм. Манай нөхрийг багад нь *******жав гэдэг байсан... хадам эцэг З.******* цаазаар авах ялаар шийтгүүлсэний дараа эд нар хүнд хэцүү амьдралыг туулж байсан гэсэн, Сургуульд суралцах үедээ болон бусад үед төрсөн эцгээрээ овоглохоос айдаг байсан гэж манай нөхөр надад ярьдаг байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.ын ...*******гийн ******* бол миний ээжийн төрсөн дүү З.*******г хойд эцэг гэж манай ээж ярьдаг байсан. О.******* нь миний ээжийн төрсөн ээж, Г.******* эгч бид бүгд нэг нутагт мал маллаж амьдардаг байсан. Харин З.******* О.******* нар нь хаана хэрхэн амьдарч байсан талаар тодорхой мэдэхгүй байна. Намайг бага байхад О.******* нь амьд байсан болохоор хөгшин ээж л гэж мэдэх юм. Г.******* эгчийн төрсөн ээж О.*******, төрсөн эцэг З.*******г эсэргүү гээд 1938, 1939 оны үед баригдаж яваад эргэж ирээгүй талаар ярьдаг байсан *******, *******, ******* нар төрсөн ах дүү гураь бөгөөд эдгээр хүмүүс нь манай ээжтэй эх нэгтэй, эцэг ондоотой дүү нар нь юм. *******, нар нь *******гийн өмнөх нөхөр болох *******гийн хүүхдүүд юм. О.******* нь ийтэй суухаас өмнө манай ээж , ******* нарын эцэг *******тэй гэр бүл болж байсан юм. О.******* нь 5 хүүхэд төрүүлснээс анхны нөхөр З.*******гийн хүүхдүүд *******, *******, ******* нар юм. Манай ээжийн эцэг болох ******* нь өвчний улмаас нас барсан гэж ээж маань ярьдаг... гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ын ... *******ын ээж нь ******* гэдэг хүн байсан юм. Харин аав нь ******* гэдэг хүн байсан юм. Харин аав нь ******* гэдэг хүн байж байгаад хилс хэрэгт хэлмэгдэж баривчлагаанд явсан гэж сонссон. ******* гуай надад манай хүүхдүүдийн эцэг нь баривчлагдаад явсан лам хүн байсан гэж ярьж байсан. Тэр үед би арав орчим настай байсан санагдаж байна. Надад тэр тухайгаа ярьж байхдаа ******* гуай гахай жилтэй 40 орчим настай хүн байсан. ******* гуай *******ыг өргүүлж байсан талаар мэдэхгүй. ******* гуай 4 хүүхэдтэй. ******* гэдэг хүүхдээ өргүүлсэн гэж сонссон. ******* гуай 85 настайдаа нас барсан юм... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.ын ...******* бол манай аав гийн дүү нь байгаа юм. *******ын ******* нь *******гийн эхнэр. ******* бол *******гийн охин. З.******* нь Завхан аймгийн Тэлмэн, Нөмрөг сумын заагт байрлах Хатавчийн хүрээнд байсан. Би эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоотой бөгөөд *******гийн том ах гийн бага охин нь би. Г.******* бол О.*******гийн төрсөн охин мөн. *******, *******, *******жав нар нь *******ын *******гийн хүүхдүүд бөгөөд О.******* нь З.*******төй гэр бүл болохоос өмнө *******тэй гэр бүл болж байсан. Тэдний дундаас хүү *******, охин нар төрсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч П.аагийн ... *******ын ээжийг ******* гэдэг хүн байсан. Одоо сайн санахгүй байна. *******ын аавыг ий гэдэг хүн байсан байх сайн мэдэхгүй... надтай чацуу нэг эгч байсан. *******, гэдэг хүүхэдтэй байсан... гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч *******ын төрсөн эх ******* нь 1930-аад оны үед хэлмэгдэгч З.*******тэй ханилан сууж, охин *******, нэхэмжлэгч охин *******, хүү ******* нарыг төрүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх зохигчийн заасан гэрчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу асууж мэдүүлэг авсан, гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэн зөв нотлох баримт гэж үнэлж байна.

 

Гэрч нарын мэдүүлгээс харахад дээрх үйл баримтын талаар хүнээс сонссон гэсэн дамжмал нотлох баримт хэдий ч цаг хугацааны хувьд тухайн үйл явдал нь анхдагч нотлох баримтаар нотлогдох боломжгүй нөхцөл байдалтай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.******* нь одоо 86 настай бөгөөд энэ цаг хугацаанд нэхэмжлэгч *******ын эх ******* нь хэлмэгдэгч Бат-Өлзийтэй ханилж, ******* төрсөн гэх үйл баримтыг биеэр үзсэн харсан хүн ховор бөгөөд байсан ч өндөр настай учраас тухайн нөхцөл байдлыг гэрчлэх эрх зүйн чадамжгүй байхаар байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.*******ын төрсөн дүү Г.******* нь 2013 онд хэвлэгдсэн Эрин эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэлийн сургууль нэртэй номын 99 дүгээр хуудсанд дурдатгал бичихдээ... Тэлмэн сумын харьяат ******* овогтой ******* миний бие 1939 онд дайны жилд төрж, эхийнхээ асрамжинд өссөн, миний эцэг П.ий нь Унзад хүн байсны улмаас 1938 оны намар баривчлагдан аль нэг яргачны хүйтэн зэвсгийн дор амиа алдаж ертөнцөд заяах ганц хүүгээ ч харж чадалгүй тэнгэрт хальсан гэдгийг би 20 хүрсэн насандаа олж мэдсэнээ дурсья... гэж бичсэн дурсамж нь дээрх гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбартай нийцэж байгаа, шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт учраас үнэн зөв баримт гэж үнэлэх нь зүйтэй байна.

 

Мөн хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох Үндэсний төв архивын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03-9/829 дугаартай... Завхан аймгийн Тэлмэн сумын 7 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 93 дугаар хуудсанд өрхийн тэргүүн *******гийн *******жав, эрэгтэй 6 настай, *******ын *******, 46 настай, *******гийн эмэгтэй, 18 настай, гэж бүртгэгдсэн байна... гэсэн архивын хуулбар,

 

Үндэсний төв архивын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03-5/845 дугаартай ... Завхан аймгийн Тэлмэн сумын 6-р багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 44 дүгээр хуудсанд , өрхийн тэргүүн лам, 44 настай, аагийн , эрэгтэй, 17 настай, аагийн эмэгтэй, 2 настай, дүү аа эмэгтэй 41 настай гэж бүртгэгдсэн байна... гэсэн лавлагаа,

 

Үндэсний төв архивын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03-9828 дугаартай ...Завхан аймгийн Тэлмэн сумын 6 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 40 дугаар хуудсанд, өрхийн тэргүүн лам, 44 настай, аагийн эрэгтэй, 17 настай, аагийн эмэгтэй, 2 настай, дүү аа эмэгтэй 41 настай, гэж бүртгэгдсэн байна... гэсэн лавлагаа

 

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05/1041 дугаартай ... гийн ******* нь Завхан аймгийн Тэлмэн сумын 6 багийн харьяат, ард халх, нас 49, /1938 оны байдлаар/ ам бүл 5... гэсэн архивын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бусад баримт нь дээрх гэрч нарын мэдүүлгийг үгүйсгээгүй байна.

 

Дээрх бичгийн баримтуудыг шинжлэн судалахад хэлмэгдэгч З.ий нэхэмжлэгч Г.*******ын төрсөн эх ******* нар нь 1933 онд Завхан аймгийн Тэлмэн сумын 6-р баг буюу нэг сумын нэг багт амьдарч байсан, насны хувьд ойролцоо, ******* нь эхнэргүй, дүү зээ нартайгаа амьдардаг, ******* нь нөхөргүй, хүүхдүүдэйгээ тус тусдаа амьдарч байсан, 1933 оны тооллогоор тэдний хүүхдүүд гэх *******, , ******* нар төрөөгүй учраас бүртгэгдээгүй зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах бас нэг үндэслэлийг харуулж байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.*******ыг хэлмэгдэгч З.*******гийн төрсөн охин болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаартай шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар Чадвар баянзүрх овогт *******гийн *******ын садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ыг хэлмэгдэгч З.*******гийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. ж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Б.НАМХАЙДОРЖ 

ШҮҮГЧИД                         Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР