Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 840

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07/099/219 дүгээр дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07/099/219 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07/099/219 дүгээр дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу “Ш*******” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07/099/219 дүгээр дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ