| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/04340/И |
| Дугаар | 192/ШШ2025/06656 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/06656
2025 09 01 192/ШШ2025/06656
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: Ш***
Хариуцагч: ***
Хариуцагч: ***
19,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ** миний бие хувиараа цемент худалдан борлуулах ажил эрхэлдэг. Хариуцагч *** ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг бөгөөд бид 2008 оноос хойш 10 гаран жил хамтран ажиллаж байна. ***нь 2023 оны 5-р сараас хойш надад хувиараа хандан манай найз блокны үйлдвэр ажиллуулж байгаа та бидэнд тус болж цемент зээлээр нийлүүлээд өгөөч, найдвартай өгнө гэж гуйгаад байсан тул зээлээр өгөхөөр зөвшөөрсөн. Ингээд миний бие *** болон түүний найз *** нарт цувуулан 2023 оны 8-р сарын 3-ны өдөр 57,200,000 төгрөгийн, 2023 оны 8-р сарын 23-ны өдөр 44,000,000 төгрөгийн үнэтэй цемент өөрийн ажлын газар болох Баянзүрх дүүргийн Амгалангаас ачуулан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд буулган өгсөн. Хариуцагч нар нь 2023 оны 9-р сарын 12-ны өдрийн байдлаар надад 48,400,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан бөгөөд тухайн өдрөө хариуцагч *** бид гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 9-р сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөлгүй хариуцагч ***нь 2023 оны 11-р сараас хойш холбоогүй, утас нь холбогдохгүй болсон. Миний бие өнөөдрийн байдлаар хариуцагч нараас 19,760,000 төгрөгийн авлагатай байгаа тул гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нь хамтран хариуца**гч * татгалзаж, хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлага 19,760,000 төгрөгийг 2025 оны 9-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь ***нарт холбогдуулан 19,760,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нь хамтран хариуцагч *** татгалзаж, хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлага 19,760,000 төгрөгийг 2025 оны 9-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***нэхэмжлэлтэй, ****нарт холбогдох 19,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нь хамтран хариуцагч ***с татгалзаж, хариуцагч ***х нэхэмжлэлийн шаардлага 19,760,000 төгрөгийг 2025 оны 9-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 128,375 төгрөгийг хариуцагчаас, 128,375 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ