2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар  192/ШШ2025/06781

 

 

 

 

 

2025 оны өдөр

сар 03 р 192/ШШ2025/06781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д***

Хариуцагч: ***

Хариуцагч: **

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** би 2018 оны 6 дугаар сард *** хороолол, 2А байрны нутаг дэвсгэрт байрлах Хишиг хүнсний дэлгүүрийг 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар ****нартай харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ****дансанд 20,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг *** бэлнээр өгсөн. Тухайн үед *** нь 400,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэж хэлсэн боловч бодит байдал дээр Төрийн банкны 900,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг мэдээд намайг залилж авсан байх тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Гэвч 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 1705 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргана байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. ****а нар нь үүнээс хойш 30,000,000 төгрөгийг өнөө маргаашгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нарын тухайд дэлгүүрээ Төрийн банкны зээлдээ хураалгасан нөхцөл байдлыг би харгалзан үзээд өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээж ирсэн боловч 2025 он гарснаас хойш утсаа ч авахаа больж, хариу ч бичихээ больсон тул маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. **** нар нь анхнаасаа 900,000,000 төгрөгийн барьцаанд байгаа 750,000,000 төгрөгөөр зарах боломжгүй гэдгээ мэдсээр байж надад худалдан борлуулна хэмээн төөрөгдүүлж урьдчилгаанд 30,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Иймд *** 2018 оны 6 дугаар сард 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч бодит байдлыг нуун дарагдуулаагүй, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байсан гэдгийг мэдэж байсан, урьдчилгаа 30,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон байсан ч зээл нь бүтээгүй, банк энэ хөрөнгийг 2024 онд хураан авсан. Хураах хүртэл нь нэхэмжлэгчийн төрсөн дүү ***г тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ямар нэг түрээсгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад 2019 онд хандсан гэж байна түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хангалттай хугацаа байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэрээ хэрэгжээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл биш юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн гар бичмэлийн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 17005 дугаар прокурорын тогтоолын хуулбар,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч буруу мэдээлэл өгч, хууран мэхэлж 30,000,000 төгрөг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний харилцаа байсан, нэхэмжлэгч гэрээний төлбөр шаардаж байгаагүй, иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч*** нь нэхэмжлэгч *** 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан **** талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /хх-ийн 51/

Мөн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр худалдах тухай баталгааг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хариуцагч **** бичгээр гаргасан баримтыг нэхэмжлэгч талаас гарган өгсөн. /хх-ийн 6/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд гэрээ байгуулсан болон гэрээ хэрэгжээгүй тухайд, хариуцагч нар урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг хүлээн авсан тухайд, худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Төрийн банкны барьцаанд байсан тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч *** залилуулсан гэх гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1705 дугаар тогтоолоор Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэгдвэл зохих иргэд хоорондын гэрээ хэлцлээс үүдэлтэй маргаан гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна. /хх-ийн 9/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.2 49.2.2 дахь хэсгүүдэд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч талаас шаардаж байснаа нотлох баримтыг гарган өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын 1705 дугаар тогтоол 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гарсан, тогтоолд гомдол гаргаагүй байх ба уг хугацаанаас тоолоход хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэхээр заажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт хамтран хариуцуулахаар татсан үндэслэлээ урьдчилгаа төлбөрийн 20,000,000 төгрөгийг *** дансаар шилжүүлэн өгсөн 10,000,000 төгрөгийг **** бэлнээр өгсөн гэж тайлбарлаж шаардлагаа дээр дурдсан хуваарилсан болно.

Иймд хариуцагч **Х*с 20,000,000 төгрөг, **Г* 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд ТОГТООХ :

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч** * 20,000,000 төгрөг,****эс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАТСҮХ