Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

Н.*******-*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгч: Н.*******-******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /цахимаар/,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.*******-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.*******-*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч Н.*******-******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн ******* сумын, ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан хад суурьшлын бүсэд “******* ******* ******* транс" эзэмшлийн  маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх:

Шүүгдэгч Н.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******д Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэгийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 8 сарын хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суух газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******-*******д мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.*******-******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Улсын яллагчаас надад 3000 нэгжээр торгох ялыг оногдуулах саналыг гаргасан боловч, шүүхээс миний эрх зүйн байдлыг дордуулан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

          Би шүүх хуралдаанд эхнэртэйгээ хоёулаа Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг Цагаан Хад гэх газарт хувиараа хоол хийж, жолооч нарт зардаг, өдөрт *******0000-60000 төгрөгийн орлоготой гэж хэлсэн. Гэтэл шүүгч сард 100000-1*******0000 төгрөгийг орлоготой гэж зөрүүтэй бичсэн байгааг харлаа.

          Би гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй, бүх зүйл миний буруутай үйлдлээс болсон. Гол нь дараах хоёр шалтгааныг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. 1. Би зүрхний булчингийн эмгэг өвчтэй гэдгээ саяхнаас олж мэдсэн бөгөөд Дархан-Уул аймгийн эмнэлэгт үзүүлэн хяналтад ороод байгаа. Цаашид намайг группт орохоор хөөцөлдөх шаардлагатай гэж хэлсэн байгаа.

          Би ганцхан охинтой бөгөөд, миний охин Б.гийн хуримын ёслол 2024 оны 08 сард болохоор яригдаж байгаа юм. Иймд хүний амьдралд ганц удаа болох хурим найранд нь эцэг миний бие хүрэлцэн очих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

          Иймд миний эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 8 сарын хугацаагаар зорчих эрх хазаарлах ялыг өөрчлөн, улсын яллагчийн санал болгосон 3000 нэгжээр торгох ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

           Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Улсын яллагчаас шүүх хуралдаанд оруулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оруулсныг дэмжиж оролцож байна.

          Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийн санкцийн хувьд торгох, зорчих эрхийг хязгаарлах гэсэн тодорхой заалтуудтай. Хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хувьд 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь биелэгдэх боломжтой саналыг шүүх хуралдаанд оруулсан байна гэж үзэж байгаа. Тиймээс шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа гомдол нь үндэслэлтэй байна гэв.

          Шүүгдэгч Н.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноосныг торгох ял болгож өөрчилж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэмэлтээр 7 хуудас баримт цахимаар явуулсан байгаа. Тухайн баримтад Н.*******-Эрдэнийн ганц охин Даариймаагийн хурим найрын зар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болохоор урилга нь гарсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн миний үйлчлүүлэгчээс 2024 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр зүрхний хэт авиан оношилгооны шинжилгээний дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ дүгнэлтээр зүрхний архаг сегмент онош тогтоогдсон. Энэ оношны хүрээнд манай үйлчлүүлэгчийг группт орох баримтаа бүрдүүлээд яваарай гэдэг нь зүйл яригдсан. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний хувийн байдлыг харгалзаж үзэхээр заасан. Хүний амьдралд ганц удаагийн торгон агшин руу эцэг хүний зүгээс очих боломж хязгаарлагдаад байна. Тиймээс эрхэм шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж энэхүү ялыг өөрчилж, улсын яллагчийн санал болгосон 3000 нэгжээр торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж тайлбараа гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.*******-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.*******-******* нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “******* ******* ******* транс" компанийн эзэмшлийн  маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь

Гэрч Д.гийн “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ХХК- нд ажилладаг Даваажаргал манай нэг жолооч согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд хэлсэн юм. Тэгээд би Шалган 4-р постон дээр ирээд цагдаагийн алба хаагчтай уулзахад Цагаан хад суурьшлын бүс, Хаан банкны баруун талд цагдаагийн алба хаагчийн хамтаар очиж тээврийн хэрэгслээ хүлээж аваад журмын хашаанд оруулсан юм. ӨМЭ улсын дугаартай паав маркийн тээрийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Н.*******-******* гэдэг хүн би ухрах гэж байгаад алдаа гаргасан талаар надад хэлж байсан...” /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Яллагдагч Н.*******-Эрдэнийн “... ӨМЭ улсын дугаартай Паав маркийн тээврийн хэрэгслийг ачаанд оруулах болоогүй байсан учраас манай гэрийн гадаа аваачиж тавих гэж байсан...хөдөлгөөгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаасан байсан. Драгер үлээсэн 2.66 хувийн согтолттой гарсан...” /хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2.66 хувийн согтолтой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12, 72 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 26 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 14 дэх тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

   Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.*******-*******д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар түүнд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэгийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгч Н.*******-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэв.

          Шүүгдэгч Н.*******-******* нь ” миний эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хазаарлах ялыг торгох ял болгон өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

 Анхан шатны шүүхийн “Шүүгдэгч Н.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болохоо мэдэж байгаа мөртлөө дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.”, “Шүүхээс шүүгдэгч Н.*******-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгчийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.*******-Эрдэнийн “ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА