| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0892/З |
| Дугаар | 128/ШШ2025/0881 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0881
2******* 12 01 128/ШШ2*******/0881
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “И к ахлах сургууль” ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******
Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.А
Гомдлын шаардлага: Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагчаас “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагчийн 2******* оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-13- дугаартай удирдамжтайгаар хариуцагч нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, маргаан бүхий 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 08 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
2.2.Маргаан бүхий 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
2.3.Тус шүүх “И к ахлах сургууль” ХХК-аас гаргасан “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Аэд холбогдуулан 2******* оны 10 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь үүсгэн байгуулагч иргэн Ж.Шийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн 3*******.6 м2 талбай бүхий өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг сургуулийн зориулалтаар ашиглахаар 2******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Уг барилга нь спорт заал байхгүй учраас Гэрээний 3.1.4-д заасны дагуу спорт заалыг түрээслүүлэгч тал хариуцаж бариулахаар болсон. Үүний дагуу түрээслүүлэгч өөрөө хариуцан тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Эн ” ХХК-тай тохиролцсоны дагуу спорт заалны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн боловч Нийслэлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Ц.А иргэдийн гомдлоор ирж, барилгын ажлыг зогсоон шийтгэлийн хуудсыг манай компанид бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ спорт заалыг иргэн Ж.Ш бариулж байсан бөгөөд түүний эзэмшил өмчлөлийн хөрөнгө болох юм. Иргэн Ж.Ш нь “Эн ” ХХК-тай 2******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт буй Х******* ам, Н******* зам, Belmonte 1*******/3 хаягт байрлах 6-н давхар 3.*******.6 м² талбай бүхий үйлчилгээний барилгыг худалдан авч, зунаас “И к” сургууль үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Энэ спорт заал барих нь иргэн Ж.Шийн гэрээгээр хүлээсэн ажиллагаа байхад манай компанийг торгосон нь үндэслэлгүй юм. Компанийн дүрмийг хавсаргаж өгч байгаа бөгөөд уг шийтгэлийн хуудастай холбоотой дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах талаар урьдчилан хуульчлаагүй бөгөөд харин, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дах хэсэгт заасны дагуу шууд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан болно. Энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хууль бус шийтгэлийн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон хувийн аж ахуй эрхлэх, түүний үр шимийг хүртэх эрх сэргэж, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх юм. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, Улсын ахлах байцаагчийн 2******* оны 08-р сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай сургууль нь улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. И к ахлах сургууль нь үүсгэн байгуулагч иргэн Ж.Шийн Ү-2******* дугаартай бүртгэгдсэн 3*******,6 м2 талбай бүхий өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг сургуулийн зориулалтаар ашиглахаар 2******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Уг барилга нь спорт заалгүй учир гэрээний 3.1.4-т заасны дагуу спорт заалыг түрээслүүлэгч тал хариуцаж бариулахаар болсон. Үүний дагуу түрээслүүлэгч өөрөө хариуцан тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч “ ” ХХК-тай тохиролцсоны дагуу спорт заалны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн боловч Нийслэлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Ц.А иргэдийн гомдлоор барилгын ажлыг зогсоож шийтгэлийн хуудсыг манай компанид бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ спорт заалыг иргэн Ж.Ш бариулж байсан бөгөөд түүний эзэмшил, өмчлөлийн хөрөнгө юм. Иргэн Ж.Ш нь “ ” ХХК-тай 2******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт буюу Х******* ам, Н******* зам Belmonte 1*******/3 хаягт байрлах 6 давхар 3*******,6 м2 талбай бүхий үйлчилгээний барилгыг худалдан аваад зунаас нь И к сургууль үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Спорт заал барих нь иргэн Ж.Шийн гэрээгээр хүлээсэн үүрэг байхад манай компанийг торгосон нь үндэслэлгүй. Энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хууль бус шийтгэлийн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон хувийн аж ахуй эрхлэх, түүний үр шимийг хүртэх эрх сэргэж, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх юм. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Хяналт Шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.А би Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах 1*******/3 дугаартай 6 давхар 3*******.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг худалдан авч тус барилгын хойно авто зогсоолын талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр металл хийц бүхий карказ угсралтын ажлыг гүйцэтгэж байсан “И к ахлах сургууль” ХХК-ийн үйлдэл эс үйлдэхүйг Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд илрүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр Н-0/ дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж, үйлдсэн зөрчлөө “И к ахлах сургууль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д Б******* хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийтгэлийн арга хэмжээг авч эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлэн хавтаст хэргийг Нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн байдаг. Тухайн Н-0/ дугаартай хавтаст хэргийн баримт материал нь өнөөдрийн хүртэл Нийслэлийн Прокурорын газраас хянагдаж ирүүлээгүй байх тул 2******* оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус хэргийг Нийслэлийн Прокурорын газраас авч нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж энэхүү тайлбарыг гаргаж байна.” гэжээ.
6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Энэ ахлах сургуулийн үйлдсэн барилга байгууламжид улсын ахлах байцаагч миний бие Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтын ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар тухайн объектыг анхнаасаа төлөвлөхдөө хотхоны зориулалтаар төлөвлөгдсөн байгаа. Энэ барилга маань комиссоор ороод авсны дараагийн жил нь буюу 2******* оны тухайн үед барилга бариулсан компаниас Ж.Ш гэж хүн худалдан авсан байдаг. Ингээд нийтийн эзэмшлийн талбай дээр буюу одоогоор хэн нэгний эзэмшилд шилжүүлээгүй талбай дээр спорт заалны барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ нь Барилгын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн. Барилгын тухай хууль дээр барилга байгууламжийг А даалгавар буюу эскиз зураг батлуулж, эрх бүхий байгууллагаар магадлал хийсэн зураг төслөөр мэргэжлийн барилгын компани барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл энэ барилгыг анх төлөвлөхдөө төлөвлөлт алдах нөхцөл бүрдүүлсэн зөрчил дээр нь барилгын ажлын зөвшөөрлийг И к сургуульд ажил гүйцэтгэсэн гэдгээрээ шийтгэлийн хуудас бичсэн. Хэргийн материалтай танилцахад түрээслүүлэх гэрээ гарч ирсэн. Тухайн үед 08 дугаар сарын 25-ны өдөр анх төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар энэхүү шалгалтын хүрээнд очиж шалгаж тогтоогоод 27, 28-ны өдрүүдэд би зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд бүртгэл хийлгүүлээд 25-ны өдөр нь И к сургуулийн гүйцэтгэх захирлаас тайлбар авсан. Ингээд И к сургууль өөрсдөө мэргэжлийн бригадуудаар барилгын ажил гүйцэтгүүлж байгаагаа тайлбарласан тайлбар нь хэргийн материалд байгаа. Мөн энэ маань Барилгын тухай хуульд захиалагч тодорхой байх ёстой эсэхийг заасан. Барилгын тухай хуульд И к сургууль нь өөрөө захиалагч мөн гэж байгаа. Түрээслэгч болон түрээслүүлэгчийн компанийн дотоод асуудлыг шалгасан. Том хувьцаа эзэмшигч буюу 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигч бол шийдвэр гаргах түвшний хувьцаа эзэмшигч гэж дотоод журамд нь бичээстэй байдаг. Тэгэхээр И к сургууль буюу тэр сургуулийн гүйцэтгэх захиралд авсан арга хэмжээ хууль зөрчөөгүй.” гэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гомдол гаргагчаас “... Маргаан бүхий спорт заалыг иргэн Ж.Шийн захиалгаар бариулж байхад гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-ийг захиалж бариулсан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Гомдол гаргагч нь маргаан бүхий барилгын ажлыг холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр хийж гүйцэтгэж байсан бөгөөд хяналт шалгалтын үер “И к ахлах сургууль” ХХК нь тус барилгын захиалагч мөн гэж эрх бүхий албан тушаалтан нь тайлбараа гаргасан байдаг.йм учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-аас Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагчийн 2******* оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-13- дугаартай удирдамжтайгаар хариуцагч нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, маргаан бүхий 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 08 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
5.Маргаан бүхий 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
6.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл. “Барилгын тухай хууль зөрчих”, 12.1.2.“ Аж ахуйн нэгж, байгууллага.”, 12.1.2.1.“ хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй.”, 12.1.2.3.“ зураг төслийн магадлалын татгалзсан дүгнэлт гарсан байхад олгосон барилгын ажлын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.
7.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хуулийн этгээд нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.
8.Иргэн Ж.Ш нь 2******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” 2*******/*******6 дугаартай гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Х******* ам, Н******* зам, Belmonte-1*******/3 байрны 6 давхрын үйлчилгээний талбайг “ ” ХХК-аас худалдан авчээ.
9.Улмаар иргэн Ж.Ш нь гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Д.Б*******тай 2******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Х******* ам, Н******* зам гудамж, 1*******/3 тоот Ү-2******* дугаар бүхий 3427 м.кв бүхий 6 давхар барилгыг сургуулийн зориулалтаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулжээ.
10.Маргаан бүхий тохиолдолд, Зөрчлийн хэргийн холбогдогч буюу гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Д Б******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбартаа “... Асуулт:“нийтийн эзэмшлийн талбайд Барилгын тухай хууль болон Барилгын норм ба дүрмийн холбогдох заалтыг зөрчин дур мэдэн металл хийцтэй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож анхны байдалд оруулах шаардлагыг эрх бүхий байгууллагаас тавьж ажилладаг. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу. Мөн эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрөл авах талаар тухайн үед асууж үзсэн үү.” гэхэд. Хариулт:“Тухай үед мэдээгүй тул тодруулж асууж байгаагүй учир нь “Эн ” ХХК-аас олгосон газрыг ашиглан спорт заалны зориулалтаар барилга барих боломжтой гэж итгүүлсэн байсан тул эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авдаг гэдгийг мэдээгүй. Хууль зөрчсөн асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Гол нь бидний зүгээс барилгын мэдлэггүй байдлаас шалтгаалан хууль зөрчсөн болно. Мэргэжлийн байгууллага болох “Эн ” ХХК нь бидэнд худал мэдээлэл өгснөөс зөрчил гаргах шалтгаан үүссэн байгааг одоо мэдэж авлаа.” гэжээ., Асуулт:“Үүссэн зөрчлийн байдалд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байгаа эсэх, Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дах заалтыг зөрчсөн нь холбогдох баримт материалаар тогтоогдож байгааг хүлээн зөвшөөрч байна yy?” гэхэд. Хариулт:“Арга хэмжээ авахаас татгалзах зүйл байхгүй.”...” гэжээ.
11.Холбогдогчийн дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр спорт заалны зориулалттай барилгын ажил эхлүүлсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна.
12.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК нь эрх бүхий байгууллагаас барилгын тусгай зөвшөөрөл авалгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн зөрчлөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн байх тул хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна.
13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл.“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” 1.“Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ.”, 2.“3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.” гэж зааснаас үзвэл, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой байгаа тохиолдолд зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байна.
14.Маргаан бүхий тохиолдолд, зөрчлийн хэрэгт авагдсан баримт, тайлбараар гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
15.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-аас Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “И к ахлах сургууль” ХХК-аас Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ