Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 205/МА2020/00026

 

 

Ю.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Б.Ариунбаяр

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгчийн өмгөөлөгч: В.*******

Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаар шийдвэртэй Ю.*******ийн нэхэмжлэлтэй С.*******ийн төрсөн охин болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1934 онд *******гийн *******ийн 1-р охин болж төрсөн. Одоо 85 настай тэр үед миний аав ******* нь цуурхал тараасан хэргээр хэлмэгдэн баривчлагдаж байсан учир намайг хэлмэгдэлтэнд өртөж магадгүй хэмээн төрсөн дүү *******гийн гээр овоглосон гэдэг. Ингээд 1937 онд эсэргүү гэгдэн баривчлагдан хороогдсон учир өсгөсөн аав маань *******гийн мөн давхар хэлмэгдэлтүүдээс айж миний нэрийг ******* болгон өөрчилсөн. Одоо миний бичиг баримт гийн ******* нэрээр явдаг. Харин өргөж авсан аавын өөрийнх нь төрсөн охин ажав /аа/ мөн надтай чацуу 1934 онд төрсөн. Гахай жилтэй билээ. Иймд намайг *******гийн *******ийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн аав болох ******* нь 1937 онд эсэргүү гэгдэн баривчлагдаж хороогдож байсан. Тэр үед цуурхал тараасан хэргээр баривчлагдаж байсан иргэдийг цаазаар авдаг байсан учир хэлмэгдэлтэд өртөж магадгүй хэмээн төрсөн дүү гээр овоглосон гэдэг. Өсгөсөн аав давхар хэлмэгдэхээс айж ******* гэсэн нэрийг нь ******* гэж өөрчилсөн гэдэг. Өргөж авсан аавынх нь *******тэй чацуу ******* гэдэг охинтой байсан. Тийм учраас *******ийг *******ийн төрсөн охин болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

гийн ******* гэсэн регистрийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын харьяатай. ******* нь улсын бүртгэлд ******* гэсэн нэрээр овоглогдож байсан болон нэр сольж байсан, үрчлэлт хийгдэж байсан гэх бүртгэл байхгүй. 1934 онд төрсөн боловч ******* болон ******* гэсэн нэрээр *******өөр овоглож байсан баримт байхгүй. Яагаад гэвэл Монгол улсын хэмжээнд төрсний бүртгэл 1954 онд анх хийгдэж байсан. *******ийг *******ийн хүүхэд гэдгийг нотлох ямар баримт байна вэ гэхээр улсын бүртгэлийн ерөнхий газрын кадр 41-р маягт, мөн регистрийн дугаар олгож байсан баримт, иргэний үнэмлэх олгож байсан баримтууд нь байна. Мөн 2000, 2010 онуудад олгож байсан иргэний үнэмлэхийн баримтууд нь байна. Архивын баримтуудаас үзэхэд *******ийг Завхан аймгийн Яруу сум төрсөн гэж бичигдсэн байна. 1988 онд регистрийн дугаар олгож байсан бүртгэл дээр эцэг *******гийн , эх ын *******хүү гэж бичигдсэн байна. Мөн эцэг эхийг нь бүртгэхдээ нас барсан гэж бүртгэсэн байна. *******эд өөр ямар нэгэн баримт бичиг байхгүй. Эдгээр бүртгэлүүдийг юун дээр тулгуурлаж бичиж байсан бэ гэхээр 1980 онд иргэний үнэмлэх олгож байсан kадр дээр үндэслэж бичиж байсан. Мөн гэдэг охины талаар мэдээллийг авч үзэхэд гийн а гэдэг нэртэй гэсэн регистрийн дугаартай Завхан аймгийн Яруу сумын харьяатай хүн байж байгаад 2015 онд нас барсан байна. Энэ хүнд төрсний бүртгэл гэж байхгүй. 1988 оны kадр маягт дээр эцэг *******гийн , эх ын *******хүү гэж бичигдсэн. Мөн эцэг эх нь нас барсан гэж бичигдсэн. 1980, 1981 онуудад явагдсан бүртгэл дээр Эрдэнэхайрхан сумд төрсөн, 2000, 2010 онд төрсөн бүртгэл дээр Яруу сумд төрсөн гэж бүртгэгдсэн бүртгэл байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Ю.*******ийн нэхэмжлэлтэй өөрийгөө хэлмэгдэгч *******гийн *******ийн төрсөн охин мөн болохоо тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаар шийдвэрийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргах нь:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг авч хэлэлцэхдээ хэргийн бодит байдалд үндэслэн шийдвэрлээгүй гэж үзэж байгаа учир нь Шүүх Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08/2109 тоот лавлагааг үндэслэж С.*******ийн охин болох *******/ *******/ -ийг С.*******ийн хүүхэд биш гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

*******, а нар нь 1934 онд нэг эхээс гарсан байх боломжгүй байхад *******/*******/, а нарыг хэн нь хэний хүүхэд болохыг эргэлзээтэйгээр шийдвэрлэсэн.

Тухайн үед улс төрийн хэлмэгдэлтэйн үе байсан учир эхнэр хэн байсныг тодорхой мэдүүлээгүй зөвхөн охин *******ийг дүүгийнхээ ам бүлд хамааруулсан байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ******* буюу ******* нь хэлмэгдэгч С.*******ийн охин болохыг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаартай шийдвэрээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэгт ач холбогдол бүхий үнэн бодит байдлаас нь дүгнээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар дүгнээгүй гэж үзэж байна. Тухайн ******* гэх хүн нь лам хүн байж байгаад улс төрийн хилс хэрэгт холбогдож цаазлуулсан. 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дээд шүүхийн тогтоол, 114 дүгээр магадлалаар ******* гэх хүнийг цагаатгасан. Тухайн ******* гэх хүн нь өөрийн төрсөн дүү гийн хамт амьдарч байсан талаар нотлох баримт гарч ирж байдаг. Тухайн үед байсан эсэх талаар бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас авч үзэхэд ******* нь хэлмэгдэж байх үедээ , *******, *******, ******* гэсэн 5 хүн хамт амьдарч байсан байдаг. Тухайн үед хүүхэд нь болох *******ийг улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан учраас гээр овоглож байсан бөгөөд, гийнх тухайн үед ******* гэх нэртэй хүүхдээ ажав болгож өөрчлөсөн байдаг. ******* нь хэлмэгдэж байх үедээ өгсөн мэдүүлэгт 48 настай, ******* болон ******* гэх хүмүүс нь гийн хүүхэд байх боломжгүй бөгөөд тухайн үед төрсний гэрчилгээ болон бүртгэл хийж байгаа байдаг. Хүн амын тооллого дээр 1934 оны 04 дүгээр сарын 12-нд төрсөн, гийн ******* 1934 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн талаар тухайн үеийн тооллогоор гарч ирж байгаа. ******* гэх хүн тухайн үед хилс хэрэгт шалгагдаж байхдаа бүх эд хөрөнгөө хураалгасан байдаг. 1944 онд хүн амын тооллогоор гэх айлын ******* гэдэг хүүхэд байхгүй гэж байдаг. Энэ юу вэ гэхээр тухайн үед өөр айлд очиж бүртгэгдэж явсан байгаа. Энэ нөхцөл байдалд аа гэх хүнтэй хамт амьдарч байсан талаар асуудал яригддаг. Гэрч аа, нарын өгсөн мэдүүлэгт тухайн үеийн хүмүүсийн нөхцөл байдлыг мэдэх боломжгүй өөрийнхөө мэдэж сонсож байсан зүйлсээ ярьж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх үрчлүүлсэн талаар нотлох баримт байхгүй байгаа талаар тайлбарласан байдаг. Тухайн үеийн Монгол улсын хэмжээнд үрчлүүлэгчийн үйл ажиллагаа яаж явж байсан болон төрийн байгууллагын нотлох баримтууд Улсын төв архив, Тагнуулын ерөнхий газрын архив зэргээс энэ нөхцөл байдал харагдахгүй байна. ******* нь өөрийн төрсөн дүү гэх айлд *******ийг өргүүлж төрсөн дүүгээр овоглуулж явсан байдаг. Тийм учраас ******* буюу *******ийг *******ийн хүүхэд мөн гэж үзэх байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.******* нь хэлмэгдэгч С.*******тэй садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Ю.******* нь хэлмэгдэгч С.*******ийн төрсөн охин болох нь хангалттай нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Улсын аюулгүй байдлын архивын лавлагаанаас харахад /1937 оны байдлаар/ хэлмэгдэгч С.******* нь лам хүн байсан бөгөөд ам бүл 5, дүү *******, түүний эхнэр *******, хүүхэд *******, ******* нартайгаа амьдарч байсан байх ба С.*******ийн охин ******* гэж ойлгох нөхцөл байдал тогтоогдохгүй. нэхэмжлэгчийн тайлбараас агуулга болон нэрийн зөрүүтэй байна.

Мөн Үндэсний төв архивын лавлагаанаас харахад 1944 он, 1956 оны оны тооллогод *******гийн ийн ам бүлд ******* буюу // тоологдоогүй байх бөгөөд уг баримт нь С.*******ийн охин ******* гэж үзэх баримт биш байна.

Хэрэгт авагдсан М.аа, Д. нарын мэдүүлэг, бусад баримтууд нь нэхэмжлэгч Ю.******* нь хэлмэгдэгч С.*******ийн охин болохыг хангалттай нотолж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ю.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР