Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05655

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05655

                      Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **********нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ***************,

 

хариуцагч:************ холбогдох,

           

2011 оны 6 сарын 15-ны өдрийн -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3 595 305 258,92 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,

хариуцагч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******,

хариуцагч ***** ХХК-ийн өмгөөлөгч*****нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 2011 оны 6 сарын 15-ны өдрийн -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3 595 305 258,92 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...***** банкны эрх хүлээн авагчаас хариуцагч ***** ХХК болон ****** ХХК нарын 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт нийт 3,500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ***** ХХК болон ****** ХХК нарын ***** банкнаас авч ашигласан зээлийн үлдэгдэл нь тухайн гэрээг байгуулах өдрийн байдлаар ***** ХХК-ийн үлдэгдэл нь 5,8 тэрбум төгрөг, ****** ХХК-ийн үлдэгдэл 1,9 тэрбум төгрөг байсан. Дээрх хоёр зээлийн нийт үлдэгдлийг нэгтгэх зорилгоор тухайн гэрээг байгуулсан. ***** ХХК болон ****** ХХК, гуравдагч этгээд ***** констракшн ХХК нарын өмчлөлийн 2 ширхэг үйлдвэр, 3 ширхэг газрыг ***** банкны нэр рүү шилжүүлж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн 7,7 тэрбум төгрөгийг хуваарь гарган хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй, банкны итгэл найдварыг эвдэж, банкыг хохироож байна. Түүнчлэн ***** банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг төлбөрт тооцон банкинд биет байдлаар шилжүүлэн өгөхгүй, түүнээс гарах үр ашгийг хүртэн үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Тухайн маргаан бүхий гэрээтэй холбоотой өмнөх иргэний хэргийн маргааны тухай дурдах нь зүйтэй байх. 2019 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ***** ХХК болон ***** констракшн ХХК нар нь ***** банкны эрх хүлээн авагчид холбогдуулан тухай үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Банкны зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч тухайн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний 16 дугаартай магадлалаар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь урьд шийдвэрлэсэн хэрэгтэй холбоотой боловч өөр үндэслэл шаардлагатай болно. Учир нь тухайн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бидний зүгээс Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтойгоор худалдах худалдан авах гэрээ гэж үзэж уг гэрээний үүргийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч нараас 3,5 тэрбум төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү...гэв.

 

3.Хариуцагч ***** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Энэ нь хэрэгт авагдсан байгаа. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандахад ***** ХХК болон *****  констракшн ХХК нар нэхэмжлэгчээр, ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагчаар оролцож байсан. Бид төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод талууд маргаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал өнөөдөр төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод 3,5 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар өмнө нь шийдсэн шүүхийн шийдвэртэй гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байсан нь тодорхой харагдаж байгаа. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ***** ХХК болон ****** ХХК нарын зээлийн үлдэгдэл нийт 7,7 тэрбум болж байна гэж дүгнээд, *****  констракшн ХХК болон ***** ХХК нарын хөрөнгүүдийг ***** банк өмчлөлдөө шилжүүлж авсан. Шүүхээс үүнийг буцаан худалдах худалдан авах нөхцөлтэй гэрээ байна гээд дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, өмнө авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ***** ХХК болон ****** ХХК-аас 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3,5 тэрбум төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 00016 дугаар магадлалын үндэслэл хэсэгт нь төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Магадлалын 14-р хуудсанд Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, талуудын байгуулсан гэрээний агуулгыг зохигчдын мэтгэлцлийн хэмжээгээр, хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжтой үзлээ. Талуудын байгуулсан гэрээ нь төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэж нэрлэгдсэн боловч зохигчдын хэн алиных нь тайлбар, гэрээний агуулгыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч тал эд хөрөнгийг буцаан худалдах худалдан авах нөхцөлтэйгөөр ***** банкны эрх хүлээн авагчид төлөх өр төлбөрийн хэмжээгээр эд хөрөнгийг худалдаж, үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэн гэж дүгнэхээр байна. Харин ***** банк нь ***** ХХК, ****** ХХК, *****  констракшн ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний агуулга, Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдах худалдан авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ байна гээд дүгнэчихсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг үүсгэснээр дуусгавар болох гэдэг дээр үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хүлээн авсан. Өөрөөр хэлбэл зээлээр төлүүлэх үүргээ эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалтад талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлд бүртгүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ банкны нэр дээр гарснаар үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлсэнд тооцно гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад ***** ХХК болон ****** ХХК нарын үйлдвэрүүд нь ***** банкны нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь авагдсан байгаа. Мөн гэрээний 2.2 дах хэсэгт энэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэж заасан. Тэгэхээр хариуцагч байгууллагууд ***** банкинд төлөх өрөө бүрэн төлсөн. Энэ нь ***** банкны нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн дотоодын гүйлгээний баримт гэж байгаа. Энэ нь ***** банкны дансанд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3,200,000,000 төгрөгөөр ***** ХХК-ийн битон зуурмагийн үйлдвэрийг газрын хамт, мөн 3,255,326,109.11 төгрөгийг өмчлөх бус үл хөдлөхийн дансанд бүртгэсэн. Нийт бүртгэл нь 6,555,326,109.11 төгрөгийн зээлийн хаасан байна гээд өөрсдөө хаасан баримтаа гаргаад өгчихсөн байгаа. Энэ нь ***** ХХК болон ****** ХХК нар нь ***** банкинд зээлээ бүрэн төлсөн гэдгийг нотолж байна. Хоёрдугаарт сүүлд нэхэмжлэлдээ нэмж тусгаад байгаа 200,000,000 төгрөгийн үнийн дүн огт байхгүй. Тэгэхээр зээл хаагдсан байна. Энэ зээлийг төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гээд шүүх дүгнэсэн, үүнд нэхэмжлэгч тал маргахгүй байгаа. Иргэний эрх зүйн гэрээний үүргийн эд хөрөнгийг буцаан худалдах худалдан авах болзолтой хийсэн гэрээ гэж үзэж байгаа бол ***** банк өнөөдөр энэ гэрээний үүрэгт 3,5 тэрбум төгрөг нэхэмжлэх эрхгүй. Энэ гэрээ нь худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдах худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамаарч хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл ***** ХХК нь анх худалдсан, үүнийг буцаан худалдаж авах хүсэлт зориг нь ***** ХХК болон ****** ХХК нараас хамааралтай. Худалдаж авсан тал буюу ***** банк энэ гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай гэж байгаа. Энэ нь иргэний хэрэг маргааныг шүүхээр үнэн зөв ойлгомжтой хэрэглэх үүднээс тайлбарласан. Монгол улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын дээд шүүх хууль тогтоомжийг тайлбарлах эрхтэй байгаа. Уг тогтоолын 2.2.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ гэж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байна. Хариуцагч ***** ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тайлбараа мөн энэхүү гэрээг үндэслэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт нь уг гэрээ болж байна. Тэгэхээр Улсын дээд шүүхийн 21 дүгээр тогтоолын 2.2.3 дах хэсэгт дахин нотлогдох шаардлагагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь шүүхэд урьдаас үнэн зөв гэж тооцсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчимд харшлахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заанаар нийтэд илэрхий болон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй. Иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадлалын нэхэмжлэгч нь ***** ХХК болон ****** ХХК, хариуцагч нь ***** банк байсан. Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан субъектүүд нь нэг талаас ***** банк, нөгөө талаас ***** ХХК, ****** ХХК, *****  констракшн ХХК байсан. Тэгэхээр энэ гэрээнд заасан талууд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа, өмнө нь гаргасан нэхэмжлэлээс өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тэгэхээр шүүхийн журмаар нэгэнт төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүгнэсэн учраас дахин дүгнэх боломжгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх болон Давж заалдах шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянана. Нэгэнт хүчин төгөлдөр болсон магадлалыг анхан шатны шүүх дахин хянах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт шүүхээр нэгэнт нотлогдсон бол хүлээн авахаас татгалзах ёстой. Өмнө нь шүүгч зөв шийдвэр гаргаж захирамж гаргасан. Үүнийг хянасан тогтоол нь маш тодорхойгүй байгаа. Мөн нэхэмжлэл гаргахад хохирол учирсан ямар нэгэн шалтгаант холбоо байх ёстой. ***** банкинд өнөөдрийн байдлаар ямар ч хохирол учраагүй. ***** банк зээл олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ тооцоод нийт 7,789,587,000 төгрөгт тооцоод хөрөнгө авсан. Дээр нь 4,479,719,606.08 төгрөгийн бэлэн мөнгийг кассандаа аваад нийт 12,269,306,979.02 төгрөгийг хариуцагч нараас ***** банк авсан байгаа. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй хөрөнгөжөөд, хариуцагч нарыг хохироосон. Тийм учраас бид өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөрөө төлсөн учир манай хөрөнгүүдийг буцааж өг гэсэн шаардлага гаргасан. Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүгнээд үзэхээр Давж заалдах шатны шүүх ***** ХХК болон ****** ХХК-ийн зээлийг дүгнэсэн. *****  констракшн ХХК-ийн зээлэнд хураалгасан эд хөрөнгийг ч дүгнээд, оролцогч тус бүрийн эрх үүргийг дүгнэсэн. Одоо энэ гэрээг дахин өөрөөр дүгнэх боломжгүй. Энэ гэрээг үндэслэн нэхэмжилж байгаа 3,5 тэрбум төгрөгийн хохирол бодитоор учраагүй. Үндсэндээ 5 шатны шүүхээр дүгнэсэн байгаа. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00502 дугаар тогтоолд тодорхой заасан байгаа. Талуудын хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгож байх тул шүүх дээрх гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гээд буцаасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг гэрээг буцаан худалдах худалдан авах болзолтой хийсэн гэрээ байна гээд дүгнэсэн. Энэ харилцаанаас үүдэлтэй нэхэмжлэлийн шаардлага эрх байхгүй. Иргэний хуулийн 267 дугаар зүйлд гэрээний хугацааг тодорхой заасан байгаа. Гэрээнд заасан бол 3 жил хүртэлх, гэрээнд заагаагүй бол 5 жилийн хугацаатай байна гэж заасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ гэрээний үүргийн биелэлтийг дараах хөрөнгөөр хангаж өгнө үү гэж байгаа. Эдгээр хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн өөрийнх нь нэр дээр байгаа. Бид ашиглаагүй, бодитоор шилжүүлээгүй гэж яриад байгаа. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх шилжих гээд гэрчилгээ нь нэр дээр нь гарсан бол өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөх ёстой. Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.1.2 дах хэсэгт үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн барилга байгууламжийн хэвийн байдлыг хадгалахад шаардлагатай зайлшгүй зардал, хэрэглээний зардал, дулаан цахилгааны төлбөрийг бүрэн хариуцна гэж заасан байгаа. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банкны тухай хуулиар банк аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Зээлийн төлбөрөө барагдуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах нь хамаардаггүй байсан. Хэрвээ гэрээний үүргээ биелүүлээгүй бол эдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулаад зээлээ төлүүлэх ёстой. 2011 оны 11 дүгээр сард өмчлөх бусад хөрөнгөдөө 6 тэрбум төгрөг бүртгээд авсан байна гэж би тайлбартаа хэлсэн. Тэгэхээр зээл гэдэг нь нэхэмжлэгчийн актив талд бүртгэлтэй байдаг. Энэ зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгө болох үйлдвэрийн газрууд бүртгэлтэй байгаа. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийг хаагаад, өмчлөх эрх шилжүүлж авсан. Хаагаад авахаар өмчлөх бусад үндсэн хөрөнгийн дансанд нь бүртгэгдэж байгаа. Иргэдэд байшин барилга өгч болохгүй учраас худалдан борлуулах ёстой. Нэхэмжлэгч талд худалдан борлуулах эрх нь байгаа. Гэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “тал мөнгийг нь авсан учраас хариуцагч нарыг хөөж болохгүй, мөнгөнийхөө асуудлыг шийд” гэсэн байдлаар гарсан байгаа. Нэгэнт урьд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүх шатны шүүх, хуулийн этгээд, иргэн дагаж мөрдөх ёстой гэсэн заалтын дагуу шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4.Хариуцагч*************** ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: .. ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ***** ХХК болон ****** ХХК-аас 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12-1159 дугаартай "Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-ний үүрэгт 3,595,305,258.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна. Монгол Улсын иргэн Д.************** би Ч. Уянгын хамт 2013 онд Монгол Улсын иргэн 4.Дашдондогоос ****** ХХК-ийн хувьцааг хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан бөгөөд талууд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн заалтаар "... Компанид бусдын өмнө хүлээх ямар нэг хариуцлага байхгүй гэдгийг Эрх шилжүүлэгч баталж байна. Хэрэв гэрээ байгуулагдах өдрөөс өмнө Компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг өр, хариуцлага гарч ирвэл Шилжүүлэгч нь тухайн өр, хариуцлагыг барагдуулна" хэмээн тохиролцсон билээ. Ийнхүү дээр дурдсан гэрээгээр иргэн Д.************** би ****** ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш хэн нэгэн этгээд тус компаниас өр, хариуцлага шаардалгүй өнөөдрийг хүрсэн буюу 10 жилийн хугацаа өнгөрчээ. Дээр дурдсан үндэслэлээр, ****** ХХК, түүний одоогийн хувьцаа эзэмшигчид тус компанийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаархи ***** банк ХХК буюу тус банк дахь банкны эрх хүлээн авагчийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээх эрх зүйн болоод бодит үндэслэл байхгүй юм. Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 12-1159 дугаартай **Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" байгуулагдах үед ****** ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан этгээд хариуцагчаар татагдвал зохих этгээд байх тул тус компани болон тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш болохыг үүгээр тайлбарлаж байна. Хариу тайлбарыг хүлээн авч, ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын ****** ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-9 дүгээр тал/

2023.01.20, №30 нэхэмжлэгчээс *****д нарт олгосон итгэмжлэл /хэргийн 10 дугаар тал/

2010.03.17, №01 Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 11-14 дүгээр тал/

Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалууд /хэргийн 15-25 дугаар тал/

2011.06.15, №1/2-1159 Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 26-29 дүгээр тал/

2013.05.21, 737 Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамж /хэргийн 30-31 дүгээр тал/

2019.09.26, 182/ШШ2019/01652 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 32-36 дугаар тал/

2019.12.06, 2048 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 37-49 дүгээр тал/

2021.05.20, 001/хт2021/00502 Улсын дээд шүүхийн тогтоол /хэргийн 50-54 дүгээр тал/

2021.10.12 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 55-63 дугаар тал/

2021.12.24,  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 64-72 дугаар тал/

2022.02.18, Улсын дээд шүүхийн тогтоол /хэргийн 73 дугаар тал/

2011.12.30, 121/03 дугаар зээлийн гэрээ /хэргийн 74-76 дугаар тал/

2010.06.03, 45 зээлийн гэрээ /хэргийн 77-103 дугаар тал/

2010.10.16, №1060/112 дугаар шугмын зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /хэрийн 104 дүгээр тал/

2009.08.27, №зг/96 тоот зээлийн гэрээ /хэргийн 105-108 дугаар тал/

Нэмэлт зээлийн гэрээнүүд /хэргийн 109-118 дугаар тал/

2015.05.15, №А/369 ***** ХХК-ийн ***** банкны эрх хүлээн авагчид гаргасан хариу албан бичиг /хэргийн 119 дүгээр тал/

2018.10.19, 18/27 тоот ***** ХХК-ийн ***** банкны эрх хүлээн авагчид гаргасан хариу албан бичиг /хэргийн 120-121 дүгээр тал/

***** банкны зээлийн хураангуй /хэргийн 122-123 дугаар тал/

2023.04.30, №149 Нэхэмжлэгчээс *********** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 163 дугаар тал/

2023.10.19, №466 итгэмжлэл /хэргийн 191 дүгээр тал/

***** банкны 18 хуудас зээлийн дансны хуулга /хэргийн 242-250, хоёрдугаар хавтаст хэргийн 1-8 дугаар тал /

***** ХХК-ийн ***** банк дахь банкны эрх хүлээн авагчид гаргасан санал хүсэлт, хариу тайлбар, мэдэгдлүүд  /хэргийн 22-49 дүгээр тал/

2024.04.19, 264 ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 54-63 дугаар тал/

2024.05.10, 330 ***** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 75-86 дугаар тал/

2024.05.09, нэхэмжлэгчээс **************олгосон итгэмжлэл /хэргийн 88 дугаар тал/

2024.11.29, №686 нэхэмжлэгчээс ************ нарт олгосон итгэмжлэл /хэргийн 137 дугаар тал/

2024.10.15 дугаар А/241 Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал зэрэг баримтууд,

 

6. хариуцагч ***** ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагч ***** ХХК-ийн хариу тайлбар /хэргийн 136-141 дүгээр тал/

***** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 142 дугаар тал/

2023.04.28, №23-14 тоот ***** ХХК-аас Г.Урантогосод олгосон итгэмжлэл /хэргийн 164 дүгээр тал/

2023.06.06 ***** ХХК-ийн тайлбар /хэргийн 171-176 дугаар тал/

2023.10.27 хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 192-193 дугаар тал/

2023.10.30 тайлбар /хэргийн 197-203 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

7.хариуцагч*************** ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Говьповер ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /хэргийн 145-147 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 149-150/

Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ, шийдвэр  /хэргийн 154-161 дүгээр тал/

2023.06.12, Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 169 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

8. бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ констракшн ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

************ констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 182 дугаар тал/

2023.09.15, №23/02 Итгэмжлэл /хэргийн 183-184 дүгээр тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгож, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ...2011 оны 6 сарын 15-ны өдрийн 1/2 -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3 595 305 258,92 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч нар эс зөвшөөрч мөнгөн төлбөрийн үүрэгт үл хөдлөх хөрөнгө шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, энэ талаар гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

2.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

..."***** банк" ХХК, "*****" ХХК, "******" ХХК, "************ констракшн" ХХК 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус өдрийн байдлаар "*****" ХХК нь "***** банк" ХХК-д 5,816,069,781 төгрөгийн, "******" ХХК 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж,

 

1/ "*****" ХХК нь зээлийн өр төлбөртөө тооцож

 

-1."*****" ХХК-ийн өмчлөлийн Ү-************* дугаар  бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны***** тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг,

 

-2. нэгж талбарын ************* дугаартай 10.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг

 

-3. *************** констракшн" ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18623307803299 дугаартай, 100.000м.кв талбайтай газар,

 

2/ "******" ХХК-ийн өрөнд тооцож

 

-1."*****г констракшн” ХХК-ийн өмчлөлийн Ү-**************** дугаартай  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102, Сонсголонгийн зам гудамж 65 тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объект,

 

-2. Төв аймгийн *************** сумын гишүүний ам-1 нэртэй 51 га газарт хайрганы орд ашиглах **********А дугаартай зөвшөөрөл зэргийг тус зээлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар ***** банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Талууд дээрх гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ банкны нэр дээр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг банкны өмчлөлд шилжүүлсэнд тооцох, төлбөр төлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг суллаж банкинд хүлээлгэж өгөх, гэрээний үүргээ биелүүлсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэн авахаар тохиролцож, Ү-*************, Y-*************** дугаартай объектыг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 100,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ***** банкны эрх хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Нэгж талбарын ************* дугаартай 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй байна. Хариуцагч тал 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зээлийн төлбөрөөс нийт 4,479,719,606 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,309,867,758 төгрөгийг төлж барагдуулаагүй, 

 

..."***** банк" ХХК, "*****" ХХК, "******" ХХК, "************ констракшн" ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 1/2-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байна... гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байгаа, талууд энэ талаар маргаагүй.

 

3.Эд хөрөнгө буцаан худалдах худалдан авах болзолтой хийсэн гэрээнд заасан бол худалдагч нь хуладсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэжээ.

 

4.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

5. Нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал “*****" ХХК нь "***** банк" ХХК-д 5,816,069,781 төгрөгийн

зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж, өөрийн өмчлөлийн Ү-************* дугаар  бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны***** тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг, нэгж талбарын ************* дугаартай 10.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг, *************** констракшн" ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18623307803299 дугаартай, 100.000м.кв талбайтай газар хөрөнгүүдийг графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар ***** банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсноос Ү-************* дугаарт бүртгэлтэй обьектийг,  100.000м.кв талбайтай газар хөрөнгүүдийн хамт шилжүүлсэн,

 

6."******" ХХК 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж,"************ констракшн” ХХК-ийн өмчлөлийн Ү-*************** дугаартай  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102, Сонсголонгийн зам гудамж 65 тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объект,  Төв аймгийн *************** сумын гишүүний ам-1 нэртэй 51 га газарт хайрганы орд ашиглах **********А дугаартай зөвшөөрөл зэргийг зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар ***** банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсноос Ү-*************** дугаарт бүрлтгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

7.Худалдагч тал буюу “*****" ХХК-ийн 5,816,069,781 төгрөгийн зээл, "******" ХХК 1,973,517,583 төгрөгийн зээлийн төлбөрт төлөгдөөгүй гэх зээлийн төлбөрт нийт 3 595 305 258,92 төгрөг нэхэмжилж байгаагаас хариуцагч тус бүр хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй болохыг баримтаар нотлоогүй энэ талаар тооцоо баримт ирүүлээгүй.

 

Учир нь талууд гэрээ байгуулахдаа тус тусдаа зээлийн төлбөрөө баталгаажуулж тус тусдаа хөрөнгө шилжүүлэхээр тохирсон нь гэрээ баримтаар тогтоогдож байна.

 

8.Мөн зохигч талуудын худалдаж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгүүдийг хариуцагч тус бүрийн хэдэн төгрөгийн зээлийн төлбөрт тооцон худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар нотлоогүй.

 

9.Нэхэмжлэгч хариуцагч нарын шилжүүлсэн хөрөнгүүдийг буцаан шилжүүлээгүй, өөрийн өмчлөлд байлгасаар байгаа, тухайн хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ тодорхойлоогүй атлаа зээлийн төлбөрт 3 595 305 258,92 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

 

10.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д ...үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Банкны нэр дээр гарснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг банкны өмчлөлд шилжүүлсэнд тооцно, 2.2-т гэрээний 2.1-д заасан нөхцөл биелэгдснээр төлбөр төлөгчийг банкны төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно, 4.2.2-т гэрээний 1.2.б заасан хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелээгүй томиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулна гэжээ.

 

11.Хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай тул хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нэр бүхий хөрөнгүүдээ буцаан худалдан авах эрх үүсээгүй, хариуцагч нар  нэхэмжлэгчийн өмчлөлд нэр бүхий 4 хөрөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгч гэрээний 4.2.2-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байна. Энэхүү тохиролцооноос үзэхэд гэрээгээр хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө бус өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулснаар мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлсэнд тооцохоор тохиролцжээ.

 

12.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 268 дугаар зүйлийн 265.1-д зааснаар хариуцагч нараас гэрээний үүрэг 3 595 305 258,92 төгрөг гаргуулах, үүргийг банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13.Нэхэмжлэгч нэхэмжлэлд заасан нэр бүхий 4 хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 20 хороо үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж, 65 тоот хаягт байрлах, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500м кв талбайтай эрхийн улын бүртгэлийн Ү-*************** дугаарт бүртгэлтэй хөрөнгө, Ү-************* дугаар  бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны***** тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг, нэгж талбарын 1* дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай 15 870 м кв талбайтай газар эзэмших эрх хөрөнгүүдийн өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэсэн атлаа тухайн хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хуурамж төлөхөөс чөлөөлөгдөхийг тайлбарласугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 265 дугаар зүйлийн 265.1-д зааснаар хариуцагч ***** ХХК, ****** ХХК-д холбогдуулан гаргасан 3 595 305 258,92 төгрөг гаргуулах, банкны өмчлөлд шилжүүлсэн Баянгол дүүрэг, 20 хороо үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж, 65 тоот хаягт байрлах, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500м кв талбайтай эрхийн улын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй хөрөнгө, Ү-************* дугаар  бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны***** тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг, нэгж талбарын ******* дугаартай, Баянгол дүүрэг, 20 хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай 15 870 м кв талбайтай газар эзэмших эрх хөрөнгөөр үүргийг хангуулах тухай Хадагламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ