Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

 

Ө.*******-*******, Б.*******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Мөнхдөл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ы өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Ө.*******-*******, Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, Д.Дамдинсүрэн

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 202******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 202*******/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нар нь бүлэглэж иргэн Н.*******ы итгэлийг урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын ******* дүгээр баг, *******ы *******-01 тоотод байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээтэй нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 720 м.кв  газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн 00009*******6*******0 дугаартай 2 хүний өмчлөлийн дэлгүүр, ажлын байр, хувийн зориулалттай 93 м.кв талбайтай орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн дугаартай 2 хүний өмчлөлийн хувийн сууцны зориулалттай *******0 м.кв талбайтай хөрөнгүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бэлэн 100000000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн нүүн орж, улмаар уг эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж бэлэн мөнгө гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч 80000000 зээлийг авч иргэн Н.*******д 65000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Ө.*******-*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нарыг бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.*******-*******т 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.*******т 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******-*******т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан 15000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нараас 59200000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Бидний зүгээс Н.******* гэх хүнээс Иргэний хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******-р баг *******ы *******-01 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 720 м.кв   газар, дэлгүүр, ажлын байрны зориулалттай 93 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хувийн сууцны зориулалттай *******0 м.кв  талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авсан. Худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчиж, гэрээний үнийг хугацаанд нь төлж чадалгүй саатуулсан асуудал бол гарсан.

          Гэхдээ бидний зүгээс огт төлбөрийг нь төлөхгүй, Н.******* гэх хүнд хохирол учруулж залилах бодол санаа агуулж байгаагүй. Мөнгө төгрөг бүтэхгүй байгаагаа, хугацаанд нь төлбөр мөнгийг нь төлж чадахгүй байгаагаа хэлж мэдэгдэж, харилцан холбоотой л байсан. Тэр ч бүү хэл мөнгө төгрөг бүтэх хүртэл хүлээх боломжгүй бол худалдах худалдан авах гэрээгээ буцааж болно, эд хөрөнгүүдийг нь буцаагаад өгье гэдгээ хүртэл Н.*******д хэлж байсан. Н.*******ы зүгээс нэгэнт байгуулсан гэрээг буцаагаад яах вэ боломжоороо мөнгө төгрөгөө бүтэхээр өгчих гэж хэлж байсан.

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго анхнаасаа төрсөн гэрээ хэлцэл байгуулж эд хөрөнгийг нь шилжүүлж авахаас өмнө бий болсон байдгаараа гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

          Бидний хувьд тийм санаа зорилго анхнаасаа агуулж байгаагүй. Нэгнийгээ таних мэдэх хүмүүс, мөн ч Н.******* гэж хүний эд хөрөнгийг шилжүүлж аваад алга болчихгүй, тийм ч боломж байхгүй.

          Надад өр төлбөртэй, авлагатай хүмүүс байгаа, хөөцөлдсөн ажил төрөл маань удааширч, өр төлбөр, авлагатай хүмүүс маань өр төлбөрөө төлөхгүй хойшлуулснаас болж Н.*******ы үлдэгдэл мөнгийг төлөлгүй удаасан асуудал үүссэн болохоос огт төлөхгүй гэж, холбоо барихгүй, зугтаасан, алга болсон зүйл байхгүй.

          Анхан шатны шүүхээс гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Яригдаад буй Lexus *******70 машиныг зарах гэж Facebook зарын сайтуудад олон удаа зар оруулсан боловч зарагдаагүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж завсарлага авахдаа надад өр төлбөртэй хүнтэйгээ холбогдоод завсарлага авсан хугацаанд өр төлбөрөө төлнө гэхээр нь өр авлагатай хүнийхээ үгэнд итгээд завсарлага авч өр авлагаа орж ирэхийг хүлээж, шаардсан боловч тэр хүн маань надад худлаа хэлж намайг бүүр ч хүнд байдалд оруулсан.

          Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, гэрээний үнийг бүрэн төлж барагдуулахын тулд байнга хичээж, өр авлага, ажил төрөл хөөцөлдсөөр байсан, огт төлөхгүй гэж худлаа хэлж хойш суусан зүйл байхгүй гэдгийг ойлгож хүлээн авна уу. Н.******* ахад мөнгө төгрөг бүтэхгүй байгааг хэлж байсан.

          Тэр хүнийг хуурч мэхлэх, эд хөрөнгийг нь аваад хариу төлбөр төлөхгүй байх тийм хүн чанаргүй үйлдэл гаргах талаар бодож ч байгаагүй. Үнэхээр мөнгө төгрөг, өр авлага маань орж ирэхгүй удаж саатсанаас өнөөдрийн ийм байдалд хүрсэн.

          Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгө худалдаж авсан гэрээний үлдэгдэл төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулна. Энэ асуудал маань Н.******* ах бидний хооронд үүссэн гэрээ хэлцэлтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан, Н.*******ыг хуурч мэхлэх, итгэлийг нь эвдэж эд хөрөнгийг нь хариу төлбөргүйгээр өөрсдийн болгох гэсэн санаа зорилго агуулаагүй, тийм бодол ч байхгүй.

          Нэг нэгнээ таньж мэдэх хүмүүс бид нэгнийгээ залилах, эд хөрөнгийг нь хариу төлбөргүй авах боломжгүй, хугацаа удаасан ч заавал хариу төлбөрийг нь төлнө гэдгийг ойлгож бидний хооронд үүссэн нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

          Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 202*******/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Ө.*******-******* нь Минж хувьцаат компаниас 100.000.000 төгрөгийн авлагатай өнөө маргаашгүй орж ирнэ гэсэн асуудал ярьдаг. Энэ үндсэндээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Жил гаруй хугацаа өнгөрсөн ч мөнгөнийх нь эх үүсвэр нь тодорхойгүй. Анх очиж үзээд, хамаатан садан гэдэг нөхцөл байдлаараа итгэлийг нь урвуулж аваад ахын мөнгийг удахгүй өгнө гэдэг байдлаар нүүж орсон. Нүүж орсны дараа мөнгө нь нэхэгдээд ирэнгүүт нь за тэгвэл та түрүүлээд гэрчилгээнүүдээ над руу шилжүүлчих, би барьцаанд тавиад мөнгийг нь өгье гэсэн асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 202*******/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтаар шалгаж тогтоосон байна.

          Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ы өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Өчигдөр буюу 202******* оны 07 дугаар сарын 2*******-ний өдөр хохирогч Н.******* шүүгдэгч Б.*******тэй харилцан ярилцаж тохирч энэ гэмт хэргийн улмаас учирсан, хохирлоо барагдуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн 29.200.000 төгрөгийг Н.*******ы дансанд төлсөн нөхцөл байдлууд байгаа. Иймээс эвлэрэн хэлэлцэж бичгээр байгуулагдсан гэрээ дээр Н.******* буюу миний үйлчлүүлэгчийн зүгээс давж заалдах гомдолтой холбогдуулаад ямар нэгэн хэлэх тайлбар байхгүй гэдгийг өмгөөлөгч миний бие дамжуулж хэлмээр байна.

          Тухайн гомдолд шүүгдэгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгч нарт хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэхэд ямар нэгэн гомдол тэмцэл татгалзах зүйл байхгүй.           Энэ шатны шүүхийн шийдвэрээс гаргах магадлалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 29.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 202******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг тусгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Иргэд хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн маргааныг бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийг субъектив санаатай адилтгаж дүгнэлт хийсэн нь иргэний эрх зүйн харилцааны асуудлын хувьд залилах гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Ө.*******-*******ын хувьд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хятад компаниудын Монгол талд гэрээ хийхэд нь зуучилж, бичиг баримтыг нь хөөцөлддөг. Хэд хэдэн компанийн ажлыг хөөцөлдөөд бичиг баримт нь бүтэх шатан дээрээ явж байсан учраас тухайн эд хөрөнгийг авъя гэдэг байдлаар Н.*******тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан баримт байдаг.

Гэтэл уурхайнуудын бичиг баримтын асуудал удааширснаас болж худалдаж авсан эд хөрөнгүүдийнхээ мөнгийг цаг тухайд нь төлж чадахгүй удаашруулах асуудал үүссэн учраас өөр арга байдлаар төлөхөөр эрэлхийлж, тухайн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаанд тавьсан мөнгөөрөө Н.*******ы мөнгийг төлье гэдэг талаар Н.*******тай ярилцаж тохиролцсон байдаг.

Ярилцаж тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ хийж тухайн эд хөрөнгүүдийг барьцаанд тавиад 80.000.000 төгрөгийг гаргаж авч 35.000.000 төгрөгийг нь Н.*******д шилжүүлсэн. Үлдэгдэл *******5.000.000 төгрөгөө би хүнээс *******70 гэдэг машин худалдаж авсан 20.000.000 төгрөгийг нь өгсөн *******0.000.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Энэ *******0.000.00 төгрөгөө би төлчхөөд машинаа өөр лүүгээ шилжүүлж аваад таны үлдэгдэл мөнгийг төлье гэдэг байдлаар Н.*******д өөрт нь хэлсэн. Н.*******тай харилцан ярилцаж тохиролцоод машиныхаа мөнгийг түрүүлж төлсөн. Машинаа өөрийн нэр дээрээ аваад худалдан борлуулах гэтэл борлогдохгүй удааширснаас болж цагдаа сэргийлэхийн асуудал үүссэн байдаг.

          Н.******* гэж хүний итгэлийг урвуулан ашигласан тохиолдол байхгүй. Н.*******, Ө.*******-*******, Б.******* нар нь хоорондоо ах дүү, төрөл садангийн харилцаа холбоотой хүмүүс байгаа. Ах дүү, төрөл садны холбоог урьдын харилцааны явцад олж авсан итгэлийг урвуулан ашигласан гэж дүгнэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй.

          Гэрээнээс аваад үзэхэд  гэрээний нэг тал буюу худалдагч нь Н.******* тодорхой үл хөдлөх хөрөнгүүдийг  худалдаж шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддог. Гэрээний нөгөө тал худалдан авагч Ө.*******-*******, Б.******* нарын зүгээс гэрээний үнийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний үнийн зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг төлөөгүй, саатуулсан асуудал үүсдэг. Энэ нь цэвэр иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүссэн маргаан байгаа.

          Энэ хүмүүс залилъя гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй. Эрүүгийн хариуцлагын зорилго маань хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах, хохирогчийн эрхийг хамгаалахад оршдог. Гэтэл олон жилийн хугацаанд хорих ял оногдуулчихсан тохиолдолд гэрээний үлдэгдэл мөнгийг нь яаж төлөх вэ, хорих ялаа эдэлж дууссаныхаа дараа төлөх юм уу?. Ийм асуудал үүсэж байгаа учраас та бүхэн зөвөөр харж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд анхан шатны шүүх залилах гэмт хэргийн талаар онолын объектив болон субъектив шинж байдлыг бичсэн байдаг. Тэгсэн мөртөө шийтгэх тогтоолд байгаа дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анзаарахгүйгээр орхигдуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 2 дугаар хуудас дээр хохирогч Н.******* энэ иргэний хэрэг байсан гэдгийг хангалттай мэдүүлээд байгаа.

          Худалдах худалдан авах гэрээнд тохиролцсоны дагуу мөнгөө төлж чадахгүй байдалд ороод автомашиныг чөлөөлж өөрт нь 35.000.000 төгрөг барагдуулаад энэ талаар хохирогч Н.*******тай уулзаж ойлгуулаад ярьж тохироод явсан байдаг.

          Миний үйлчлүүлэгч нар анхнаасаа иргэн *******аас хашаа байшинг залилаад авчихъя гэдэг санаа бодол огт байхгүй. Мөрдөн байцаагч, хохирогч, прокурор хүртэл Эрүүгийн хуулийн 17.3-д зааснаар гаргаад явдаг. Энэ хэргийг эрүүгийн хэрэг болгочих гээд анхнаасаа мөрдөн байцаалт, прокурорын шатанд хандаж ирсэн байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар энэ хэрэг нь иргэдийн хоорондын гэрээний үүрэг биелүүлэхтэй л холбоотой маргаан байгаа тул анхан шатны шүүхийн 91 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

          Шүүгдэгч Ө.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нарын гаргасан гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нар нь бүлэглэж иргэн Н.*******ы итгэлийг урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын ******* дүгээр баг, *******ы *******-01 тоотод байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээтэй нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 720 м.кв  газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн 00009*******6*******0 дугаартай 2 хүний өмчлөлийн дэлгүүр, ажлын байр, хувийн зориулалттай 93 м.кв талбайтай орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн дугаартай 2 хүний өмчлөлийн хувийн сууцны зориулалттай *******0 м.кв талбайтай хөрөнгүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бэлэн 100000000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн нүүн орж, улмаар уг эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж бэлэн мөнгө гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч Н.*******д 65000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ы “Би 2023 оны хавраас өөрийн эзэмшилд байсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дүгээр баг ******* гэр хорооллын *******-1 тоотод байх хашаа, байшин, газраа зарахаар хүмүүст зар мэдээлэл тарааж байсан юм. Тэгсэн манай үеэл С., эхнэр Б.*******, түүний хүү Ө.*******-******* нар анх 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайд ирээд миний зарах гэж байгаа хашаа, байшин, газрыг үзэж сонирхъё гэж хэлсэн.

         Тухайн үед би тэд нарт зарах гэж байгаа хашаа, байшин, газраа үзүүлээд үнэ ханшаа ярилцаад тэд нар яваад өгсөн. Тэгсэн хэд хоногоос Б.******* над руу утасдаад танай хашаа, байшин, газрыг чинь авъя гэхээр нь би таньдаг мэддэг улсууд юм байна мөнгө төгрөгөө яаж авахаа ярилцъя гээд би 100000000 төгрөгөөр газар, хашаа, байшингаа зарахаар тохиролцсон.

         Тухайн үед Б.******* мөнгөө бэлэн мөнгөөр өгнө, ахын мөнгийг тасдаж барихгүй бөөнд нь өгнө гэж ярьж байсан. Манай үеэл С., эхнэр Б.******* нар гэр бүлтэйгээ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний зарах гэж байсан байшин руу нүүж орсон.

         Тэд нар нүүж орсноос эхлээд хүнээс бэлэн мөнгө аваад өгнө гэж байсан. Тухайн үед мөнгөө бүрэн аваад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг би шилжүүлнэ гэж байсан. Тэгсэн Б.*******, Ө.*******-******* нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөнгөө бэлэн өгч чадахааргүй боллоо танай хашаа, байшин, газрыг өөрийн нэр дээр шилжүүлээд банкинд барьцаанд тавиад зээл аваад таны 100000000 төгрөгийг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би таньж мэдэх хүмүүс байна гэж итгээд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгэлийн 0370, 0371, 0372 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг Ө.*******-*******той байгуулаад нотариатаар баталгаажуулсан.

         Гэрээн дээр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар заасан байгаа. Тэд нар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний зарсан хашаа, байшин, газрыг банк бусын байгууллагад 80000000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгө гаргуулж авсан. Тухайн өдөр банкинаас тэд нар мөнгөө авсан гээд надтай уулзсан. ...Б.******* 80000000 төгрөгөөс *******5000000 төгрөгийг энэ  Lexus *******70 загварын автомашины барьцаанд өгнө танд одоо 35000000            төгрөгийг өгье. Маргааш энэ ...автомашиныг зараад таны мөнгийг гүйцээгээд өгнө машин авах хүн бэлэн байгаа гэж хэлсэн.

         Тэгэхээр нь би таньж, мэддэг хүмүүс юм чинь хурдан өгөөрэй гээд тухайн үедээ зөвшөөрсөн. Одоо тэрнээс хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Уулзахаар маргааш өгнө, нөгөөдөр өгнө гээд хойшлуулаад худлаа хэлээд намайг хуурч мэхлээд яваад байдаг.

         Тэд нар анхнаасаа надад худлаа хэлээд хуураад байсан юм байна лээ. Анх хашаа, байшинд нүүж орохдоо хүнээс мөнгө аваад удахгүй бэлнээр нь мөнгөө бүрэн өгнө гэж байснаа нүүж орсныхоо дараа хашаа, байшин, газраа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж байгаад банкинд тавиад миний мөнгийг гүйцээж өгнө гэчихээд яг банкинаас мөнгөө авсныхаа дараа 35000000 төгрөг өгснөө машиныхаа зээлийг төлөөд машинаа зараад мөнгийг нь танд өгнө гэчихээд одоо хүртэл байхгүй. Машин нь хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байна.

          Б.*******, Ө.*******-******* нар намайг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бидний дунд үүссэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг минь урвуулан ашиглаж миний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч намайг залилсан.” /хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/,

Гэрч С.Хатантөмөрийн “Н.******* нь манай ээжийн талын үеэл ах минь байгаа юм. Бид хоёр бие биеэ сайн мэднэ байнга хоорондоо харилцаа холбоотой байдаг.

2023 оны 09 дүгээр сард Б.*******, Ө.Цэрэн-******* бид гурав Н.******* ахын хашааг очиж үзээд 100000000 төгрөгөөр авахаар болсон. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хүү Ө.*******-*******ын нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд банкнаас миний нэр дээр зээл авах гэсэн над дээр зээл гарах боломжгүй байна гэхээр нь би яваад өгсөн.

Манай эхнэр Б.*******, хүү Ө.*******-******* нар сайн мэдэж байгаа. Манай гэрийн санхүүг манай эхнэр хариуцдаг юм.” /хавтаст хэргийн *******2 дахь тал/ гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, Н.*******ы өргөдөл /хавтас хэргийн 19 дэх тал/, Н.*******ы Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 202******* оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт, тайлбар /хавтаст хэргийн 1*******8 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 133, 135, 137 дахь тал/, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд /хавтаст хэргийн 13*******, 136, 138 дахь тал/, Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарыг бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нарын бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нар нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохагуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

         Анхан шатны шүүхийн “...гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн -тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийх эсхүл, залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн, гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, хохирогч тал нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан, гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх бодит хөрөнгөгүй, гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн бол залилах гэмт хэргээр зүйлчилдгээрээ иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана.”, “Шүүгдэгч Б.*******, Ө.*******-******* нар нь бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.*******-*******т 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.*******т 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ы давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн 202******* оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн  Хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцох эвлэрлийн гэрээнд “...Ө.*******-*******, Б.******* нарын зүгээс 202******* оны 07 дугаар сарын 2*******-ний өдөр 29200000 надад төлсөн. Үлдэгдэл 30000000 төгрөгийг Ө.*******-*******, Б.******* нар нь 202******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Н.*******д төлж барагдуулахаар тохиролцов. Н.******* миний зүгээс Ө.*******-*******т хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ял шийтгэл хөнгөрүүлэх, хэргийг өөр байдлаар буюу Ө.*******-*******, Б.******* нарт ашигтай байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэснийг болон хохирол төлсөн баримтуудыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

           Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул Ө.*******-*******ын цагдан хоригдсон хугацааг хуульд зааснаар торгох ялын хэмжээнээс хасч тооцон, нийт цагдан хоригдсон хоногийг магадлалд заахаар тогтов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ө.*******-*******, Б.******* нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 202*******/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Ө.*******-*******т 3 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Ө.*******-*******т  10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял,” гэж, “шүүгдэгч Б.*******т 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000000 төгрөгөөр торгох” гэснийг “шүүгдэгч Б.*******т 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял” гэж,

          Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ө.*******-*******ын 202******* оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 202******* оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон *******5 /дөчин таван/ хоногийг торгох ялд шилжүүлж 675000 төгрөгийн торгох ялыг түүний эдлэх торгох ялаас хасч тооцохыг мэдэгдсүгэй.” гэж,

           Шийтгэх тогтоолын ******* дэх заалтын “шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан 15000000 төгрөгөөр” гэснийг “шүүгдэгч Ө.*******-*******т оногдуулсан 10000000 төгрөг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 10000000 төгрөгөөр” гэж,

           Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Б.*******” гэсний дараа “Ө.*******-******* нар” гэж,

 Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “59200000 төгрөгийг” гэснийг “30000000 төгрөгийг” гэж,

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “шүүгдэгч Ө.*******-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих” гэснийг “шүүгдэгч Ө.*******-*******т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэж,

 Шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******д *******0,800,000 /дөчин сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн,” гэснийг  “хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******д 70000000 /далан сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн,” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******-******* нь 202******* оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 202******* оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *******5 /дөчин таван/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

          *******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА