Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2026/0079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С г” ХХК /РД:57/

 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.О, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.У нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “М д” ХХК /550749/

 

Гуравдагч этгээд: Д.А, Ц.А, Б.Б, Ж.Д, Ц.Б, О.Б, Д.Лх, Б.О, Х.Ө, Ж., М.Б, Э.А, Н.З, М.Х, Н.М, С.Д, Б.М, Р.О, М.Б, Ш.Б, Б.Л, Б.Б, Д.А, Д.Т, Б.Я, Л.Л, М.А, Р.М нар.

 

Маргааны зүйл: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхий Ү-0404709 дугаартай улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О, Ж.Б, хариуцагч Ц.О, М.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М д” ХХК-ийн төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Б.Лхын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд Б.Л, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, гуравдагч этгээд Б.Б, Ж.Д, Ц.Б, М.Х, М.Б, Ж., Н.З, Д.Лх, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. “С г” ХХК-иас 05 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч Ц.Оийн 05 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” 50 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэжээ.

 

Хоёр. Гуравдагч этгээд “М д” ХХК бие даасан шаардлагадаа:

 

.1. Гуравдагч этгээд “М д” ХХК-иас 05 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан бие даасан шаардлагадаа “С г” ХХК-д олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001976 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” гэжээ.

 

.. 05 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бие даасан шаардлагаа тодруулж “...“С г” ХХК-д эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх олгосон 04 оны 1 дугаар сарын 04-ний  өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах...” гэжээ.

 

Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

3.1. Улсын байцаагч Ц.Оийн 05 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн 50 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай, дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Н гудамж, тоот хаягт байршилтай, ,04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “С г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

3.. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 11 дүгээр сарын -ны өдрийн дүгээр шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 0 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн дүгээр дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 0 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг хүчингүй болгож, дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Н гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0440709 дүгээр гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй №037903 дугаартай ,94 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт ,33,, албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Мөнхтуслахын ******* оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дугаар тогтоолоор А.У үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “М д” ХХК-ийн өмчлөлийн дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Н гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, ,04 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, №037903 дугаар гэрчилгээтэй, ,94 м.кв  талбайтай эзэмшлийн газрын хамт албадан дуудлага худалдааны ялагч “С г” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж,тус газрын 014 оны , 017 оны , 01 оны , 00 оны , 0 оны 4-, ******* оны дугааруудтай шийдвэрийг цуцалж, хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээжээ.

 

3.4. “С г” ХХК-иас 05 оны 03 дугаар сарын 17-ны өдөр улсын байцаагчийн маргаан бүхий 50 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж байжээ. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 05 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр албан бичгээр “ “С г” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийн нотлох баримт болох албадан дуудлага худалдааны тогтоолтой холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн Авлигатай тэмцэх газрын 05 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн 50 дугаар дүгнэлтээр эрхийн улсын Ү-0404709 дугаар бүртгэлийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй...” гээд гомдолд дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэхгүй боломжгүй талаарх хариуг өгчээ.

 

3.5. Нэхэмжлэгчийн зүгээс “...50 дугаар дүгнэлтийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4..5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын .1-т “Хяналт шалгалт дараах зарчимд үндэслэнэ”, .1.1-т “хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх”, .1.-т “шалгуулж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хяналт шалгалтын үйл ажиллагаа урьдаас төлөвлөсөн үр дүнд чиглэгдээгүй байх”, .1.3-т “хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд хөндлөнгийн нөлөөнд үл автан, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргах” зарчмуудыг тус тус зөрчсөн. Мөн журмын 0.1-т заасан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлын дагуу хийгдэх хяналт шалгалтын үйл ажиллагаа болох 0.1.3-т “өргөдөл гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийн агуулгын хүрээнд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох”, 0.1.5 -т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдүүдийг тогтоож, тайлбар, нотлох баримт гаргуулан авах” гэж заасныг тус тус зөрчсөн буюу нэхэмжлэгч “С г” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрчлөн бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд зогсохгүй урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн, нэхэмжлэгчтэй үүрэг хүлээх хэлцэл байгуулсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

 

3.6. Хариуцагч Ц.Оээс “...Улсын бүртгэгч М.У 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөн бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3-д "Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар аваагүй, мөн хуулийн 11.4-т "энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ" гэж заасныг тус тус зөрчсөн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 05 оны 0 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ******* дугаар албан бичигт “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анх дуудлага худалдаа явуулах зарын тогтоолын агуулгаас зөрүүтэй байдлаар олон нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд оролцох иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах замаар бусдад давуу байдал бий болгосон гэх асуудалд хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж ирүүлсэн...Иймд эрхийн улсын бүртгэлийн Y-0404709 дугаартай, дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намьянжугийн гудамж тоот хаягт байршилтай, ,04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “С г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн...” гэх хариу тайлбарыг ирүүлжээ.

 

3.7. Гуравдагч этгээд “М д” ХХК-ийн зүгээс: “...Улсын ерөнхий прокурорын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээснийг мэдсээр байж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаагаа түдгэлзүүлэхгүйгээр үргэлжлүүлэн явуулж “С г” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн. Улмаар улсын бүртгэгч М.У нь улсын бүртгэлийн холбогдох журмуудыг зөрчин бүртгэлийг хийснээр манай компани болон бусад захиалагч нарт эд хөрөнгийн ноцтой хохирол учрах нөхцөл байдлыг үүсгэлээ...50 дугаар дүгнэлтээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжгүй нөхцөлийг үүсгэж байна...” гэх зэргээр маргаж байна.

 

3.. Хариуцагч М.Уас: “...Эрхийн улсын бүртгэлийн Y-0404709 дугаартай Улаанбаатар дүүрэг, 14-р хороо 14-р хороолол /13336/ Намьяанжугийн гудамж, тоот үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэлтэй, ,04 .мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн этгээд "С г" ХХК /57/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Агийн ******* оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04 оны ******* тоот хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн 30 иргэний бүртгэлтэй хамт “С г” ХХК-д өмчлөх эрх шилжүүлэх тухай албан тоот, ******* оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн тоот Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Хуулийн этгээд "С г" ХХК /*******/-ийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх гэрчилгээний эх хувь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдтэй хийсэн үүрэг хүлээх хэлцэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн ******* оны 1 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн байна. Дээрх эд хөрөнгө нь "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй, 9.-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах бөгөөд мэдүүлэгт дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр, гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.”, 7 дугаар зүйлийн 7.7-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. Дээрх баримтуудаас харахад мөн хуулийн , 9 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно. Иймд “М д” ХХК-ийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хариу тайлбарыг ирүүлсэн.

 

3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Улсын бүртгэгч М.У нь хуульд заасан зарчим, хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлт өөрчлөлт оруулж, "С г" ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын дугаар зүйлд улсын бүртгэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх дарааллыг зохицуулсан байх ба улсын бүртгэгч М.У зүгээс тус дарааллын дагуу улсын бүртгэлийг хөтөлж, “С г” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг зохих журмын дагуу хүлээн авсан. “С г” ХХК-ийн гаргасан мэдүүлэг нь хууль, журамд нийцсэн буюу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул мэдүүлгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэсэн байна...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх.”-ийг хориглоно гэж заасан ба энэхүү зохицуулалт нь “С г” ХХК-д хамааралгүй зохицуулалт болно...Авлигатай тэмцэх газраас “М д” ХХК-ийн гаргасан гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй нь үнэн боловч Авлигатай тэмцэх газраас улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор, хуульд заасны дагуу аливаа мэдэгдэл, бусад албан бичгийг хүргүүлээгүй...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.” гэж заасан ба “С г” ХХК-ийн тухайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “шүүх, арбитрын” шийдвэрийн үндсэн дээр бус албадан дуудлага худалдааны ялагч болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16-д “Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ.” гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гарган өмчлөх эрхийг олж авсан...”С г” ХХК-ийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдэд тэдний захиалсан талбайг “М д” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр тухайн барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн даруйд нь өмчлөлд нь шилжүүлж өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. “С г” ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж буй нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдийн эрх ашгийг хөндөхгүй...” гэжээ.

 

3.10. Гуравдагч этгээд С.Д, Б.Я, Э.А, Д.А, Д.Т, Л.Л нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“М д” ХХК-тай гэрээ байгуулж, урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байхад өмчлөгч надад мэдэгдэлгүй, өөр компанид шилжүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар урьдчилсан тэмдэглэлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хийдэг байтал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд “С г” ХХК-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэжээ.

 

3.11. Гуравдагч этгээд Ш.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Гуравдагч этгээд Ш.Б нь 015 оны 0 дугаар сарын 01-ний өдөр "М д" ХХК-тай дугаар "Худалдаа үйлчилгээний барилга захиалгаар бариулах гэрээ” байгуулан Улаанбаатар хот, дуурэг, 14-р хороо, 14-р хороолол, Намьяанкугийн гудамж, тоот хаягт баригдаж буй худалдаа, үйлчилгээний төвийн 4-р давхарт 6.1 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-г 7,000 ам.доллароор тооцон нийт 4,40 ам.доллароор худалдан авахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцооны дагуу өөрийн өмчлөлийн 3.46 м.кв орон сууцыг 30,770 ам.долларт тооцон шилжүүлж, бэлнээр 6,556 ам.долларын төлбөрийг төлж, үлдсэн төлбөрийг  барилга ашиглалтад орсон үед төлөхөөр тохиролцсон. Гэвч барилга ашиглалтад ороогүй буюу 30 хувийн гүйцэтгэлтэй байх хугацаанд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаа зарлан явуулж, бусдын нэр дээр шилжүүлэх асуудал яригдах болсон нь иргэн Ш.Бийн эрх ашийг хөндөж хохирооход хүргэсэн тул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандаж урьдчилан тэмдэглэгээ хийлгэсэн. Гэтэл урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байгааг улсын бүртгэгч мэдсээр байж  уг үл хөдлөх эд хөрөнгийг "С г" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн явдал нь барилгаас талбай худалдан авсан, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн этгээдүүдийн эрх ашгийг шууд хөндөж хохирооход хүргэсэн. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дахь хэсэгт "Иргэний хуулийн 15.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй бол улсын бүртгэгч бүртгэхээс татгалзана” гэснийг зөрчиж улсын бүртгэгч 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр Ү-0404709 дугаартай гэрчилгэг "С г" ХХК-д олгосон. Гуравдагч этгээдийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 05 оны 0 дугар сарын 5-ны өдрийн 50 дугаартай "Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай" дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү...” гэжээ.  

 

3.1. Гуравдагч этгээд Р.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“С г” ХХК-ийн нэхэмжлэлийг  хангах нь зөв гэж үзэж байна...” гэжээ.

 

3.13. Гуравдагч этгээд Д.А, Ц.А, Б.Б, Ж.Д,  Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... “М д” ХХК-тай “Худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Иргэд бидний хувьд дэрх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлж гэрээний 1.-т заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч "М д" ХХК нь барилгын үндсэн каркасыг цутгаснаас өөр ажил хийгээгүй ба 016 оноос хойш ямар ч барилгын ажил хийгдээгүй...Харин ******* онд "С г" ХХК-иас бидэнтэй холбогдож, маргаан бүхий барилгыг дуудлага худалдаагаар худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон гэж, мөн холбогдох бусад мэдээллийг өгсөн..."С г" ХХК-ийн зүгээс тухайн барилгад захиалга өгч дүүргийн улсын бүртгэлийн газар урьдчилан тэмдэглэлээр баталгаажуулсан бидэнтэй уулзаж...барилгыг барьж ашиглалтад оруулан, улсын комисст өгсөн дариуд "М д" ХХК-тай байгуулсан гэрээний 1.-т заасан талбайг бидний өмчлөлд шилжүүлэхээ илэрхийлсэн ба талууд харилцан тохиролцож "Үүрэг хүлээх хэлцэл" байгуулсан..."С г" ХХК нь тухайн барилгын өмчлөгч болсноор "М д" ХХК-ийн бүрэн буруутай үйлдлээс болж сэтгэл санаа, мөнгө төгрөг, цаг хугацаагаар хохироод байсан иргэд бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, хохиролгүй болох бүрэн боломжтой байсан...Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцааг Ц. О нь 05 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн "Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай" 50 дугаартай дүгнэлтээр...04 оны 1-р сарын 04-ний өдрийн "С г" ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна...Захиргааны ерөнхий хулийн 7 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, мөн хяналт шалгалт хийхдээ Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журмын 0 дугаар зүйлийн 0.1.5-д "эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдүүдийг тогтоож, тайлбар, нотлох баримт гаргуулан авах" гэж заасныг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна...” гэжээ.

 

Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар.

 

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэгч Б.Т нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд, Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд 19.4.5-д “энэ хуулийн 6, 7, дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” гэж заасан...Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч Б.Т нь шүүхийн шийдвэр эсхүл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт хийх тохиолдолд тухайн шийдвэрийг хавсаргах үүрэгтэй байх бөгөөд энэ маргааны тухайд улсын бүртгэгч Б.Т нь эрх бүхий шийдвэрийн үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй тул хамаарах зохицуулалт биш гэж үзэж байна. Мөн улсын бүртгэгч Б.Т улсын бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй...Мөн нэхэмжлэгч нь 04 оны 11 дүгээр сарын -ны өдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа албадан дуудлага худалдаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 11 дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийдвэр, тус шийдвэрийн үндсэн дээр албадан дуудлага худалдааны ялагч болсон “С г” ХХК-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04 оны 0/107076 тоот хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн 30 иргэний бүртгэлтэй хамт “С г” ХХК-д шилжүүлэх тухай шийдвэрийг тус тус хавсаргасан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд байгаа 30 иргэдийн эрх ашгийг “М д” ХХК хамгаалж чадахгүй учраас “С г” ХХК-д уг эрхийг өгсөн. Маргаан бүхий дүгнэлтэд дурдсаны дагуу шүүхийн шийдвэрийг хавсаргаагүй гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг өмчлөгчөөр өөрчлөн бүртгэх үндэслэл болж буй үндсэн шийдвэр болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04 оны ******* тоот албан бичиг, ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоот албан дуудлага худалдаа явуулах тогтоол, анхны болон дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл зэрэг шаардлагатай баримтууд хувийн хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрчлөн бүртгэх үндэслэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу шүүх, арбитрын шийдвэр биш тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдэд тэдний захиалсан талбайг “М д” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр тухайн барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн даруйд өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр албан ёсоор мэдэгдсэн...Аливаа үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй урьдчилсан тэмдэглэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд дээр бус тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэх тул үл хөдлөх эд хөрөнгө хэн нэгэн этгээдийн нэр дээр шилжсэн эсэхээс үл хамаарч урьдчилсан тэмдэглэл хэвээр хадгалагдах тул нэхэмжлэгч “С г” ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж буй нь урьдчилсан тэмдэглэгээ хийсэн иргэдийн эрх ашгийг хөндөхгүй...Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй” гэсний дагуу урьдчилсан тэмдэглэл хийсэн иргэдийн шаардах эрх дуусгавар болоогүй. Эрх, ашиг сонирхолд нь дээрх байдлаар хохирол учрахгүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр 11.4-д заасныг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй...Хариуцагч захиргааны байгууллагаас “М д” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх явцдаа Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлж, мэдээлэл авах хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газар 05 оны 0 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдаа явуулах зарын тогтоолын агуулгаас зөрүүтэй байдлаар олон нийтэд мэдээлж, худалдаанд оролцох иргэн хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах замаар бусдад давуу байдал бий болгосон гэх асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх албан бичиг ирүүлсэн. Гэтэл энэ нь үндэслэлгүй. Дээрх албан бичиг нь Авлигатай тэмцэх газраас улсын бүртгэлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай үл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг хориглосон, эсвэл түдгэлзүүлэх агуулгагүй байхаас гадна Авлигатай тэмцэх газраас улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч “С г” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрчлөн бүртгэсэн шийдвэртэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Авлигатай тэмцэх газраас шалгагдаж буй хэрэгт “С г” ХХК нь хэргийн оролцогч, холбогдогч биш юм...Улсын бүртгэлийн эрхтэй улсын байцаагч нь үндэслэлгүйгээр олон иргэдийн эрх ашгийг зөрчөөд өнөөдрийг хүртэл түдгэлзүүлсэн байгаа нь хууль бус. Нөгөөтэйгөөр Анхан шатны шүүхийн 05 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй гэж шийдвэрлэсэн тул эдгээр нь тусдаа маргаан бөгөөд Авлигатай тэмцэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөд*******ийг хязгаарласан зэрэг албан бичгийг огт ирүүлээгүй байхад хариуцагчаас өөрийн санаачилгаар Авлигатай тэмцэх газраас тодруулга авч, тухайн тодруулах албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм...Хариуцагч маргаан бүхий дүгнэлтдээ нэр бүхий захиалагчдын гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа гэх боловч тухайн нэр бүхий зарим иргэд нэхэмжлэгчийн өмчлөх эрх олж авсан Ү-0404709 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй иргэд байхаас гадна “М д” ХХК-тай ашиг сонирхол нэг, хамаарал бүхий этгээдүүд болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэг өдөр, нэг ижил агуулгаар гомдол гаргаснаар нотлогддог...Иргэд гомдол гаргасан гэх шалтгаанаар эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх боломжгүй. Дээрх байдлаар маргаан бүхий 50 дугаартай дүгнэлтэд бичигдсэн үндэслэлүүд нь хууль бус, үндэслэлгүй байхаас гадна 50 дугаартай дүгнэлт нь Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын .1-д заасан хяналт шалгалтын үйл ажиллагааны зарчим болох .1.1-т “хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх”, .1.-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг урьдаас төлөвлөсөн, үр дүнд чиглэгдээгүй байх”, .1.3-т “хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн, аливаа хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн журмын 0.1.3-т “өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийн агуулгын хүрээнд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох”, 0.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлуудыг хөндөгдөж болох этгээдүүдийг тогтоож, тайлбар, нотлох баримт гаргуулан авна” гэж заасныг зөрчсөн байна. Тодруулбал, 50 дугаартай дүгнэлтийг гаргах болсон нэг үндэслэл нь урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэдэд мэдэгдээгүй гэсэн атлаа дүгнэлтийг гаргахдаа урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэдийн санал хүсэлтийг сонсоогүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлээс тодорхой харагддаг...Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн дагуу н.У, Ж.А нартай сонсох ажиллагаа хийсэн гэх тайлбарын тухайд...Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагаа хийх талаар зохицуулсан. Хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааг зөвхөн “С г” ХХК, “М д” ХХК-тай хийсэн боловч урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэдэд сонсох ажиллагаа хийгээгүй...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 9 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлийн талаар зохицуулсан. 9.1.-т “Иргэний хуулийн 15.4-д заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсвэл урьдчилсан тэмдэглэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй...” гэж заасан...Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй” гэсний дагуу урьдчилсан тэмдэглэл хийсэн иргэдийн шаардах эрх дуусгавар болоогүй, эрх, ашиг сонирхолд нь дээрх байдлаар хохирол учрахгүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй...Маргаан бүхий 50 дугаар дүгнэлт нь тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нэг удаагийн шинжтэй, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт мөн... Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай эрх зүйн хүчинтэй хориг, тогтоол, албан шаардлага байхгүй, зөвхөн мөрдөн шалгаж байгаа мэдээлэл нь бүртгэлийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл биш. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр 9.1.-д заасныг буруу тайлбарласан...” гэжээ.

 

4.. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараах ажиллагаа явуулна” гээд, 1.-т “үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөд*******, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөд*******ийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах” гэж заасан. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр дээрх зохицуулалтыг хийнэ гэж хуульчилсан байна. Энэ чиг үүргийн хүрээнд эрхийг хязгаарласан бичиг ирүүлээгүй...Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа нь улсын бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй...Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мын ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/ албадан дуудлага худалдаа зохион байгуулсан тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж Авлигатай тэмцэх газар шалгаж байна гэдэг. Гэтэл Д.Мын гаргасан тогтоол хуульд нийцсэн гэдгийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 04 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай хүчин төгөлдөр магадлалаар тогтоосон. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “А.У үл хөдлөх эд хөрөнгө” гэж нэр заасан бөгөөд “,3 тэрбум төгрөгийн 70 хувь буюу 5, тэрбум төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулж, худалдан борлуулсугай” гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцэж байна. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа тогтоол нь хуульд нийцэж байна гэдгийг эрх бүхий шүүхийн шийдвэрээр тогтоосон...Авлигатай тэмцэх газрын шийдвэр гаргах хүртэл түдгэлзүүлсэн нь “С г” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Мөн гомдол гаргасан гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлснөөр өмчлөгч гэж тооцогдохоор заасан. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны үнийг төлснөөр “С г” ХХК өмчлөгч болсон. Үүнийг баталгаажуулах үүрэг Улсын бүртгэлийн байгууллагад байгаа. Харин өмчлөгч мөн эсэхийг тогтоох байгууллага Улсын бүртгэлийн байгууллага биш. Энэ  бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдах харилцаа. Хариуцагч Ц.О нь гэрчилгээг “М д” ХХК-ийн 15 тэрбум төгрөгийн хөрөнгийг “С г” ХХК 5 тэрбум төгрөгөөр худалдаж авч энэ компанийг хохироогоод байгаа учраас урьдчилсан сэргийлэлт хийсэн гэж тайлбарлаж байх боловч ийм тайлбар хийх субьект нь Ц.О биш. Нэгэнт зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс болоод Үндсэн хуульд заасны дагуу өмчлөх эрхийг нь хязгаарлаж байгаа хуулийн зохицуулалт...Хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд албадлагын арга хэмжээ авч хязгаарлалт хийж байхад Ц.О давхар хязгаарлалт хийж байгаа нь хууль зөрчиж байна...“С г” ХХК-ийн эрх, ашиг болоод “М д” ХХК-иас бусад гуравдагч этгээд нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна...“М д” ХХК иргэний хэргийн шүүхэд шийдвэр гүйцэтгэлтэй холбоотойгоор гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдлаар гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд улсын байцаагч нь “миний гаргасан дүгнэлт хуульд нийцээгүй байна” гээд албан бичгээр залруулга хийж өгсөн...Эрх бүхий байгууллагуудаас гомдол үндэслэлгүй байна гэсээр байхад манай эрх ашиг хөндөгдөөд байна гээд гуравдагч этгээдээр оролцоод, бие даасан шаардлага гаргаад байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна... Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлийг зөрчсөн дүгнэлт учир уг дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны актыг урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн байна гэх үндэслэлээр гаргасан. Гэтэл зөрчигдсөн эсэхийг шүүх аль хэдийн тогтоосон. Өнөөдөр н.Бийн Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Давж заалдах шатын шүүхээр хэлэлцэж эцсийн шийдвэр гарсан. Хянавал хэсгийн 4-т “гуравдагч этгээд “С г” ХХК урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн 30 иргэний шаардах эрхийг шилжүүлж авсан байна. Өмчлөгч болсон гэдэг нь 05 оны 04 дүгээр сарын -ны өдөр ирсэн албан бичгийн хавсралт баримтуудаар аль хэдийн тогтоогдсон гэж шүүхээс тогтоосон. Үүнийг захиргааны шүүх, эсхүл байцаагч тогтоохгүй. Бидний маргаж маргаан бол Иргэний шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргаан. Тийм учраас иргэний шүүх юу гэж тогтоосон байна, тэр нь эцсийн шийдвэр болно. Иргэний шүүхээс 30 иргэний эрх ашиг сонирхлыг  “С г” ХХК хамгаална гэж баталгаа гаргаж өгсөн байна. “С г” ХХК албадан дуудлага худалдааны зарчмаар өмчлөгч болсон гэдгийг мөн тогтоосон... Авлигатай тэмцэх газар гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх, үүнийг хийсэн этгээдийг тогтоох ажиллагаа явуулж байхад улсын бүртгэгч “гэмт хэрэг болсон байна, тийм учраас түдгэлзүүлэх шаардлагатай байна, үгүй бол иргэдийн эрх ашиг сонирхол хөндөгдөнө” гэдэг байдлаар шийдвэрлэж болохгүй...шүүхээс салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө учраас бүхэлд нь дуудлага худалдаанд оруулсан гэж 01 онд шийдвэрлэсэн. Тийм учраас “М д” ХХК-д маргах эрх байхгүй...Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ. 

 

4.4. Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт “М д” ХХК-иас 05 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дугаар албан бичгээр ирүүлсэн гомдолтой холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтын ажлыг хийсэн... дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжугийн гудамж, тоотод хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаарт бүртгэлтэй, ,04 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг “М д” ХХК-ийн өмчлөлд анх 013 оны 0 дугаар сарын 1-ны өдөр бүртгэсэн бөгөөд 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдаагаар “С г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байсан...эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд 017 оны 06 дугаар сарын -ны өдөр “М д” ХХК-ийн урьдчилсан тэмдэглэл хийлгэх нэр бүхий 30 иргэнтэй худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ, иргэний нотариатаар баталгаажуулсан өргөдөл, гэрээний хуулбар, төлбөр тушаасан баримт зэргийг үндэслэн 30 иргэний урьдчилсан тэмдэглэлийг бүртгэсэн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 6, 7 дугаар зүйлд заасны дагуу “С г” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Д.У, “М д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А нартай 05 оны 0 дугаар сарын 06, 07-ны өдөр биечлэн уулзаж, сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааны хүрээнд “С г” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Д.У “С г” ХХК ******* оны 01 дүгээр сард Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан албадан дуудлага худалдаагаар “М д” ХХК-ийн хөрөнгийг зарах зарын дагуу дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаанд орохоосоо өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хөрөнгө ямар үнэтэй, ямар хөрөнгө болох талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 0 оны 11 дүгээр сарын -ны өдрийн дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Мөн “К М” ББСБ-аас танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анхны дуудлага худалдаагаар “М д” ХХК-ийн маргаан бүхий барилга болон газрыг дуудлага худалдаанд оруулсан нь буруу байх учир хүчингүй болгоод барилгыг салгаж үл болох хөрөнгө буюу бүхэлд нь дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Энэ шийдвэрийн дагуу дуудлага худалдааг зарлаж, дуудлага худалдаанд “С г” ХХК дуудлага худалдааны ялагч болсон бөгөөд дуудлага худалдааны мөнгийг шийдвэр гүйцэтгэлийг дансанд байрлуулсан...“К М” ББСБ-ын ******* оны 03 дугаар сарын 17-ны өдөр тоот албан бичгээр барьцааг хүчингүй болгож “С г” ХХК-ийн нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн албан бичгийг материалдаа хавсаргаж өгснийг улсын бүртгэгч анзаараагүйгээс урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэдийн урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн талбайн хэмжээгээр нь барилга ашиглалтад орсон даруйд өмчлөлд шилжүүлж өгнө гэж улсын бүртгэлд болон шүүхэд гаргаж өгсөн. Энэ иргэдийн эрх ашиг хөндөгдөөгүй, тухайн иргэдтэй үүрэг хүлээх хэлцэл хийж улсын бүртгэлд 1 хувийг нь өгсөн. Холбогдох материалыг бүрдүүлж өгөөд 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан талаарх тайлбарыг өгсөн. Сонсох ажиллагааны явцад “С г” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Д.У, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны шийдвэр, 04 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн магадлал, М Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 04 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол зэргийг гаргаж өгсөн...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.М нь ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тогтоолыг гаргахдаа М Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 016 оны тогтоол шийдвэрийг зөрчиж, М Улсын Үндсэн хуулийн 50.-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг илтэд зөрчсөн...“С г” ХХК-ийн нэхэмжлэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Тт холбогдох захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан бөгөөд 04 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын 04 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоолыг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байсан. Улсын ерөнхий Прокурорын газрын 04 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тогтоолын 1 дэх заалтад “бүртгэлийн дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд Эрүүгийн хэргийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсүгэй” гэж, дахь заалтад “Нийслэлийн прокурорын газарт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай” гэсэн албан бичгүүд байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дугаар захирамжаар хэргийг сэргээж, мөн өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...Шүүгчийн захирамжийг гардаж аваад хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн мэдээллийн сан болон хувийн хэрэгт баяжилт хийх байсан...энэ үүргийн биелүүлээгүйн улмаас дараагийн бүртгэл хийгдээд албадан дуудлага худалдаатай холбоотой Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа асуудал дараагийн бүртгэгчид ойлгомжгүй байсан. Анхны дуудлага худалдааг хийсэн шүүхийн шийдвэрийг баяжилтаар авч хийгээгүй. Энэ нь улсын бүртгэгч М.Утай холбоотой. Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөн бүртгэхдээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар аваагүй. Мөн хуулийн 11.4-д заасан “энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэх үүргийг биелүүлээгүй. Маргаан бүхий хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг тухайн хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байх үед мэдээллийн санд баяжилтаар хийгээгүй байсан...013 оны 0 дугаар сарын 0-ны өдөр “К М” ББСБ-аас 511 мн ам.долларын зээл авч, зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн улмаас иргэний хэрэг маргаан үүсэж, хяналтын шатны шүүхийн дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдаа явуулах зарын тогтоолын агуулгаас зөрөөтэй байдлаар олон нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд оролцох иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах замаар бусдад давуу байдал олгосон гээд байдал бий болгосон гэх асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэх мэдээллийг ирүүлсэн...Энэ асуудлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас тодруулга авсан. Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан асуудал нь улсын бүртгэлд бүртгэгдэх болсон үндсэн шалтгаан нь албадан дуудлага худалдааны ялагч гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэсэн. Улсын байцаагч өөрийн эрх, хэмжээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдэх” гэж заасан. Энэ заалтыг барьсан ч улсын бүртгэлийн байгууллага дуудлага худалдаанд үндэслэж бүртгэсэн асуудал шалгагдаж байна гэдгийг үл тоомсорлож, шийдвэрийг гаргах боломжгүй учраас тухайн бүртгэгчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. Мөн Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг үндэслэж шийдвэрээ гаргасан. Тухайн захиргааны акт нь хуульд нийцүүлж гаргасан шийдвэр учраас хуулиас давсан шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Хяналт шалгалтын ажлын явцад урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн 30 иргэний 10 гаруй иргэнээс “анх “М д” ХХК-тай урьдчилсан тэмдэглэл хийлгэж талбай худалдах, худалдан авах гэрээг хийгээд, төлбөрөө төлөөд, барилгад хөрөнгө оруулалт хийсэн байтал биднийг мэдээгүй байхад өөр компанийн өмчлөлд шилжүүлсэн байна. Бид анхнаасаа “М д” ХХК-тэй гэрээ хийсэн учраас урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн, өөрийн худалдах, худалдан авах гэрээ хийсэн талбай дээрээ гэрчилгээ гаргуулж авъя” гэх өргөдөл гомдлыг гаргасан...эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаарын бүртгэлд албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөн бүртгэсэн бүртгэлийн нотлох баримт болон албан дуудлага худалдааны холбогдох баримтуудад эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэгэнт хууль хяналтын байгууллага албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлыг шалгаад ямар нэг шийдвэр гаргана. Бүртгэл түүнээс өмнө дараагийн өөр компанид, эсхүл өөр хүний эзэмшилд шилжиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдлаар бүртгэлийг түдгэлзүүлсэн.Улсын  бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж, 1 дугаар зүйлийн 1.-д “улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан. Мөн хуулийн 19.4.5-д “энэ хуулийн 6, 7, дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 -т “Иргэний хуулийн 15.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй” гэж заасныг тус тус баримтлан дүүргийн 14 дүгээр хороо, Н гудамж, тоот хаягт байрлалтай барилгын зоорины давхрын ,04 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг “С г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд захиргааны акт хуульд нийцсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

4.5. Гуравдагч этгээд “М д” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М д” ХХК-ийн хувьд энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, улсын бүртгэлийг хууль бус гэж, хүчингүй болгуулахаар маргаж байна. Мөн нэхэмжлэгч “С г” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч, Улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа ч өмчлөх эрхийг шилжүүлэх болсон шүүхийн шийдвэр болох 016 оны ******* дугаар шүүхийн шийдвэрийг ирүүлдэггүй...Хуулийн 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан...Энэ тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох эрх захиргааны байгууллагад байдаг. Уг дүгнэлтээр гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг дуусгавар болгоогүй, талбайн эрхийг нь үгүйсгээгүй. Харин бүртгэл хийсэн үйлдэл буюу өмчлөх эрхийн бүртгэлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Энэ түдгэлзүүлэх арга хэмжээний хүрээнд “С г” ХХК болон “М д” ХХК-иудыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд мөн гэж тодорхойлоод сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулсныг хуульд нийцсэн гэж үзэж байна...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно” гээд, 5.5.5 “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон” гэж заасан. Мөн хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явуулсан дуудлага худалдааны хүрээнд өмчлөх эрх шилжиж байгаа бол уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 11 дүгээр зүйлийн 11.3-д “шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр шилжих” гэдэг хууль зүйн үндэслэлд хамаарна гэдэг нь хуулийн 5.7-д заасан зохицуулалтаас тодорхой харагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэргүйгээр дуудлага худалдаа явуулах боломжгүй.  Тиймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан зохицуулалт хамааралгүй юм. Мөн 16 иргэнтэй үүрэг хүлээлцэх хэлцэл хийсэн бөгөөд 14 иргэнтэй хэлцэл хийгдээгүй. Үүрэг хүлээлцэх хэлцлээр эдгээр иргэдийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа юм. Эдгээр иргэд гуравдагч этгээд “М д” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг дэмжин оролцож байна...Захиалгын гэрээ, худалдах, худалдан авах гэрээгүйгээр урьдчилсан тэмдэглэл хийгддэггүй. Урьдчилсан тэмдэглэлийг үндэслэж талбайг, өмчлөх эрхийг шаардаж байгаа зүйл биш. Харин урьдчилсан тэмдэглэл нь эдгээр хүмүүсийн өмчлөх эрхийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх, бусад этгээдэд өмчлөх эрх шилжихээс сэргийлэх хамгаалалт юм. Урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэд барилга ашиглалтад орсны дараа талбайгаа шууд авна гэж нэхэмжлэгчийн амлаж байгаа шиг амлалтын хэлбэрээр өмчлөл шилждэггүй...байцаагч Б.Тд холбогдох өмнөх захиргааны хэргийн татгалзалд заасан нөхцөл байдал хэвээр байхад үүрэг хүлээх хэлцэлтэй болон хэлцэлгүй хүмүүсийн албан ёсны зөвшөөрөл, цаашдаа барилга ашиглалтад орох үед 30 иргэн юуг үндэслэж өмчлөх эрхээ баталгаажуулах вэ гэдэг нь өнөөдөр ч ойлгомжгүй байна. Нэмээд урьдчилсан тэмдэглэгээтэй, захиалгын гэрээтэй 60-70 орчим иргэн байгаа. Урьдчилсан тэмдэглэгээгүй 40 гаруй иргэний талбайн үнийг бодоод үзэхэд 6 тэрбум орчим төгрөг болно. Гэтэл барилга 5 тэрбум төгрөгөөр зарагдсан. Урьдчилсан тэмдэглэгээтэй иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөс гадна барилгад захиалга хийсэн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бид захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд өмчлөх эрхийнхээ төлөө улсын бүртгэлийн хууль бус ажиллагааны эсрэг маргаж байна. “С г” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоход татгалзлыг зөвшөөрсөн. Тэр процесс нь 04 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр захирамж гарсан. Гэтэл 11 дүгээр сарын 5-ны өдрийн мэдүүлгийн дагуу бүртгэсэн байсан. 11 дүгээр сарын 5-ны өдөр орж ирсэн мэдүүлгийг улсын бүртгэгч хянаж, шалгаад татгалзал байгаа бол татгалзах ёстой. Гэтэл 11 дүгээр сарын 5-ны өдрийн буюу мэдүүлэг гаргаад, тухайн мэдүүлгийн дагуу Улсын бүртгэлд бүртгэгдэх үеийн байдлаар уг талбай дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүх дээр явж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлсэн байсан. Энэ нөхцөл байдлыг “С г” ХХК болон улсын байцаагч мэдэж байсан. Акт 1 дугаар сарын 04-ний өдөр гарсан боловч мэдүүлгийг хөтлөх, бүртгэх журмын дагуу мэдүүлэг орж ирсэн өдөр хавсаргасан баримт бичгийг шалгаж, мэдүүлэг орж ирэх үед ямар нөхцөл байдалтай байсан бэ гэдэгт дүгнэлт хийж, татгалзах, бүртгэх шийдвэрийг гаргах ёстой байсан. “Авлигатай тэмцэх газарт явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор улсын бүртгэлийг түдгэлзүүлэх болсон” гэж 50 дугаартай дүгнэлтэд тусгасан...Улсын Ерөнхий Прокурорын газрын хэрэг бүртгэл нээсэн тогтоолд үйлдлээр нь тодорхой заасан буюу “С г” ХХК-ийн нэр байхгүй боловч дуудлага худалдаанд бусдад давуу байдал бий болгосон гэж заасан. Гэтэл дуудлага худалдаанд орсон оролцогч нь “С г” ХХК, ялагч нь “С г” ХХК. Тиймээс давуу байдал бий болгосон байж болзошгүй гэдэг үндэслэл байгаа. Мөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, мэдүүлэгтээ хавсаргасан 0 оны Хан-Уул дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дуудлага худалдааг дахиж явуулах гэдэг агуулгатай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ шийдвэртэй маргаагүй учраас дуусгавар болсон. Энэ асуудал нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны нэг үндэслэл болсон...50 дугаартай дүгнэлт нь мөрдөгчийн саналаар прокурорын зөвшөөрлийн дагуу авагддаг хөрөнгийн шилжилт хөд*******ийг хязгаарлах арга хэмжээ биш. 50 дугаартай дүгнэлтийг гаргасан Улсын байцаагч улсын бүртгэлийн маргаантай асуудалтай холбоотой дүгнэлт гаргах бүрэн эрхтэй...эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар хориглосон...Сонсох ажиллагааны хүрээ хэмжээг тодорхойлох нь Улсын бүртгэлийн байгууллагын бүрэн эрхийн асуудал. Өмчлөх эрх нь дуусгавар болох, хязгаарлагдах нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэхгүй байх боломжтой нөхцөл байдал байна...Тухайн иргэдийн хувьд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн үндэслэл нь захиалгын гэрээ. Харин тухайн иргэд “С г” ХХК-тай ямар ч захиалгын гэрээ хийгээгүй...Үүрэг хүлээх хэлцлийн тухайд дараа нь иргэний хэргийн шүүхэд маргаан болох магадлалтай. Энэ үүргийг хүлээж байсан “М д” ХХК-ийн үүрэг болох шаардах эрх нь Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжих боломжтой. Гэтэл үүрэг хүлээх хэлцэлдээ “бид “М д” ХХК-иас энэ барилгыг барьж та нарт хүлээлгэж өгөх үүргийг шилжүүлж авсан” гэж бичсэн. Гэтэл “М д” ХХК нь тухайн харилцаанд оролцоогүй. Тийм байхад гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийг хүлээж авах боломжгүй. Энэ бол үүрэг хүлээх хэлцэлтэй холбоотой тусдаа маргаан...Хэрэгт авагдсан баримтаар 1,6 сая ам.доллар буюу ойролцоогоор 5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрыг түүний дээрх 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хамт 4 тэрбум төгрөгөөр үнэлэх нь байж боломжгүй. 013 онд улсын бүртгэлд бүртгүүлэхэд зоорины давхрыг тухайн үеийн үнэлгээгээр 4 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан байх бөгөөд 04 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан мэдүүлэгт мөн 4 тэрбум төгрөг гэж бичсэн...Тухайн үед 30 хувийн гүйцэтгэлтэй байсан, одоо 73 хувийн гүйцэтгэлтэй болсон. Хөрөнгийн үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөл бүхий компанийн үнэлсэн зах зээлийн үнэлгээгээр 150 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Анх дуусаагүй барилгаа бүртгүүлэхдээ гаргаж байсан мэдүүлэгт заагдсан үнээр, газар худалдаж авсан гэрээгээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан баримт бичгүүдийн хүрээнд, мөн улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн албан бичгийг хэрэгт хавсаргасан бөгөөд уг албан бичигт уг дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгэхдээ зоорины давхрыг нь бүртгэсэн гэж ойлгоно гэдэг албан бичиг бичиж өгсөн...016 оны ******* дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “30 хувийн дуусаагүй барилгыг газартай нь хамт барьцаалсан байна. Одоо баригдсан байгаа барилгаас 30 хувьд нь оногдох хэсэг болон газрын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна” гэж заасан. Энэ шүүхийн шийдвэрийн агуулга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд газар зоорины давхартай шилжих ёстой бөгөөд дээд давхарт байгаа хүмүүсийн өмчлөх эрх “М д” ХХК-ийн өмчлөлийг хүлээлгэж өгөх үүрэг хэвээр байх ёстой...Улсын бүртгэлийн байгууллагын хувьд хамгийн боломжит арга хэмжээ нь түдгэлзүүлэх байсан бөгөөд бүртгэлийг хэвээр байлгах боломжгүй. Мөн дуудлага худалдаа буюу улсын бүртгэлийн байгууллагад ирсэн албан бичиг, түүний үндэслэл болсон дуудлага худалдаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гэх мэдээлэл ирүүлсэн байхад улсын бүртгэлийг хэвээр үлдээвэл гуравдагч этгээд рүү шилжих гэх мэт хохирол, нөхцөл байдал үүсвэл шийдвэр гаргасан буруутай этгээд буюу захиргааны байгууллага, улсын бүртгэлийн байгууллага хариуцлага хүлээх учраас улсын бүртгэлийн байгууллага ийм маргаантай асуудалд маш болгоомжтой ханддаг. Тийм учраас хамгийн боломжит арга хэмжээ болох түдгэлзүүлэх арга хэмжээг авдаг. Цаашлаад түдгэлзүүлэх дүгнэлтийн хүрээнд болон бусад үндэслэлүүдээр бүртгэл хүчингүй гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

4.6. Гуравдагч этгээд Б.Л, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн байцаагч бүртгэлийг түдгэлзүүлсэн үндэслэлдээ “гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн байж болзошгүй учраас” гэсэн байна. Гэтэл тухайн 30 этгээдэд сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн, асууж тодруулсан баримт хэрэгт байдаггүй.  Мөн “гомдол гаргасан иргэдийн гомдлоор” гэсэн байх бөгөөд тухайн иргэдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт байдаггүй...дуудлага худалдаа явагдах үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй. Бид энэ үйл баримтын талаар мэдэхгүй хэдий ч хэрэгт авагдсан баримтаас харахад гомдол гаргаагүй байна. Гэтэл дуудлага худалдаа явагдаад, хэн нэг этгээд худалдаж авч асуудлыг шийдэнгүүт түүний дараа Авлигатай тэмцэх газарт хандсан. Миний ойлгож байгаагаар Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн буюу авлигатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг байх. Гэтэл энэ бүртгэл эрүүгийн хэрэгтэй холбогдоход хэцүү. Гуравдагч этгээд “М д” ХХК-ийн өмгөөлөгч 30 иргэний талаар, захиалагч нарын эрх зөрчигдөж байгаа талаар тайлбарлаж байна...бид 10-13 жил энэ компаниас болоод хохирч байна...Хариуцагч хариу тайлбартаа улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх зүйлийг тодорхой хэлж байна.  Гомдлыг хүлээж аваад жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд бид мөнгө, санхүү болоод сэтгэл санаагаар хохирч байна...” гэжээ.

 

4.7. Гуравдагч этгээд Б.Б, Ж.Д, Ц.Б, М.Х, М.Б, Ж., Н.З, Д.Лх, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 10 гаруй жилийн өмнө хийсэн гэрээний дагуу авах ёстой хөрөнгийг аль болох хурдан шуурхай авах хүсэл зоригтой байна...50 дугаар дүгнэлтийг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна...Авлигатай тэмцэх газраас “С г” ХХК-тай холбогдуулан ямар ажиллагаа явуулж байгаа талаар хариуцагч захиргааны байгууллагад албан бичгээр ирээгүй байхад хариуцагч Ц.О, “М д” ХХК Авлигатай тэмцэх газрын албан бичгийг өөрсдийнхөөрөө буюу “С г” ХХК гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэдэг байдлаар тайлбарлаж өгсөн. Гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны асуудлыг Авлигатай тэмцэх газраас газраас тайлбарлах ёстой болохоос биш ямар нэгэн улсын бүртгэгч, өмгөөлөгч орж ирээд тайлбарлах боломжгүй... Мөн хариуцагч Ц.О тайлбартаа “Авлигатай тэмцэх газраас бичиг ирсэн байхад бид үүнийг цааш үргэлжлүүлбэл эргээд бидэнд асар их хэмжээний өр төлбөрт унах магадлал, эрсдэл байгаа” гэж тайлбарлаж байна. Ийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ эмээж байгаа зүйл нь Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас шилжилт, хөд******* хийхгүй гэх албан бичиг ирсэн тохиолдолд үндэслэлтэй болно...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх хэмжээний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт дуудлага худалдаанд ялсан “С г” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах албан бичиг явуулсан. Гэтэл улсын бүртгэгчид “150 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр авсан байна. Энэ албадан дуудлага худалдаа үндэслэлтэй юу” гэж шалгах эрх хэмжээ байхгүй...тухайн үед урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн иргэдийн бүртгэл өмчлөгч шилжсэнээр дагаж шилжих боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, “С Г” ХХК-иас 30 иргэний хамтаар авъя гэх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад өгөөгүй байсан. Харин өнөөдрийн маргааны тухайд, нэхэмжлэгчийн зүгээс мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 30 иргэний хамтаар шилжүүл гэх албан бичгийн хүрээнд урьдчилсан тэмдэглэлд өмчлөгчийн нэр шилжсэн эсэхээс үл хамаарч тухайн үл хөдлөх хөрөнгөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тийм учраас урьдчилсан тэмдэглэл хийсэн иргэдийн эрх ашиг зөрчигдөхгүй...Маргаан бүхий дүгнэлт нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг үндэслэсэн. Учир нь “М д” ХХК-иас “С г” ХХК-д шилжүүлж бүртгэж байгаа бүртгэл нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчинө гэж үзэж гарсан...Гэхдээ үнэхээр зөрчигдөж байна гэж үзсэн бол хариуцагч 50 дугаартай дүгнэлтийг гаргахдаа биднээс тодруулга, мэдээлэл авах ёстой байсан. Гэтэл тодруулга, мэдүүлэг аваагүй. Тиймээс гаргасан шийдвэрийн процесс болоод үндэслэл нь хоорондоо зөрж байна. Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хяналт шалгалт хийх журамд сонсох ажиллагаа хийж тайлбар, мэдүүлэг авах талаар тодорхой заасан. Эдгээрийг зөрчиж дүгнэлт гаргасан учраас дүгнэлтэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т заасныг баримталсан нь үндэслэлгүй...Өнөөдрийн байдлаар “М д” ХХК болон “С г” ХХК аль, алийг нь ямар нэг шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогоогүй. Харин шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа явуулсан, албан дуудлага худалдааны үндсэн дээр өмчлөгч болж байгаа...хууль тогтоогчоос “С г” ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байвал түүнийг улсын бүртгэлд хавсаргана гэх агуулгатайгаар тогтоосон заалт болохоос биш албадан дуудлага худалдаагаар ялагч болсон шүүхийн шийдвэрийг хавсаргах ёстой байсан гэдэг заалт биш...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах бөгөөд мэдүүлэгт дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр, гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Тийм учраас хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-д заасанд хамаагүй. Энд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан бүх баримтыг хавсаргасан байсан. Мөн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Цаашлаад улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй. Улсын бүртгэгч нар өөрсдөө татгалзах үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Улсын бүртгэлийн тухай хуулийн 0 дугаар зүйлд улсын бүртгэгчийн хориглох зүйлд хуульд зааснаас илүү баримт шаардахгүй гэж заасан...Харин 150 тэрбум төгрөгийн хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан эсэхийг шалгах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, “С г” ХХК-ийн 04 онд гаргасан хүсэлт нь хууль болон журамд заасны дагуу шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангасан байна. Улсын бүртгэгч М.Уас хуульд заасан журмын дагуу өмчлөгчийг шилжүүлэн бүртгэсэн гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т “шүүх арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ” гэж заасан. Манай тохиолдолд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлчихсэн байсан шийдвэр гэсэн үг. Уг шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр нь хэрэгт авагдсан...Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдааны ялагч нь “С г” ХХК учир өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг өгсөн. Тиймээс улсын бүртгэлийг хууль бусаар хийгээгүй, хуульд заасныг зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

4.. Гуравдагч этгээд Б.Лхын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Агийн тайлбартай нэг байр суурьтай байна. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, бидний эрх, ашиг сонирхлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

4.9. Гуравдагч этгээд “М д” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд бие даасан шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “...“М д” ХХК-иас 05 оны 10 дугаар сарын 13-ны “С г” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох бие даасан шаардлага гаргасан...гуравдагч этгээдийн зүгээс дуудлага худалдаа зохион байгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа болсон эсэхийг тогтоон шалгах ажиллагаа явагдаж байгаа бол тухайн хянан шийдвэрлэх ажиллагаа шийдэгдэхээс нааш улсын бүртгэлтэй холбоотой асуудал шийдэгдэхэд хүндрэлтэй, бүртгэл хийгдэх боломжгүй гэж бодож байсан. Энэ нь хууль зүйн үндэслэлийн хувьд, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, зарчмын хувьд агуулгадаа нийцэж байгаа...Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаагаас гадна уг бүртгэл хууль бус бүртгэл байхад бүртгэлийг дүгнэлтийн хүрээнд хянаад, шүүхээс өмчлөх эрхийг сэргээвэл  “М д” ХХК-ийн эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөх нөхцөл байдал үүснэ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.14-д заасан улсын бүртгэгчийн хориглох үйл ажиллагааг зөрчсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 0.1.-т заасан бүртгэл мэдүүлгийн бүрдлийг хянан шалгах зохицуулалтууд зөрчигдсөн үйл ажиллагаа болсон...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчим баримтална”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “улсын бүртгэл хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасан...Хэрэв тухайн бүртгэлтэй холбоотой маргаан байгаа л бол тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Улсын байцаагч М.У хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4., 19.4.3, 19.4.10-д заасан үүргүүдийг зөрчсөн, улсын бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах арга хэмжээг авч чадаагүй. Улсын бүртгэлийн байгууллага гэдэг агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Т үүргээ хэрэгжүүлээгүйгээс улбаатайгаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаантай нөхцөл байдал үүссэн...Урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл байдал байгаа болон “С г” ХХК урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй... Улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс болоод захиргааны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Ц.О хариуцагчаас захирамжийн хүрээнд Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх мэдээлэл баяжилт хийгээд ороод ирчихсэн байсан бол бүртгэл хийгдэхгүй байсан...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.4-д заасан ажиллагааг хийгээгүй байна. Улсын бүртгэгч М.У нь 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар өмчлөгчийг өөрчлөн бүртгэхдээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.5-д заасныг зөрчсөн...Мэдүүлэг гаргахдаа мэдүүлэг гаргах журмыг зөрчсөн, улсын бүртгэгч уг зөрчилтэй нөхцөл байдлыг мэдээд татгалзах ёстой байтал татгалзаагүй. Бүртгэл 5 хоногийн дотор бүртгэгдэх ёстой байдаг бол 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээж авсан мэдүүлгийн бүртгэл 1 дугаар асрын 04-ний өдөр хийгдсэн...мэдүүлэг гаргах үед байсан бүрдүүлбэрийн хүрээнд бүртгэлийг хийх ёстой. Хэрэв бүрдүүлбэр шаардлага хангаагүй бол татгалзах ёстой, зөрчил байсан бол зөрчлийг арилгах ёстой...” гэжээ.

 

4.10. Хариуцагч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай Улаанбаатар дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 30 хувийн гүйцэтгэлтэй 03 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хуулийн этгээд “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Агийн ******* оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04 оны ******* тоот хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн 30 иргэний бүртгэлтэй хамт “С г” ХХК-д өмчлөх эрх шилжүүлэх тухай албан тоот, ******* оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн тоот Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Анхны болон хоёр дах *******/-ийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, өөрийн нэр дээр бүртгүүлэх албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх гэрчилгээний эх хувь, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдтэй хийсэн үүрэг хүлээх хэлцэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн ******* оны 1 дугаар сарын 04-нихй өдөр бүртгэсэн байна. Дээрх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 9.-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй” гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна. Энэ тодорхой заалтуудад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн , 9 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл хүлээж авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Гуравдагч этгээдээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг барьж тайлбарлаж байна. Хуулийн 5.5.5-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон”, 5.7-д “энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно” гэж заасан. Маргаан бүхий эд хөрөнгийн хувьд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шилжилт бүртгэгдсэн учраас хуулийн 11.4-д заасны дагуу бүртгэгдсэн. “М д” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

4.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа 05 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу ирүүлсэн гэж дурдсан. Тухайн хариу ирүүлсэн албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдлыг хянан шийдвэрлэх журамд нийцдэггүй...Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд захиргааны акт нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгана. Захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн эсэх, гомдол гаргагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шаардлагатай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгана гэж заасан. 50 дугаар дүгнэлт өөрсдийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна үзэж гомдол гаргасан бол тухайн захиргааны байгууллага нь шалгах үүрэгтэй. Гэхдээ уг хариу өгсөн албан бичгийг харахад шүүхээр шийдүүлэх агуулгагүй... “М д” ХХК-иас ямар ч тайлбар авахгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарах ёстой. Учир нь өмнө хангалттай авсан...Нийтийн эрх зүйн зарчим буюу улсын бүртгэгч нь хуульд зөвшөөрснөөс бусад бүх ажиллагааг хориглоно. Хуульд хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийнэ гэсэн зохицуулалт байхгүй...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага анхнаасаа үндэслэлгүй байсан. Тийм учраас бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...М Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн -т “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3-д “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан... Улсын бүртгэлийн байгууллага зөвхөн өмчлөх эрх шилжүүлэх гэрчилгээ гаргадаг болохоос ямар нэг шалган тогтоох үүргийг хүлээхгүй. Шалган тогтоох үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон эрх бүхий байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн...01 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/341 дүгээр тушаалаар баталсан Эд хөрөнгийн бүртгэлийн тухай журмын .5.1-д “шалгуулагч дээд улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, шийдвэр, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн шийдвэр актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хяналт шалгалтын нэгж дарга, улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж заасан...Гуравдагч этгээд “М д” ХХК бие даасан шаардлага гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хууль болон журамд заасныг зөрчиж байна. 50 дугаар актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол “М д” ХХК-д холбогдох журмын дагуу байцаагчийн дээд шатны байгууллагад гомдол гаргах боломжтой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй хэр нь 09 дүгээр сард бие даасан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй...” гэжээ. 

 

4.13. Гуравдагч этгээд Б.Л, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Төрийн албан хаагч хуульд заасан материал байвал бүртгэж авна, өөр байж болзошгүй материал байвал татгалзаж болно гэж хуульд заагаагүй. Гэтэл М.У хариуцагч ямар материал бүрдсэн байсан учраас бүртгэл хийсэн гэдгээ тодорхой хэллээ. Тийм учраас улсын бүртгэгч зөв бүртгэсэн байна...бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

4.14. Гуравдагч этгээд Б.Б, Ж.Д, Ц.Б, М.Х, М.Б, Ж., Н.З, Д.Лх, Ц.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байна...“М д” ХХК нь 0 дугаар сарын 5-ны дөрийн 50 дугаартай дүгнэлтийг “С г” ХХК-ийн зүгээс түдгэлзүүлсэн шийдвэртэй маргаж байгаа учраас миний эрх, ашиг сонирхол хамгаалагдах боломжгүй болсон гэж маргаж байгаа. Гэтэл үнэхээр 50 дугаартай дүгнэлт эрхийг зөрчиж байна гэж үзсэн бол “С г” ХХК нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн шийдвэрийг гардан авчны дараа гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.-т заасны дагуу хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шийдвэр гаргаагүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж заасан. Мөн хуулийн 94 дүгээр зүйлд “...актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор...” гэж заасан...“М д” ХХК нь 50 дугаартай маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн урьдчилан шийдвэрлэсэн ажиллагаа явагдсан гэж үзэхгүй. 05 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийн байгууллагаас хариу болгож өгсөн албан бичиг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж гарсан шийдвэр биш. Гомдлыг эрх бүхий байгууллагаас хүлээж аваад, хяналт шалгалтын ажиллагаа явуулаад, гомдол хангагдах боломжгүй байна гээд шийдвэрлэсэн байсан бол өөр хэрэг. Гэтэл эсрэгээрээ шүүх дээр маргаантай байгаа учраас гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.-т заасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байна...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж заасан...Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч өмчлөх эрхийг хөндөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дээр өмчлөл дуусгавар болсон...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа аль хэдийн дуусгавар болоод, 6 тэрбум төгрөгийг төлөөд, өртэй байсан 15-16 иргэнд хувааж өгөөд дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өр дуусгавар болсноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох буюу дараагийн ялагч болсон өмчлөгчид шилжинэ гэж зохицуулсан...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн, өөрөөр хэлбэл “С г” ХХК, “М д” ХХК -ын аль нэгнийх нь эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзвэл тухайн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээнэ...Гэтэл “М д” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэснээр эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна...” гэжээ.

 

4.15. Гуравдагч этгээд Б.Лхын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн төллөөгчдийн тайлбарыг сонсоод логик дараалалтай, зөв бурууг ялгаж тайлбарлаж чадаж байна гэж харж байна. Шүүх өөрийн шийдвэрийг хуулийн дагуу, зөв гаргах байх гэдэгт итгэж байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Уг маргаанаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг шилжүүлэн бүртгэхдээ хуульд заасны дагуу бүртгэсэн эсэх, уг бүртгэлийг хянасан улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэхэд хэргийн оролцогчдоос маргасан бөгөөд энэ хүрээнд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө.

 

            1. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

 

            1.1 Нэхэмжлэгч “С г” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах” дугаар тогтоолоор “М д” ХХК-ийн өмчлөлийн Ү-0404709 дугаартай, дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжүгийн гудамж тоот хаягт байрлах дуусаагүй барилга...”-ыг ******* оны 0 дугаар сарын 17-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсний дагуу уг дуудлага худалдааны ялагч болж, уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5,60,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болжээ. (3 хавтас 13-1)

 

1.. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анх “М д” ХХК 013 оны 0 дугаар сарын 1-ны өдөр Үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгаар улсын бүртгэлийн Ү-0404709 дугаарт, мөн ондоо зээлийн барьцаанд тус тус бүртгүүлж, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийдвэрт уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. (1х60-7 хуудас)

 

1.3. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, уг шийдвэрт мөн “М д” ХХК болон уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан А.У нар маргасан ч тухайн шийдвэр нь хэвээр үлдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, уг шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хангаагүй болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 05 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолоор тогтоогдсон байна. ( хавтас 10-15 хуудас)

 

1.4. Ингээд нэхэмжлэгчээс холбогдох баримтуудыг бүрдүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* оны 1 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот “хөрөнгийн эрх сэргээж, гэрчилгээ гаргуулах тухай” албан бичгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасныг бүртгэхээс татгалзаж, нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 95 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

1.5. Нэхэмжлэгч “С г” ХХК-аас дахин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04 оны 11 дүгээр сарын -ны өдрийн ******* тоот албан бичиг (1 хавтас 163 хуудас)-ээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн 30 иргэний хамт “С г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх тухай албан бичиг, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл болон бусад баримтуудыг бүрдүүлэн мэдүүлэг гаргаж, өмчлөх эрхийг 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэн бүртгүүлжээ. (1хавтас 173 хуудас )

 

1.6. Харин уг бүртгэлийг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар  “М д” ХХК-аас 05 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасны дагуу 05 оны 0 дугаар сарын 07-ны өдөр тус газрын хяналт шалгалтын газарт сонсох ажиллагаа хийсэн, 05 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн 1/ дугаар албан бичгийг Авлигатай тэмцэх газарт явуулсны дагуу тус газрын 05 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр анхан дуудлага худалдаа явуулах тухай зарыг тогтоолын агуулгаас зөрүүтэй байдлаар олон нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд оролцох иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах замаар бусдад давуу байдал бий болгосон гэх асуудалд хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээлэл (1х-103 хуудас)-ийг ирүүлжээ.

 

1.7. Мөн 013 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлснээс хойш хугацаанд өмчлөгч болох “М д” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулсны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд нэр бүхий иргэний урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, 1 иргэний мэдээлэл хувийн хэрэгт авагдсан талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 05 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн  5/1196 тоот албан бичгээр ирүүлсэн. (х-39-40 хуудас)

 

1.. Энэ хугацаанд мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн болон урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, “М д” ХХК-тай гэрээ байгуулсан А.Д******* нарын нэр бүхий иргэдээс нэхэмжлэгчид нэр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.

 

1.9. Улмаар 05 оны 0 дугаар сарын 5-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Ц.О “Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” 50 дугаартай дүгнэлтийг гаргаж, “С г” ХХК-ийн нэр дээр 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн Ү-0404709 дугаар бүртгэлийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлжээ. (1х-104-111 хуудас)

 

. Хэргийн үйл баримттай холбогдуулан дүгнэсэн хууль хэрэглээний тухайд:

 

.1. Нэхэмжлэгчээс уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “М д” ХХК-аас 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан.

 

.. Гуравдагч этгээд “М д” ХХК-аас нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж маргасан, тус бүртгэл нь Улсын байцаагч Ц.Оийн түдгэлзүүлсэн бүртгэлээс өмнө хийгдсэн учир өмнө хийсэн бүртгэлийн хууль зүйн үндэслэлд эхлээд дүгнэлт өгөх шаардлагатай болно.

 

.3. Дээр дурдсанаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны дагуу явуулсан анхны албадан дуудлага худалдааны ялагч болсны дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16-д “Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн байна.

 

.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд энэ хэсгийн 1.5-д дурдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, холбогдох баримтуудыг бүрдүүлэн мэдүүлэг гаргасныг дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах бөгөөд мэдүүлэгт дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр, гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу бүртгэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал,

 

.5. М Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” 3.-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.

 

.6. Гуравдагч этгээдийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явагдсан нь дээр тогтоогдсон. 

 

.7. Харин гуравдагч этгээд “М д” ХХК-аас маргаан бүхий бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-д зааснаар эд хөрөнгө өмчлөгчид мэдэгдэх ёстой гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

 

.. Дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1.3-д “гэрээ, хэлцлийн нэр, төрөл,  11.1.4- д “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар” гэж зааснаар гэрээ хэлцлийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр шилжих тохиолдлыг тусгасан ба  эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр шилжих тохиолдлыг 11 дүгээр зүйлийн 11.3-д шүүх, арбитрын шийдвэрийн үндсэнд, 11.5-д албадан дуудлага худалдааны журмаар, 11.6-д барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс гадуур худалдсаны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд хэрхэн мэдүүлэг гаргахыг тусгайлан тус тус зохицуулжээ.

 

.9. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шүүхийн шийдвэр гараагүй, дээр тогтоогдсоноор шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу өмчлөх эрх үүссэн, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу шилжүүлэн бүртгэнэ. 

 

.10. Өөрөөр хэлбэл, энэ нь М Улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх агуулгатай нийцэх ба шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд явагдсан албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн учир хуулийн 11.3, 11.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй болно.

 

.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг.

 

.1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “…шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд”-нд энэ хууль үйлчлэхгүй, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1.-д захиргааны акт гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.

 

.13. Үүнээс дүгнэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу бүртгэгдсэн,  албадан гүйцэтгэх ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн эсэх маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй, энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд явагдах ажиллагаа байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй болно.

 

.14. Мөн гуравдагч этгээд “М д” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анх барилгыг 30 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнээс хойш нэмж баригдсан байхад бүхэлд нь шилжүүлсэн гэх агуулгыг дурдаж маргасан нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл болох нь нэгэнт тогтоогдсон учир улсын бүртгэгч нь хуульд заасан журам зөрчсөн зэрэг үндэслэлд болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нарын бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлд мөн тайлбар өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

.15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.-д зааснаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3. 04 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлсэн бүртгэлийг түдгэлзүүлсэн маргаан бүхий 50 дугаар дүгнэлтийн тухайд:

 

3.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.4-д “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

 

3.. Энэ хуулийн заалтын агуулга нь шүүхийн шийдвэрт өмчлөгч хэн болохыг тодорхой заасан буюу өмчлөх эрх үүсгэсэн шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага эрх ашиг нь хөндөгдөх буюу улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгчид заавал мэдэгдэх шаардлагатай байна.

 

3.4. Тухайн тохиолдолд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй этгээдийн шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэхээр тогтоосон үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэх буюу хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар өмчлөх эрхийг шилжүүлсэн тул өмчлөгчид мэдэгдэх шаардлагагүй, хуулийн заалтууд тус тусдаа өөр үр дагавар үүсгэх агуулгатай зохицуулалт байхад хариуцагч Ц.О өмчлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

3.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.-д “Иргэний хуулийн 15.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй” бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар,

 

31 дүгээр зүйлийн 31.-д “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно”, 31.3-д “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана” гэж заасан.

 

3.6. Мөн Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй”, 15.4-д “Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ” гэж заажээ.

 

3.7. Үүнээс үзэхэд урьдчилсан тэмдэглэл нь эд хөрөнгийн эзэмшигчийг тогтоох зорилгоор, өмчлөгч эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ хэлцлийн дагуу үүссэн болохыг баталгаажуулсан зүйл байх ба урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгоогүй бол түүнд нөлөө үзүүлэхээргүй, иргэний эрх зүйн харилцаа байна.

 

3.. Маргаан бүхий тохиолдолд гуравдагч этгээд “М д” ХХК нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гуравдагч этгээдүүдтэй талбай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан, дээр дурдсанаар нэхэмжлэгч нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд энэ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан үндэслэл хамаарахгүй.

 

3.9. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бүртгэл нь өөрчлөгдөөгүй, дуусгавар болгох эсэх асуудал нь гуравдагч этгээд “М д” ХХК болон урьдчилан тэмдэглэгээ хийлгэсэн этгээдээс хамаарах буюу гэрээний харилцааг дуусгавар болгох, эсхүл эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгч нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэдтэй байгуулсан үүрэг хүлээх хэлцэлтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд тухайн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

 

3.10. Мөн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “М д” ХХК-тай байр суурь нэгтэй буюу өөр агуулгаар тайлбараа гаргасан бөгөөд тайлбараа хэрхэн гаргаснаас үл хамаарч тухайн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсний улмаас тэдний эрх хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөхөөргүй байна.

 

3.11. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн этгээдээс зөвшөөрөл авах агуулга нь албадлагын арга хэмжээ авч байгаа тохиолдолд хамаарахгүй, харин хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд хамаарна гэж үзнэ.

 

3.1. Иймд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн этгээдээс зөвшөөрөл аваагүй, тэдний эрхийг зөрчсөн талаар гаргасан дүгнэлтийн холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

 

3.13. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д “энэ хуулийн 6, 7, дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” гэж улсын бүртгэгчийн эрх, үүргийг тодорхойлжээ

 

3.14. Харин нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжүүлэн бүртгэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийн дагуу явагдсан байх тул уг шийдвэр болон магадлал, тогтоолыг хувийн хэрэгт хавсаргаж, баяжилт хийлгэхээр маргаан бүхий дүгнэлтэд тусгасныг буруутгах үндэслэлгүй болно.

 

3.15. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дугаар зүйлийн 1.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж улсын байцаагчийн эрхийг заасан.

 

3.16.  Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тогтоолоор зарлагдсан албадан дуудлага худалдаагаар өмчлөгч болсон, гэвч тус тогтоолтой холбогдуулан эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь Авлигатай тэмцэх газрын 05 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр тогтоогдсон.

 

3.17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг хориглохоор заасан ба нэгэнт бүртгэх үндэслэл болсон дээрх тогтоол нь маргаантай байх тул хариуцагчаас бүртгэлд өөрчлөлт оруулахаас сэргийлж, бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаа нь мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.7.1-д заасан бүрэн эрхэд нийцнэ.

 

3.1. Өөрөөр хэлбэл, дээрх 0 дугаар зүйлийн 0.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн гэдэг нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэлийг өөрчлөхгүй буюу түдгэлзүүлэхийг тусгайлан мэдэгдсэн байх агуулгатай бөгөөд “эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлэх мэдэгдэл ирээгүй байхад түдгэлзүүлсэн үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагчийн 1 дугаар зүйлийн 1.7.1-д заасан түдгэлзүүлэх эрхийг үгүйсгэсэн агуулгатай байх тул хүлээн авах боломжгүй.

 

3.19. Мөн хариуцагч нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа хууль ёсны эрх нь зөрчигдөж болзошгүй нэхэмжлэгч болон гомдол гаргасан өмнөх өмчлөгч болох “М д” ХХК-ийн төлөөлөгчдийг оролцуулан сонсох ажиллагаа хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 6, 7 дугаар зүйлд нийцсэн гэж үзлээ.

 

Иймд маргаан бүхий улсын байцаагчийн 50 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дугаар зүйлийн 1.7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С г” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Оийн 05 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” 50 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “М деволопмент ХХК-ийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0404709 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 04 оны 1 дугаар сарын 04-ний өдөр “С г” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “М д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, гуравдагч этгээдэд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ХЭРЛЭНЧИМЭГ