Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/05777

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/05777

                      Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч: **********нэхэмжлэлтэй,

            хариуцагч:***************** холбогдох,

6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч*****************

хариуцагч ************нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Одоогоос жил гаруй хугацааны өмнө би ууланд газар аваад аж ахуйн хашаа барих гээд хашаа бэлдсэн байсан. Тэр газарт 2, 3 жилдээ тог очихгүй гээд би хашаагаа зарна гээд зар тавьсан. Зарын дагуу ************* ирж үзээд авъя гээд мөнгөө өгөөд явсан. Хэд хоногийн дараа “энэ хашаа чинь өндөрдөөд байна, ирж тайрч өг” гэсэн учраас би өөрийнхөө машинтай, нэг ажилтантайгаа очсон. “Миний эмэгтэй дүүгээс ялгаа юу байх вэ гээд би квадратаар нь хашаа хийж өгье, энэ хашаагаа авна шүү” гэж хэлээд би шинээр хашааг цөөн хоногийн дотор хийж өгсөн. Миний анх хийж өгсөн хашааг хашаа ачиж очсон машинд буцааж явуулна гэж ярьсан боловч ачих хүн олдохгүй байна гээд машиныг маань хоосон буцаасан. Би зуны улиралд сурагч ширээ сандал хийдэг учраас зав муутай байдаг. Түнхэлийн зар дээр зар тавихад хэд хэдэн хүн очиж үзье, авъя гээд очиж үзсэн боловч хашаа байхгүй байна гэсэн. Хүмүүсээс асуухад урт цагаан ачааны машинаар хашааг өөрсдөө ачаад явсан гэж байсан. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа алга болсон, би мэдэхгүй гэсэн байсан учраас би Түнхэл яваад ирсэн. Би Д.**************т 2 хашаа өгсөн, нэг хашаагаа буцааж авна гэтэл буцааж өгөхгүй алга болгочихсон тул тэр хашааныхаа мөнгийг нэхэмжилж байна... гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: .. Би фейсбүүк дээр зарна гэсэн зарын дагуу уг хашааг очиж үзсэн. Маш их зэвэрсэн, нумарсан байсан учраас А.********** ахад хэлсэн. Гэтэл “будаад л зүгээр болно” гэсэн учраас би 7,500,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Хэд хоногийн дараа би машин явуулаад хашаагаа авах гээд явуулсан. Би мөнгийг нь өгөөд машин явуулаад, А.********** ах ачаад явуулсан. Буулгахад шууд нурж унаад, зэвэрсэн, гагнуур тогтохгүй болсон байсан учраас би А.********** ахыг дуудаад “мөнгөө буцааж авъя, та хашаагаа буцааж ав” гэхэд “ах нь шинээр хашаа хийгээд өгье” гэсэн. Хашааг будаж, суулгаж хийж өгөөгүй байсан. Өөр компаниар хийлгэхэд хашаагаа будаад, суулгаад өгөхөд 5,000,000 төгрөг болсон. Анх өгсөн хашааг нь машинд нь буцааж явуулах гэтэл нураад салж унасан хашааг ачиж чадахгүй гээд явчихсан. Тийм учраас би хашааг нь хашааныхаа гадаа хураагаад явчихсан. 8, 9 сард очиход тэр хашаа нь алга болчихсон байсан. Би А.**********ыг “энэ хашаагаа ав” гэхэд “авахгүй, чи надад 1,000,000 төгрөг нэмээд өгчих” гэсэн... гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3 дугаар тал/

*********** ХХК зарлагын баримт /хэргийн 4 дүгээр тал/

хашааны зураг /хэргийн 5-7 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 8-11 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 15 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 19 дүгээр тал/

2023.05.03-ны өдрийн №48 Ажил гүйцэтгэх гэрээ  /хэргийн 20-23 дугаар тал/

5 ширхэг хашааны зураг /хэргийн 24-28 дугаар тал/  зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгож, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй бологох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ...хашааны үнэ 6500 000 төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдсан 106м хашааг хариуцагчийн хүсэлтээр сольж дахин шинээр хашаа хийж өгсөн тул өмнө худалдсан 106м хашааг хариуцагч буцаан өгөөгүй хашаа байхгүй болсон тул хашааны үнийг гаргуулна... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч эс зөвшөөрч ...хашааг нь ачихаар ирсэн жолооч ачаагүй, үлдээгээд явсан, мөн хашааны үнэ 8500 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

2.Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2023 оны 05 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч өөрийн хийсэн 2.2м-ийн өндөртэй 106м хашааг худалдах зар гаргасны дагуу нэхэмжлэгч 7500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгийг шилжүүлэн хашааг өөрийн зардлаар тээвэрлэн авсан байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэрээ амаар байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

 

Талуудын тохиролцоо гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч биет байдлын болон эрхийн доголдолгүй 106м хашааг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч хашаа хөрөнгийн үнэ 7500 000 төгрөгийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй. 

 

Хариуцагч хашааны үнэ 7500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж хашаа хөрөнгөө хүлээн авсан байна.

 

3.Хашааг хүлээн авсны дараа нэхэмжлэгч ...хариуцагч худалдан авсан хашааг тайруулмаар байна гэж хүссэний дагуу очиж үзэхэд өөр газраас квадратаар хийсэн 1.4м өндөртэй хашаа авч нүүрэн талаараа хийлгэсэн байсан нь учир би өндөр хашаагаа буцаан авч 1.4 м өндөртэй хашааг 7500 000 төгрөгт хийж өгөхөөр тохирсон... гэж,

 

4. Хариуцагч ...худалдан авсан хашаа зэвэрч муудсан гагнуур авахгүй хугарч унаад байсан байсан тул нэхэмжлэгчтэй тохиролцсны дагуу 1000 000 төгрөг нэмж  нийт 8500 000 төгрөг төлж 1.4м өндөртэй шинэ хашаа хийж сольж өгөхөөр тохирсон... гэж өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч талуудын тайлбараар худалдсан хашаа хөрөнгө нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй, зэвэрч муудсан доголдолтой гэх хашааг нэхэмжлэгч өөр шинэ буюу хариуцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 1.4м өндөртэй хашаа хийж өгч, 2.2м өндөртэй 106м хашааг нэхэмжлэгч буцаан авахаар тохиролцсон талаар маргаагүй.

 

5.Талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу хариуцагчийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй зэвэрч муудсан биет байдлын доголтолтой гэх хөрөнгийг худалдан авагч буюу хариуцагч доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулахаар шаардах эрхийн дагуу  нэхэмжлэгч доголдолгүй хөрөнгөөр сольж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

 6.Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.3-т худалдагч нь доголдолтой эд хөрөнгийн оронд өөр доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан авахаар шаардах эрхтэй.

 

7.Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.3-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч эрхийн дагуу буцаан өгөх хүсэлтэй бол түүнийг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.

 

Хариуцагч өмнө хүлээн авсан хашаа хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй, ...төмрүүдээ буцаагаад аваач гэхэд хаячих гэж хэлсэн, нэг удаа төмрөө авахаар хүн явуулсан боловч тэр хүн нь ийм муу төмөр би авч явахгүй гээд хаяад явсан... гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тайлбар татгалзал баримтаар нотлогдоогүй, хашаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс хашаа алга болсон байна. Хашаа алга болсон талаар зохигчид маргаагүй.

 

8.Хуульд заасны дагуу нэхэмжлэгч өмнө шилжүүлсэн хашаа хөрөнгөө хариуцагчаас буцаан авахаар шаардах эрхтэй, түүнийг хадгалж бүрэн бүтэн байдлыг нэхэмжлэгч хангах үүргээ биелүүлээгүйгээс тухайн хашаа хөрөнгө устаж үгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч өөрт учирсан хохирол зардлаа шаардах эрх үүсэх боломжтой.

 

9.Иймд нэхэмжлэгч 2.2м өндөртэй 106м хашааг анх худалдсан үнийг шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.3-т зааснаар хариуцагчаас хашааны үнэ 7500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759, 115 дугаар зүйлийн 115.1, 15.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.3-т зааснаар хариуцагч Б.**************аас хашааны үнэ 7500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.**********ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ