Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0089

 

 

 

 

 

    2026         01          19                            128/ШШ2026/0089   

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: “Т е ” ХХК / РД:/,

Хариуцагч: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт тус тус холбогдох,

Гуравдагч этгээд: “Л в ф” ХХК /РД: /,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтыг газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, шүүх хуралдааны нарийн бичгээр шүүгчийн туслах Н.Лхамноров нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг, Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” / дугаартай албан бичиг, ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дугаартай албан бичиг, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах;
    2. Тслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу тсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах.

2.1.Нэхэмжлэгч “Т е ” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Т е ” ХХК  нь Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн үүдэнд байрлах өлгий худалдаалах зориулалттай, 7 м.кв талбайтай 1 өрөөг 2010 оноос өнөөг хүртэл хугацаанд тогтвортой тслэн өөрийн дотодоо үйлдвэрлэсэн хүүхдийн өлгий, хувцас, хэрэглэлийг худалдалдан борлуулж, мөн торхой тооны хүмүүсийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгч юм. Труулбал, бид өөрсдийн тслэн ашиглаж буй талбайг Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвтэй оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Төрийн өөрийн эд хөрөнгийн тсийн гэрээ”-ний хнд өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд тслэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлэн, үүргийн зөрчилгүй ажиллаж байгаа болно. Манай компани Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй гэрээ байгуулан өөрсдийн олон жил тслэн ашиглаж буй талбайд ******* онд зарлагдсан “Гэрээ байгуулах эрх олгох” сонгон шалгаруулалтад тухай бүр (олон удаа) холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэн оролцож байсан. Хамгийн сүүлд Зууны мэдээ сонины ******* оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаарт нийтлэгдсэн -ийн Пренатологийн 1 давхарт “Өлгий худалдаалах” зорилгоор тслэх талбайн тслэгчийн сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан болохыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 дугаар албан бичгээр “материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний нийлбэрээр “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдсэн. Энэ дагуу “Т е ” ХХК нь ******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Төрийн сангийн , тоот дансанд гэрээ, тсийн төлбөр, барьцааг шилжүүлж гэрээ байгуулсан.

Гэтэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 дугаар албан бичгээр “******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот албан бичгийг хүчингүй болгож, дахин зохион байгуулах болсныг мэдэгдэж байна” гэж торхой бус шалтгаанаар урд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулах болсон тухай мэдэгдсэн. Тухайн шийдвэрийг үл зөвшөөрч ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт гомдол гаргахад тус газраас ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дүгээр албан бичгээр “сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдсэн” талаар хариу өглөө.  Иймд сонгон шалгаруулалтыг торхой бус шалтгаанаар хүчингүй болгосонд гомдолтой байх тул өмнө явагдсан сонгон шалгаруулалтыг үр дүнг хэвээр үлдээж, гэрээг байгуулахыг (албажуулах)-ыг хариуцагч нарт даалгах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эх нялхаст 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Төдийгөөс өдий хүртэл ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Манай компани үндэсний үйлдвэрлэгч, MNS стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, нярайн бүтээгдэхүүн оёж үйлдвэрлэдэг, өөрийн гэсэн байртай, ажилчидтай, оёдолчидтой үйл ажиллагаагаа явуулдаг. Бид сүүлийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар маргаан үүсгээд байгаа. ******* онд тсийн гуравласан гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 2 сарын орчимд эхний сонгон шалгаруулалт болсон. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа байршил дээр сонгон шалгаруулалт явж байгаа гэдэг итгэл үнэмшилтэйгээр оролцсон. Манай байршил дээр сонгон шалгаруулалтын зар гарсан байсан. Бид нар тулгуу олж мэдсэн. Урьд урьдын сонгон шалгаруулалт болох гэж байгаа талаар мэдээллийг уг нь өгдөг, тухайн үед өгөөгүй. Сонгон шалгаруулалтын зар мэдээг дам байдлаар мэдээд сонгон шалгаруулалтдаа оролцсон. Сонгон шалгаруулалтад 3 байгууллага оролцсон. Гуравдагч этгээдээр орж байгаа “Л в ф” ХХК тухайн сонгон шалгаруулалтад ялсан. Бид ялагдсан юм байна гэдэг итгэл үнэмшилтэй байсан. Зар манай байршил дээр байсан 6 м.кв амбулаторийн үүд хэсэг байсан. Гэтэл шинээр өргөтгөл байсан Пренатологийн хажуу талын өргөтгөлийн нэг давхарт болж таарсан. Тэр газар нь 9 м.кв, байршил нь ч өөр, бид Сангийн яаманд эхлээд гомдол гаргасан. Тендер сонгон шалгаруулалтын гомдлыг хаана гаргадгийг мэдэхгүй болохоор Сангийн яаманд гаргасан. Сангийн яамнаас Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт гаргах ёстой гэдэг зөвлөмжийг өг. Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт гомдлоо гаргасан. Зарын журам зөрчжээ. Тус тусад нь зарлах ёстой сонгон шалгаруулалтуудыг бөөнд нь зарласан байна. Тийм учраас танай сонгон шалгаруулалтад гаргасан гомдол үндэслэлтэй, шалгаруулалтын зар зөрч учир хүчингүй болголоо гэдэг асуудал яригдсан” гэв.

2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүхэд ******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа труулсан.  Энэ шаардлагын хнд хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд тслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ******* оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж буюу шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 883 дугаартай албан бичгийг үндэслээд тсийн гэрээг байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгуулах. 2 дахь шаардлагын хувьд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн / дугаартай албан бичиг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 дугаартай албан бичиг, Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дугаартай албан бичиг, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа торхойлсон. Тслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа 4 удаа явагдсан. Бид 3 дахь сонгон шалгаруулалтыг үндэслэл бүхий байдлаар шийдвэр гарсан, хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Ийм учраас сонгон шалгаруулалтын үр дүнг хэвээр хадгалах, үлдээх байдлаар шийдвэрийг шүүхээс гаргаж өгөөч гэж хүсэж байгаа юм. Учир нь 3 дахь сонгон шалгаруулалттай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ******* оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 883 гэсэн албан бичгээр танай ирүүлсэн материал бүрэн шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээгээр хамгийн сайн үнэлэгдсэн учраас 1 сарын гэрээний төлбөр 800,000 төгрөгөөр төрийн өмчийн тсийн гэрээ байгуулах эрхийг олгож байна гээд захирал н.О*******аас албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл ажлын хэсэг нь 5 гишүүнтэй байсан. Тэдгээр гишүүд нь бүгд тус бүрдээ холбогдох материалыг нь шалгаж үнэлээд оноо өгөөд 5 гишүүний нийлбэр оноогоор 90 оноо аваад хамгийн сайнаар үнэлэгдсэн учраас гэрээ байгуулагдах эрх олгогдсон гэж ойлгогдож байна. Д.Х гэдэг хүнээс мэдэгдлээ ирүүлээд мэдэгдлийнхээ араас холбогдох гэрээгээ и-мэйлээр манай нэхэмжлэгч компанийн захирал Х.М*******т хүргүүлээд гэрээгээ албажуулаад хувийг нь буцааж өгөөрэй гэдэг байдлаар ханддаг юм байна. Энэ дагуу нэхэмжлэгчийн хувьд холбогдох гэрээг баталгаажуулаад өг боловч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 тоот албан бичигт танай байгууллага ажиллах хүчний мэргэжлийн үнэмлэхийн мэдээлэл, сүүлийн 2 жилийн гэрээний мэдээллийг дутуу ирүүлсэн тул сонгон шалгаруулалтыг хүчингүй болголоо гэж мэдэгддэг. Ажлын хэсгийн гишүүд өмнө шаардлага хангасан гэж үзсэн асуудлаа дахин авч хэлэлцээд шаардлага хангаагүй гэж дүгнэсэн баримт байхгүй байхад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв урьд гарсан хууль ёсны дагуу явчихсан шийдвэрийг үгүйсгэсэн байдлаар асуудалд хандаж байна. Хүчингүй болгох албан бичгүүдийн тухайд тухайлбал ******* оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгийн тухайд “Л в ф” ХХК гомдол гаргасан юм уу гэж ойлгогдож байгаа. Гэвч 3 дахь сонгон шалгаруулалтад гуравдагч этгээдээр татагдчихаад байгаа компанийн зүгээс ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалтад оролцоогүй. Сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл материалыг нь харахаар тухайн сонгон шалгаруулалтад 2 компани оролцсон байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотойгоор оролцох хүсэл зоригтой байсан бол оролцо материалаа ирүүлээд үнэлүүлээд явах боломжтой байтал сонгон шалгаруулалтад оролцоогүй компанийн гомдлыг үндэслээд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс урьд гарсан хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэрүүдийг гаргаад байгаа учраас хүчингүй болгуулъя гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

2.4.Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т е ” ХХК нь 2011 оноос хойш тус төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн гадна талд байрлах 7 м.кв талбай бүхий өрөөг тслэн ажиллуулж оны 06 дугаар сарын 06-ны өдрийн // тоот гуравласан гэрээг Төрийн блого өмчийн блого, зохицуулалтын газартай байгуулсан ба түүнээс хойш 2023, 2024 онд тсийн гэрээний сунгалт хийж, хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 тоот “Төрийн өөрийн өмчийн тсийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах” тушаал гаргасны дагуу тус 7 м.кв байршилд халаалтгүй учир Засгийн газар хөрөнгө оруулалтаар баригдсан Шинэ Пренатологийн төвийн 1 давхарт 9 м.кв талбайг өлгий худалдаалах зориулалтаар тслэхээр сонгон шалгаруулалтыг зарласан. Тус байршилд нийт 4 удаагийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Тус компани удаа дараа шаардсан материалуудыг дутуу бүрдүүлэн оролцож тухай бүрд нь хариу тайлбар хүргүүлэн, зарим тохиолдолд биечлэн уулзаж материалыг нь үзүүлж байсан. 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг ******* оны 7 дугаар сарын 28-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах эцсийн хугацааг ******* оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл авч, 10 цаг 30 минутад нээсэн. Тус сонгон шалгаруулалтад “Т е ” ХХК гэх ганцхан байгууллага материал ирүүлснийг дүгнэж, ******* оны 08 дугаар сарын 27-ны 883 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 2.3.6-д “ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын тайлан, оролцогчийн материал, гишүүдийн үнэлгээний хуудас, хурлын тэмдэглэл, мэдэгдэл, үндэслэл бүхий хариу бичгийг иж бүрэн болгож тсийн гэрээг байгуулах гэрээний төслийг бэлтгэн Төрийн өмчийн блого зохицуулалтын газарт хүргүүлнэ” гэсний дагуу Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн /1719 тоот албан бичгийн дагуу холбогдох бүх материалуудыг бэлтгэн тус газрын ахлах мэргэжилтэнд шалгуулсан.

 Материал хянуулахад “гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө, байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна. Нотлох дансны хуулганы үлдэгдэл эсвэл зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх албан тоот ирүүлнэ” гэсний дагуу албан тоот хавсаргаагүй байсан. Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл, өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээг дутуу оруулсан. оны гэрээ, 2024 оны гэрээний сонголт байсан, 2023 оны гэрээний сонголтыг хавсаргаагүй, ******* онд гэрээ байгуулаагүй, сонгон шалгаруулалт үргэлжилсэн. Бид байгаа гэдгийг мэдэж байгаа учраас энэ баримтыг ирүүлснээр тооцсон. Гэвч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн бүрдүүлэх материал бүрэн хийх, дараа дараагийн янз бүрийн шалгалтаар бичиг баримт дутуу байхгүй байж болохгүйг анхааруулж хэлсэн.

Харилцагч байгууллагын торхойлолтыг хавсаргаагүй байсан. Энэ торхойлолтыг манай байгууллага ******* оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 762 тоот албан бичгээр гаргаж өг ч хавсаргаж материалд ирүүлээгүй байсан.  Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн нэг жилийн торхойлолт, ажи******* тухайн байгууллагын үндэслэлтэй ажи******* байх, И-Монголиагаас Нийгмийн даатгалын лавлагаа 2 ажи******* дээр гаргаж ирүүлсэн байсан ч ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар хавсаргаагүй байсан. Дээрх материалын хавсралтууд дутуу байсан тул Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / тоот албан бичгээр хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг мэдэгдсэн.

Энэ албан бичгийн дагуу ******* оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Т е ” ХХК-ийг төлөөлж дугаартай Л.Б гэх эрэгтэй хүнтэй уулзалт хийж танилцуулж, өөрийнх нь байгууллагын бүрдүүлсэн баримт бичгийг өгч, зарын шалгууртай хамт сууж тулгасан бөгөөд материалын холбогдох хавсралтыг дутуу ирүүлснээ хүлээн зөвшөөрөөд явсан. Үүний дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1077 тоот албан бичгээр дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг мэдэгдсэн. Гэвч “Т е ” ХХК -иас торхой бус шалтгаанаар урьд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зохион байгуулах болсонд гомдолтой талаарх ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25/10-18 тоот албан бичгийг ирүүлсэн. Олон жилийн хамтын ажиллагааны хнд тогтсон харилцааг хүндэтгэж, манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр үүссэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байсан. Дараагийн сонгон шалгаруулалтад материал бүрэн ирүүлж оролцохыг зөвлө ******* оны 10 дугаар сарын 17-ны 1057 тоот албан бичгийг “Т е ” ХХК-д хүргүүлсэн. “Т е ” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч оог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ба тус талбайд барилгын эх засвар оруулан эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эм олгох хэсгийн дэд агуулахын зорилгоор ашиглахаар төлөвлөлт хийсэн. 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор яаралтай суллаж, төлбөрийн тооцоо хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах талбайг чөлөөлж өгөхийг хүсэн мэдэгдлийг 11 дүгээр сарын 13-нд 1133 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч оог хүртэл суллаагүй, эмийн дэд агуулахыг оруулж чадахгүй байна. 4 дэх удаагийн сонгон шалгаруулалтыг ******* оны 10 дугаар сарын 20-нд зарлаж, 11 дүгээр сарын 05-нд нээхэд 2 байгууллага материал ирүүлсэн. Тус байгууллага сонгон шалгаруулалтад удаа дараа маш хариуцлагагүй оролцож, материалуудыг дахин дутуу бүрдүүлж оролцсон тул хасагдаж сонгон шалгаруулалтыг цуцалсан” гэжээ.

2.5.Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын шийдвэрүүд хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж үзэхээр байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гэрээ дуусаад ******* оны 1 сараас тухайн талбайд сонгон шалгаруулалт хуулийн зохицуулалтын дагуу хийсэн. 2 дахь буюу 4 дэх сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч болон “Х и” ХХК  оролцо аль нэг нь маргаан гаралгүйгээр дахин явагдахаар болсон. Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас “Л в ф” ХХК-ийн гомдлыг хүлээж аваад сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байгаа. “Л в ф” ХХК 1 дэх сонгон шалгаруулалтад оролцож шалгараад, гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийгээд явчихсан. Өнөөдөр эрх ашиг нь зөрчигдөөд байгаа учраас гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцуулах гэсэн боловч өөрсдийгөө хамгаалсан тайлбар гаргах боломж байсангүй. Гуравдагч этгээд шалгарчихлаа гэж бо 2, 3, 4 дэх сонгон шалгаруулалтад оролцоогүй юм уу, тэгээд тохижуулаад яваад байсан юм уу гэдэг нөхцөл байдал ажиглагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаад гэрээ байгуулаад явахаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас илт хууль бус захиргааны акт гаргаад тэдний эрхийг зөрччих нөхцөл байдал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас л гомдол гаргаж яваагүй зүйл харагдаад байна. Гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдчихсэн тохиолдолд төлбөр төлж чадахгүй гэдгээ илэрхийлж байна. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэр хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байгаа учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2.6.Хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүхэд гаргасан тайлбартаа: “Сонгон шалгаруулалтын баримтын материалыг дутуу ирүүлсэн тухайд, нэхэмжлэгч нь оны 6 дугаар сарын 01-ний өдөр // дугаартай тсийн гэрээ болон 2024 оны гэрээний сунгалтыг ирүүлсэн боловч 2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй байна. Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний үлгэрчилсэн загварын 1.5 дахь хэсэгт “тсийн гэрээг нэг хүртэл жилээр 2 удаа сунгаж болно” гэж заасны дагуу 2023, 2024 онд тус бүр сунгалт хийсэн байх ёстой бөгөөд 2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй байна. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг сонгон шалгаруулалтын хугацаанд ирүүлээгүй нь холбогдох албан тушаалтны тайлбар болон ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна. Труулбал, сонгон шалгаруулалт болсон цаг хугацааны дараа буюу ******* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А******* ч******* мэргэжлийн сургалтын төвийн , дугаар сертификатаар худалдагч, кассын ажилтны үнэмлэх авсан байна. Сонгон шалгаруулалтын шаардлагад заасан барьцаа хөрөнгө байршуулсан тухай албан бичиг нэхэмжлэгч ирүүлээгүй.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Төрийн өмчийн, блого зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын холбогдох заалтуудыг зөрч тухайд, Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 2.1.1-д “оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна” гэж, 2.2.4-д “сонгон шалгаруулалтын материалын дутуу, бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна” гэж заасан. Мөн Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичгийн 1 дэх заалтад сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулалтыг зарласнаас хойш хуанли 15 хоногоос багагүй байна гэж заасныг зөрчиж, 14 хоногт материалыг нь хүлээн авсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эдийн засаг, даатгалын албаны дарга Д.Х “Т е ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б нарын өг тайлбар болон сонгон шалгаруулалтын холбогдох баримт материалыг судалж үзэхэд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтын баримт материалыг ирүүлээгүй, дутуу ирүүлсэн, мөн дээрх заалтуудыг зөрч байх тул Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дүгээр албан бичиг нь хууль ёсны үндэслэлтэй байна.

Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг тслүүлэх журмын 10 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний үлгэрчилсэн загвар, тслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар батална” гэж заасны дагуу дараах тогтоолуудыг баталсан. Мөн Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн төлбөрийн до хязгаар, тсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай 49 дүгээр тогтоол, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн талаар авах арга хэмжээний тухай 50 дугаар тогтоол, Сонгон шалгаруулалтын жишиг баримт батлах тухай 51 дүгээр тогтоолыг тус тус баталсан.

Дээрх тогтоолын хнд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах гэрээг хянаж баталгаажуулдаг. Нэхэмжлэгч нь оны 06 дугаар сарын 01-ний өдрийн /2020/ дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гуравласан гэрээг байгуулсан бөгөөд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний үлгэрчилсэн загварын 1.5 дах хэсэгт “тсийн гэрээг нэг хүртэл жилээр 2 удаа сунгаж болно” гэж заасны дагуу 2023, 2024 онд тсийн сунгалт хийж, тсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн пренатологийн нэгдүгээр давхрын өлгий худалдаалах зорилгоор 9 м.кв талбайг тслүүлэх сонгон шалгаруулалтыг ******* оны 7 дугаар сарын 28-ны өдөр зарласан. Тус сонгон шалгаруулалттай холбоотойгоор “Т е ” ХХК-аас ******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25/1110 дугаартай албан бичгээр гомдол ирүүлсэн. Уг гомдолд дурдагдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эдийн засаг, даатгалын албаны дарга Д.Х “Т е ” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Л.Б, Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б нарыг байцуулан сонгох ажиллагааг зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудын тайлбар, сонгон шалгаруулалтын баримт материалуудыг судалж үзээд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/ дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн. Тус сонгон шалгаруулалтыг нийт 4 удаа зохион байгуулсан бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ******* оны 1017, 1057 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтын материалд дутуу ирүүлсэн материалыг дурдсан, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч “Т е ” ХХК-д хүргүүлсэн байна. Мөн ******* оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар сонгох ажиллагааны тэмдэглэлийн 4, 5 дахь хуудсанд “Т е ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь материал дутуу ирүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөр.

 Дутуу ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт материалын тухайд, нэхэмжлэгч нь оны 06 дугаар сарын 01-ний өдрийн // дугаартай тсийн гэрээ болон 2024 оны гэрээний сунгалт ирүүлсэн боловч 2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй байна. Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолд батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний үлгэрчилсэн загварын 1.5 дахь хэсэгт “тсийн гэрээг нэг хүртэлх жилээр 2 удаа сунгаж болно” гэж заасны дагуу 2023, 2024 онд тус бүр сунгалт хийсэн байх ёстой бөгөөд 2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй байна.

 Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх сонгон шалгаруулалтын хугацаанд ирүүлээгүй нь холбогдох албан тушаалтны тайлбар болон ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна. Труулбал, сонгон шалгаруулалт болсон цаг хугацааны дараа буюу ******* оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А******* ч******* мэргэжлийн сургалтын төв , ХК 02105 дугаар сертификатаар худалдагч, кассын ажилтны үнэмлэх авсан байна.

 Сонгон шалгаруулалтын шаардлагад заасан барьцаа хөрөнгө байршуулсан тухай албан бичгийг нэхэмжлэгч ирүүлээгүй.  Дээрх дурдсан сонгон шалгаруулалтад дутуу ирүүлсэн баримт материалуудыг бүрдүүлээд дараагийн сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байсан бөгөөд тухай бүрд “Т е ” ХХК оролцдог байсан.

Пренатологийн 1 давхрын өлгий худалдаалах зорилгоор 9 м.кв талбай тслүүлэх 4 дэх удаагийн сонгон шалгаруулалтыг ******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн бөгөөд тус сонгон шалгаруулалтад “Т е ” ХХК болон “Х и” ХХК оролцсон боловч материал дутуу ирүүлсэн тул сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож татгалзсан мэдэгдлийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ******* оны 1154, 1154 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна. Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтын баримт бүрдүүлж ирүүлээгүй, дутуу материал ирүүлсэн. Мөн Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 51 дүгээр тогтоолын 2.2.1-д “оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжилж ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйн гадна талд бичсэн байна” гэж, 2.2.4-д “сонгон шалгаруулалтын материалын бүрдүүлэлт дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна” гэж зааныг тус тус зөрч байх тул Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дүгээр албан бичиг нь хууль ёсны үндэслэлтэй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.7.Гуравдагч этгээд “Л в ф” ХХК-ийн төлөөлөгч Ц.Нямсүрэн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Манай компанид “Эх, хүүхдийн  эрүүл мэндийн үндэсний төвөөс ******* оны 02 дугаар сарын 25-ны өдөр 160 тоот албан бичигт манай компанийг шалгаруулсан албан бичиг ирж бид *******/011 тоот “Гэрээний нэр” гэрээг ******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баталгаажуулсан. Бид гэрээний дагуу ******* оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1 сарын тсийн төлбөртэй тэнцэх 1,170,000 төгрөгийн барьцааг Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн тоот данс руу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн гэрээ хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн сонгон шалгаруулалтад заасан “Өөрийн хөрөнгөөр шилэн хийцлэлийн өрөө”-г ******* оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хийсэн бөгөөд “ т г*******” ХХК-руу 5,717,461.20 төгрөгийг шилжүүлэн ******* оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулж дууссанаар гэрээг хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Гэвч ******* оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 902 тоот албан бичигт уг тендер дахин зарлагдах болсныг мэдэгдсэн нь бидэнд гэрээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан. ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс Пренатологийн 1 давхарт өлгий худалдаалах зорилгоор талбай тслэх сонгон шалгаруулалтыг дахин зарлах болсон боловч хугацаанаас хоцорсон тул материал өгөөгүй. Уг сонгон шалгаруулалтын хугацаа дууссанаас хойш 2 сарын дараа буюу ******* оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт тухайн сонгон шалгаруулалтын материалыг шалгах хүсэлтийг хүргүүлсэн нь бидэнд таатай нөхцөл бүрдсэн. Гэвч бид ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс Пренатологийн 1 давхарт өлгий худалдаалах зорилгоор талбай тслэх сонгон шалгаруулалтыг зарласан боловч бид тухайн сонгон шалгаруулалтыг мэдээгүйн улмаас оролцож чадаагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэргийн үйл баримтын тухайд,

2.1.“Т е ” ХХК нь оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЭХЭМТ// дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээ”-г Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй байгуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн 1 дүгээр давхарт байрлах 7 м.кв талбай бүхий 1 өрөөг тслэн эх, нярайн хэрэгсэл худалдаалах үйл ажиллагаа явуулдаг байна.

2.2.Талууд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээг оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан ба тсийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал), 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал) тус бүр 1 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгасан байна.

2.3.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын ******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар тушаалаар төрийн өөрийн өмчийн талбайг тслүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, материалыг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

            2.4.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн өргөтгөл Пренатологийн төвийн 1 давхарт байрлах 9 м.кв талбайг тслүүлэхээр сонгон шалгаруулалтыг нийт 4 удаа зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тсэлж буй 7 м.кв талбай болон сонгон шалгаруулалт зарласан 9 м.кв талбайн өөр өөр газарт байршилтай, хоорондоо давхцаагүй байна.

            2.5.Нэхэмжлэгчээс эхний сонгон шалгаруулалтыг өөрийн тсэлж буй талбайд зарласан бөгөөд шинээр ашиглалтад орсон Пренатологийн төвийн 1 давхарт байрлах 9 м.кв талбайд зарласан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбар гаргадаг. Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Сонины зар дээр м.кв зөрүүтэй бичсэн” гэх тайлбар, 2, 3 дахь удаагийн сонгон шалгаруулалт зарласан зарын материал, эхний сонгон шалгаруулалтад шалгарсан “Л в ф” ХХК-иас 9 м.кв талбайн тохижилтыг хийсэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн өргөтгөл Пренатологийн төвийн 1 давхарт байрлах 9 м.кв талбайд сонгон шалгаруулалтыг зарласан гэж дүгнэх үндэслэлтэй.

2.6.Ажлын хэсгээс “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн үүдэнд байрлах өлгий худалдаалах зориулалттай 9  м.кв талбай бүхий 1 өрөө, тус төвийн баруун талын гадна хашааны үүдний хэсэгт байрлах цайны газрын зориулалттай 12 м.кв өрөө болон 120 м.кв талбайтай газрын хамт, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 6 давхарт байрлах цайны газрын зориулалтай 120 м.кв талбай бүхий өрөө, гадна 200 авто машины ил зогсоол”-ыг ажиллуулах эхний удаагийн сонгон шалгаруулалтыг  ******* оны 01 дүгээр сарын 30-нд зарласан бөгөөд өлгий худалдаалах зориулалттай талбайн сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд “Л в ф” ХХК, нэхэмжлэгч “Т е ” ХХК болон оролцогч “Бат ******* и*******” ХХК-иуд оролцож, гуравдагч этгээдийг 96 оноогоор шалгаруулсан байна.

2.7.Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хын шүүх хуралдаанд гаргасан “гуравдагч этгээд “Л в ф” ХХК-нд ******* оны 02 дугаар сарын 25-ны өдөр өлгий худалдаалах зориулалттай талбайн тсийн сонгон шалгаруулалтад шалгарсан талаар мэдэгдэж, ******* оны 04 дүгээр сарын 01-нд тсийн гурвалсан гэрээ байгуулсан, үүний дараа павилион хийгээд байж байсан чинь ******* оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас “Т е ” ХХК гомдол гаргасан учраас материалуудаа шалгуул гэсний дагуу шалгуулсан” гэх агуулга бүхий тайлбараас үзвэл эхний удаагийн сонгон шалгаруулалтын дараа гуравдагч этгээд “Л в ф” ХХК-иас өөрийн хөрөнгөөр өлгий худалдаалах зориулалттай 9 м.кв талбайн тохижилтын ажиллагааг хийсэн байна.

2.8.Улмаар “Т е ” ХХК-иас Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасны дагуу хянан үзээд тус газрын ******* оны 05 дугаар сарын 27-ны өдрийн /1015 тоот албан бичгээр Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн поликлиникийн 1 давхарт байрлах талбай тслүүлэх тслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал)

2.9.Ажлын хэсгээс 2 дахь сонгон шалгаруулалтыг ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр зарлаж, “Т е ” ХХК, “Х и” ХХК оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу үндэслэлээр 2 оролцогчоос татгалзаж, тслэгч шалгараагүй байна.

2.10.Ажлын хэсэг 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг Зууны мэдээ сонины ******* оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаарт нийтэлж, ******* оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт нээсэн байна. Тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Т е ” ХХК ганцаараа материал ирүүлж оролцсон бөгөөд Ажлын хэсгийн ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “Т е ” ХХК-ийн материалыг хянан үзээд, шаардлагад нийцсэн гэж дүгнэж, хамгийн сайн гэж үнэлэгдсэн “Т е ” ХХК-тай төрийн өмчийн тсийн гэрээ байгуулахыг захиалагчид зөвлө байна.

2.11.Улмаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот албан бичгээр “Т е ” ХХК-нд нэг сарын гэрээний үнийн дүн 800,000 төгрөгөөр төрийн өмчийн тсийн гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсний дагуу тус компаниас ******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа төлбөрт 800,000 төгрөг, 320,000 төгрөг буюу нийт 1,120,000 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулжээ.

2.12.Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн /1719 тоот албан бичгээр Прентологийн нэг давхрын талбай тслүүлэх сонгон шалгаруулалттай холбоотой аж ахуй нэгжээс гомдол ирүүлсэнтэй холбогдуулан ажлын хэсгийн тушаал, хуралдааны тэмдэглэл, сонгон шалгаруулалт зарласан баримт, оролцсон байгууллагуудын бүрдүүлсэн баримт бичиг, материал болон ажлын хэсгийн үнэлгээний дүн, тайлбарыг ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдэж, хувийг “Л в ф” ХХК-нд хүргүүлжээ.

2.13.Дээрх албан бичиг болон хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““Л в ф” ХХК-иас гомдол гаргасан байдаг” гэх тайлбар зэргээс үзвэл 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтад материал ирүүлж, оролцоогүй компаниас гаргасан гомдлыг үндэслэн 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас хянан үзсэн байна.

2.14.Улмаар Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / тоот албан бичгээр Пренатологийн төвийн 1 давхрын 9 м.кв талбай тслүүлэх сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтыг зөрч гэж үзэж, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдэж, хувийг “Л в ф” ХХК-нд хүргүүлжээ.

2.15.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 тоот албан бичгээр “..танай байгууллага ажиллах хүчний диплом мэргэжлийн үнэмлэхний мэдээлэл, сүүлийн 2 жилийн гэрээний мэдээлэл дутуу ирүүлсэн тул сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, ... дахин зохион байгуулж, хууль тогтоомж мөрдөхийг Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / тоот албан бичгээр ирүүлсэн. Иймд ******* оны 08 дугаар сарын 27-ны 883 тоот албан бичгийн хүчингүй болгож, дахин зохион байгуулах болсныг...” нэхэмжлэгч “Т е ” ХХК-нд мэдэгдсэн байна.

2.16.“Т е ” ХХК-иас ******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******/10.18 тоот албан бичгээр нь Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт “...өмнө явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнг хэвээр үлдээж өгөх” тухай гомдол гаргасныг тус газраас “...сонгон шалгаруулалт нь ... Төрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтыг зөрч болохыг нотолсон. Иймд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / дугаар албан бичгээр мэдэгдсэн. Танай байгууллага дээрх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтой...” гэх хариуг ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / тоот албан бичгээр өг байна.

2.17.Нэхэмжлэгчээс ******* оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс ******* оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас сонсох ажиллагаа явуулж, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгджээ.

2.18.Труулбал, “Т е ” ХХК-иас ******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25/11-10 тоот албан бичгээр сонгон шалгаруулалттай холбоотойгоор гомдол гаргасны дагуу Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас ******* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эдийн засаг, даатгалын албан дарга Д.Хыг, ******* оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Т е ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болортулгыг, ******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б нарыг тус тус оролцуулан сонсон ажиллагаа явуулсан байна.

2.19.Үүний дараа Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / тоот албан бичгээр “2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй, ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг ирүүлээгүй, барьцаа хөрөнгө байршуулсан тухай албан бичгийг ирүүлээгүй буюу сонгон шалгаруулалтын баримт материалыг дутуу ирүүлсэн тул Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / дугаар албан бичиг нь үндэслэлтэй” гэж дүгнээд гомдлыг хүлээн авах боломжгүй талаар “Т е ” ХХК-нд мэдэгджээ.

2.20.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын ******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/147 дугаар тушаалаар Төрийн өөрийн өмчийн талбайг тслүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, материал дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, өмнөх ажлын хэсэг байгуулсан ******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

2.21.Шинэчлэн байгуулагдсан ажлын хэсгээс өлгий худалдаалах зориулалттай талбай тслэх тслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан /4 дэх удаагийн сонгон шалгаруулалт/ бөгөөд сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Т е ” ХХК, “Х и” ХХК оролцсоноос ажлын хэсгийн ******* оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар  оролцогч нарын материал шаардлага хангахгүй гэж дүгнэж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон, улмаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1153 тоот албан бичгээр 4 дэх удаагийн сонгон шалгаруулалтад “Т е ” ХХК-ийн материалаас татгалзсан үндэслэлийг мэдэгдсэн байна.

2.22.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, нэхэмжлэгчээс 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, түүнийг хүчингүй болгосон төрийн захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа тул шүүхээс 1, 2 болон 4 дэх удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан дүгнэлт хийхгүй, 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дараах үндэслэлээр дүгнэлт өгч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

3.1.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс төрийн өмчийн тсийн гэрээ байгуулах эрх олгосныг “Т е ” ХХК-нд мэдэгдсэн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсэн шинжээрээ Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” / дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна.

3.2.Харин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг нь дээрх захиалагчийн сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх бөгөөд тусдаа эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй байна.

3.3.“Т е ” ХХК-иас 3 дахь удаагийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор ******* оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******/10-18 тоот албан бичгээр, ******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25/11-10 тоот албан бичгээр тус тус Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт гомдол гаргасны дагуу тус газраас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянан үзээд ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн /, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаартай албан бичгүүдээр тус тус хариу өг байх бөгөөд энэ нь   тус газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / дугаартай 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэлийг дэлгэрүүлэн тайлбарлаж, нэхэмжлэгчийн гомдолд хариу өг агуулгатай байна.

3.4.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг, ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дугаартай албан бичиг, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” / дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Тслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу тсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд:

4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг тслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж заасан бүрэн эрхийн хнд Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг тслүүлэх журмын 10-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний үлгэрчилсэн загвар, тслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар батална”, 18-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний биелэлтэд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар, тслэгч төрийн өмчит хуулийн этгээд хяналт тавина”, 23-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг тсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Төрийн өмчийн блого, зохицуулалтын газар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

4.2.Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг баталсан бөгөөд уг баримт бичгийн 1 дэх заалтаар тслэгчийг сонгон шалгаруулах зарын маягтыг, 2 дахь заалтаар сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, нээх, дүгнэх аргачлалыг, 3 дахь заалтаар сонгон шалгаруулалтын материал дүгнэх үнэлгээний хуудасны загварыг баталж, 4 дэх заалтаар сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох үндэслэлийг тус тус зааснаас үзвэл уг баримт бичиг нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгон шалгаруулах журмыг тогтоосон гэж үзэхээр байна.

4.3.Маргаан бүхий Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / тоот албан бичгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Пренатологийн төвийн 1 давхрын 9 м.кв талбай тслүүлэх сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтыг зөрч гэж дүгнэжээ.

4.4.Улмаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас сонсох ажиллагаа хийж, сонгон шалгаруулалтын баримт материалыг судлан үзээд ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / тоот албан бичгээр “Т е ” ХХК нь “2023 оны гэрээний сунгалт, ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, барьцаа хөрөнгө байршуулсан тухай албан бичгийг ирүүлээгүй” гэж дүгнэж, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 1 дэх заалтад “сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулалт зарласнаас хойш хуанлийн 15 хоногоос багагүй байна” гэж заасныг зөрчин 14 дэх хоногт материалыг хүлээн авсан, 2.1.1-д “Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ...” гэж, 2.2.4-т “Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна” гэж заасныг тус тус зөрч тэмдэглэжээ.

4.5.Дээрх ******* оны /, / тоот хоёр албан бичгийн агуулгаас үзвэл хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Т е ” ХХК-нд төрийн өмчийн тсийн гэрээ байгуулахыг мэдэгдсэн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот шийдвэрийг 1-т “сонгон шалгаруулалт зарласнаас хойш хуанлийн 14 хоногт сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авсан буюу 15 хоногоос бага хугацаа тогтоосон”, 2-т “материалын бүрдэл дутуу оролцогчийг үл маргах журмаар хасах байтал шалгаруулсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

4.6.Эхний үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулалт зарласнаас хойш хуанлийн 14 хоногоор тогтоосон нь хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ажлын хэсгийн буруутай үйл ажиллагаа байна.

4.7.Харин сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэх үндэслэлийн тухайд дараах нөхцөл байдал тогтоогдов.

4.8.Ажлын хэсгийн ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “Т е ” ХХК-ийн материалыг хянан үзээд тус компани “Материалын бүрдэл” 15 онооноос 10 оноо, “Туршлага” 15 онооноос 15 оноо, “Ажиллах хүчний чадвар” 20 онооноос 15 оноо, “Санхүүгийн чадвар” 25 онооноос 25 оноо, “Төрийн өмчийн эд хөрөнгө тслэх үнийн санал” 25 онооноос 25 оноо, “нийт 100” оноос “90 оноо” авч, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн буюу материалын бүрдэл, ажиллах хүчний чадварын үнэлгээнээс тус бүр 5 оноо хассан байна.

4.9.Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х /ажлын хэсгийн ахлагч/-ын шүүх хуралдаанд гаргасан “...Ганцхан “Т е ” ХХК шалгаруулалтын материал хүрүүлсэн байсан. Харилцагч байгууллагын торхойлолтыг манайх гаргаад өгчих, манайх шаардсан ч гэсэн нэхэмжлэгч хавсаргаж хийгээгүй байсан. Бид мэдэж байгаа учраас ганц байгууллага гарч байгаа юм чинь гээд торхой материал дутуу байсан ч гэсэн шалгаруулчихсан. ...Материал дутуу байсан учраас 90 оноо өг, бид нар танайхыг шууд хасчихгүй ганцхан компани байсан учраас хасахгүйгээр дэмжээд байхгүй байсан баримтуудыг протоколдоо хөтлөөд сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсаар дүгнээд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт хүргүүлсэн” гэх тайлбар, ******* оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас хийсэн Сонсох ажиллагааны явцад гаргасан “...Б ахлах мэргэжилтэнтэй материалаа харахад барьцаа хөрөнгө байршуулсан дансны хуулга, албан тоот нь байх ёстой байтал дансны хуулга ирүүлсэн хэрнээ албан бичиг байхгүй, ажиллах хүчний диплом мэргэжлийн үнэмлэхний мэдээлэл, сүүлийн 2 жилийн гэрээний мэдээлэл дутуу ирүүлсэн байсан” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтад материал дутуу ирүүлсэн болохыг ажлын хэсэг мэдэж байсан боловч үнэлгээний оноог буруулж, шаардлагад нийцсэн гэж дүгнэж шалгаруулжээ.

4.10.1.Труулбал, Ажлын хэсгийн ******* оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар сонин болон Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын цахим хуудаст байршуулахаар шийдвэрлэж, Зууны мэдээ сонины ******* оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаарт нийтэлсэн “-ийн Пренатологийн 1 давхарт өлгий худалдаалах зорилгоор тслэх талбайн танилцуулга”-д “Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал”-д  “Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/” гэж заасан байна.

4.10.2.Нэхэмжлэгчээс оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЭХЭМТ// дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээ, тус гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан Тсийн гэрээний сунгалтын баримтыг сонгон шалгаруулалтын материалд бүрдүүлж өг бөгөөд 2023 оны гэрээний сунгалтын материалыг өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог.

4.10.3.Хэдийгээр нэхэмжлэгчээс “2023 оны гэрээний сунгалт хийх тухай баримтад  гарын үсэг зурж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өг боловч бидэнд буцаан өгөөгүй” гэж тайлбарлаж байх боловч оролцогч нь сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагад заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж оролцох нь түүний үүрэг байна.

4.10.4.Өөрөөр хэлбэл, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нэхэмжлэгчтэй оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЭХЭМТ// дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан гэрээний сунгалт хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд уг баримтыг бүрэн бүрдүүлж өгөх нь сонгон шалгаруулалтад оролцогч “Т е ” ХХК-ийн үүрэг тул ажлын хэсгээс 2023 оны гэрээний сунгалт хийсэн баримт хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгаа гэх үндэслэлээр үнэлгээ хийж, шаардлага хангасан гэж дүгнэх боломжгүй юм.

4.10.5.Иймд ЭХЭМТ// дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тсийн гэрээний 2023 оны сунгалт хийсэн баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүйн оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалд заасан “Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/” шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.11.1.Мөн сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх материалд “Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 1 жилийн торхойлолт, ажи******* нь тухайн байгууллагын үндсэн ажи******* байх /E-mongolia лавлагаа/” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс уг шаардлагыг үл зөвшөөрч тухайн үед Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гомдол гаргаж маргаагүй.

4.11.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарт ******* оны 08 дугаар сарын 20-ны өдөр “А******* ч*******” мэргэжлийн сургалтын төвөөс “Худалдагч-Кассын ажи*******”-ы , дугаартай сертификатыг олгосон байх боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэгчээс 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтад бүрдүүлэн өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болортулгын шүүх хуралдаанд гаргасан “...худалдагчийн үнэмлэхээр сурчихсан байсан. Захирал байхгүй чөлөөтэй байсан учраас хоцорч авсан...” гэх тайлбар, ажлын хэсгийн гишүүдийн Үнэлгээний баримтад тэмдэглэсэн “М******* E-mongolia, нийгмийн даатгалын лавлагаа ирүүлсэн, диплом, үнэмлэх хуулбар байхгүй” гэх тэмдэглэгээгээр тус тус тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 63-71 дэх тал)

4.12.1.-ийн Пренатологийн 1 давхарт өлгий худалдаалах зорилгоор тслэх талбайн танилцуулгад Монгол Улсын хуулийн этгээдэд тавигдах нэмэлт шаардлагад “Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна. (нотлох дансны хуулгын үлдэгдэл, эсвэл зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх, албан тоот ирүүлнэ)” гэж зааснаас үзвэл сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь 1 сарын барьцаа хөрөнгө байршуулах тухайгаа албан бичгээр мэдэгдэж, түүнийг нотлох дансны хуулга болон зээл авах боломжтой талаарх баталгааг ирүүлэхээр байна.

4.12.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...бид ойлгохдоо гэрээ байгуулах эрх олгогдсоны дараа барьцаа хөрөнгө байршуулах асуудал яригдана гэж үзэж байгаа” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгө байршуулахаа мэдэгдсэн албан бичгийг сонгон шалгаруулалтын баримтад бүрдүүлэн ирүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

4.13.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн блого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:” гээд 2 дахь хэсэгт “... төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” гэж заасны дагуу Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих бүрэн эрхтэй, энэ эрхийн хнд төрийн өөрийн өмчийн тслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг хянан шалгахад тусгайлан хэн нэгэн этгээдээс гомдол гаргасан байх шаардлага тавигдахгүй, тиймээс хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас сонгон шалгаруулалтад оролцогч бус гуравдагч этгээдийн гомдолд үндэслэн хяналт шалгалт явуулсныг буруутгах үндэслэлгүй.

4.14.Дээрхээс нэгтгэн үзвэл нэхэмжлэгч “Т е ” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материал нь захиалагчийн тавьсан сонгон шалгаруулалтын шаардлагад заасан бүрдэл дутуу болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газраас 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг аж ахуй нэгжийн гомдлоор хянан үзээд Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн тслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 2.1.1-д “Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж ... ирүүлнэ...” гэж заасныг зөрч гэж дүгнэж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.15.Иймд нэхэмжлэгчийн гаргасан Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” / дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.16.Хариуцагч Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн өргөтгөл Пренатологийн төвийн 1 давхарт байрлах өлгий худалдаалах зориулалттай 9 м.кв  талбай тслэх тслэгчийг сонгох шалгаруулах 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгосон ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн / дугаартай шийдвэр нь дээр дүгнэсэнчлэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул нэхэмжлэгчийн “Тслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу тсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй, иймээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн тсэлж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн 1 дүгээр давхарт байрлах 7 м.кв талбайн цахилгааны төлбөрийн асуудал болон тсийн гэрээний үүргийн биелэлтийн асуудлаар тайлбар гаргадаг. Мөн сонгон шалгаруулалт зарласан Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн өргөтгөл Пренатологийн төвийн 1 давхарт байрлах 9 м.кв талбайд гуравдагч этгээд “Л в ф” ХХК-иас өөрийн хөрөнгөөр тохижилт хийсэн болох нь хэрэгт авагдсан зурган баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогддог. Гэвч нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нь эдгээр үндэслэлүүд нь хамааралгүй, уг хөрөнгийн асуудлаар талууд нэхэмжлэл гарган маргаагүй тул шүүхээс тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

6.Түүнчлэн тухайн сонгон шалгаруулалт зарласан 9 м.кв талбайг тохижуулсан хөрөнгийн асуудлыг холбогдох хуульд тогтоомжид зааснаар эрх бүхий этгээдээс шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн дахин сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад тус тус баримтлан нэхэмжлэгч “Т е ” ХХК-иас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн блого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг, ******* оны 10 дугаар сарын 29-ний өдрийн / дугаартай албан бичиг, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн / дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Төрийн өмчийн блого, зохицуулалтын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” -/ дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Тслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу тсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төл 70,200 төгрөгийг төсвийн орлог хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.ГАНЗОРИГ