Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 392

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнчимэг,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Батнасан,

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Өлзийхүү,

Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __ овогт Ж-ын О, __ овогт Д-ын Ц, __ овогт Д-н Б, __ овогт Г-ы Т нарт холбогдох __________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь 2017 оны 1 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн паб”-н орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Згийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Д.Згийн халаасанд байсан түүний эд хөрөнгө болох 1.000.000 /нэг сая төгрөг/-ийн үнэ бүхий Айфоне 6 эс маркийн гар утас, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ:

“...Бид эхнээсээ үгсэн тохиролцож дээрэм хийе гэсэн санаа байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ:

“...Тухайн үед хохирогч нартай маргалдах санаа байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр намайг Ц, Тнар гэртээ байхад дуудсан. О ах тэмцээний талаар ярилцъя гэхэд нь “би очиж чадахгүй” гэж хэлэхэд байрны гадна ирсэн. Тэгээд О ах жолоо бариад өгөөч гэж хэлэхээр нь жолоо барьсан. Машины урд хоёр залуу зогсож байхаар нь замаас холдооч гэхэд машины копутан дээр цохисон. Тухайн зам нэг урсгалтай байсан болохоор машинаа зогсоолд хийгээд ирэхэд О, Ц хоёр наана нь зогсоод Тнэг залуутай зууралдсан байсан. Би юу болсон талаар мэдээгүй байхад “зугтаарай” гэж хэлэхээр нь дагаад зугтаасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:

“...Дээрмийн санаа байгаагүй. Тэмцээний талаар ярилцахаар уулзсан. Нөгөө хоёр залуу зам тагласан байсан болохоор хоёр нь буучих гээд буусан. Тэгээд нэг нэгээрээ дайраад байсан. Баагий ах машинаа байрлуулчихаад ирсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Цгийн өгсөн:

            “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой би Архангай аймгаас хотод ирсэн байсан. Б/Баагий/, Могороо хочтой надаас 5-6 насаар ах залуу, Тгэх найз нартай утсаар ярьж байгаад модны хоёрт байх Бахын амьдардаг байрны гадаа уулзахаар болсон. Тбид хоёр түрүүлж уулзаад найз Цогзолдоржийн хамтаар 3-уулаа Seven пабад орж нэг нэг пиво авч уусан тэр пабын арын байранд Бах амьдардаг тул пабад байх үедээ Бахтай утсаар Тяриад танай байрны гадаа машины чинь дэргэд хүлээж байя гэж хэлээд бид 3 пабаасаа гарч Бахын машины хажууд очоод зогсож байх үед Бгэрээсээ ганцаараа гарч ирсэн. Гадаа харанхуй болсон байсан тул Бахын машинд орж суугаад 4-үүлээ юм яриад сууж байх үед Могороо ах өөрийнхөө машинтай Бахын байрны гадаа ирсэн харин Цогзолдорж гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Бид нар Бат-Эрдэнийн машиныг байрных нь гадаа үлдээгээд Могороо ахын машинд 4-үүлээ сууж юм ярьж байгаад ТҮЦ орж тамхи авъя гээд машинтай модны хоёрын автобусны буудлын ТҮЦ орж ширхэгийн тамхи аваад татсан ба тэр үед би Seven пабын үүдэнд зогсчих тэнд миний таньдаг хоёр охин ажилладаг хэрэв байвал орж сууя гэж яриад пабын гадаа машинтай очиж би машинаас ганцаараа буугаад үүдэнд нь зогсож шилэн хаалганы цаанаас харахад Зулаа Хулан хоёр ажил дээрээ байсан. Нилээд орой болсон паб ресторан хаах болсон байсан учраас байгаа эсэхийг нь харсан юм. Буцаж машиндаа суугаад Бахын байрны гадаа машинтайгаа очиж зогссон ба би “миний хоёр таньдаг охин байна хальт орж суух уу” гэтэл бүгд тэгье гээд паб руу машинтайгаа буцаад явтал Seven пабын ертөнцийн зүгээр урд талын нэг чигийн урсгалтай автомашины зам дээр хоёр залуу юм яриад зогсож байсан ба замаас холдохгүй болохоор нь Баагий ах Могоро ахын машиныг барьсан байсан тул сигналдаж замаас холд гэж хэлтэл тэр хоёр залуу согтуу байсан болохоор машины хажууд ирээд хар күртиктэй залуу нь жолоочийн хаалгыг нээх гээд гараараа татаад байхаар нь машинаас Могороо ах, Тбид гурав буусан. Харин Бах Могороо ахын машиныг замаас чөлөөлж булан эргээд тавьчихаад буцаад бид нар дээр ирсэн.

Тухайн хоёр залуутай бид 4 маргалдаж байх үед саравчтай малгайтай залуу нь миний нүүр рүү цохиж авсан ба тэр үед Могороо ах хар күртиктэй залууг нь гараараа нүүр хэсэг рүү нь цохьтол тухайн залуу газар хажуу талаараа унасан. Могороо ах нүүр рүү нь 2 удаа өшиглөөд өмднийх нь халааснаас утас болон мөнгийг нь аваад зугатсан. Газар унасан байсан залууг Бах мөн ганц хоёр удаа нүүр рүү нь цохисон тэр үетэй зэрэгцэж Т бид хоёр саравчтай малгайтай залуутай зодолдож тухайн залууг нь зодсон ингээд газар унасан байсан залуугийн гар утас болон мөнгийг нь Могороо ах авсныхаа дараа Тбид хоёрын хажуугаар Бахтай хамт гарч зугатсан ба тэр үедээ бид хоёрыг гялс зугатаарай гэж хэлэхээр нь дагаж зугатаад булан тойрч Могороо ахын машинд суусан. Машинд суусны дараа Могороо ах өөрөөсөө мөнгө болон гар утас гаргаж ирээд газар унасан байсан залуугийн өмднийх нь урд халааснаас авсан талаараа хэлсэн. Би ч авахыг нь харсан болохоор мэдэж байсан. Ингээд мөнгийг нь тоолж үзэхэд 230 гаран мянган төгрөг байсан ба тухайн мөнгийг 4 хувааж хүн болгон 50.000 төгрөгөөр өөртөө авсан. Харин утсыг нь Могороо ах өөртөө авч үлдсэн мөнгөөр нь Могороо ах өөрийнхөө унадаг приүс 20 машиндаа бензин хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 117-119, 136-138/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн өгсөн:

“...2017 оны 01 сарын 05-ны орой 19 цагийн үед манай Ихтамир сумын таньдаг дүү Тболон Ц нар надруу залгаад танай байрны гадаа машины чинь хажууд байна гараад ирээч гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад очтол Т, Ц хоёр нэг залуугийн хамт байсан ба бид 4 миний машинд орж суугаад юм ярьж байхад хамт байсан залуу нь гэртээ харихаар явсан. Харин машинд сууж байх үед Могороо хочтой О Ихтамир суманд биеийн тамирын багш хийдэг залуу намайг өөрийнхөө гэр буюу Баянбүрдэд хүрээд ир гэхээр нь би машины дугаар явдаггүй гэж хэлээд машиндаа сууж байх үед удалгүй миний машины хажууд О өөрийнхөө 26-10 УБӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашинтайгаа ирсэн. Ингээд миний машин бензингүй байсан тул О ахын машинд Тболон Ц нарын хамтаар суугаад 4-үүлээ хэсэг юм ярьж байгаад модны хоёрын буудал дээр очиж О найзтайгаа уулзсан. Тэр үед бид нар машинд нь сууж байсан ба О машиндаа буцаж суугаад нэг найзтайгаа уулзана гээд Сансар руу явсан, харин Сансарт очсны дараа О Ц хоёрыг үлдээгээд би О ахын машинтай Тын хамтаар таксинд явсан ингээд 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байх үед О ах надруу залгаад 25 дугаар эмийн сангийн ойролцоо очиж О Ц хоёрыг авсан. Ингээд 4-үүлээ миний амьдардаг байрны гадаа очсон ба тэр үед Ц миний таньдаг хоёр охин Seven пабад ажилладаг юм. Хэрэв пабдаа байгаа бол бөөнөөрөө орж сууя гэж яриад машинтай Seven пабын гадаа очсон ба тэнд Ц, О хоёр үлдсэн. Харин Тбид хоёр машинтай өөрийнхөө байр руу очоод буцаад Seven пабруу орох зам дээр явж байтал машины нэг урсгалтай зам дээр хоёр согтуу залуу зам чөлөөлж өгөхгүй урд зогсоод байхаар нь холдооч ах нараа гэсэн чинь явган хүний зам биш гэж хэлтэл хэл амаар доромжилсон. Холдохгүй болохоор нь би Тыг хоёр залууг холдуулаадах гэж хэлээд машинаас буулгатал нөгөө хоёр залуу Тыг зодох гээд дайраад байсан харин тэр үед араас О, Ц хоёр гүйж ирээд нөгөө хоёр залуутай маргалдаж эхлээд зам чөлөөлөхөөр нь би машинаа булан тойруулж зогсоолд байрлуулчихаад буцаад очтол О хар өнгийн күртиктэй байсан залууг нь газар унагасан өшиглөж байсан харин би саравчтай малгайтай байсан залуу нь Ц Тхоёртой зодолдож байхаар нь араас нь тэвэрч газар унагасан ба тэр үед О бид нарыг одоо зугатаач гэж хэлээд өөрөө байр руу гүйгээд явсан харин Ц Оын ардаас гүйсэн. Тминий хажууд байж байгаад хаашаа гүйсэн нь мэдэгдэхгүй алга болчихоор нь би зугатаад машин тавьсан газар дээрээ очиж машинаа асаагаад хүлээж байтал О надруу залгаад хаана байна модны хоёроос Гандан руу өгсөх зам дээр гараад ир гэхээр нь машинтайгаа гарч очтол Цогжавхпан О хоёр байсан. Тэгээд Тыг модны хоёрын Хаан банктай байрны хажуу талаас авсан.

Ингээд 4-үүлээ машинд суусны дараа О ах би тэр залууг өшиглөсөн чинь карманаас нь утас, мөнгө унасан гээд IРhоnе 6s плас маркын хар өнгийн гэртэй утас мөн 20000 болон 10000 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд тоолсон ба 230 гаран мянган төгрөг байна хэдүүлээ хуваагаад авчихъя гэхээр нь бид 3 зөвшөөрч хүн болгон 50000 төгрөг авсан, харин илүү гарсан мөнгөөр нь О ах машиндаа бензин хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 123-126, 140-142/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Оын өгсөн:

            “...2017 оны 01 сарын 05-ны орой би Баянбүрдийн ойролцоо байх найз Отгонбатын гэрт байх үед орой 21 цагийн үед надруу Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуульд сурч байгаад төгссөн Бат-Эрдэнэ, Ц, Тнар надруу утсаар залгаад Бат-Эрдэнийн гэрийн гадаа буюу хорооллын модны хоёрын байрны гадаа хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би найз Отгонбатын Тоёота приүс 20 маркын автомашиныг унаад Бат-Эрдэнийн байрны гадаа очиход Бат-Эрдэнийн машин дотор тэр 3 сууж байсан. Бид 4 миний унаж явсан машинд суугаад хорооллын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол идчихээд буцаад Бат-Эрдэнийн байрны урд байрлах Seven пабын гадаа ирсэн. Тэр үед ТЦ хоёр тухайн паб-д ажилладаг хоёр охиныг таньдаг ийшээ орж сууя гээд бөөнөөрөө ирсэн гэтэл Ц машинаас буугаад паб руу орох гэтэл үүднээс нь зөөгч охин нь гараараа цаашаа дарга байна гэж хэлсэн гээд буцаад машинд орж ирж суусан тэгээд 4-үүлээ машиндаа суугаад байж байх үед машины урд талд үл таних хоёр залуу ирээд машины урд копуд дээр гараараа цохиод байсан. Тэр үед машиныг Ббарьчихсан байсан. Сигналдаад цонхоо нээж Бзамаас холд гэж хэлтэл нөгөө хоёр залуу холдохгүй байсан ба машины араас Т, Ц хоёр бууж нөгөө хоёр залуу дээр очтол тухайн хоёр залуу нь өөдөөс нь хэрэлдэж маргалдаад барьцалдаад авсан. Тэр үед Ббид хоёр машинтайгаа хөдлөөд булан тойроод машинаа байрлуулаад Ц Тхоёрыг хүрээд ирэх байх гэж бодоод хүлээж байтал ирэхгүй болохоор нь Ббид хоёр пабын ойролцоо байх байрны арк руу очсон тэр үед Ц одоогийн хохирогч З гэх залуутай барьцалдсан зодолдож байсан, харин Тнөгөө нэг залуутай нь зодолдож байсан. Тэгэхээр нь би Цгийн зодолдож байсан залуу руу очоод дундуур нь орох гэтэл З гэх залуу Цг цохих гээд хий цохиод өөрөө унасан. Тэр үед нь би толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн ба тухайн залуу унасны дараа өмднийх нь халааснаас утас мөнгө хоёр нь газар унасан байхаар нь би тухайн залуугийн утас мөнгийг өөртөө авсан. Ц миний хажууд хараад зогсож байсан ба Бат-Эрдэнэ, Тхоёр нөгөө залууг нь зодож байсан. Би мөнгө болон утсыг нь авсныхаа дараа Ц бид хоёр ертөнцийн зүгээр хойд зүг рүү байрны дундуур орж зугатсан. Харин тэр үед Бат-Эрдэнэ, Тхоёр алга болсон байсан ба бид хоёрын араас ирээгүй. Ц бид хоёр Түндэмүн сауны хажуу талаар зам руу гарч ирсэн ба Бат-Эрдэнийн утас руу залгахад машинаа авчихсан модны хоёрын гандан талын автобусны буудлын хажууд зогсож байна Тыг хаана байгаа талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Ингээд Ц бид хоёр Бдээр очоод машинд суухад Тбайгаагүй. Ингээд бид 3 машинд байх үедээ би нөгөө залуугаас авсан утас болон мөнгийг гаргаж ирэхэд Ц утсыг нь аваад энэ I Рhone 6s плас гэдэг үнэтэй утас байна гээд үзэж байсан ба би мөнгийг нь тоолоход 240.000 төгрөг байсан ингээд удалгүй Тмашинд орж ирээд тухайн мөнгөнөөс бид 4 хүн тус бүрийн 50.000 төгрөг авч үлдсэн 40000 төгрөгний 20000 төгрөгөөр нь машиндаа бензин хийгээд үлдсэн мөнгөөр нь тамхи ундаа авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 128-130, 132-134/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Тын өгсөн:

            “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой нутгийн найз Ц бид хоёр уулзаад модны хоёрт байрлах Seven пабад ороод нэг нэг шил пиво ууцгаасан. Бид хоёр юм ярьж сууж байгаад Ббуюу Баагий, О буюу Могороо нартай уулзъя гэж ярилцаад би Бах руу залгаад хаана байгаа юм уулзах уу гэхэд Бах тэгье уулзъя манай гадаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би үргэлжлүүлээд О ах руу залгаад та хаана байгаа юм бэ гэхэд О ах Баянбүрдэд байна гэж хэлэхээр нь би Бах, Ц бид гурав уулзах гэж байна та ирэх үү гэж хэлэхэд О ах хаана уулзах гэж байгаа юм бэ би яваад очъё гэж хэлэхээр нь би Бахын гадна талд уулзах гэж байна гэж хэлсэн бөгөөд Ц бид хоёр Seven пабын ар талд байх 103-р байранд очоод Бах руу залгаад танай гадаа ирчихлээ гэж хэлэхэд Бах би машин дотроо байна хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр нь Ц бид хоёр Бахын машинд орж суусан. Тэгтэл Бах О ах руу залгаад бид гурав уулзчихлаа гэж хэлэхэд О ах очиж байна гэж хэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараагаар О ах найзынхаа приус-20 маркийн машинтайгаа ирсэн. Тэгээд бид дөрөв уулзаад О ахын машинд суугаад бааранд оръё гэж ярилцаад явахаар болсон ба БО ахын машиныг бариад явсан. Хорооллын шөлөндөө хоолны газарт орж хоол идчихээд Seven пабруу орж юм ууцгаая гэсэн бөгөөд Ц миний таньдаг хоёр эмэгтэй Seven пабад ажилладаг гэж хэлсэн тэгээд бид хэд машинтайгаа Seven пабын гадна талд зогссон. Бах, Ц хоёр пабын вакум хаалгаар өнгийж харчихаад буцаад машиндаа ирсэн бөгөөд хүн ихтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв яах уу гээд ярилцаж байтал Бах би машинаа нэг эргэмээр байна гэж хэлээд өөрийнхөө амьдардаг байрны гадна талд машинтайгаа очиж зогссон. Тэгээд Бахын машиныг нь эргэж харчихаад ерөөсөө бааранд оръё гэж хэлэхээр нь бид хэд бүгд зөвшөөрөөд машиндаа суугаад явж байтал үл таних хоёр залуу машины зам дээр зогсоод байсан учраас Бах сигналдахад уг хоёр залуу үл тоогоод холдохгүй байсан тул Бах холдооч гээд орилоход Ц машинаас буугаад тэр хоёр залууг машины замаас холдооч гэж хэлэхэд тэр хоёр залуугийн нэг нь чи намайг мэдэх үү гээд том дуугаар орилохоор нь О ах бид хоёр машинаас буугаад тэр хоёр залуу дээр очоод Цг өмөөрч уг залуучуудтай маргалдаж байхад Бах машинаа унаад явчихсан ба буцаж ирэхдээ явган ирсэн. Тэгтэл О ах нэг залуутай бид нараас нилээд зайтай байрны аркны харанхуй хэсэгт барьцалдаж маргалдаж байгаа харагдсан. Харин тэр үед саравчтай малгайтай залуу нь надруу дайраад нөгөө залуугаа өмөөрөөд байхаар нь би та нар өөрсдөө эхлээ биздээ гэж хэлээд зайгаа бариад зугатаад байсан ба Бах машинаа тавьж явган ирээд саравчтай малгайтай залууг барьж аваад газар унагасан. Тэгээд удалгүй байж байх үед О Ц хоёр хамт зугатсан ба би ганцаараа байрны араар орж зугатсан. Бах хаашаа зугатсан талаар мэдээгүй. Харин би ахуйн үйлчилгээний автобусны буудал хүртэл зугтаагаад такси барьчихаад Бахруу залгаад хаана байгаа юм бэ гэхэд Бах модны хоёрын дунд замын Хаан банканд байна гэж хэлэхээр нь би шууд явж очиход О ах, Бах, Ц гурав байсан. Бах О ахын машиныг уначихсан байсан учраас би машинд ороод суухад О ах гэнэт 50.000 төгрөг надад өгөөд хүн хүний 50.000 төгрөг шүү гэж хэлчихээд халааснаасаа Iphone 6s рlus маркийн гар утас гаргаж ирснээ би нөгөө залуугийн утсыг нь авчихсан гэж хэлээд бид нарт уг гар утсаа үзүүлчихээд О ах тухайн гар утсаа буцаагаад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 144-146, 153-154 /,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.З-гийн өгсөн:

“...2017 оны 1 сарын 05-ны шөнө 22:30-23:00 цагийн үед найз Эрдэнбаяртай уулзахаар болж модны хоёрын Seven нэртэй пабад орсон. Пабад байх үедээ 0,75 литрийн Болор нэртэй архи, нэг нэг шил Сэнгүр нэртэй пиво тоник авч архи задалж талаас дээгүүр болтол нь хувааж уугаад орохгүй болохоор хь архи уулгүй үлдээсэн. Ингээд пиво ууж юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн үед пабаас гэртээ харихаар гарсан. Пабаас гарсны дараа хажуу талын байрны гол руу Э бие заслаа гээд орсон. Тэр үед би ганцаараа зогсож байх үед 4 залуу ирээд намайг тойроод зогссон ба ямар нэгэн үгийн зөрүү байхгүй нэг нь намайг нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд тал талаас цохиод газар унагасан. Тэр үед Э байрны голоос гарч ирээд хөөе болиоч гээд гүйж иртэл Э руу 2 залуу нь гүйж очоод үлдсэн 2 нь миний дээрээс өшиглөж цохиж зодсон. Би нэг хэсэгтээ ухаан алдсан ба намайг сэргэхэд тухайн 4 залуу зугатсан Э миний хажууд зодуулсан байсан. Ингээд бид хоёр нэг харуулын байранд ороход миний утас мөнгө байхгүй байсан тул харуулын утсаар эхнэрээ дуудсан. Эхнэрээ ирэхээр нь гэмтлийн эмнэлэг орж томографийн зураг авхуулж үзүүлээд маргааш нь Мөнгөнгүүр эмнэлэгт ирж хэвтсэн. Учир нь миний ухархай, чамархай, дух, хамрын яс олон хугаралтай байсан. Утас, мөнгө хоёр өмдний зүүн урд халаасанд хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 47-50, 2-р хх-н 80-81/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын өгсөн:

“...2017 оны 01 сарын 05-ны орой З бид хоёр үйлдвэр дээр байж байгаад орой 21-22 цагийн үед ... модны хоёрт байдаг Хийморь бэйкэриний гадаа уулзсан. Ингээд З бид хоёр уулзаад урагшаа зам гарч Seven нэртэй паб-д орж нэг шил 0.75 литрийн Болор нэртэй архи нэг нэг шил Сэнгүр нэртэй пиво, 2 ширхэг тоник ус авч суугаад авсан архиа задалж талаас дээгүүр болтол уугаад архи орохгүй байсан тул авсан пивоо ууж юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн үед тооцоогоо хийгээд гарсан. Гадаа шатны тэнд хоёр залуу зогсож байсан харин З бид хоёр пабаас гарахдаа тамхи асаасан байсан тул ойролцоох байрны харанхуй хэсэг рүү орж бие засахаар болоод би түрүүлээд байрны булан руу очиж бие засах гээд явсан. Харин З замын хашлага дээр тамхиа татаад үлдсэн. Би бие засахаар явж байх үедээ эргээд хартал Зг 4 залуу тойроод зогсож байсан тул бие засалгүй буцаад Згийн зүг гүйсэн ба намайг гүйж очиж байх үед Зг тухайн 4 залуугийн хоёр залуу нь Зг зодож эхэлсэн. Үлдсэн хоёр залуу нь надруу гүйж ирээд намайг шууд жийж газар унагасан ба би газар унасныхаа дараа нүүрээ болон толгойгоо дараад доошоо болтол дээрээс нөгөө хоёр залуу цохиж өшиглөөд зодсон. Энэ үед би Згийн зүг хартал З өөрийнхөө хамар болон дух хэсгийг дараад доошоогоо явган суухаар нь найзыгаа зодуулчихлаа гэж бодоод би нөгөө хоёр залууг намайг зодож байх үед нь босоод З руу гүйж очоод нэг залууг нь түлхэж Зг биерээ хаагаад байр руу гараараа тулж зогсох үед хэн нь гэдгийг мэдэхгүй байна нэг залуу миний хүзүү хэсэг рүү цохисон. Тэр үед нэг залуу нь жаахан зайнаас зугатаарай гэж нөгөө хэддээ хэлтэл хоёр залуу нь зугатаад миний ард байсан нэг залуу нь зугатах гэхээр нь би күртикнийх нь ханцуйнаас зуураад үлдсэн ба “та нар цагдаад баригдана шүү дээ, зугатааж чадахгүй” шүү дээ гэж орилтол миний барьж байсан залуу миний нүүр рүү хоёр удаа цохиод надаас мултарч зугатсан. Тэр үед З миний доор сууж байсан. Тэгээд зугатахаар нь би газраас чулуу авч байгаа юм шиг худлаа тонгойгоод араас нь хөөтөл хоёр хоёроороо салаад зугатсан ба намайг хөөж байгааг харснаа наадахаа чирээд ир гэж хэлэхээр нь би хөөхөө болиод буцаад З руу очсон. Тэр үед З ухаан алдсан юм шиг сонин байдалтай болчихсон байхаар нь Зг босгож зугатаад Хийморь бэйкэригийн байрлах Үлэмжийн чанар төвийн харуулын байранд ирсэн тэр үед Згийн утас болон халаасанд нь байсан мөнгө нь алга болсныг мэдсэн. Ингээд харуулын утсаар З эхнэр рүүгээ ярьсан. Би ч өөрийнхөө эхнэр рүү яриад хоёулаа аав ээждээ мэдэгдэхгүйгээр маргааш цагдаад хандъя гэж бодож байсан ч удалгүй манай эхнэр ирээд би эхнэртэйгээ гэртээ харихаар явсан. Харин З манаачийн байранд үлдсэн.

Тэр шөнөө З эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэг орж зураг авхуулсан байсан ба гэмтэл нь хүнд гэсэн тул Мөнгөнгүүр эмнэлэгт маргааш нь хэвтсэн байсан. Ингээд аав ээж нь мэдэж цагдаагаас хүмүүс ирж тайлбар аваад явсан мөн намайг цагдаа дээр дуудаж тайлбар авсан. Миний бие өөрийнхөө биед учирсан гэмтэлд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж бодож байсан боловч зүүн чихний хэнгэрэг цоорсон хүзүү зөөлөн эдийн гэмтэлтэй хөдөлж болохгүй өвдөж байгаа мөн тархи хөдөлсөн бололтой өвдөж байгаа тул цагдаад өргөдөл гаргаж шүүх эмнэлэгт үзүүлэхээр болоод ирж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Хгийн өгсөн:

 “...Манай хүү З 2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хийморь нэртэй манай гэр бүлийн ажиллуулдаг нарийн боовны цехэд хамт ажилладаг Э гэх залуутайгаа гадуур явж байгаад үл таних залууст зодуулж эд зүйлээ алдсан хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцож байгаа талаар манай гэр бүл мэдэж байгаа. Манай хүү хүнд зодуулж эд зүйлээ алдсаныхаа маргааш буюу 2017 оны 01 сарын 06-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн 4 хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 01 сарын 10-ны өдөр тухайн эмнэлгээсээ нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний хагалгааны тасагт шилжиж 2017 оны 01 сарын 11-ний өдөр хагалгаанд орсон.

Манай хүү З 2017 оны 01 сарын 05-ны орой 20 цагийн үед Ганданд байх Хийморь нэртэй шашны эд зүйл зарж борлуулдаг дэлгүүрийн хоёр давхарт байрлах Згийн ажиллуулдаг цайны газрын хоёр өдрийн орлого болох 520.000 төгрөгийг аваад модны хоёрт байх Хийморь нарийн боовны цехэд очсон. Тэр үед З надаас тухайн цайны газрынхаа орлогоны мөнгийг тоолж авсан. Тэр өдөр манай ажилчдын цалин буудаг өдөр байсан тул бүх ажилчиддаа цалингаа тавиад З хамгийн сүүлд надаас 520.000 төгрөгөө авсан. Харин манай хүү хэлэхдээ тухайн орой нь Этай хамт гадуур гарахдаа 520.000 төгрөгнөөсөө тооцоо хийж 400.000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Тийм учраас тухайн мөнгө нь байсан болох нь үнэн байгаа юм. Зтай уулзахад ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан ер нь хамт амьдардаг учраас хүүгээ өдөр болгон хардаг тэр үед ямар ч гэмтэлгүй зүгээр байсан...” /1-р хх-н 66-67/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бын өгсөн:

“...Би Үлэмжийн чанар төвд ажилладаг юм. 2017 оны 1 дүгээр сарын 05-ны шөнө 01-02 цагийн үед санагдаж байна манай харуулын цэг дээр З болон Э нар нь гүйгээд орж ирсэн ба Згийн хамар амнаас нь цус гарчихсан байсан. Надад Баянаа ахаа бид хоёр дээрэмдүүлчихлээ утсаа өгөөч гэж хэлээд миний утсаар өөрийнхөө эхнэр рүү ярьж дуудсан ба удалгүй эхнэр нь ирээд хамт явцгаасан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 3-4/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Бгийн өгсөн:

“...2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхрийн ажиллуулдаг нарийн боовны цехийн цалин тавьдаг өдөр байсан ба өдөр нь нөхөр ажилчдынхаа цалинг өгөөд тэр оройноо хамт ажилладаг Э гэх залуутай нэг газар жаахан сууж байгаад очъё гэж надад хэлсэн. Ингээд шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна над руу нэг танихгүй дугаараас залгаад “үлэмжийн чанар” нэртэй нарийн боовны цех дээр хүрч ирээд намайг аваач хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад такси бариад явж очиход манай нөхөр харуулын футек дотор сууж байсан ба гадаа харанхуй байсан тул утасныхаа гэрлийг асааж нүүр царайг нь харахад нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хавдаад нүүр нь бараг тэгширчихсэн өмсөж байсан хувцаснууд нь цус болчихсон ганцаараа байсан. Эыг нь хаачсан талаар асуухад эхнэр нь ирээд аваад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 82-83/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний бед хийгдсэн шүүх эмнэлгийн 1400 тоот:

1. Б.Эын биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн доод зовхины зулгарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжой гэх дүгнэлт /1-р хх-н 70/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1323 тоот:

1. Д.З-н биед дух ясны хоёр талын фроталь синусын урд хана /духны гадна ялтас/, хамар ясны 2 хажуу хана, баруун талын хоншоорын хөндийн өмнөд хана дайрсан нийлмэл хугарал /Le-Fort-2 хэлбэрийн хугарал/, 2 нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 74/,

 

- хохирогч Д.З-гийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 240-243, 2-р хх-н 6-14/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

- Шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 165, 166/,

- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 167, 169, 172, 175/,

- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 178-181/,

- Шүүгдэгч Ж.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-н 185-189, 216-227/,

- Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-н 195/,

- Шүүгдэгч Г.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-н 196-203/,

- Шүүгдэгч Д.Ц-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-н 204-215/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь 2017 оны 1 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэвэн паб”-н орчимд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Згийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Д.Згийн халаасанд байсан түүний эд хөрөнгө болох 1.000.000 /нэг сая төгрөг/-ийн үнэ бүхий Айфоне 6 эс маркийн гар утас, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Згийн “...2017 оны 1 сарын 05-ны шөнө 22:30-23:00 цагийн үед найз Эрдэнбаяртай уулзахаар болж модны хоёрын Seven нэртэй пабад орсон. Пабад байх үедээ 0,75 литрийн Болр нэртэй архи, нэг нэг шил Сэнгүр нэртэй пиво тоник авч архи задалж талаас дээггүүр болтол нь хувааж уугаад орохгүй болохоор хь архи уулгүй үлдээсэн. Ингээд пивоо ууж юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн үед пабаас гэртээ харихаар гарсан. Пабаас гарсны дараа хажуу талын байрны гол руу Э бие заслаа гээд орсон. Тэр үед би ганцаараа зогсож байх үед 4 залуу ирээд намайг тойроод зогссон ба ямар нэгэн үгийн зөрүү байхгүй нэг нь намайг нүүр хэсэг рүү цохисон ба тэгэхэд тал талас цохиод газар унагасан. Тэр үед Э байрны голоос гарч ирээд хөөе болиоч гээд гүйж иртэл Эрдэнбаяр руу 2 залуу нь гүйж очоод үлдсэн 2 нь миний дээрээс өшиглөж цохиж зосдон. Би нэг хэсэгтээ ухаан алдсан ба намайг сэргэхэд тухайн 4 залуу зугатсан Э миний хажууд зодуулсан байсан. Ингээд бид хоёр нэг харуулын байранд ороход миний утас мөнгө байхгүй байсан тул харуулын утсаар эхнэр рүүгээ дуудсан. Эхнэрээ ирэхээр нь гэмтлийн эмнэлэг орж томографийн зураг авхуулж үзүүлээд маргааш нь Мөнгөнгүүр эмнэлэгт ирж хэвтсэн. Учир нь миний ухархай, чамархай, дух, хамрын яс олон хугаралтай гэсэн тул хэвтсэн. Утас, мөнгө хоёр өмдний зүүн урд халаасанд хамт байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Эын “...2017 оны 01 сарын 05-ны орой З бид хоёр үйлдвэр дээр байж байгаад орой 21-22 цагийн үед ... модны хоёрт байдаг Хийморь бэйкэриний гадаа уулзсан. Ингээд З бид хоёр уулзаад урагшаа зам гарч Seven нэртэй паб-д орж нэг шил 0.75 литрийн Болор нэртэй архи нэг нэг шил Сэнгүр нэртэй пиво, 2 ширхэг тоник ус авч суугаад авсан архиа задалж талаас дээгүүр болтол уугаад архи орохгүй байсан тул авсан пивоо ууж юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн үед пабаас гарахаар болж тооцоогоо хийгээд гарсан. Гадаа шатны тэнд хоёр залуу зогсож байсан харин З бид хоёр пабаас гарахдаа тамхи асаасан байсан тул ойролцоох байрны харанхуй хэсэг рүү орж бие засахаар болоод би түрүүлээд байрны булан руу очиж бие засах гээд явсан. Харин З замын хашлага дээр тамхиа татаад үлдсэн. Би бие засахаар явж байх үедээ эргээд хартал Зг 4 залуу тойроод зогсож байсан тул бие засалгүй буцаад Згийн зүг гүйсэн ба намайг гүйж очиж байх үед Зг тухайн 4 залуугийн хоёр залуу нь Зг зодож эхэлсэн. Үлдсэн хоёр залуу нь надруу гүйж ирээд намайг шууд жийж газар унагасан ба би газар унасныхаа дараа нүүрээ болон толгойгоо дараад доошоо болтол дээрээс нөгөө хоёр залуу цохиж өшиглөөд зодсон. Энэ үед би Згийн зүг хартал З өөрийнхөө хамар болон дух хэсгийг дараад доошоогоо явган суухаар нь найзыгаа зодуулчихлаа гэж бодоод би нөгөө хоёр залууг намайг зодож байх үед нь босоод З руу гүйж очоод нэг залууг нь түлхэж Зг биерээ хаагаад байр руу гараараа тулж зогсох үед хэн нь гэдгийг мэдэхгүй байна нэг залуу миний хүзүү хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Цгийн өгсөн:

“...Могороо ах хар күртиктэй залууг нь гараараа нүүр хэсэг рүү нь цохьтол тухайн залуу газар хажуу талаараа унасан. Могороо ах нүүр рүү нь 2 удаа өшиглөөд өмднийх нь халааснаас утас болон мөнгийг нь аваад зугатсан. Газар унасан байсан залууг Бах мөн ганц хоёр удаа нүүр рүү нь цохисон тэр үетэй зэрэгцэж Тбид хоёр саравчтай малгайтай залуутай зодолдож тухайн залууг нь зодсон ингээд газар унасан байсан залуугийн гар утас болон мөнгийг нь Могороо ах авсныхаа дараа Тбид хоёрын хажуугаар Бахтай хамт гарч зугатсан ба тэр үедээ бид хоёрыг гялс зугатаарай гэж хэлэхээр нь дагаж зугатаад булан тойрч Могороо ахын машинд суусан харин саравчтай малгайтай залуу нь араас хөөж байгаад буцаад яваад өгсөн. Машинд суусны дараа Могороо ах өөрөөсөө мөнгө болон гар утас гаргаж ирээд газар унасан байсан залуугийн өмднийх нь урд халааснаас авсан талаараа хэлсэн. Би ч авахыг нь харсан болохоор мэдэж байсан. Ингээд мөнгийг нь тоолж үзэхэд 230 гаран мянган төгрөг байсан ба тухайн мөнгийг 4 хувааж хүн болгон 50.000 төгрөгөөр өөртөө авсан. Харин утсыг нь Могороо ах өөртөө авч үлдсэн мөнгөөр нь Могороо ах өөрийнхөө унадаг приүс 20 машиндаа бензин хийсэн...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Б-н өгсөн:

“...О хар өнгийн күртиктэй байсан залууг нь газар унагасан өшиглөж байсан харин би саравчтай малгайтай байсан залуу нь Ц Тхоёртой зодолдож байхаар нь араас нь тэвэрч газар унагасан ба тэр үед О бид нарыг одоо зугатаач гэж хэлээд өөрөө байр руу гүйгээд явсан харин Ц Оын ардаас гүйсэн...Ингээд 4-үүлээ машинд суусны дараа О ах би тэр залууг өшиглөсөн чинь карманаас нь утас мөнгө унасан гээд IРhоnе 6s плас маркын хар өнгийн гэртэй утас мөн 20000 болон 10000 төгрөгтийн хуйлсан мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд тоолсон ба 230 гаран мянган төгрөг байна хэдүүлээ хуваагаад авчихъя гэхээр нь бид 3 зөвшөөрч хүн болгон 50000 төгрөг авсан харин илүү гарсан мөнгөөр нь О ах машиндаа бензин хийсэн...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Оын өгсөн:

Ббид хоёр пабын ойролцоо байх байрны арк руу очсон тэр үед Ц одоогийн хохирогч З гэх залуутай барьцалдсан зодолдож байсан харин Тнөгөө нэг залуутай нь зодолдож байсан тэгэхээр нь би Цгийн зодолдож байсан залуу руу очоод дундуур нь орох гэтэл З гэх залуу Цг цохих гээд хий цохиод өөрөө унасан тэр үед нь би толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн ба тухайн залуу унасны дараа өмднийх нь халааснаас утас мөнгө хоёр нь газар унасан байхаар нь би тухайн залуугийн утас мөнгийг өөртөө авсан. Ц миний хажууд хараад зогсож байсан ба Бат-Эрдэнэ, Тхоёр нөгөө залууг нь зодож байсан. Би мөнгө болон утсыг нь авсныхаа дараа Ц бид хоёр ертөнцийн зүгээр хойд зүг рүү байрны дундуур орж зугатсан. Харин тэр үед Бат-Эрдэнэ, Тхоёр алга болсон байсан ба бид хоёрын араас ирээгүй. Ц бид хоёр Түндэмүн сауны хажуу талаар зам руу гарч ирсэн ба Бат-Эрдэнийн утас руу залгахад машинаа авчихсан модны хоёрын гандан талын автобусны буудлын хажууд зогсож байна Тыг хаана байгаа талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Ингээд Ц бид хоёр Бдээр очоод машинд суухад Тбайгаагүй. Ингээд бид 3 машинд байх үедээ би нөгөө залуугаас авсан утас болон мөнгийг гаргаж ирэхэд Ц утсыг нь аваад энэ I Рhone 6s плас гэдэг үнэтэй утас байна гээд үзэж байсан ба би мөнгийг нь тоолоход 240000 төгрөг байсан ингээд удалгүй Тмашинд орж ирээд тухайн мөнгөнөөс бид 4 хүн тус бүрийн 50.000 төгрөг авч үлдсэн 40000 төгрөгний 20000 төгрөгөөр нь машиндаа бензин хийгээд үлдсэн мөнгөөр нь тамхи ундаа авсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Тын өгсөн:

О ах бид хоёр машинаас буугаад тэр хоёр залуу дээр очоод Цг өмөөрч уг залуучуудтай маргалдаж байхад Бах машинаа унаад явчихсан ба буцаж ирэхдээ явган ирсэн бөгөөд машинаа зогсоолд тавьчихаад ирлээ гэж хэлсэн. Тэгтэл О ах нэг залуутай барилцаж аваад бид нараас нилээд зайтай байрны аркны харанхуй хэсэгт барьцалдаж маргалдаж байгаа харагдсан харин тэр үед харин саравчтай малгайтай залуу нь надруу дайраад нөгөө залуугаа өмөөрөөд байхаар нь би тар өөрсдөө эхлээ биздээ гэж хэлээд зайгаа бариад зугатаад байсан ба Бах машинаа тавьж явган ирээд саравчтай малгайтай залууг барьж аваад газар унагасан. Тэгээд удалгүй байж байх үед О Ц хоёр хамт зугатсан ба би ганцаараа байрны араар орж зугатсан Бах хаашаа зугатсан талаар мэдээгүй. Харин би ахуйн үйлчилгээний автобусны буудал хүртэл зугтаагаад такси барьчихаад Бахруу залгаад хаана байгаа юм бэ гэхэд Бах модны хоёрын дунд замын Хаан банканд байна гэж хэлэхээр нь би шууд хаана банканд явж очиход О ах, Бах, Ц гурав байсан бөгөөд Бах О ахын машиныг уначихсан байсан учраас би машинд ороод суухад О ах гэнэт 50.000 төгрөг надад өгөөд хүн хүний 50.000 төгрөг шүү гэж хэлчихээд халааснаасаа Iphone 6s рlus маркийн гар утас гаргаж ирснээ би нөгөө залуугийн утсыг нь авчихсан гэж хэлээд бид нарт уг гар утсаа үзүүлчихээд О ах тухайн гар утсаа буцаагаад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Хгийн “...Манай хүү З 2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хийморь нэртэй манай гэр бүлийн ажиллуулдаг нарийн боовны цехэд хамт ажилладаг Э гэх залуутайгаа гадуур явж байгаад үл таних залууст зодуулж эд зүйлээ алдсан хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцож байгаа талаар манай гэр бүл мэдэж байгаа. Манай хүү хүнд зодуулж эд зүйлээ алдсаныхаа маргааш буюу 2017 оны 01 сарын 06-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн 4 хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 01 сарын 10-ны өдөр тухайн эмнэлгээсээ нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний хагалгааны тасагт шилжиж 2017 оны 01 сарын 11-ний өдөр хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Бын “...2017 оны 1 дүгээр сарын 05-ны шөнө 01-02 цагийн үед санагдаж байна манай харуулын цэг дээр З болон Э нар нь гүйгээд орж ирсэн ба Згийн хамар амнаас нь цус гарчихсан байсан. Надад Баянаа ахаа бид хоёр дээрэмдүүлчихлээ утсаа өгөөч гэж хэлээд миний утсаар өөрийнхөө эхнэр рү ярьж дуудсан ба удалгүй эхнэр нь ирээд хамт явцгаасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Бгийн “...2017 оны 1 дүгээр сарын 05-ны ... шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна над руу нэг танихгүй дугаараас залгаад “үлэмжийн чанар” нэртэй нарийн боовны цех дээр хүрч ирээд намайг аваач хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад такси бариад явж очиход манай нөхөр харуулын футек дотор сууж байсан ба гадаа хранхуй байсан тул утаасны хаа гэрлийг асааж нүүр царайг нь харахад нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хавдаад нүүр нь бараг тэгширчихсэн өмсөж байсан хувцаснууд нь цус болчихсон ганцаараа байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 1400 тоот, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1323 тоот дүгнэлтүүд, хохирогч Д.Згийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.З нь “...ямар нэгэн санал гомдол байхгүй...” талаар хэргийн материал танилцуулсан баримтад бичсэн /3-р хх-н 118/, хохирогч Б.Э нь баримтаар хавтаст хэрэгт хохирол нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт хорих ял хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Оын нарын цагдан хоригдсон 74 хоногийг, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарын цагдан хоригдсон тус бүр 12 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Ж-н О, __ овогт Д-ын Ц, ___ овогт Д-ийн Б, __ овогт Г-ы Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.О-т 02 /хоёр/ жил хорих ял,

шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Оын нарын цагдан хоригдсон 74 хоногийг, шүүгдэгч Д.Ц, Д.Б, Г.Т нарын цагдан хоригдсон тус бүр 12 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О, Д.Ц, Д.Б, Г.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ