| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03783/И |
| Дугаар | 191/ШШ2025/05240 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05240
| 2025 06 09 | 191/ШШ2025/05240 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа д*******ж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,*******, ******* хаягт түр оршин суух Ж*******ын Ц******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Е ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд З.И, Б.Л нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.Ц******* миний бие Е ХХК-иас автомашин худалдан авахаар харилцан тохиролцож 2024 оны 05 сарын 24-ний өдөр Дуудлага худалдаанд оролцох гэрээ-г байгууулсан бөгөөд тус гэрээгээр худалдагч тал нь Японы дуудлага худалдаанаас худалдан авагч талын хүсэл сонирхолд нийцсэн үзүүлэлттэй, автомашиныг цаг алдаргүй өдөр бүрийн дуудлага худалдаанд оролцон сонгон авах, дуудлага худалдааны барьцаа төлбөрийг төлөх-өөр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу дуудлага худалдаанд оролцох барьцаа төлбөр болох 2 618 000 төгрөгийг Е ХХК-ийн гэрээнд тусгасан данс болох Хаан банкны тоот дансанд 2024 оны 05 сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Үүний дараа Ж.Ц******* миний бие 2024 оны 06 сарын 04-ний өдөр Е ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал З.И-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээгээр нийлүүлэгч тал нь худалдан авсан автомашиныг тогтоосон хугацаанд захиалан нийлүүлж худалдан авагч талд шилжүүлэн өгөх, худалдан авагч тал нь автомашиныг цаг хугацаанд нь хүлээлгэн гэрээнд заасан нөхцөл, хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон юм. Мөн тус гэрээгээр худалдан авагч Ж.Ц******* миний бие нийлүүлэгч Е ХХК-иас ZVW30-1958508 арлын дугаартай, тоёота приус 30 маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцож 2024 оны 06 сарын 04-ний өдөр Е ХХК-ийн төлөөлөгч Б.Л-ийн Хаан банкны тоот дансанд 13 332 000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэвч Е ХХК түүний гүйцэтэх захирал З.И болон байгууллагын төлөөлөгч Б.Л нар нь худалдан авсан автомашиныг гэрээний дагуу шилжүүлэн өгөөгүй билээ. Мөн эдгээр хүмүүс нь тайлбарлахдаа миний худалдан авсан автомашиныг ирэхэд үлдэгдэл төлбөр болох 8 500 000 төгрөгийг гаалийн төлбөрт төлөн автомашиныг авна хэмээн хэлсэн.
Мөн Ж.Ц******* миний бие Е ХХК-иас ZVW30-1958508 арлын дугаартай тоёота приус 30 маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцохдоо үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн 12 332 000 төгрөгөөс 12 150 000 төгрөгийг Голомт банкнаас зээлсэн бөгөөд 2024 оны 05 сарын 29-ний өдрийн ЗГ2905232241 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу 12 150 000 төгрөгийг үндсэн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Өнөөдрийн байдлаар 2024 оны 06 сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 сарын 20-ны өдрийг дуустал хүүгийн төлбөрт нийт 1 096 019 төгрөгийг төлсөн байна. Иймд 2025 оны 01 сарын 17-ны өдөр гэрээний үүрэгт 15 596 020 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.
Тус нэхэмжлэлииг хүлээн авч хэрэг үүсгээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/Ш32025/14579 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Е ХХК, гүйцэтгэх захирал З.И болон байгууллагын төлөөлөгч Б.Л-тэй холбоо тогтоож чадахгүй, оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Ж.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Е ХХК /РД: /, Б.Л /РД:/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Е ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд З.И, Б.Л нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Е ХХК болон Ж.Ц******* нарын хооронд байгуулагдсан 2024.06.04-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ, гэрээний хавсралт №1, бэлэн мөнгөний орлогын баримт, Ж.Ц*******гийн ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХК, Ж.Ц******* нарын хооронд 2024.05.29-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь, төлөөлөгчил олгосон итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.02-ны өдрийн 191/ШЗ2025/14579 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Е ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрх бүхий этгээд З.И, иргэн Б.Л нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1.Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж.Ц******* нь *******, *******, *******, *******,*******, ******* хаягт түр оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Е ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрх бүхий этгээд З.И, иргэн Б.Л нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас 15 596 020 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан дээрх Е ХХК болон Ж.Ц******* нарын хооронд байгуулагдсан 2024.06.04-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ, гэрээний хавсралт №1, бэлэн мөнгөний орлогын баримт, Ж.Ц*******гийн ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХК, Ж.Ц******* нарын хооронд 2024.05.29-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Е ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрх бүхий этгээд З.И, иргэн Б.Л нар нь хүсэлт гаргагч Ж.Ц*******гийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
4. Е ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ баримтад дурдсан , , , хаягт Е ХХК нь байрлаж, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь,
Иргэн Б.Л нь Сонгинохайрхан дүүргийн 1, т хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.02-ны өдрийн 191/ШЗ2025/14579 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Е ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрх бүхий этгээд З.И, иргэн Б.Л нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Е ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд З.И /РД:/, Баяраагийн Л /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Е ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрх бүхий этгээд З.И, иргэн Б.Л нарыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ж.Ц******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА