2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03772

 

    

 

 

 

 

 

 

 

2025 05 02 191/ШШ2025/03772

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С дүүргийн  дугаар хороо, байрлах, К******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *******, *******, ******* хаягт оршин суух, Х Ж овогт Ч*******ын Д******* /РД:/-д холбогдох,

 

Нийт 21 786 025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Д******* нь 2024.05.17-ны өдөр MN500030003095014977 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 19 145 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.

Ч.Д******* нь зээлийн гэрээгээр хүлэсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна.

Дээрх зээлийн гэрээний үндсэн зээлэнд 18 933 414 төгрөг, үндсэн хүү 2 793 810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 801 төгрөг, нийт 21 786 025 төгрөгийн зөрчилтэй байна.

Иймд Ч.Д*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 21 786 025 төгрөгийг гаргуулж К******* ХК-д олгож өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч*******ын Д******* нь К*******ны шүүхэд гаргасан 21 786 025 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаварыг бүрэн ойлгосон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2024.06.11-ний өдрийн Цахим цалингийн зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч Ч.Д*******д холбогдуулан, нийт 21 786 025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Д******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 21 786 025 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 881 төгрөгийн 133 440.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 133 440.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133 440.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Д*******д холбогдох, нийт 21 786 025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.Д******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 21 786 025 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 881 төгрөгийн 133 440.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 133 440.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133 440.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА