| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01094/И |
| Дугаар | 191/ШШ2025/03461 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03461
| 2025 04 24 | 191/ШШ2025/03461 |
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт оршин суух, М овогт Ч-ын Э******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Э,
Гэрч Ц.Ү*******, Ж.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Э*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1982 онд Төв аймгийн Архустай сум дахь ТМДС-ийг тракторын жолооч мэргэжлээр төгссөн. Ингээд Булган Рашаант сумын Сансар Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор томилогдож 1982.06.19-нөөс эхлэн ажилласан юм. 1999.12.31-нийг хүртэл энэ байгууллагадаа тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд тракторын жолооч, комбайны жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. 2000 оноос би өвчний улмаас ажлаасаа гарсан. Өвчний групп тогтоолгосон. Тэгээд өөр ямар нэгэн байдлаар ажил хийгээгүй юм.
Намайг тасралтгүй тракторч комбайнчнаар ажиллаж байсан гэдгийг анх ажил томилсон тушаал, 1992 онд байгууллагын нэр өөрчлөгдөж Ургац компани болсон, тэгэхэд үргэлжлүүлэн ажилласан, энэ тухай тушаалууд архиваас шүүлгээд гарч ирсэн юм. Энэ баримтууд нотолно. Мөн Булган аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа өгсөн. Миний Үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах болон ажилд хууварилсан томилолт зэргийг баримтууд бас байгаа. Надад хөдөлмөрийн дэвтэр анх ажилд ороход олгосон, уг дэвтэр дээр бүрэн бичилт хийж байсан боловч би хаана хаяснаа мэдэхгүй устаж үрэгдсэн юм. Иймээс би хөдөлмөрийн дэвтэргүй болоод байгаа юм. Миний улсад ажилласан хугацаа тодорхойгүй болоод байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол 1892.06.19-нөөс 1995.01.01-нийг хүртэл хугацаанд улсад тасралтгүй ажилласныг тогтолгох юм
Мөн намайг сайн мэдэх, надтай хамт тракторын жолооч хийж байсан Ж.Д*******, Ц.Ү******* нар намайг гэрчилж байгаа. Уг надад шагнуулсан баримт бичиг их олон байсан, миний бие Сансар Тэжээлйин аж ахуйн анхны шанг татсан ажилчдын нэг бгөөд энэ талаар тухайн үед баримтат кино ч хийж байсан, гэвч одоо надад ийм баримтууд олдохгүй байна.
Иймд миний 1982.06.19-нөөс 1995.01.01-нийг хүртэл хугацаанд Булган Рашаант сумын Сансар Тэжээлийн аж ахуйд трактор, комбайнчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/13538 дугаар захирамжийн дагуу Булган аймгийн Архивын тасгийн 2025.04.08-ны өдрийн 23 дугаар албан бичгээр ирүүлсэн 2025.04.07-ны өдрийн Архивын лавлагаа олгох тухай лавлагаа, Булган аймгийн Рашаант сумын Ургац ХК-ийн 1992.07.20-ны өдрийн 16 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Рашаант сумын Сансар тэжээлийн аж ахуйн даргын 1992.01.02-ны өдрийн 01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын 4 дүгээр хавсралт, Булган аймгийн Рашаант сумын Сансар тэжээлийн аж ахуйн даргын 1982.07.01-ний өдрийн 05 дугаар Ажилт томилох тухай тушаал, тус тушаалын хавсралт, Үндэсний төв архивын 2025.04.01-ний өдрийн 02/345 дугаар тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025.04.03-ны өдрийн 03/772 дугаар албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2025.03.31-ний өдрийн 01/226 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.04.03-ны өдрийн 9/4583 тоот албан бичгээр ирүүлсэн Ч.Э*******н хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд болох 230 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет, 59 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А маягт, 7 дугаартай Хаягийн хуудас, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт, гэрч Ц.Ү*******, Ж.Д******* нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1982.06.19-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Ч.Э******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Ч.Э******* нь 1982.06.19-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Сансар Тэжээлийн аж ахуй, Булган аймгийн Рашаант сумын Ургац ХК-д тракторчин, комбайнчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025.04.07-ны өдрийн Архивын лавлагаа, Булган аймгийн Рашаант сумын Ургац ХК-ийн 1992.07.20-ны өдрийн 16 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Рашаант сумын Сансар тэжээлийн аж ахуйн даргын 1992.01.02-ны өдрийн 01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын 4 дүгээр хавсралт, Булган аймгийн Рашаант сумын Сансар Тэжээлийн аж ахуйн даргын 1982.07.01-ний өдрийн 05 дугаар Ажилт томилох тухай тушаал, тус тушаалын хавсралтад Ч.Э*******гийн нэр бүртгэгдсэж бичигдсэн байдал, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 560024 дугаартай Бат илэрхийлэх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025.04.03-ны өдрийн 9/4583 тоот албан бичгээр ирүүлсэн Ч.Э*******гийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд болох 230 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет, 59 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А маягт, 7 дугаартай Хаягийн хуудас, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт, гэрч Ц.Ү*******, Ж.Д******* нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3.Иймд Ч.Э*******г 1982.06.19-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Сансар Тэжээлийн аж ахуй, Булган аймгийн Рашаант сумын Ургац ХК-д трактор, комбайнчнаар ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан М овогт Ч-ын Э /РД:/-г 1982.06.19-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Сансар Тэжээлийн аж ахуй, Булган аймгийн Рашаант сумын Ургац ХК-д трактор, комбайнчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсныг буюу улсад 12 жил 06 сар 12 хоног ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА