2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03173

 

  

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16

191/ШШ2025/03173

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух Х овогт Э-ийн Ц******* /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , , , хаягт байрлах Ж ХХК /РД:/-т холбогдох,

 

48 883 789.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Ц-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч Ж ХХК-тай 2022.07. 01-ний өдөр FRE2022/023 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2022.07.07-ны өдөр орон сууцны нийт төлбөр болох 42 300 700 төгрөгийг Ж ХХК-д төлсөн юм.

Гэрээний 1.2-т ...Гүйцэтгэгч нь уг орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов. гэсэн ч дээрх хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй, ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй, цаашид үр дүн гарахгүй нь илэрхий болсон тул нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч Ж ХХК-тай байгуулсан 2022.07.01-ний өдрийн FRE2022/023 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нээс татгалзаж байна.

Иргэний хуулийн 9 зүгээр зүйлийн 9.1.-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4.-т учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна.

Гэрээний 1.2-т заасны дагуу 2023.09.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Э.Ц******* нь дээрх мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулан олж болох байсан орлого буюу хохирол нийт 6 583 089.9 төгрөг /нийт хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү 2023 он 11,35 хувь, 2024 он 11,80 хувь/ болж байна.

Иймд хариуцагч Ж ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 42 300 700 төгрөг, олох ёстой байсан орлого 6 583 089.9 төгрөг, нийт 48 883 789.9 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Ц-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би Ж ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хурлын бусаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний бие Д.Э нь Э.Ц-ий нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2025.04.09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

Энэхүү гэрээг нэг талаас Ж ХХК /РД:/ (цаашид төлбөр төлөгч гэх), түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Г нөгөө талаас Э.Ц******* /РД:/ (цаашид төлбөр авагч гэх), түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав. Үүнд:

1.Төлбөр авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 48 883 789.9 төгрөгийн зарим хэсэг болох 2 194 363.9 төгрөгийн шаардлагаас татгалзаж, төлбөр төлөгчөөс 46 689 426 төгрөгийг гаргуулан авна.

2.Төлбөр төлөгч нь төлбөр авагчид 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 46 689 426 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээнэ.

3.Энэхүү гэрээг 3 хувь үйлдэв. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын хооронд 2022.07.01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ баримтыг гаргаж, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан, нийт 48 883 789.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 194 363.9 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 689 426 төгрөгийг хариуцагч Ж ХХК нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 46 689 426 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 370 төгрөгийн 201 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 201 185 төгрөгийг, хариуцагч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 201 185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ц-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.Ц*******ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК-д холбогдох, нийт 48 883 789.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Э.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 194 363.9 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 689 426 төгрөгийг хариуцагч Ж ХХК нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 46 689 426 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 370 төгрөгийн 201 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 201 185 төгрөгийг, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 201 185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ц-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА