Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2026/0114

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г******* компани /Британи Виржини арлуудын хуулийн этгээд, компанийн дугаар:/

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Ши Я / /,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: иргэн А.А /РД:/,

Маргааны төрөл: хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Алтантуул  хөтлөв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ц************** ******* ХХК 2015 онд үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр,  2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бүртгүүлсэн байна.

2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч С.Оийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ц************** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгосон.  

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц************** ******* ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Их Британи Виржини арлуудын хуулийн этгээд Г******* компанийн гүйцэтгэх захирал O болон Ц************** ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч С.Оийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тоот дүгнэлтийг бүхэлд нь эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргад хандан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болно. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр “гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү" гэх агуулга бүхий хариу ирсэн тул ийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч С.О 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ц************** ******* ГХОХХК-ийн дараах улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

1/ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл;

2/ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл;

3/ 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл;

4/ 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хаягийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл.

Хяналтын улсын байцаагч С.Оийн гаргасан дээрх дүгнэлт, шийдвэрийн үр дүнд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй Ц************** ******* ГХОХХК болон түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч, гадаадын хөрөнгө оруулагч Г******* компани дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Г******* компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн тухайд:

Ц************** ******* ГХОХХК-ийн Хаан банк дахь 5 тоот дансанд Г******* компанийн хувьцаа эзэмшигч Ноён Ч (буюу одоогийн Ц************** ******* ГХО ХХК-ийн эцсийн өмчлөгч) 100,000 ам.долларыг Г******* компанийн нэрийн өмнөөс шилжүүлсэн. Ноён Ч нь Г******* компанийн 49 хувийн хувьцааг эзэмшиж буйг хяналтын улсын байцаагч С.О дүгнэлтдээ хэд хэдэн удаа дурдсан байна.

Дээрх шилжүүлгийн зорилго нь 1) Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчийн оруулбал зохих 100,000 ам.долларын хөрөнгө оруулалтын шаардлагыг хангах бөгөөд 2) хөрөнгө оруулалтыг улсын бүртгэл бүртгэсний дараа түүнийг хайгуулын ажилд зарцуулах байсан юм. Иймд шилжүүлгийн гүйлгээний утга дээр “хөрөнгө оруулалт, хайгуул” гэж дээрх 2 зорилгыг товчилж бичсэн.

Гэвч улсын байцаагч хэргийн баримт, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж үзэлгүй маргаан бүхий дүгнэлтийн 2.1-д "Ц************** ******* ХХК-ийн Хаан банк дахь 5 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г******* компанийн данснаас бус Ч нэртэй хөрөнгө оруулалт хайгуул гэсэн өөр утгаар шилжүүлсэн гүйлгээний баримтыг ашиглаж хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэн ГХО-тай компани болгон бүртгүүлсэн байна" гэж дүгнэжээ. Хяналтын улсын байцаагч нь дээрх нөхцөл байдлыг дүгнэхдээ эрх ашиг нь зөрчигдөж буй Г******* компаниас тодруулалгүйгээр гомдол гаргагч А.Аийн тайлбарт хөтлөгдөж, хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн нотлох баримтыг бодит нөхцөл байдлаас зөрүүтэй буруу байдлаар тайлбарлан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан А.А нь өөрийн эзэмшлийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 ширхэг хувьцааг Их Британий Виржины арлуудын хуулийн этгээд болох Г******* компанид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Эрх шилжүүлэх” болон “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлж өгсөн бөгөөд Г******* компани Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн өмчлөгч болсон байдаг.

Иймд гэрээний дагуу өмчлөгч эзэмшигч өөрчлөгдөж байгаа бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүднээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу Г******* компанийн нэрийн өмнөөс тус компанийн эцсийн өмчлөгч Ч нь өөрийн эзэмшлийн данснаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ц************** ******* ХХК-ийн Хаан банк дахь 5 тоот дансанд “хөрөнгө оруулалт, хайгуул” гэх гүйлгээний утгаар тухайн мөнгөн хөрөнгө болох 100,000 ам.долларыг шилжүүлсэн ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц************** ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Эрх шилжүүлэх гэрээ” болон “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний нөхцөлийн дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 246,061 ширхэг энгийн хувьцаатай болж тус хувьцааг 100 хувь Г******* компани эзэмшиж эхэлсэн байдаг. Иймд улсын байцаагчийн "... Ч нэртэй хөрөнгө оруулалт хайгуул гэсэн өөр утгаар шилжүүлсэн гүйлгээний баримтыг ашиглаж хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэн ГХО-тай компани болгон бүртгүүлсэн байна..." гэх дээрх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд компанийн хувийн хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв талаас нь харж дүгнэлт өгч чадаагүй байна.

Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг...", 3.1.2-т "... "Хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг", 3.1.3-т "..."гадаадын хөрөнгө  оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг...", 3.1.5-д "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг" хэлнэ хэмээн тус тус тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйл 17.2.4-т заасан хуулийн зохицуулалт нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдаад буй шиг Г******* компаниас шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй (дүгнэлтийн 6-р хэсэг) гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин дээрх хуульд заасны дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлснээр, тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээ улсын бүртгэлд нотлох, бүртгүүлэх үүргийг хөрөнгө оруулагч хүлээх тухай зохицуулалт юм.

Мөн Улсын байцаагчийн дүгнэлтийн 2.2-т “ ...итгэмжлэлийн монгол орчуулгад “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” гэдгийг “Хувьцаа худалдах, худалдан авах, шинээр гаргасан хувьцааг худалдан авах гэрээ” гэж санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн, энэхүү санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У шинээр гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Ц************** ******* ХХК-тай байгуулжээ ... " гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г******* компаниас И.Ут олгосон Apostille-ээр баталгаажсан итгэмжлэлд Г******* компанийг төлөөлж 1) Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах 2) шинэчилсэн дүрмийг батлах, 3) бусад шаардлагатай бүхий л шийдвэр гаргах эрхийг олгосон. Энэхүү эрхийн дагуу И.У нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон мөн өдрийн “Шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Монгол улсын Иргэний хуульд зааснаар итгэмжлэлийн агуулга болон төлөөлөгчийн гүйцэтгэсэн үйлдлийг итгэмжлэл олгосон тал тайлбарлаж, хүлээн зөвшөөрөх эсэхийг шийддэг. И.Уын гүйцэтгэсэн дээрх үйлдэл (буюу Шинээр гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан) нь итгэмжлэлд заасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах бүрэн эрхийн хүрээнд байх ба итгэмжлэл олгосон Г******* компанийн хүсэл зоригт нийцсэн, түүний хийсэн үйлдлийг Г******* компани хүлээн зөвшөөрч байгаа ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй болно.

Гэтэл хяналтын улсын байцаагч нь итгэмжлэл олгосон талын хүсэл зоригийг харгалзахгүйгээр, хүсэл зоригийг огт тодруулахгүйгээр, оролцоог нь хангаж сонсох ажиллагаа хийлгүйгээр “санаатай төөрөгдүүлсэн” мэтээр дүгнэж, И.Уын үйлдлийг хууль бус гэж үзсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийн харилцаа, итгэмжлэл олгогч талын хүсэл зоригийн илэрхийллийг зөрчсөн бүдүүлэг үйлдэл болсон байна.

Дүгнэлтийн 2.3-т “... 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Г******* компанийн захирал ба хувьцаа эзэмшигч Ооос И.Ут олгосон итгэмжлэлд Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдоогүй байна. 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Гифтед платинум компани бүртгэгдээгүй байна..." гэж дүгнэсэн нь мөн хууль бус гэж үзнэ.

Г******* компанийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлийн 4 болон 3 дахь мөрд Ц************** ******* ХХК-ийн шинэчилсэн дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргах хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг И.Ут олгосон. И.У нь эдгээр бүрэн эрхийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шинэчилсэн дүрмийг баталсан болно. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ." гэж заасны дагуу И.У нь Г******* компанийн өмнөөс Ц************** ******* ХХК-ийн шинэчилсэн дүрмийг баталсан юм.

Гэтэл хяналтын улсын байцаагч нь Г******* компани итгэмжлэлээр И.Ут хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх хэрэгжүүлэх эрх олгоогүй гэж дээрх дүгнэлтийг хийсэн нь Компанийн тухай хуулийн 59.2 болон итгэмжлэлийн агуулгыг буруу тайлбарлаж дүгнэжээ.

Түүнчлэн, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Г******* компани бүртгэгдээгүй байсан тул Г******* компани нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шинэчилсэн найруулсан дүрмийг батлах эрхгүй гэж хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна. Мөн улсын бүртгэлд авагдсан бусад нотлох баримтуудыг дутуу үнэлсэн байна.

Тухайлбал:

- Г******* компани болон А.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр Ц************** ******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч А.А нь компанид эзэмшиж буй 100 хувийн хувьцааг Г******* компанид худалдсан ба 100 хувийн хувьцаанд хамаарах эрх үүрэг, хариуцлагыг Г******* компанид шилжүүлсэн.

- Мөн дээрх гэрээний дагуу А.А нь Ц************** ******* ХХК-тай холбоотой баримт бичиг (үүнд, хувьцааг шилжүүлэхийг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа нэмж гаргах тухай болон Г******* компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн шийдвэр, хувьцаа шилжсэнийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримтууд болох компанийн гэрчилгээ, хуучин дүрэм, шинэчилсэн санхүүгийн тайлан, тамга тэмдэг зэрэг баримтуудыг)-ийг И.Ут хүлээлгэж өгсөн болно.

- А.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Г******* компанийг Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн.

Дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 113.1-д зааснаар компанийн хувьцааны өмчлөх эрх А.Ааас Г******* компанид шилжсэнийг нотлох бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч нь Г******* компани болсныг батална.

Г******* компани нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй үйл явдал нь Г******* компани 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хувьцааны өмчлөх эрхийг баталгаажуулдаг байгууллага биш. Харин хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсныг бүртгэдэг байгууллага билээ.

А.А нь хувьцаагаа 100 хувь Г******* компанид шилжүүлсэн тул А.Атай хамтарсан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарах шаардлагагүй. Харин Г******* компани цорын ганц хувьцаа эзэмшигч болсны хувиар дангаараа хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, шинэчилсэн дүрэм батлах бүрэн эрхтэй юм.

Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаар дүрэмд заавал тусгах шаардлагатай мэдээллийн жагсаалтад компанийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл байдаггүй тул хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан дүрмийн шинэчилсэн найруулгыг "улсын бүртгэлд бүртгээгүй байхад Г******* компани шийдвэр гаргах эрхгүй” гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн 2.4-т: “2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компани 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 246,051 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргасан бөгөөд тус шийдвэрийг 100 хувийн хувьцаа эзэмшигч А.А гаргасан байна" гэх огт үндэслэлгүй бодит нөхцөл байдалд нийцээгүй хууль бус дүгнэлтийг хийсэн нь хариуцагч өөрийн ажлаа хийж гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

А.А 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц************** ******* ХХК-ийн 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 246,051 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргасан зүйл огт байхгүй болно. Учир нь А.А тус шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан бөгөөд тус өдөр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээг И.Утай байгуулсан ба тус гэрээг байгуулсан эсэх талаар А.А аливаа гомдол гаргаагүй мөн дээр дурдсанчлан А.А Ц************** ******* ХХК-ийн бүх бичиг баримт тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн байсан.

Гэтэл хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг “2017 оны 12 дугаар сарын 13-ны" гэж огнооны сарыг зориуд зөрүүлж дүгнэсэн байна. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компани 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 246,051 ширхэг энгийн хувьцаа шинээр нэмж гаргасан ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинэ хувьцаа эзэмшигч болох Г******* компанийн шийдвэрээр дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан болно. Иймд дүгнэлтийн 2.4 дэх хэсэг үндэслэлгүй байна.

Мөн улсын байцаагчийн дүгнэлтийн 2.7-д "2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т "Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотлох банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосныг гэрчлэх баримт бичиг" гэж, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.3.1-д "улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна", 2.3.4-д "улсын бүртгэгч өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцэж байвал улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна" гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн дүгнэж Ц************** ******* ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Ц************** ******* ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймээс Г******* компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэл 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.3.1 болон 2.3.4-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, А.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу өөрт байсан бүхий л хувьцаа, эрх үүргээ Г******* компанид шилжүүлсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдсөн этгээд биш бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаадын хөрөнгө оруулагч болох Г******* компанийн оруулсан 100,000 ам.долларын хөрөнгө оруулалтын бүртгэлийн асуудлаар гомдол гаргах эрхгүй юм.

Мөн А.А нь тухайн үед хувьцаа шилжүүлэх, улсын бүртгэл хийлгэх зэрэг ажиллагаануудад хамтран ажиллаж бүх нөхцөл байдлыг мэдэж байсан атал 2018 онд улсын бүртгэлд хийгдсэн өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацаа хэтэрч 5 жил орчим өнгөрсөн, Ц************** ******* ХХК-д хөрөнгө оруулагчид энэ хугацаанд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн эдийн засгийн үр дагавар үүссэн байхад А.Аийг буцаан Ц************** ******* ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгэх замаар Хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрийг үрэн таран хийж, эрх ашгийг ноцтой зөрчиж, "боловсон дээрэм"-ийн шинжтэй үйл ажиллагаа болж байгааг анхаарч, таслан зогсоож өгнө үү.

А.Аийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн тухайд:

2018 оны 08 дугаар сарын 04-нөөс 09-ний хооронд Г компанийн ТУЗ-ийн гишүүд болох ноён О болон ноён Ч нар нь Улаанбаатар хотод байсан ба энэ хугацаанд А.Атай уулзаж түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх болсныг, мөн Ц******* Могул Майнинг ХХК-ийн мөнгө, хөрөнгийг гүйцэтгэх захирал А.А зүй зохисгүй зарцуулсан асуудлуудыг түүнтэй ярилцсан ба Г компанийн ТУЗ-ийн хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр утсаар буюу телеконференци хийх замаар зохион байгуулахыг түүнд мэдэгдсэн болно. Г компанийн ТУЗ-ийн хурал зохион байгуулах журам нь Британийн Виржиний Арлуудын хуулиар зохицуулагддаг бөгөөд хурлыг зохих журмын дагуу зохион байгуулсан ч А.А нь хуралд оролцоогүй. А.А нь Г компанийн ТУЗ-ийн хуралд оролцсон ч түүнийг Ц******* Могул Майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх асуудалд сонирхлын зөрчилтэй тул санал өгөх эрхгүй юм.

1/ Г компанийн захирал нь ноён О бөгөөд Г компанийн ТУЗ-ийн шийдвэрт гарын үсэг зурдаг тул ТУЗ-ийн шийдвэрийн орчуулгыг Улсын бүртгэлийн байгууллагыг төөрөгдүүлэх зорилгоор хийсэн гэж үзэх боломжгүй юм. Гэтэл дүгнэлтийн 3.1-д "Тус хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг Г******* компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлыг үндэслэн О гаргасан байх бөгөөд монгол хэл дээрх орчуулгад ТУЗ-ын дарга гэж буруу орчуулж, эрх бүхий этгээд шийдвэр гаргасан мэтээр зориуд улсын бүртгэлийн байгууллагыг төөрөгдүүлсэн бөгөөд компанийн тамга, тэмдэг дарагдаагүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2/ Британийн Виржиний Арлуудын хуулиар компани нь тамгатай, хэрэгтэй гэж үзвэл тамга хэрэглэж болох бөгөөд заавал тамга хэрэглэхийг шаардахгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ТУЗ-ийн тогтоол дээр тамга хэрэглээгүй болно.

Жич: Британы Виржины Арлуудын компани нь тамга хэрэглэсэн ч болно, хэрэглэхгүй байсан ч болдог. Тиймээс ч тухайн тамга дээр Монголын хуулийн этгээдтэй адилхан тамганы дугаар, хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар зэрэг мэдээлэл байдаггүй.

3/ Г компанийн ТУЗ-ийн шийдвэрийн хууль зүйн хүчин төгөлдөр эсэх асуудал нь Британы Виржины Арлуудын төрийн эрх бүхий байгууллагын харьяаллын асуудал бөгөөд Хяналтын улсын байцаагч С.О Британы Виржины Арлуудын хуулийн дагуу гарсан ТУЗ-ийн шийдвэрийг хүчинтэй эсэхийг шийдэх, дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй билээ.

4/ Түүнчлэн, хэрэв А.А нь түүнийг гүйцэтгэх удирдлагаас нь чөлөөлсөн асуудлаар гомдолтой байгаа бол 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор тус тус гомдол гаргах ёстой байсан ч тус хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлэн 5 жилийн дараа гомдол гаргасан байдаг. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад хяналтын улсын байцаагч С.О нь гомдлыг хүлээн авч, хэт нэг талыг баримтлан хянан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ба тухайн асуудалд А.Ат хууль бусаар үйлчилсэн гэж үзэхээр байна.

5/ Мөн хариуцагч С.О гадаад хэл дээрх баримтыг монгол хэл рүү орчуулахдаа ТУЗ-ын дарга гэж буруу орчуулж хуурамч бичиг баримт үйлдсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар баримтад үндэслэн нэхэмжлэгчийг буруу орчуулсан гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.

Дүгнэлтийн 3.4-т 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн улсын бүртгэл 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т "өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн нь мөн үндэслэлгүй юм. Учир нь Г******* компаниас И.Ут олгосон итгэмжлэл түүний орчуулга, Оыг ТУЗ дарга гэж худлаа орчуулсан буюу хуурамч бичиг баримт үйлдсэн гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоол байхгүй болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс аливаа хэлбэрээр улсын бүртгэлийн байгууллагад хуурамч бичиг баримт гарган өгч байсан удаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Л.Эыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн тухайд:

1/ 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Ц******* Могул Майнинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр гүйцэтгэх захирал асан Л.Эыг чөлөөлж Ши Я томилсон. Тус хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг Ц******* Могул Майнинг ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болох Г компанийн ТУЗ-ийн хурал гаргасан. Хуралд О болон Ч нар оролцсон бөгөөд А.А хуралд оролцоогүй. ТУЗ-ийн шийдвэрт ТУЗ-ийн дарга О гарын үсэг зурсан ба тамга дарсан. Жич: Британы Виржины Арлуудын компани нь тамга хэрэглэсэн ч болно, хэрэглэхгүй байсан ч болдог. Тиймээс ч тухайн тамга дээр Монголын хуулийн этгээдтэй адилхан тамганы дугаар, хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар зэрэг мэдээлэл байдаггүй.

2/ А.А нь түүнийг Ц******* Могул Майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн цагаас хойш Г компанийн ТУЗ-ийн оролцож байгаагүй. Учир нь А.А Ц******* Могул Майнинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн мөнгөн хөрөнгийг хувьдаа хэрэглэсэн, зүй зохисгүй үрэн таран хийсэн бөгөөд компанийг хохиролд оруулах хэд хэдэн удаагийн ноцтой үйлдлүүд гаргасан юм.

3/ А.А нь Г компанийн ТУЗ-ийн хуралд оролцдог эсэх нь Монгол Улсын хуулиар зохицуулагдахгүй Британи Виржины Арлуудын хуулиар зохицуулагдах бөгөөд хэрэв Г компанийн ТУЗ-ийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр эсэх асуудлыг Британи Виржины Арлуудын төрийн эрх бүхий байгууллага шинжлэн судалж, харьяалан шийдвэрлэнэ.

4/ Л.Эыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн асуудал нь А.Аийн эрх ашгийг зөрчөөгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг нь хөндөгдсөн этгээд биш ба хяналтын улсын байцагч ийнхүү эрх ашиг нь зөрчигдөөгүй этгээдийн гомдлыг, Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацааг 5 жилээр хэтрүүлсэн байхад хүлээн авч гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэж байгаа нь хяналтын улсын байцаагч С.О үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.

Түүнчлэн хариуцагч хяналтын улсын байцаагч С. О нь хуульд заасан дараах ажиллагааг огт хийгээгүй болно. Үүнд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй мэдэгдэх, оролцогчийг сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулалгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Тодруулбал, иргэн А.А нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байдаг. Гэвч хяналтын улсын байцаагчийн зүгээс А.А болон Л.Э, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Э.Э нараас тайлбар мэдүүлэг авсан хэдий ч бодитоор эрх ашиг нь хөндөгдөж буй Ц************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Я болон тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г компанийн эрх бүхий этгээдээс огт тайлбар мэдүүлэг аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй байдаг. Хяналтын улсын байцаагч нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр И.Утай уулзаж тайлбар мэдүүлэг авсан гэх боловч тухайн үеийн байдлаар И.У нь Ц************** ******* ХХК болон Г компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш болохыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Г компанийг сонсох ажиллагаанд И.Уыг төлөөлүүлж сонсох ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хяналтын улсын байцаагч Ц************** ******* компанийн хувийн хэрэгт авагдсан ТУЗ-ын шийдвэр, Г компаниас олгосон итгэмжлэл буруу орчуулсан хэмээн дүгнэсэн байдаг, (дүгнэлтийн 2.2, 3.1, 4.1), мөн 3.2-т 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Г компанийн бүртгэгдсэн төлөөлөгч В-ээс гаргасан Г /эх хувь дээрээ Г гэж байсныг Г гэж буруу орчуулсан/ гэж тус тус дүгнэсэн гэвч дээр дурдсанчлан энэхүү дүгнэлтийг нотлох баримтыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах" гэж заасны дагуу шинжээч оролцуулж дүгнэлт гаргуулаагүй атал өөрийн үзэмжээр буруу орчуулсан гэж дүгнэж буй нь илт үндэслэлгүй, хуулийг ноцтой зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Улсын байцаагчийн дүгнэлт нь дараах үр дагаврыг үүсгэж байна.

Г компани нь А.Атай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Эрх шилжүүлэх” болон “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулснаас хойш 1,000,000 гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч тухайн хөрөнгө оруулалт, цаг, хүч хөдөлмөрийг үрэн таран хийж А.Аийн эзэмшилд хууль бусаар шилжүүлсэн, бүртгэл хүчин төгөлдөр байх 6 жилийн хугацаанд Гифтед Платинум компани болон тус компаниас томилсон гүйцэтгэх захирал нарын гаргасан шийдвэр, Ц************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс гуравдагч этгээд буюу аж ахуй нэгж байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээр бүгд хүчингүй болгох үр дагавар үүсэхээр байна. Гэвч Хяналтын улсын байцаагч С.О энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг хуульд заасан хугацаанд гомдол гаргах журам 5 жилээр хэтрүүлсэн байхад хүлээн авч хууль зөрчсөн дүгнэлт гарган Ц************** ******* ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд орсон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим болон бусад үндсэн зарчмууд болон холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч С.Оийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч И.Ут олгосон итгэмжлэл нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэдгийг хувьцаа худалдан авах, шинээр гаргасан хувьцааг худалдаж авах гэрээ гэж санаатай буруу орчуулсан нь үндэслэлгүй учраас хүчингүй болгоно гэж дурдсан байсан. Гэрч үүнтэй холбоотой мэдүүлэг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр удирдлага Ооос И.Ут олгосон итгэмжлэл нь апостилиар батлагдсан бөгөөд уг итгэмжлэлд хувьцаа худалдаж авах, шинэ дүрэм батлах, шаардлагатай бусад бүхий л шийдвэрийг гаргах эрхийг И.Ут олгосон. И.У өөрт олгогдсон эрхийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.А шийдвэр гаргаж нэмж гаргасан хувьцааг үндсэн хувьцаатай хамт эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн худалдан авсан. Гэтэл үүнийг санаатай буруу орчуулсан байна гэж гомдол гаргасныг улсын байцаагч хүлээж аваад, манай бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болгосон. Гэтэл бодит байдал дээр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.А нэмж хувьцаа гаргасан, худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнийг худалдаж авсан. Энэ бол Иргэний хуульд заасны дагуу, зохих журмын дагуу хийгдсэн гэрээ хэлцэл бөгөөд одоо ч хүчин төгөлдөр байгаа. Улсын бүртгэлийн байгууллага хэний эд хөрөнгө гэдгийг бүртгэдэг байгууллага болохоос биш талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх, төлөөлөх эрх байгаа эсэхийг дүгнэдэг, шалгадаг байгууллага биш. Дүгнэж, шалгадаг гэж үзвэл тухайн бүртгэл хийгдсэнээс хойш 5, 6 жил болчхоод байхад гэрээ хийсэн этгээд өөрөө гомдол гаргасныг хүлээн аваад, хүчингүй, үндэслэлгүй гэж итгэмжлэлийн хүсэл зоригийг тайлбарладаг эрх бүхий субъект биш. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд итгэмжлэлийг итгэмжлэл олгосон этгээд хожим нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх талаар заасан. Тийм учраас орчуулгыг буруу хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв орчуулгыг буруу орчуулсан гэж үзэж байгаа бол улсын байцаагч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шинжээчээр орчуулгыг зөв хийсэн эсэхийг шинжлүүлэх ёстой байсан. Өмнө нь хурал бүтэн ороод хойшлох үед улсын байцаагчаас англи хэлтэй эсэх талаар асуухад англи хэлгүй гэж байсан. Үүнээс харахад ямар үндэслэлээр орчуулга буруу болсон гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас улсын байцаагчийн дүгнэлтийн 2.2 дахь хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Дүгнэлтийн 2.3-д 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Г*******” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Ооос И.Уламбаярт олгосон итгэмжлэл нь “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх олгоогүй байна. Тийм учраас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн  “Г*******” ХХК-ийг бүртгээгүй гэж дүгнэсэн. Энэ бол логикийн хувьд зөрчилтэй дүгнэлт болсон. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хийсэн. “Г*******” ХХК нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасны дагуу шинэ дүрмийг гаргаад, холбогдох баримт бичгийг гаргаад улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Шинээр хувьцаа эзэмшигч орж ирж байгаа бол шинэ дүрэм гаргаад, шийдвэрээ гаргаад улсын бүртгэлд хүргүүлнэ. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлтээр бүртгээгүй байхад нь И.У өөрөө дүрэм гаргаад байна гэж харагдаад байна. Энэ бол “Г*******” ХХК шинээр орж ирээд дүрмээ гаргаж байгаа процесс. Дүрмийн 2.3-т дурдсан шиг агуулгаар процесс явагдаагүй. Дүгнэлтийн 2.3-т бүрэн эрх хэрэгжүүлэх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр олгогддог гэх ташуу ойлголт яваад байна. Гэтэл гэрээ байгуулж өмчлөх эрх үүсээд, холбогдох баримт бичгээ бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлээд, улмаар эрх нь нээгддэг.Тийм учраас энэ дүгнэлт логикийн хувьд Компанийн тухай хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Мөн гэрээ байгуулагдсан байгаа. Тамга, тэмдэг зэрэг баримтыг А.А нь И.Ут хүлээлгэж өгсөн. Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Г*******” ХХК нь “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, бүртгүүлэх ёстой болсон нөхцөл байдал байгаа. Тийм учраас бид гэрээний дагуу тамга, тэмдгийг хүлээж аваад, дүрмийг шинэчилж тамга дараад улсын бүртгэлд бүртгүүлдэг. Үүний дараа Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэх эрхийг олгож байгаа. Тийм учраас дүгнэлтийн 2.3-г үндэслэлгүй гэж үзэж байгаа.

А.Аийг гүйцэтгэх захирал байх үед хөрөнгө оруулагч нар нийтдээ 1.3 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн дансны хуулга болон холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Аудитын байгууллагаас “Ц******* Могул Майнинг” ХХК руу хөрөнгө оруулагч “Г*******” ХХК-ийн хувьцаа хувьцаа эзэмшигч нар 100, 100 мянган доллароор хөрөнгө оруулалт хийж байна. Энэ мөнгийг А.А нь нэр болон регистрийн дугаарыг бичээд шууд зарлага болгоод авчихдаг. Санхүүгийн анхан шатны ямар ч баримт үлддэггүй. Өөрөөр хэлбэл, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүйгээр сая гаруй долларыг нэр болон регистрийн дугаарыг бичээд зарлага болгоод авчихдаг. Хөрөнгө оруулагч нарын зүгээс энэ үйлдэл хууль бус байна гэж үзэж А.Аийг гүйцэтгэх удирдлагаас чөлөөлсөн. Ингэхдээ А.А нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээд учраас захирлуудын хуралд оруулаагүй. Гэтэл А.А нь 2018 онд чөлөөлөгдөөд 5 жилийн дараа буюу 2023 онд гомдол гаргасан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хууль бусаар чөлөөлсөн гэж үзэж байгаа бол 30 хоногийн дотор гомдол гаргахаар заасан. А.А нь чөлөөлөгдсөний дараа бүх бичиг баримтаа н.Эд гаргаж өгсөн боловч 5 жилийн дараа гомдол гаргасан, уг гомдлыг хүлээн аваад бүртгэлийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэгч Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан байна. Гэтэл тамга, тэмдэг дарагдаагүй байна гэж үзэж хүчингүй болгосон санагдаж байна. Бид хуралдаан бүр дээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд зарим тохиолдолд хэрэглэдэггүй, зарим тохиолдолд хэрэглэдэг. Гэхдээ хурал болсон бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэр хууль ёсны байна. Тийм учраас А.Аийн гомдол үндэслэлгүй байна.

Хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргахдаа буруу орчуулсан гэж тайлбарлаж байх боловч юунд үндэслэсэн гэдгээ тодорхойлоогүй байх бөгөөд зөвхөн өөрийнхөөрөө субьектив дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа.

А.А 5 жилийн дараа гомдол гаргасныг улсын бүртгэлийн байцаагч хүлээж аваад дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийхгүйгээр, холбогдох этгээдүүдэд мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргасан нь процессын зөрчил болно. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдсэнээс хойш, зөрчил гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой байдаг. А.Аийн гаргасан гомдлуудад тухайн этгээд өөрөө мэдэж байсан, өөрөө оролцож байсан нөхцөл байдал байгаа. Гэтэл гэнэт ой санамж нь сэргэсэн мэтээр 5 жилийн дараа гомдол гаргаад, хяналтын улсын байцаагч хүлээж аваад хэрэг үүсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал болж байна. Хэрэв энэ мэтээр дур зоргоороо, субьектив байдлаар дүгнэлт хийгээд явдаг бол хуулийн зарчим байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагч гомдол гаргагч талд илтэд үйлчилсэн нөхцөл байдал харагдаж байна.

Бид хувийн хэрэгт үзлэг хийсэн. Тэгэхэд хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт хувьцаа гаргах шийдвэрийн 10 сарын цифрийг 12 сар болгон засварласан байсан. Хувийн хэрэгт байгаа шийдвэрийн огноонд засвар орсон гэдэг нь илт, шууд харагдана. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, нэмж гаргасан хувьцааг худалдаж авах гэсэн 2 гэрээ хэрэгт авагдсан байгаа. Тухайн гэрээнд А.А гарын үсгээ зураад, талууд Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн. Гэтэл хувьцааг худалдах, худалдан авах гэрээ хийчхээд 2 сарын дараа буюу 2017 оны 12 сарын 13-нд нэмж хувьцаа гаргах ёстой юм байна гэх шийдвэр гаргаад улсын бүртгэлд өгөх боломж байхгүй. Эх хувь баримт хэрэгт байгаа. Дээрх баримтад засвар орсон байдалтай байгаа бөгөөд улсын байцаагч үүнийг өлгөж аваад 12 дугаар сард нэмж хувьцаа гаргасан, 10 сард худалдсан нь хууль бус гэсэн дүгнэлт хийсэн.

Дараагийн асуудал бол, бид хувийн хэрэгт үзлэг хийсэн. Санхүүгийн тайлан байхад өмчийн бүртгэлд өөрчлөлт хийсэн байна гэж дүгнэлтэд дурдаад, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн гэх дүгнэлтийг дүгнэлтийн 7 дахь хэсэгт гаргасан. Шүүхийн журмаар 2 удаа хувийн хэргийг татуулсан бөгөөд ингэж татуулахад 107-123 дугаар тал дахь санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй. Энэ нь нотлох баримт шинжлэн судлах шатанд тодорхой болно. Өөрөөр хэлбэл, санхүүгийн анхан шатны баримт байдаггүй. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгсөн. Мөн бид өөрсдөө хувийн хэргээ татаж авахад санхүүгийн анхан шатны баримтууд байсан. Мөн Арбитрын журмаар нотлох баримт татаж авахад санхүүгийн анхан шатны баримт хувийн хэрэгт байсан. Эндээс дугаар дүгнэлтээ хүчинтэй үлдээхийн тулд биднийг хууль бус үйлдэл хийсэн мэтээр харагдуулахын тулд 2 удаагийн хувийн хэрэг татахад санхүүгийн тайлан анхан шатны баримтыг хувийн хэргээс ирүүлээгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Учир нь улсын байцаагч дүгнэлтдээ санхүүгийн анхан шатны баримт байхгүй гэж дүгнэсэн, энэ үйлдлээрээ гомдол гаргагчид давуу байдал бий болгож, хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр гаргасан дүгнэлт мэт дээрх үйл баримтуудаар харагддаг.

дугаартай дүгнэлт нь анхнаасаа хуульд нийцэх, хуульд үндэслэх, баримтаа зөв үнэлж дүгнэх зэрэг зарчмуудад нийцээгүй дүгнэлт болсон. Тийм учраас дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар гаргая. Хариуцагчийн хариу тайлбарыг сонсоод дараах байдлаар хариу тайлбар гаргах шаардлага үүсэж байна. Хариуцагч С.О тайлбартаа “Ц******* Могул Майнинг” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай компани болгоход “Г*******” ХХК хөрөнгө оруулагч болсон байхад Ч гэх хувь хүнээс мөнгө оруулсан нь хууль зөрчсөн учраас бүртгэлийг хүчингүй болгосон гэдэг. Тухайн үеийн Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох журмуудыг шууд зөрчсөн дүгнэлт гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, С.О нь энэ компани нь зөвхөн О гэх хувьцаа эзэмшигчтэй байхад Ч мөнгө шилжүүлсэн нь хууль бус гэж тайлбарлаж байна. Учир нь С.О байцаагч нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүйн улмаас хууль бус дүгнэлт хийсэн. Тухайлбал, Ч нь тухайн үед уг компанийн хувьцаа эзэмшигч болчихсон байсан. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа бөгөөд нотлох баримт шинжлэн судлах шатад тодорхой болно. Гуравдагч этгээд А.А болон түүний төлөөлөгч нь хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг тайлбар гаргаж байна. О гэх хүн “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан хувийн хэргээс энэ зүйл харагдана. Ч гэх хүн эцсийн эзэмшигчээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь энэ компанид хамгийн их хувьцааг эзэмшдэг хүн. Үүнийг А.А нь мэдэж байгаа. Ч нь “Г*******” ХХК-д хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа хамгийн их хөрөнгө оруулсан хүн бөгөөд “Г*******” ХХК-ийн өмнөөс 100 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнийг нотолсон өөрийнх нь тодорхойлолт буюу “Г*******” ХХК-ийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн нэг зайлшгүй дурдах ёстой зүйл бол А.А нь тухайн үед Ч, О зэрэг хүмүүстэй уулзаж хөрөнгө оруулалт, хамтарч ажиллах талаар ярилцаж байсан. Үүний дагуу хөрөнгө оруулалт авч өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж байгаа. Тухайн үед компанийг гадаадын хөрөнгө оруулалт болгохын тулд 100 мянган долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд “Г*******” ХХК –ийн өмнөөс Ч хөрөнгө оруулалт, хайгуул гэх гүйлгээний утгатайгаар мөнгө оруулсныг А.А “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал байх үедээ Хаан банканд өөрийн биеэр хүсэлт гаргаад Хаан банкнаас дансны хуулгыг авч И.Ут өгсөн. Өөрөөр хэлбэл, А.А нь энэ талаар маш сайн мэдэж байсан бөгөөд өөрөө гар бие оролцсон. Гэтэл 6-7 жилийн дараа Арбитрын шүүхэд маргаан гаргах явцдаа “Г*******” ХХК болон “К” ХХК-д бүртгэлтэй байхгүй байгаагаа мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ нь хоорондоо ямар ч логик холбоо байхгүй. Анх төлбөртэй холбоотой маргаж байснаа яагаад Улсын бүртгэлд гомдол гаргаад, цаанаа ямар процесс болсныг би мэдэхгүй байгаа ч хууль бус процесс болсныг мэдэж байна. Улсын бүртгэгчийн дүгнэлт гаргуулж өөрийн компанийн хувьцааг буцаан авсан. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн сонгодог жишээ болно. Арбитрын шүүхэд компанийн хувьцааг худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж байгаа. Ийм маргаантай байхад Улсын бүртгэлийн байгууллагаас компанийн хувьцааг А.А руу 100 хувь шилжүүлж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д эрүү, иргэн, захиргааны хэргийн маргаантай тохиолдолд улсын бүртгэлийг шилжүүлж болохгүй гэж заасан. А.А 2021 онд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2022 онд нэхэмжлэл гаргасан байдаг. Маргаантай байхад улсын бүртгэлийг шилжүүлж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг үл хайхарсан явдал юм. С.О шинжилгээ хийлгэж болох уу гэж удирдлагаас асуухад төсөв, хөрөнгө мөнгө байхгүй гэсэн гэх тайлбарыг гаргаж байна. Улсын бүртгэлийн байгууллага ийм тайлбар гаргаж болохгүй байх. Арбитрын шүүх шийдээгүй байхад олон тэрбум төгрөгийн маргаантай байгаа хөрөнгийг 7-8 жилийн дараа гомдол гаргасан этгээдэд шилжүүлж шийдвэрлэж байгаа бол орчуулгын хэдэн төгрөгийг харамлаж болохгүй байх. Энд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, үр дагавартай асуудлыг шийдэж байгаа. Тийм учраас манай байгууллагад төсөв байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчим, нөхцөл байдлыг тогтоох зэрэг зарчмуудыг үл хайхарсны шинж. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шүүхээс давж, Арбитраар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа маргааныг өмнөөс нь Улсын бүртгэлийн байгууллагаар шийдэхдээ төсөв байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь байж боломгүй юм. Сонсох ажиллагаанд н.У гэх хүнийг оролцуулсан гэх бөгөөд энэ хүн нь ямар учиртай болох нь тодорхойгүй байх ба н.У өөрөө сонсох ажиллагаанд оролцоогүй И.У оролцсон гэж тайлбарладаг. И.У нь энэ компанийг төлөөлөх эрхгүй талаараа анхнаасаа хэлсэн байдаг. Хэрэв энэ компанийн эрх бүхий этгээдүүдийг сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангасан бол эдгээр нөхцөл байдлуудыг тайлбарлаад хэлээд өгөх боломж байсан. Харин та сонсох байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. А.А нь тайлбартаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 3 захиралтай байсан байхад 1 захирал нь итгэмжлэл олгож хохироосон гэж тайлбарлаж байна. Гэтэл А.А нь өөрөө тухайн гэрээ хэлцлийн нэг тал болоод 2017 оны 08, 10, 12 дугаар сард байгуулаад байгаа. Тийм учраас А.А нь И.Ут олгосон итгэмжлэлийг өөрөө харсан. И.Ут хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд өөрөө гарын үсэг зурж өгсөн. Мөн Отой, Чтай “Г*******” ХХК–ийн компанийн захирал болох гэрээ хэлцэлд өөрөө гарын үсэг зурж өгсөн нь хавтаст хэргийн нотлох баримтуудаас харагдана. А.А нь уул уурхайн чиглэлээр бизнес хийж байгаа хүн. Шүүх хуралдаан дээр би юу ч мэдэхгүй байж байхад гадаадын хүн намайг хуурсан гэх мэтээр хүний сэтгэл хөдөлгөх гэсэн үг хэллэг ашиглаад яриад байна. Гэтэл энэ хүн нь энэ төрлийн бизнесийг маш удаан хийсэн, өөрөө сайн мэдэж байгаа. Манай компанид хөрөнгө оруулалт оруулбал компанийг үнэ цэнэтэй болгоод цаашид хамтарч ажиллая. Ингэхийн тулд “Г*******” ХХК-д 100% шилжүүлье. “Г*******” ХХК-д “К” ХХК-аар дамжуулж хувьцаа эзэмшье, компанид 3 захирлын нэг болж оръё гэх гэх гэрээ хэлцэл хийсэн, бүртгэл хийлгэсэн компанийн захирал болох хүсэлт гаргасан өөрийнх нь гарын үсэгтэй баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нотлох баримт шинжлэн судлах шатад энэ бүгд гарч ирэх бөгөөд би мэдэхгүй гэж хэлж болохгүй байх. О И.Ут итгэмжлэл олгоод, та И.Утай гэрээ хэлцэл хийж байгаа талаараа 2017 онд мэдэж байсан. О И.Ут 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд түүний дараагаар А.А болон Ч нар компанийн захирал болох бичиг баримтууд дээр гарын үсэг зурсан байгаа. Бидний шүүхэд гааргаж өгсөн нотлох баримт, тайлбар дээр албан ёсоор гарын үсэг, тамгатайгаа байгаа. И.Ут олгосон итгэмжлэл дээр “Г*******” ХХК -ийн цорын ганц захирлын хувьд гэсэн байгаа. О нь И.Ут дангаараа итгэмжлэл олгосны дараагаар А.А болон Ч нарын захирал болох баримт дээр гарын үсэг зурсан. А.А болон Ч нар 08 дугаар сарын 11-ний өдөр захирал болсон гээд байгаа боловч захирал болох шийдвэрүүд дээр 08 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан байгаа. Дангаараа захирал байх үедээ И.Ут итгэмжлэл олгосон байсан гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Энэ байдлыг мэдэж тухайн үед гэрээнүүдийг хийсэн. Гэтэл 7-8 жилийн дараа гомдол гаргасан байх бөгөөд таны эрх хэзээ зөрчигдсөн гэдгийг хэзээ мэдсэн бэ гэх шүүхийн асуултад хариулахгүйгээр булзааруулаад байна. Би Арбитрын маргаан хийсэн чинь тэнд миний нэр байгаагүй. Ямар компани дээр байгаагүй вэ гэхээр “Г*******” ХХК-д байгаагүй гэж байна. Гэтэл өөрөө “К” ХХК-ийн хувьцааг эзэмшье гэх хүсэлтийг гаргасан байгаа. “К” ХХК нь “Г*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг нотолсон баримтыг танд үзүүлсэн бөгөөд та тухайн баримттай танилцсан. “Г*******” ХХК дотор “К” ХХК, О, Ч нар хувьцаа эзэмшигч бөгөөд энэ 3 хүн одоог хүртэл захирлууд байгаа. Үүнийг та маш сайн мэдэж байгаа. Тийм учраас та тухайн байгууллагууд руу хандаад мэйл бичсэн бөгөөд тухайн мэйлүүд хэрэгт нотлох баримтаар авсан байгаа. 2017 онд улсын бүртгэлд 100 мянган доллар оруулсан асуудалд 2022 онд Арбитрын шүүхэд хандахдаа “Г*******” ХХК-д миний нэр байхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь ямар ч логик учир холбоогүй. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу өөрийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор эрх бүхий этгээдэд гомдол гаргаж, тухайн этгээд шийдвэрлэж өгөөгүй бол 30 хоногийн дотор шүүхэд ханддаг. Энэ хууль тухайн үед хүчин төгөлдөр үйлчлэлтэй байсан. Гэрээ хэлцлээрээ та компанидаа хөрөнгө оруулаад, компаниа ашигтай болгоод хамтарч ажиллая гэсэн байж явцын дунд нэмэлт мөнгө нэхэж эхэлсэн. Үүнийг зөвшөөрөхгүй болохоор гэрээ хэлцлээ хүчингүй болгоё гэж Арбитрт хандсан. Арбитрын шүүхэд маргаан явж байхад та Улсын бүртгэл дээр бүртгэл хүчингүй болгуулах аргаар компанийг 100% өөртөө авах шийдвэр гаргуулсан. Арбитрын шүүхэд хандсаны дараа нотлох баримтууд гарч ирж, танилцсан гэдэг нь маш үндэслэлгүй. 2018 онд компанийн хувьцаа эзэмшигч шилжсэн гэдгийг тухайн үед мэдэж байсан гэдгээ шүүхэд өөрөө хэлсэн. Компанийн хувьцаа эзэмшигч шилжихэд И.У итгэмжлэлээр хийснийг мэдэж байсан. Үүнийг та өөрөө хүсээд, шийдвэрийг өөрөө гаргасан. “Г*******” ХХК дээр таны нэр гарч ирэх эсэх нь хамааралгүй бөгөөд “К” ХХК дээр таны нэр байгаа. Та үүнийг өөрөө харсан байх ёстой. Бүртгэлд О эцсийн өмчлөгчөөр гарч ирээд байна, би гарч ирэхгүй байна гэж тайлбарлаж байна. Гэтэл О эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн зүйл байхгүй. Улсын бүртгэлийн хувийн хэрэг хэрэгт 2 удаа авагдсан боловч сонирхолтойгоор 2 удаад 2ууланд нь санхүүгийн тайлан авагдаагүй. Гэтэл шүүхээс үзлэг хийгээд үзэхэд тайлан хувийн хэрэгт байсан. Шүүх рүү хувийн хэргийг явуулахдаа санхүүгийн тайланг хэн нэгэн авч үлдсэн гэж харж байна. Энэ бол маш ноцтой асуудал. Мөн гуравдагч этгээдээс тамга, тэмдэг солигдсон, өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байна. Таны өөрийн Вистрагаас авсан баримтууд дээр тамгагүй шийдвэр байгааг харсан байх. О болон А.Аийн гаргасан шийдвэрүүд тамгагүй байгаа. Энд Монгол Улс шиг тамга дарна гэсэн хуулийн шаардлага байхгүй. Ихэнх үед тамгагүй шийдвэр гардаг бөгөөд шаардлагатай үед дардас нэмж дардаг. Монгол Улсын хуулийн шаардлагыг барих шаардлагагүй бөгөөд тухайн улсын хуулийн шаардлагыг барина. Тийм учраас ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн итгэмжлэлийг санаатайгаар, буруу орчуулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2017 онд А.А тухайн итгэмжлэлийг Англи болон Монгол хэлтэйгээр хараад гэрээ, хэлцлийг байгуулсан. А.А тухайн үед шинээр хувьцаа гаргах гэрээг гаргаад, И.Утай өөрөө гарын үсэг зурсан. Энд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар тайлбарлахгүй байна. Эрх бүхий байгууллагад хугацаандаа гомдол гаргаагүй шалтгаан бол бодож олсон асуудал нь энэ асуудал байна. Хоорондоо ямар ч логик холбоогүй тайлбар гаргаад байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болоогүй бөгөөд баримтыг компанийн хууль нар хийж өгсөн. Энэ хүмүүс нийлээд намайг хулхидаад байна гэх тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд ийм асуудал яриад байгаа учраас бид холбогдох нотлох баримтуудыг авч ирснийг нотлох баримт шинжлэн судлах шатад судална. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд тайлбар гаргахад О нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Г*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрүүд дээр гарын үсэг зурах эрхтэй бөгөөд тухайн шийдвэр дээрээ энэ шийдвэрийг өөрчлөх хүртэл хэвээр үйлчилнэ гэж заасан байна. Тэгэхээр энэ одоо О нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэдэг нь эдгээр баримтуудаар нотлогдож байна. 2018, 2019 оны хурлын мэдэгдлийг гуравдагч этгээдэд өгсөн үү, хурлын шийдвэр гарсан уу гэдэг асуудлыг гуравдагч этгээд эргэлзэж ярьж байна. Компаниас энэ хугацаанд хурал болсон, мэдэгдлүүд гарсан, шийдвэрүүд гарсан гэдгийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байгаа. О буюу компаниас А.Ат мэдэгдлүүдийг мэдэгдсэн. Компани гуравдагч этгээдийн бүртгэлтэй Зайсангийн 10-5.12 гэдэг хаяг руу бүртгэгдсэн гэж байна. Гуравдагч этгээд 2023 онд Г.Мт олгосон итгэмжлэл хууль бус гэж маргах үед Г.Мт олгосон шийдвэр хууль ёсоор болсон гэдгийг нотлох хурал хийсэн. Үүнийг мэдэгдлийг гуравдагч этгээдийн хаягаар явуулснаа нотолсон. Өөрөөр хэлбэл, шуудангийнхаа тэр одоо баримтыг явуулсан. Шуудангийн компаниас хүлээн авагчийн алдааны улмаас хаяг нь байхгүй учраас хүлээлгэж өгч чадсангүй гэснийг мэйл хавсаргачихсан байгаа. Яг үүнтэй адилаар өмнөх хурлуудын мэдэгдэл танд очоогүй юм шиг байна. Гэхдээ энэ бол компанийн буруу биш. Гуравдагч этгээд өөрөө хаяг дээрээ байгаагүй, одоо ч байхгүй байгаа гэдгээ үгүйсгэхгүй байгаа. Гуравдагч этгээдтэй өөр олон маргаанд орсон бөгөөд тэр хаягаар шүүхийн мэдэгдэл хүргүүлэхээр авдаггүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Оын гаргасан тайлбар дээр хуулийн заалтыг дурдаад компани өөрөө хүргэж өгөх үүргээ гүйцэтгэнэ. Аль нэг захирал мэдэгдлийг санаатай, санаатай бусаар хүлээж аваагүй нь тухайн хурлыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн байсан. Нотлох баримт шинжлэн судлах шатад зүйл, заалтыг дурдаж судлуулна. Тухайн шийдвэрүүд гарах үеэр А.Ат шийдвэрүүд гарч байсан талаар мэдэгдэж байсан, хурал бодитойгоор болсон, хурлын ирц хууль ёсны байсан. Нэг зүйлийг тодотгож хэлэх нь зүйтэй байна. А.Ааас энэ асуудлаар өнөөдрийг хүртэл ямар нэг гомдлыг Би Би Ая-ийн холбогдох байгууллага болох Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байгаагүй. А.Ааас үүнийг нотолсон баримтыг, О Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд нотолсон баримтуудыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, А.А нь “Г*******” ХХК-ийн захирлын хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзээд тухайн компанийн гаргасан шийдвэрийг өөрт нь мэдэгдээгүй, эсхүл хуулийн дагуу гараагүй гэж үзэж байгаа бол үүнтэй холбоотой гомдол гаргах эрх нь байсан. Гуравдагч этгээд  өөрөө Вистра руу гомдол гаргах, мэйл бичих чадвартай гэдгээ шүүхэд нотолсон. Өнөөдрийг хүртэл “Г*******” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан шийдвэрүүдтэй холбоотой маргаагүй байж Улсын бүртгэлийн байгууллагыг дээрх шийдвэрүүдийг хууль бус байсан гэж буруутгаж болохгүй. Харамсалтай нь хариуцагч С.О нь гомдлыг хүлээн авч бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа. Би Би Ая компанийн эрх бүхий этгээдийн өмнөөс шийдвэр гаргасан, Монгол Улсын шүүхийн өмнөөс өмчлөлийн асуудлыг шийдсэн, өөрөө англи хэлний мэдлэггүй байж орчуулгын асуудлыг шийдсэн, хөрөнгө оруулалт гээд биччихсэн гүйлгээг хамаагүй гэж шийдсэн, санхүүгийн тайлан гаргасан байхад гаргаагүй гэж шийдсэн, улмаар шүүхээс 2 удаагийн албан бичиг явуулахад санхүүгийн тайланг ирүүлээгүй байдаг. Энэ бол маш том асуудал. Бас сонгодог жишээ болсон асуудал. Холбогдох байгууллагад гомдол гаргаж явна. Гуравдагч этгээд Од залилуулсан гэж тайлбарлаад байгаа. Харин гуравдагч этгээд өөрөө компанийг шамшигдуулсан, өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж 1 сая долларыг идсэнтэй холбоотой асуудал Өмнөговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсчихсэн, шалгагдаад явж байгаа.

Нотлох баримт шинжлэн судлах, мөн асуулт, хариултын шатанд хэд, хэдэн зүйл тодорхой болсон гэж үзэж байна. Тухайлбал хариуцагч С.О байцаагч хуулийг баримталж ажиллаагүй гэдэг нь илэрхий болж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны эерэг үйлчлэлтэй, сөрөг үйлчлэлтэй актын ялгааг гаргаж чадахгүй байна. Энэ дүгнэлт нь цаанаа олон хүний хүч хөдөлмөр, маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа учраас үүнийг хэлэхээс өөр аргагүй байна. Та яагаад хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй вэ гэж тодруулахад “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг үйлчлэлтэй акт гэж үзсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй үзсэн” гэж байна. Сөрөг үйлчлэлтэй акт гэж үзсэн шалтгаанаа Ковид-19 цар тахлын үед гарсан учраас сөрөг гэж үзэж байгаа гэж байна. Гэтэл уг бүртгэл нь 2018 оны 01 дүгээр сард хийгдсэн. Тухайн үед Ковид-19 цар тахал гараагүй байсан. Гэтэл үүнд хариулт хэлэхгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа манай хяналт шалгалтад хамаагүй байдаг гэж хариулж байна. Гэтэл энэ бол маш ноцтой асуудал. Улсын байцаагч нь эрх зүйч мэргэжилтэй хүн бөгөөд Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баримталж ажиллах ёстой. Хариуцагч орчуулгын үнэн зөвийг тодруулахгүйгээр харагдах байдлаар нь дүгнэсэн байна, санхүүгийн тайлан байхгүй байсан, байсан гэх мэт зөрүүтэй тайлбар гаргаж байна, санхүүгийн тайланг яагаад шүүхэд ирүүлээгүй вэ гэхэд архивчийн буруу гэж тайлбарлаж байна. Би байгууллага руу хандаж архивчийн буруу байсан эсэхийг тодруулна. Мөн А.А өөрөө “Арбитрын шүүхэд маргаан байгаа, түдгэлзүүлээд өг” гэж хандсан байхад, Арбитрын шүүхэд ямар маргааныг хянаж байгааг тодруулахгүйгээр хувьцааг А.А руу шилжүүлж шийдсэн. Үүний үр дагавар нь А.А нь Арбитрын шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан бөгөөд Арбитрын шүүхээс нэхэмжлэлийг буцаасан. А.А нь өөрийн бүртгэлийг буцаагаад авчихсан учраас Арбитрын шүүхэд ахиж нэхэмжлэл гаргаагүй. Улсын бүртгэгч Арбитрын шүүхийн урдуур орж өмчлөлийн асуудлыг шийдсэн.

Мөн бодит нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодруулахгүйгээр А.Ат хувьцааг буцаан өгсөн нь маш аймшигтай асуудал. Олон нийтэд ил болбол цочирдом хэрэг болно. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хохироодог гэх асуудал яригдаж байгаа энэ үед жишиг болохоор кейс. Энэ асуудлуудаас харвал С.О нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Ч гэх хүн өөрийн хамгийн их хувьцаа эзэмшдэг “Г*******” ХХК /энэ компани нь дансгүй гэж А.Аийн мэйлд байсан/-ийн өмнөөс 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн. А.А нь захирал бөгөөд Хаан банканд тодорхойлолт гаргаж, түүнд гарын үсэг зураад өгч байгаа. Гэтэл одоо түүнийг мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Ийм байж болохгүй. Хэрэв А.Аийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Хаан банкнаас тодорхойлолт авсан байсан бол хамгийн түрүүнд цагдаад хандах байсан. Хариуцагч А.Аийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгааг тодорхойлоогүй. Ч мөнгө шилжүүлснээр түүний эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, захирлын албан тушаалаас хэзээ чөлөөлөгдсөн, ингэснээр түүний эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, н.Эыг ажлаас нь чөлөөлснөөр түүний эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар ямар ч тодруулах ажиллагааг хийгээгүй. А.Аийн гомдолд н.Э болон Ч 100 мянган доллар шилжүүлсэн асуудал л яригддаг. Энэ мэт асуудлуудыг хянаагүй.

Мөн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хайхраагүй. Хариуцагч өөрөө тайлбарлахдаа хөөн хэлэлцэх хугацаа манай хяналт, шалгалтад хамаагүй байдаг гэж тайлбарласан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Дараа, дараагийн шүүхэд яригдах байх. А.А нь эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэдгийг мэдсэнээс хойш гомдол гаргах ёстой. Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн бол Улсын бүртгэлийн байгууллага татгалздаг бөгөөд ийм кейс маш олон байдаг. Бид бүгд хуульч хүмүүс учраас мэдэж байгаа. А.А нь “эхнэр өвдсөн байсан” гэж тайлбарлаж байна. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл эхнэр нь өвдөөд 2018 оны 02, 03 дугаар сард ирсэн бөгөөд энэ нь 5 жил биш 2-3 сарын асуудал.

Мөн “Г*******” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тов мэдэгдсэн асуудлын тухайд, С.О байцаагч нь өөрт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан. Улсын бүртгэгч нь тухайн үед улсын бүртгэлийг хийхдээ Улсын бүртгэлийн хууль болон журамд заасан нотлох баримтын бүрдлийг хангаж ажилласан уу гэдгийг шалгах ёстой. Харин хуульд заагаагүй, журамд заагаагүй материалыг шалгах эрх байхгүй.

Хууль болон журамд заасны дагуу өнөөдрийн маргаан бүхий 4 бүртгэлийн асуудалд баримтын бүрдэл дутуу асуудал байхгүй. Тухайн баримтуудыг хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой маргаан өнөөдрийн байдлаар гараагүй байгаа. А.А нь Монголд ч, Британийн Виржиний арлуудад ч гаргасан гомдол байдаггүй. С.О байцаагч өөрийн хувийн үзлээр дүгнэж бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тодруулъя гэсэн учраас нотлох баримтын хүрээнд бүгдийг тодруулж, шалгасан. Эдгээр нотлох баримтуудыг А.А нь хуулийн фирм нь баталж нотолсон учраас хүчингүй гэж няцааж байна. Гэтэл ийм хуулийн зохицуулалт байдаггүй. Үүнийг А.А нь өөрийнхөөрөө дүгнэж болохгүй. С.О байцаагч нь итгэмжлэлийг апостиль гэж ойлгодог гэсэн. Гэтэл Апостиль гэдэг нь гадаад улсад үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг баталгаажуулж байгаа нотариатын үйлдэл нь хүчинтэй эсэхийг нотолж байгаа үйлдэл. Өөрөөр хэлбэл, нотариатчийн үйлдэл хийснийг давхар баталгаажуулж байгаа хэрэг. Үүнийг А.А нь үгүйсгэж гомдол гаргадаггүй. Гэхдээ үүнтэй холбоотой гомдол санал байгаа бол тусдаа гомдол саналаа гаргаж болно. Шүүхээс тодруулах ёстой бүх асуудлыг тодруулсан. Үүнд, мэдэгдэл хууль ёсны дагуу хүргэгдсэн. Хаягтаа байгаагүй учраас шуудан буцаж ирсэн талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. А.А нь няцаагаагүй бөгөөд, мэйл явуулсан гэсэн боловч мэйлд ямар хариу өгсөн нь харагдахгүй байгаа. Вистра-д өгсөн мэдэгдэл байхгүй, зөвхөн мэйл гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ бол биднийг төөрөгдүүлэх гэж байгаа мэт үйлдэл байна. Вистра нь хувьцаа өөрчлөгдөж байгаа, эсхүл захирлуудыг бүртгэл өөрчлөгдөж байгаа эсэхийг бүртгэдэг болохоос биш тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг Улсын бүртгэлийн байгууллагад өгдөггүй. Үүнийг ойлгох хэмжээний хангалттай мэдлэгтэй, гадаад хэлний мэдлэгтэй этгээд гэж гуравдагч этгээдийг харж байна.

Эцэст нь хэлэхэд эдгээр хөрөнгө оруулагчид нь А.Ат итгээд ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр хөрөнгө оруулсан. Ингэхдээ А.Атай тохиролцсоны дагуу Британийн Виржиний арлууд дахь компани руу хувьцааг шилжүүлсэн. Энэ компанид өөрөө хувьцаа эзэмшигчээр орж ирсэн бөгөөд үүнийг үгүйсгэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор ямар нэг эрх нь зөрчигдсөн, анхнаасаа “Г*******” ХХК-ийн бүртгэл дээр гарч ирнэ, өөр ямар нэгэн компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэнэ гэж тохиролцсон тохиролцоо байхгүй. Хэрэв тохиролцсон бол үүнтэй холбоотой гомдлыг гаргаад явах эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. 4 гол асуудал яригдаж байгаа. Үүнд, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Г*******” ХХК-ийг “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Ц******* Могул Майнинг” ХХК-ийг “Ц******* Могул *******” ГХОК болгож өөрчилсөн бүртгэл байгаа. Энэ бүртгэлээс өнөөдрийн маргаан үүсэж байна гэж харж байгаа. Энэхүү бүртгэл хүчингүй болсон “Ц******* Могул *******” ХХК нь гадаад хөрөнгө оруулалттай компани юм уу, Монгол Улсын хуулийн этгээд буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани болох уу гэдэг маргаан үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд орсон өөрчлөлт, хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой бүртгэл хийгдсэн. “Ц******* Могул *******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Аийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, тус шийдвэрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А.А болон “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг холбогдох баримт бичгийг үндэслэж тухайн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт орсон. Энэхүү бүртгэлд өөрчлөлт оруулахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авсан байх шаардлага үүснэ. Мөн А.Аийн өөрийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт зааснаар компанийн дүрмийн санд хөрөнгө нэмэгдэж хувьцаа хүсэх асуудал байх хэрэгтэй. Хувьцаа хүсэж байгаа бол Санхүүгийн тайланг Компанийн тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д заасны дагуу хавсарган хүргүүлэх ёстой. Эдгээр 2 зүйлд асуудал үүссэн гэж бид үзэж байгаа. Үүнд, энэхүү бүртгэлийг хийхдээ хуулийн этгээдийн хөрөнгө нэмсэн асуудал “Г*******” ХХК-аас 100 мянган доллар орж ирсэн зүйл байхгүй байна. Учир нь “Г*******” ХХК-аас биш Ч гэх Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэнээс шилжиж орж ирсэнтэй холбоотой асуудал яригдана. Энэхүү гүйлгээ хэзээ орж ирсэн нь нотлох баримт шинжлэн судлах шатад тодорхой болно. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн дансанд 100 мянган ам.доллар орж ирсэн. Энэхүү 100 мянган ам доллар нь “хөрөнгө оруулалт болон хайгуул” гэсэн 2 утгатайгаар орж ирсэн. Улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 мянган ам.доллар орж ирсэн байхад шаарддаг. Мөн үндсэн хөрөнгө оруулагчаас орж ирсэн байх шаардлагатай. Хэрэв хөрөнгө оруулагч оруулж байгаа бол өөрийн хувийн нэрийн данснаасаа шилжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хариуцагч нь нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хяналт шалгалтын журамд заасны дагуу хяналт, шалгалтыг хийгээгүй хууль зөрчсөн шийдвэр гаргажээ гэж харж байна. Энэ асуудлыг сөхөхөөр Ч нь “Г*******” ХХК болон “Ц******* Могул Майнинг” ХХК-тай ямар ч холбоо хамааралгүй хүн юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ талаар маргаан бүхий дугаартай акт дээр Ч нь “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн “Г*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдэг нь тогтоогдоно. Тийм учраас хуурамч баримтыг ашиглаж “Ц******* Могул Майнинг” ХХК-ийг гадаад хөрөнгө оруулалттай компани болгож бүртгүүлсэн гэх улсын байцаагчийн дүгнэлт өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Мөн санхүүгийн тайлангийн асуудал дурдагдана. Тухайн санхүүгийн тайлантайгаар холбоотойгоор бидэнд хардлага бий болж байгаа. Хариуцагч санхүүгийн тайланг байгаа гэж, бас байхгүй гэж дүгнэдэг. “Ц******* Могул Майнинг” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай компани болохын тулд компанийн дүрэм, хувьцааны хэмжээ нэмэгдэж байгаа. Энэ тохиолдолд заавал санхүүгийн тайлан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох хамгийн том зүйл нь санхүүгийн тайлан байгаа эсэх асуудал. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлан байхгүй бол бүртгэлийг хүчингүй болгох шалтгаан болно. Тийм учраас санаатайгаар санхүүгийн тайлан байхгүй гэж дүгнэсэн гэж үзэж байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг гээд, 22.1.7-д хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл гэж байгаа. Үзлэгийн тэмдэглэл болон холбогдох баримтаар нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа аливаа байдлаар зөрчсөн агуулга бүхий баримтыг гаргаж өгөөгүй гэдэг үйл баримт тогтоогдоно. Тийм учраас холбогдох баримт бичиггүйгээр бүртгэл хийлгэсэн, хуурамч баримт бичиг ашиглаж бүртгэл хийлгэсэн гэж дүгнэсэн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

Мөн “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигч А.Аийн гарын үсэгтэй шийдвэр байгаа. Нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнийн дүнтэй 246051 ширхэг энгийн хувьцааг шинээр нэмж гаргасугай. 2 дахь заалтаараа Виржинийн аралд бүртгэлтэй “Г*******” ХХК-тай шинээр нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах замаар “Г*******” ХХК-д шинээр гаргасан нэг бүр нь 1000 төгрөг нэрлэсэн үнийн дүнтэй 246051 ширхэг хөрөнгийн хувьцааг эзэмшүүлсүгэй. 3 дахь заалтаар, “Г*******” ХХК-д шинээр нэмж гаргасан хувьцаа худалдан авах гэрээг байгуулсугай. 4 дэх заалтаар, “Г*******” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсүгэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.А нь шийдвэр гаргажээ. Шийдвэр гаргахдаа энэ хувьцааг “Г*******” ХХК-д худалдъя, “Г*******” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлье  гэх шийдвэрийг өөрөө гаргасан байна. Энэхүү шийдвэрийг үндэслэж бүртгэл хийгдсэн. Энэ шийдвэрийг гаргасан гэдэгтэй өнөөдрийг хүртэл маргаагүй. Гагцхүү улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа энэхүү шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 13 гэх огноотойгоор бүртгээд, “шийдвэр гарахаас өмнө гэрээ хэлцэл байгуулах боломжгүй. Энэ гэрээ хуурамч” гэдэг агуулгаар тайлбарлаад байгаа. Шүүхийн зүгээс өөрийн үүргийг хэрэгжүүлж нотариатчийн лавлагааг авсан байгаа. Уг бүртгэлийн лавлагаатай танилцсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хуулбарлаж баталгаажуулж байна гэсэн байна. Тийм учраас улсын байцаагчийн дугаартай маргаан бүхий захиргааны актад дурдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр хожим гарсан байна гэдэг дүгнэлт үндэслэлгүй болж байна. Тэгэхээр хариуцагч тал шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг хийх зайлшгүй шаардлага байжээ.

Өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашигт сонирхлыг хамгаалуулахаар Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоног дотор гомдол гаргах ёстой байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр Г.М төлөөлөгч тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан нөхцөл байдал зайлшгүй яригдана. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох асуудал байгаа. Энэ агуулгаар хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын бүртгэл хууль бус байсан гэдэг агуулгаар хүлээн зөвшөөрч байгаа тайлбар биш. Хэрэгт авагдсан бүртгэлийг шинжлэн судлахад уг бүртгэл хууль зөрчөөгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хэрэв хууль хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааг зайлшгүй харах ёстой байсан. Захиргааны байгууллага уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.2.3-д заасан тохиолдолд захиргааны актыг гарсан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэдэг зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт нь практикт хэрэглэгддэг хуулийн хүчин төгөлдөр зохицуулалт. Дээрх зохицуулалтаас 48.2-г аваад үзэхээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэх агуулгатай. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасан. Өнөөдрийн маргаан бүхий захиргааны актын хамгийн эхний бүртгэлийн үйлчлэл нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа “Г*******” ХХК-д чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан байсан ХХК-ийг ГХОХХК болгож бүртгэж байгаа бүртгэл. Дүрмийн сан нь нэмэгдсэн, гадаад хөрөнгө оруулалттай болсон, 100 мянган долларын хөрөнгө оруулалттай, “Ц******* Могул *******” ГХОХХК болж өөрчлөгдөж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоно. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-д заасны дагуу гарсан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгох боломжтой. Гэтэл ГХОХХК болгож бүртгэсэн захиргааны акт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Гэтэл уг хугацаа дууссанаас хойш даруй 2 жилийн дараа бүртгэлийг хүчингүй болгосон. Үүнээс хариуцагч захиргааны байгууллага яагаад хуулийг хэрэгжүүлэхгүй байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гуравдагч этгээдээр оролцож байгаа А.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг мэдээгүй байсан уу гэх асуудал гарч ирнэ. А.А нь “Г*******” ХХК-аас “Ц******* Могул Майнинг” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болон хайгуулын хэлэлцээрт шилжүүлсэн мөнгөнүүдийг өөрөө захиран зарцуулж байсан субъект. Үүндээ өөрөө маргахгүй байх гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс компанид орж ирсэн хөрөнгийг бэлнээр зарлага хийгээд, гүйлгээний утга дээр өөрийн нэр регистрийн дугаарыг бичсэн байдаг. Эндээс А.Аийн компани хэрхэн мөнгөтэй болоод байгаа асуудал гарч ирнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай компани өөрийн үйл ажиллагааг явуулахын тулд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулалттай компани болох бүртгэлийг хийлгэсэн субъект өгдөг. Өөрийнх нь компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгосон компаниас мөнгө авч байснаа гэнэт 2023 онд бүртгэл хууль бус байсан, би бүртгэлийг мэдэхгүй байсан гэх гомдол гаргаад, тухай гомдлыг хүлээн аваад бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт хуульд нийцэхгүй байна. Мөн А.Аийг чөлөөлж н.Эыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлтэй холбоотой асуудал байгаа. Энд Улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдүүлэх шаардлагатай баримтаас зөрүүтэй баримтыг хууль зөрчиж бүртгүүлсэн үйлдэл байхгүй. А.А гүйцэтгэх захирал чөлөөлөгдөөд явсан. Ингэхдээ тамга, тэмдгээ өөрөө аваад явсан гээд өмнөх хурлууд дээр хэлээд байдаг. Энэ үед өөрийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой маргаан үүслээ гэж үзсэн бол Иргэний хэргийн шүүхэд, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд хандаж бүртгэлийг хүчингүй болгох тухай асуудал ярих байсан. Гэтэл ингэж маргаагүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй. н.Эыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж Ши Яийг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. Ингэснээр А.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Өмнө нь гарсан бүртгэлүүдэд үндэслэсэн. Өмнөх бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй учраас бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй. Мөн хаягийн өөрчлөлттэй холбоотой асуудал байгаа. Харамсалтай нь хариуцагч талаас эдгээр нөхцөл байдлыг үл харгалзаж маргаан бүхий захиргааны актаар бүртгэлд өөрчлөлт оруулах эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг гаргасан нь “Г*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн процесс болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болж байна гээд 100 мянган доллароор хөрөнгө оруулалт хийчихсэн. Үүнээс хойш сая гаруй долларын хөрөнгө оруулалтыг хийсэн аж ахуй нэгжийн бүхий л хөрөнгө оруулалт, улсын бүртгэлд итгэх итгэлийг үгүйсгэж байгаа шийдвэр болж байгаа гэж үзэж байгаа учраас бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Г.Мын төлөөлөгчийн зүгээс итгэмжлэлтэй холбоотой асуудлыг тайлбарласан. Маргаан бүхий захиргааны актад шинээр гаргасан хувьцаа худалдах, худалдан авах эрх олгогдоогүй байхад үүнтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргаж, хувьцаа худалдаж авсан асуудал байна гэж дурдаж байгаа. “Г*******” ХХК-аас итгэмжлэл олгосон нөхцөл, хувьцаа эзэмшигч нараас итгэмжлэл олгож байгаа процесст тухайн цаг үед итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр үйлдэл хийсэн И.Уын хийсэн үйлдэлд ямар нэгэн маргаан байхгүй, түүний үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа. Мөн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн И.Ут олгосон итгэмжлэлтэй танилцахад хоёрдмол утгагүйгээр шинээр гаргасан хувьцаа худалдах, худалдан авах бүрэн эрх И.Ут байсан гэдэг нь илэрхий тогтоогдоно. И.У тухайн хувьцааг худалдах, худалдан авах эрхгүй байсан байна гэж үзвэл нэхэмжлэгч байгууллагын зүгээс И.Уын хийсэн үйлдлийг одоо хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 53 дугаар зүйлд эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх гэдэг зохицуулалт байгаа. Мөн хуулийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Тухайн үед “Г*******” ХХК-ийг төлөөлөөд гуравдагч этгээдээр оролцож байгаа А.Атай шинээр нэмж гаргах хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, “Ц******* Могул Майнинг” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниар бүртгүүлэх бичиг баримтыг хөөцөлдсөн И.Уын үйлдлийг зөвшөөрч байна. Тийм учраас итгэмжлэл олгогдоогүй, эрх бүхий этгээдийн өмнөөс үйлдэл хэрэгжүүлсэн гэж үзэх нөхцөл байхгүй. Хариуцагч нь аливаа захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 болон 25 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийх хэрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаатай холбоотой асуудлыг тайлбарласан. Хариуцагч байгууллага хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн үү гэдэг асуудлыг тогтоохын тулд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсан эсэхийг харах шаардлагатай болно. Хариуцагч ашиг сонирхлын зөрчилгүй, хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсан бол сонсох ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийх ёстой байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 141 дугаартай Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан. Дүгнэлт хуулийн дагуу гарсан эсэхийг баталгаажуулахаас гадна 20 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, хүсэлтийн дагуу хийгдэх хяналт шалгалтын үйл ажиллагаа, 20 дугаар зүйлийн 20.1.5-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдүүдийг тогтоож тайлбар, нотлох баримтыг гаргуулан авна гэж заасан. Хамгийн түрүүнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд бол “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Г*******” ХХК. Уг хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд тухайн хуулийн этгээдэд мэдэгдээд, өнөөдрийн яригдаад байгаа 100,000 амдолларыг ямар хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн, Ч гэх хүн 100 мянган амдолларыг “Г*******” ХХК-ийн өмнөөс “Ц******* Могул Майнинг” ХХК-д шилүүлсэн эсэх асуудлуудыг шалгаж тодруулах ёстой байсан. Гэтэл уг шалгаж тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй, үүний улмаас өнөөдрийн захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орчуулгын асуудлыг тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх талаар би дурдсан. Нотлох баримт бүрдүүлэх асуудалд бүхий албан тушаалтан буюу хариуцагч захиргааны байгууллага шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй байна. Учир нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шинжээч томилж нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийж болдог. Хариуцагч гадаад хэлний мэдлэгтэй байсан ч үүнтэй холбоотой асуудалд хөндлөнгийн эрх бүхий этгээдийн шинжээчийн дүгнэлтийг хавсаргах ёстой. Учир нь төрийн үйл ажиллагаа явагдах үндсэн хэл бол Монгол хэл. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас хариуцагч талаас гадаад хэлний мэдлэгтэй юу, итгэмжлэл болон баримт бичиг дээр орчуулагдсан байгаа зүйл буруу орчуулагдсан байна гэдгийг та яаж мэдсэн бэ гэж асуухад би гадаад хэлний мэдлэггүй гэж хариулсан байна. Тийм бол үүнтэй холбоотой асуудалд хөндлөнгийн этгээдийг шинжээчээр томилж орчуулга хийлгэсэн, ийм утга агуулагдаж байгаа гэдгийг яаж ойлгосон бэ гэж асуухад хариулт өгөөгүй. Өөрөө тайлж ойлгоогүй, хөндлөнгийн этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулаагүй байж буруу орчуулагдсан байна гэх дүгнэлтийг хэрхэн хийсэн бэ гэхээр гуравдагч этгээдийн гаргасан гомдолд байгаа зүйлийг тэр чигээр нь хуулбарлаж бичээд, хууль зөрчсөн байна хөрөнгө оруулалт, хайгуул гэж бичсэн, өөр этгээдээс орж ирсэн байна, итгэмжлэл буруу орчуулагдсан байна гэдэг хэт субьектив буюу хараат бус шийдвэр гаргаж чадаагүй болох нь тухайн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байгаа.” гэв.

3.5. Хариуцагч, хяналтын улсын байцаагч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн А.Ааас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн гомдлын дагуу холбогдох улсын бүртгэлийг хянаж шалгасан.

Хяналт шалгалтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ" 22.1.7-т “хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл" гэж заасныг, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйл 3.1-т "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална". 3.1.4 "үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх", 8 дугаар зүйлийн 8.1.7-д "улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодитой байдлыг хангах", 11 дүгээр зүйлийн 11.5-т "Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна", 11.5.1-т улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.11-т улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, 17 дугаар зүйлийн 17.3-т "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасныг 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж заасныг тус тус хэрэгжүүлж нотлох баримтын бүрдүүлбэр дутуу, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн бүртгэснээр бүртгэлийн зөрчлийг бий болгосон байна.

Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн уйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина. мөн зүйлийн 18.2, 18.7.1 дэх заалтад "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль нийцүүлэн гаргасан зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасныг үндэслэн гаргасан болно.

Улсын байцаагч хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр улсын бүртгэгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн А.Ааас “Г*******” ХХК-тай холбоотой гомдлыг ирүүлсэн. Үүний дагуу хяналт, шалгалтын ажиллагаа явагдсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтээр 4 зүйлийг хүчингүй болгосон байдаг. Дүгнэлтийн 1.1, 1.2, 1.4, 1.5-д хувийн хэрэгт авагдсан анхан шатны нотлох баримтуудыг дурдсан байгаа. Хөрөнгө оруулалтын тухай ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болохын тулд хөрөнгө оруулагч гадаадын компани нэрээр 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх ёстой. Гэтэл 100 мянган ам.доллар Ч гэх хүний нэрээр банкны хуулбар орж ирсэн. Манай бүртгэлд бүртгэсэн “Г*******” ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нь “Г*******” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч О гэх хүн байсан. Мөн банкны тодорхойлолт биш хуулбараар орж ирсэн. Тодорхойлолт хавсаргасан мөртлөө тодорхойлолт олгосон хүн дээр банкны гарын үсэг болон Г үсэг бичсэн байгаа. Би тухайн үед эрх бүхий этгээдийн албан ёсны гарын үсэг биш гэж харсан. Орчуулгын тухайд, намайг өөрөө англи хэл мэдэхгүй байж буруу орчуулсан гэж яаж мэдсэн бэ гэж байна. Тухайн материал нь Монгол хэлээр орчуулагдаж ирдэг. Нэг бол Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нэг бол захирал гэсэн шийдвэрээр орж ирж байгаа. Тийм учраас энэ хүн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм уу, цорын ганц хувьцаа эзэмшигчийн захирал юм уу гэдгийг шалгасан. Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй байх ёстой. Харин цорын ганц хувьцаа эзэмшигч байсан бол хувьцаа эзэмшигч гэж орж ирэх ёстой байсан. Гэтэл 2 өөр орчуулгатай орж ирсэн. Манайд өгсөн материалын Монгол хэлний орчуулга дээр тийм байсан. Би Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын даргад 2 өөр орчуулгатай байна. Манайх шинжлэх газар луу явуулж болох уу гэхэд манайд төсөв байхгүй учраас боломжгүй гэх хариуг надад өгсөн. Сонсох ажиллагааны тухайд, би сонсох ажиллагааг хангалттай мэдээлэл өгсөн, зарласан. “Г*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу Ши Я захирал руу байнга удаа дараа мэйл явуулсан. Нотлох баримтад авагдсан сонсох ажиллагааг хийсэн. Шуудангаар болон мэйл хаягаар мэдэгдэж байсан. Бүх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд 2 удаа уулзсан гэдгээ нотолсон.

Сонсох ажиллагаанд гомдол гаргагч А.Аийг 2-3 удаа дуудсан. А.Аийн дараа гүйцэтгэх захирлаар томилогдсон н.Эыг дуудаж ажиллагаанд оролцуулсан. Хяналт, шалгалт хийх үед төлөөлөх эрхтэй этгээд нь Ши Янпин гүйцэтгэх захирал байсан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг компаниас хамгийн сүүлд холбогдсон хүн болох И.Ут мэдэгдсэн. И.У энэ компанид хамааралгүй этгээд. Ирсэн өргөдөл, гомдлыг хүлээж авсан. н.Э гүйцэтгэх захиралд сонсох ажиллагаа хийсэн. Бие муутай хүн байсан. 2023 онд хяналт шалгалтын ажиллагаа явж байхад “Г*******” ХХК -ийн мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн компанийн оффис тодорхойгүй байсан. Бүртгэлтэй байгаа утас руу залгаад н.Ууганбаяр гэх хүнтэй 2 удаа холбогдсон. Ши Янпин захирлыг урагшаа явсан гэхээр нь Хятад явсан байна гэж ойлгосон. Гэтэл Өмнөговьд ажилладаг учраас Өмнөговь явсан байсан. Тэгээд И.У ирж өргөдөл, гомдлыг авсан. Гадаадын хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхэд 1 сарын хугацаа орно. Учир нь монгол хэл мэдэхгүй учраас орчуулаад явуулахад хугацаа орно гэсэн. Имэйл хаяг, утасны дугаар луу холбогдсон бөгөөд И.Утай 2-3 удаа холбогдсон. Сүүлдээ утсаа авахаа больсон. н.Эрдэнэбаатар гэх мэйл хаяг байсан бөгөөд тэр хаяг руу илгээсэн. Хамгийн сүүлд дүгнэлт гарахад имэйл хаягийг шалгаад явуулсан.

Санхүүгийн нотлох баримт хангалтгүй байсан учраас гадаадын хөрөнгө оруулалттай биш гэж үзсэн. 100 мянган ам долларыг байршуулж байгаа этгээд нь “Г*******” ХХК гэж орж ирэх ёстой. Гэтэл Ч гэх нэрээр байршуулсан байсан. 2016 оны бүртгэлээр 2018 оны “Г*******” ХХК-ийн лавлагааг хавсаргасан байсан. Тэрэнд цорын ганц хувьцаа эзэмшигчээр О гэх хүний мэдээлэл байсан. 2018 оны бүртгэл хийж байхад 2016 оны лавлагааг хавсаргасан байсан. Мөн материал хангалтгүй байсан. “Г*******” ХХК-ийн дүрэм, хамтран ажиллах гэрээ байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, материалын бүрдэл дутуу байсан. Цорын ганц хувьцаа эзэмшигчээр О гэх бүртгэл оруулж ирсэн байж дараагийн бүртгэл дээр мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гээд оруулаад ирсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тогтоол гаргадаг бөгөөд хурлын тэмдэглэл байх ёстой. Гэтэл хурлын тэмдэглэл байдаггүй. Мөн цорын ганц хувьцаа эзэмшигч шийдвэр гаргадаг. А.А 4-5 удаа нэмэлт материал гаргаж өгсөн. Арбитрын шүүхээр явж байгаа гэсэн бөгөөд “Г*******” ХХК 3 хувьцаа эзэмшигчтэй гэх лавлагааг шалгалтын гаргаж өгсөн.  О, А.А, Ч нар нь компанийн хувьцаа эзэмшигч мөн байх шиг байсан. Өмнөх хурал дээр нэхэмжлэгч зөвшөөрсөн. Гэтэл манайд байгаа бүртгэл дээр зөвхөн О гэх хувьцаа эзэмшигч байсан. Тийм учраас нотлох баримтын бүрдэл дутуу гэж үзсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэдгийг үндэслэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаас улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэдгийг барьсан.

Дүгнэлтийн үндэслэл бол материалын бүрдэл дутуу гэж үзсэн. Уг байр суурьдаа тууштай зогсож байна. 2 удаагийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөхөд ямар нэгэн апостиль байхгүй. О захирал нь Улаанбаатар хотод өөрөө ирж гүйцэтгэх захиралд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. Гэтэл Оыг Монголд байсныг нотлох баримт байхгүй. Тийм учраас өөрийн гаргасан дүгнэлтийг зөв гэж үзэж байна. Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримталж дүгнэлтийг гаргасан.” гэв.

   

3.7. Гуравдагч этгээд А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол улсын иргэн А.А нь Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Ц************** ******* ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Ц************** ******* ХХК болон Г******* компанийн хооронд анхны тохиролцоо нь 1,2 сая ам долларыг шилжүүлэн үүнийхээ хариу төлбөрт компанийн хувьцааны 25 хувийг өмчлүүлэхээр тохирсон байдаг. Эдгээр тохиролцоо гэрээний талаар тухайн үеийн Г******* компанийн захирал О*******, О*******ын Хонг-Конг дахь V, Yap&Co фирмийн хуульч Чарлес Лай, О*******ын Монгол улс дахь хуулийн зөвлөх Э ХХН-ийн хуульч И.У, н.Энхбат гэх мэт нэр хүндтэй өмгөөлөгчд А.А нарын хооронд бичилцсэн мэйлүүдээр нотлогдоно. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд харилцсан эдгээр мэйлүүд нь хэрхэн яаж гэрээ бэлдэх, хариу төлбөр юу байх талаар чухал мэдээлэл юм.

Талуудын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 10,000 төгрөгийн үнийн дүнтэй Ц************** ******* ХХК-ийг 100 хувь худалдан авах гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын хуулийн этгээд Эрдэнэс шаширт ******* ресурс ХХК-ийн толгой компани болон Г******* компанитай тохиролцсон нийт хувьцааны 57 хувийг 1,700,000 ам доллароор арилжсан гэрээний халхавч гэрээ юм.

Хариуцагч Г******* компани нь байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээнд заасан үнийн дүн нь 1,700,000 ам доллар буюу өндөр үнийн дүнтэй байсан тул хувьцаа шилжүүлэхэд төлөх татвараас зайлсхийж мөнгө орж ирээгүй байна гэсэн тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дээрх хоёр гэрээг дүр үзүүлэн байгуулж гэрээгээр Ц******* Могул Майнинг ХХК-ийн хувьцаа шилжин бүртгэгдсэн.

Эдгээр майл болон 25 хувийн хувьцаа худалдах гэрээ нэмэлт 57 хувийг 1,7 сая доллароор худалдах гэрээнүүд нь яагаад А.А нь 18 хувьтай үлдсэнийг нотолж байна.

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-иргэн Ч (Q) гэж өмнөх 1.2 сая долларын үнийн дүндээ ч хүрдэггүй нотлох 4 баримтууд дээр дурдагддаг этгээд энэ удаа Х*******аас мөн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Их Британи улсын иргэн О******* нар ижил утгатай 100.000. ам долларын гүйлгээний талаар англи монгол орчуулгаар тус шүүхэд хүргүүлжээ.

Уг албан бичигт Ч******* (Х*******аас) 100,000 долларыг Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Ц******* Могул Майнинг ХХК-ний 100 хувийн өмчлөгч болох Врижиний арлуудын хуулийн этгээд Гиптед Платинум компанийн нэрийн өмнөөс Ч******* (Х*******аас)-аас шилжүүлсэн гэжээ.

Энэхүү албан тайлбар нь дараах баримтуудаар үгүйсгэгдэнэ.

1/ Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Хаан банкны Ц******* Могул Майнинг ХХК-ны 5 ам долларын данснаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны гүйлгээг харахад хэрвээ хэн нэгний өмнөөс шилжүүлэг хийж байгаа бол тус этгээдийнхээ нэрийг дурдах ёстой байтал зүгээр л ойролцоо утгатай үг ашиглаад Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хуурсан байдаг. Энэ гүйлгээнд Гиптед Платинум гэдэг үг нэг ч байхгүй. CN, Q ### Investment Exploration (CH, Ч*******## Хөрөнгө оруулалт, Хайгуул)-гэсэн утгаар орж ирж.

2/ Ц******* Могул Майнинг ХХК болон Гиптед платинум лимитед компанийн хоорондох анхны тохиролцоо нь 1,2 сая ам долларыг шилжүүлэн үүнийхээ хариу төлбөрт компанийн хувьцааны 25 хувийг өмчлүүлэхээр тохирсон байдаг. Эдгээр тохиролцоо гэрээний талаар тухай үеийн Гиптед платинум лимитед компанийн захирал О*******, О*******ын Хонг-Конг дахь V, Yap&Со фирмийн хуульч Чарлес Лай, О*******ын Монгол улс дахь хуулийн зөвлөх Э ХХН-ийн хуульч И.У, н.Энхбат гэх мэт нэр хүндтэй өмгөөлөгч А.А нарын хооронд хооронд бичилцсэн мэйлүүдээр нотлогддог.

Мөн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ц******* Могул Майнинг ХХК-ийн 25 хувийн хувьцааг Гиптед платинум лимитед компанид 1.2 сая ам доллароор хувьцаа худалдах гэрээнүүд нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хаан банкны Ц******* Могул Майнинг ХХК-ны 5 ам долларын дансанд нийт 1,221,608. ам доллар орж ирсэн нь дүнтэй тохирч байна.

БНХАУлсын иргэн Ч******* нь гуравдагч этгээд А.Ат өртэй өрийнхөө дагуу энэ гүйлгээг хийсэн, компанийн өмнөөс хийсэн бол гүйлгээний утгад Гиптед Платинум ЛТД гэсэн ямар ч үг байдаггүй.” гэжээ.

3.8. Гуравдагч этгээд А.А шүүх хуралдаанд нэмэлт тайлбартаа: “Би 2021 онд Арбитрын шүүхэд хандсан. Гомдлын шалтгаан нь 10,000 төгрөгөөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ үндэслэлгүй, мөн дагалдаж 2, 3 гэрээний үндэслэл байсан. Энэ талаар нэхэмжлэгч талаас өөрсдөө ярьдаг. Мөн энэ гэрээг халхавч гэрээ байсан. Мөн тухайн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасан 10,000 төгрөгийг надад төлөөгүй. Хувьцаа өсгөсөн 100 мянган доллар гэж ярьж байгаа боловч тэр нь төлөгдөөгүй. Энэ талбай нь 1.2 сая доллараар хайгуул хийсэн талбай. Би энэ талбайг 2014 онд Роберт Фридлинг гэх хүнээс худалдаж авахдаа 2,7 сая төгрөгөөр хайгуул хийсэн, Канадын бирж дээр байсан талбайг худалдаж авсан.

Намайг “К” ХХК-ийн захирлаар томиллоо гээд шилжүүлчихсэн. Би тухайн компанийн захирал гэж бодож байтал бүртгэл дээр би харагдахгүй байсан. Би улсын бүртгэлд оршихоо болсон байсан. Ши Янпин 2021 онд Өмнөговьд байсан шалтгаан бол 2022 оны 11 дүгээр сараас дараа жилийн 07 сарыг хүртэл хугацаанд Өмнөговь аймаг дахь миний талбай дээр хайгуул хийж байсан. Гэтэл би гүйцэтгэх захирал нь байж энэ талаар мэдэхгүй байсан. Улсын бүртгэлийн тухай хуулиар 25 хувиас дээр хувьцаа эзэмшигч нь улсын бүртгэлд бүртгэгддэг. Эцсийн бүртгэгчээр бусад хувьцаа эзэмшигчид бүртгэгдэх ёстой. Гэтэл би улсын бүртгэлд харагдахгүй байсан. Намайг “К” ХХК гэх компани руу шилжүүлсэн бөгөөд “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн захирлаар Ч гэх этгээд бүртгэгдээд “К” ХХК бүртгэгдээгүй, О эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. 1,2 сая төгрөгөөр хайгуул хийсэн байсныг би мэдээгүй. Г.М нь 2022 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт намайг компанийн өмч хөрөнгө идсэн гэдэг хэрэг үүсгүүлж шалгуулах, 221003123 дугаар хэргийн дугаар үүсгүүлж, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүрэн хаагдсан. А.А компанийн мөнгө идээгүй байна гэдэг нь тогтоогдсон.

Миний мэдээлэл улсын бүртгэлд байхгүй болчихсон. Итгэмжлэл дээр Ч гэх хүн бүртгүүлсэн байна, хуульд заасны дагуу А.Ат мэдэгдэх ёстой байсан байна. Мөн бид гэрээний давхар үүрэгтэй. 1.2 сая долларыг 10 мянган төгрөгөөр зарах хувьцааны арилжаа байх боломжгүй. Би тухайн үед гэрээний үүргийг биелүүлээч гэж удаа дараа мэйл бичдэг байсан. Би нэг биш 2 компани алдсан талаар ярьж байгаа. Эхнийх нь тусдаа асуудал. Арбитрын шүүхэд хандсаны дараа хүлээж авахгүй байж байгаад 2023 оны үеэр нотлох баримтууд гарч ирсэн.

2021 онд Арбитрт хандахдаа “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн гэдгийг мэдэж байсан. Нэмж гаргасан хувьцааг шилжүүлсэнийг мэдэж байсан. 2018 онд захирлаас чөлөөлөгдөж н.Э захирал болсон гэдгийг мэдэж байсан. 2021 онд Арбитрт хандаж байхдаа эдгээрийг мэдэж байсан. 2021 оныг хүртэл би өөрийгөө тухайн компанийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд гэж ойлгож байсан. Миний нэр бүртгэлд байгаагүй. Эцсийн өмчлөгчөөр өөрсдийгөө бүртгүүлээд байдаг. “Г*******” ХХК-иар дамжуулаад “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн Эцсийн өмчлөгчийн тухай хууль, журмын дагуу схемчилсэн байдлаар бүртгэх ёстой. Г******* ХХК-ийн толгой буюу “К” ХХК-аар “Ц******* Могул Майнинг” ХХК дээр харагдах ёстой. “Г*******” ХХК-ийн бүртгэл дээр миний бүртгэл харагдахгүй байгаа. “Г*******” ХХК-д би 36 хувийн хувьцаа эзэмших ёстой. Гэтэл улсын бүртгэл дээр харагдахгүй байна.

“Ц******* Могул Майнинг” ХХК-аас “Г*******” ХХК-д байгуулсан 10 мянган төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ нь үндэслэлгүй буюу халхавч гэрээ байсан гэж Арбитрын шүүхэд маргаж байгаа. Арбитрын шүүхэд бичиг баримтууд ирсэн бөгөөд улмаар ойлгож эхэлсэн, хуульч нартай зөвлөлдсөн. Хамгийн эхэнд компанийн дүрмийг уншсан. Тамга, тэмдгийг хэрхэн ашиглах ёстой талаар ойлгож авсан. 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар О гэх хүн дангаараа итгэмжлэл олгох эрх бүхий этгээд биш байсан гэдгийг ойлгосон. Өмгөөлөгч нартай ярьж байгаа, бичиг баримтад ямар, ямар алдаа гаргасан байгааг нягталж улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан. Хамгийн эхэнд Оын гаргасан итгэмжлэлтэй холбоотой гомдол гаргасан. Энэ нь 2028 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Оын гаргасан итгэмжлэл байсан. Гэтэл О Арбитрт гаргаж өгсөн материалдаа энэ компанийн бүртгэлийг Вистра гэх компани хийдэг. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар А.А болон Ч гэх 2 хүн захирлаар бүртгэгдсэн байна. “Г*******” ХХК-ийн дүрмийн 11е-д зааснаар захирал дангаараа итгэмжлэл олгох эрхгүй байсан. Мөн дүрэмд 1 тамгатай байх ёстой бөгөөд 1-ээс илүү тамгатай бол бусад захирлуудаас зөвшөөрөл авч байж ашиглах ёстой талаар заасан байна. Гэтэл И.Ут олгосон итгэмжлэлд Август Чук гуок гэх хүн Хонгконгийн нотариатчаар батлуулсан. Энэ компани нь 2017 онд тамга тэмдэг хураалгаж байх үед бидэнд зөвлөгөө өгдсөн байсан Оын Хонгконг дахь өмгөөлөгч Ви Ти Кэй Си гэх хуулийн фирмийн нотариатч. 2017 оны нотариатч болон өнөөдөр нотлох баримт хуулбарлаж өгсөн нотариатч 2 нэг этгээд юм. 2022 онд Арбитрын шүүхэд Ви Ти Кэй Си-ийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэн болохыг нотолсон газар нь мөн уг Ви Ти Кэй Си-ийн хуулийн фирм. Энэ компани 2017 оны 03 дугаар сараас хойш хуулийн зөвлөгөө өгсөн юм бол 2017 оны 08 дугаар сард Од итгэмжлэл гаргаж өгөхдөө 3 захиралтай байсан гэдгийг мэдэх ёстой. Мэдэж байгаа. Август Чук гуок гэх хүний нэр нь манай талаас гаргаж өгсөн нэхэмжлэл дээрх нэрс дотор байгаа. Өөрөөр хэлбэл, нэг ашиг сонирхолтой 2 хуульчийн дунд би орчихсон. Дараагийн асуудал бол, итгэмжлэлийг монгол хэлээр орчуулахад орчуулгын тамга нь Эм Ди Эс Хан Лекс транслэйшн буюу орчуулгын товчоо гэж байгаа. Гэтэл Эм Ди Эс Хан Лекс орчуулгын товчоо байдаггүй. Опендата-аас харахад хууль зүйн зөвлөгөө өгөх гэж харагдаж байгаа. Итгэмжлэлийг хэн орчуулсан нь тодорхойгүй. Улсын бүртгэлийн газарт итгэмжлэлийн хувьд мөн орчуулсан хүний нэр байхгүй. Мөн дураараа агуулга нэмдэг. Эх хувь дээр 2 компанийн хоорондох хувьцаа худалдах, худалдан авах гэж байгаа. Гэтэл орчуулахдаа шинээр гаргасан хувьцааг худалдан авах гэрээ гэж агуулга нэмдэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Английн компани тамга, тэмдэг ашигладаггүй гэж тайлбарлаж байна. Гэтэл уг компанийн дүрэмд тамга, тэмдэг ашиглана гэж тусгайлан заасан. Мөн бусад захирлын зөвшөөрөлгүйгээр санамж бичиг буюу итгэмжлэл олгохыг хориглосон зохицуулалт байгаа. Төлөөлөгч томилох, дүрэмд өөрчлөлт оруулахыг хориглосон байна. Гэтэл О нь 2020 онд хаягийг солиод, дүрмийг солиод хураагаад авчихсан. Үүнийгээ надад мэдэгдээгүй. 2018 онд А.А компанийн өмч хөрөнгийг зүй бусаар хэрэглэсэн болохоор Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцуулахгүй гэдэг зүйлийг ярьж байна. н.Э гэж хэн бэ гэх асуудал гарч ирнэ. “Ц******* Могул Майнинг” ХХК-г өгөхөөс өмнө 2016 онд “Эс Эс Жи Пи” ХХК-г эдгээр хүмүүст алдчихсан. Энэ бол тусдаа асуудал. Гэхдээ тухайн компанид А.Ааас гадна 2 хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тухайн хүмүүстэй нэг ашиг сонирхол бүхий этгээд нь н.Э. н.Э өмнөх мөнгөө авахын тулд, нөгөө 2-ын мөнгөнд хяналт тавихын тулд, “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн өгнө дөө гэсэн итгэл үнэмшилтэйгээр уг компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр А.А, н.Э нарыг сольсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болсон боловч А.А эрх, ашиг сонирхлын зөрчилтэй болохоор мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл эрх, ашиг сонирхлын зөрчил нь цагдаад шалгагдаж үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл ямар ч Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийгээгүй. Учир нь миний компанийг “Г*******” ХХК-аас “К” ХХК руу цөлсөн. Шийдвэр гаргах эрх нь О бид 2-н дунд байх ёстой байсан. Надад “К” ХХК-ийн тамга, тэмдэг, сертификат нь ч байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болоогүй. Мөн сонин дардас ашигладаг бөгөөд компанийн дүрэмд компани заавал нэг тамгатай байна гэж заасан. Нэгээс илүү дардастай байгаа бол тухайн дардасыг Төлөөлөн удирдах зөвлөлийн буюу захирлуудын хурлаар заавал баталгаажуулах ёстой. Мөн тухайн дардасыг ашиглах гэж байгаа бол захирал бүрийн гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой гэж заасан. Гэтэл О улсын бүртгэлд орж “Г*******” ХХК гэх дардастай орж ирээд Улсын бүртгэлийн газрыг хуурчихсан. Гэтэл энэ хүнд ийм эрх мэдэл байхгүй. Өмнөх итгэмжлэлийг тухайд ганцаараа энэ компанийн захирал мэтээр нотариатч болон хуулийн компанийг хуурдаг. Вистра компанийн гаргаж өгсөн бүртгэл дээр 08 дугаар сарын 11-ний өдөр 3 захиралтай болчихсон байна, бид нар бүгд шийдвэр гарах юм байна гэдгийг батлаад өөрийн тамга тэмдгийг дараад, өөрийн талын Ви Ти Кэй Си гэх хуулийн фирм, нотариатчаар батлуулсан процесс байгаа. Харин хэн гэдэг нь мэдэгдэхгүй этгээд гарын үсэг зурангуут нотариатч бүртгэх үндэслэл байхгүй. Тийм учраас байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Компани ямар тамга, тэмдэгтэй байх талаар Вистра компани өөрсдөө баталж өгсөн нь 3 дугаар хавтаст хэргийн 156 дугаар талд авагдсан. Гэтэл улсын бүртгэлд хаана хийлгэсэн нь мэдэгдэхгүй түгээмэл дардас дарсан байгаа. Би н.Э яагаад явсан гэдгийг тайлбарлаж байна. н.Э бол А.А захирал нь байсан компанийг О авчихсан болохоор тэр компаниас хяналт тавих гэж орж ирсэн. Тэрэнд би маргаан үүсгээгүй. Хөөн хэдэлцэх асуудал байгаа бөгөөд 2016 онд алдсан их хэмжээний хөрөнгө буюу 13 сая долларын хувьцаа худалдах, худалдан авах ажиллагаа гэрээний дагуу хэрэгжсэн эсэх асуудал. Энэ бол тусдаа буюу Мөрдөн байцаах албанд залилан мэхлэх зүйл ангиар шалгагдаж байгаа тусдаа хэрэг боловч дурдъя. Захирлаар Ши Яийг томилохдоо 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийсэн байсан. А.Аийн Вистра гэх компани руу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийх гэж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч буцаж ирээд байсан гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл би тэр талаар мэдээгүй. н.Э ажлаа хийж байхдаа машинд мөргүүлсэн бөгөөд улмаар Ши Я компанийн захирал болсон. Ши Яийг ажиллаж байх үед дардас шиг тамга нь дугуй хэлбэртэй жинсэн өмдний товч шиг болсон. Байцаагчийн дүгнэлт гарахад ямар тамга тэмдэг нь зөв бэ гэдгийг нотолж чадаагүй. О ийм зүйл хийлгээд байдаг эсэхийг мэдэхгүй байна. Вистра компаниас гаргаж өгсөн тамга нь Монгол тамганы стандарттай том тамга байдаг бол Улсын бүртгэлд ашиглаж байгаа тамга нь товч шиг жижигхэн болчихсон. Вистра компанийн хаягт бүртгэлтэй байх “Г*******” ХХК-аас Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж байсан талаарх шийдвэрүүдийн мэдээллийг гаргаж өг гэсэн шүүгчийн захирамж гарсан байна. Би өөрийн олж авсан баримтын дагуу Вистра компанийн захирал мөн гэдгээ тогтоолгосон. Би шүүгчийн захирамжийг биелүүлэхийн тулд Вистра компани руу хандаж мэдээллүүдээ авсан бөгөөд шүүхэд гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Энэ баримт дотор 2017, 2018, 2019, 2020 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж шийдвэр гаргасан талаар ямар ч мэдээлэл байдаггүй бөгөөд эдгээр хүмүүс өөрсдөө хийж өгсөн.

Дүгнэлтийн 2.3-д заасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Дүгнэлтийн 2.4-д “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг А.А гаргасан. И.У гаргасан 2017 оны 12 дугаар сарын 13-ний бичгийг А.А янзалсан гэдэг тайлбар гаргаж байна. Гэтэл надад тамга, тэмдэг байдаггүй байсан. Мөн улсын бүртгэлийн үйл ажиллагааг би хийгээгүй. Түүнийг Оын хуулийн фирм хийсэн. Би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр тамга, тэмдэг, гэрчилгээгээ хураалгачихсан. Хувьцаа эзэмшигчийн шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан. бичиг баримтын бүрдүүлэлтийг би хийгээгүй.” гэв.

3.9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А тайлбартаа: “2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргая. Нэхэмжлэгч нарын зүгээс хэд, хэдэн үндэслэлийг дурдаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Үүнд, Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага хийвэл зохих ажиллагааг хийгээгүй, тогтоовол зохих үйл ажиллагааг хэрэгжүүлж, баримтыг бүрдүүлээгүй, байцаагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр гаргасан гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр хэсэгт 1.1-1.7 хүртэл Захиргааны ерөнхий хуулийн процессуудыг маш тодорхой дурдаад, ямар, ямар баримтад дээр ямар байдлаар дүгнэлт хийсэн талаар буюу хууль зүйн үндэслэлээ хэрхэн гаргасныг тодорхой заасан байна. Үүнийг нэг бүрчлэн дурдах нь илүүц байх гэж үзэж байна. Гуравдагч этгээд хөөн хэлэлцэх хугацаа, хэтрүүлж захиргааны байгууллагад гомдол гаргасан байхад захиргааны байгууллага субъектив байдлаар хандаж, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл гуравдагч этгээд А.Аийн тухайд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоос сэргийлэхээр Арбитрын шүүхэд 2021 оноос хойш хандаж явсан. 2021 оноос хандаж явж байгаад Арбитрын шүүхэд “Ц******* Могул Майнинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Г*******” ХХК-ийн баримтууд гарч ирсний дагуу тухайн баримтыг үндэслэж Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Ямар баримтыг үндэслэж хандсан талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй байх. Вистра  гэх компанийг “Г*******” ХХК-ийн бүртгэлийг хийдэг бүртгэлийн байгууллага гэж би ойлгож байгаа. Энэ бүртгэлийн байгууллага дээр “Г*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон захирлуудын тоонд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөлт орсон байдаг. Гэтэл “Ц******* Могул Майнинг” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгож улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Г*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь тодорхой байгаа бүртгэлийг 2017 онд биш 2016 оны хуучин бүртгэлээр буюу зөвхөн О гэх хүний цорын ганц компани мэтээр баримт бүрдүүлж өгснөөр зөрчлүүд нь эхэлж байгаа. Нэгэнт 100 мянган доллартой холбоотой зөрчлүүдийг улсын байцаагч дүгнэлтдээ тодорхой дурдсан болохоор дэлгэрүүлж тайлбарлах шаардлагагүй байх. Улсын бүртгэгч нь дүгнэлтдээ энэ компани улсын бүртгэлд 4 бүртгэлийг бүртгүүлэхдээ хууль зөрчсөн байна гээд зөрчсөн хуулиудыг дурдаад, бичиг баримтын бүрдэл дутуу байгаа учраас хүчингүй болгохоос өөр аргагүй байна гэж үзсэн. Шүүхээс бүртгэлийг хүчингүй болгохоос өмнө сануулах, залруулах арга хэмжээг авах боломжтой байсан эсэх талаар тодруулж байна. Гэтэл хязгаар давсан, хууль зөрчсөн учраас бичиг баримтын бүрдлийг дахин бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байсан. Улсын бүртгэлд өгсөн орчуулга алдаатай байсан. Тэр бүү хэл 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн итгэмжлэлийг 01 дүгээр сарын 09-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харамсалтай нь өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө тухайн шүүхийн шийдвэр гараагүй учраас ирж амжсангүй. Тодорхой хэмжээний нууцтай холбоотой асуудал байгаа. Гэхдээ өмнөх шүүх хуралдаанаар иргэний хэргийн шүүхэд энэ асуудал байгаа талаар хэлэлцэж байсан. Итгэмжлэлтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гарч, Гадаад харилцааны яамнаас албан бичгүүд ирсэн байдаг. Анхан шатны бичиг баримтыг бүрэн шалгахгүйгээр итгэмжлэл олгосон нь холбогдох хууль зөрчсөн байна гэдэг асуудал яригддаг. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг дурдаж байна. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх боломжгүй байна. Энэ бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт. Тийм учраас мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасныг ярих шаардлагатай болно. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн бүртгэлээр уг компанийг А.Ааас шилжүүлж байгаагаар А.Аийн өмчид халдаж байгаа. А.А нь “Г*******” ХХК-аар дамжуулаад Чыг эцсийн өмчлөгчөөр бүртгэхдээ А.Аийг давхар бүртгэж бүртгэл хийх ёстой байсан гэдэг зүйлийг хүсдэг. Гэтэл болгоно гэж хойшлуулсаар байсан. Улмаар А.А Арбитрын шүүхэд хандаж холбогдох баримтын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуульд заасны дагуу арга хэмжээ авсан.

А.А яагаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гомдлыг хангаж шийдвэрлэж маргаан бүхий акт болох дугаартай дүгнэлт гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн улсын бүртгэл нь А.Аийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Улсын байцаагч дүгнэлт гаргахдаа дүгнэлтийн 34-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-ыг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу тодорхой асуудлыг шийдвэрлэх албан ёсны эрхтэй этгээдийг эрх бүхий байгууллага гэж ойлгож байгаа. Энэ этгээд нь улсын байцаагч С.О. Анх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хийлгэхдээ “Г*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээллийг буруу оруулсан, мөн хуульд заасан шаардлага хангахгүй итгэмжлэл өгснөөс үүдээд бүртгэл хүчингүй болсон. Энэ бүртгэл хүчингүй болсноор дараагийн үүсэх үр дагаврууд хүчингүй болсон. Зүй нь “Г*******” ХХК-ийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Мөн тамга тэмдэгтэй холбоотой асуудлыг тухайн компанийн дүрмээр зохицуулдаг. Хувьцаа эзэмшигчид нь тамга бүртгэлийн асуудалтай орооцолдмооргүй байна. Апостиль дээр нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй. Гадаад улсад байгаа тохиолдолд итгэмжлэл илгээж байгаа апостилиар баталгаажуулж буюу Гадаад харилцааны яамаар дамжуулж, үүнийгээ гадаадад байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй харилцахад нотлох баримтын шаардлага хангасан үздэг. Гэтэл О бүртгэл хийлгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, журмуудыг зөрчөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тухайн үед Монголд байсан гэх боловч Монгол Улсад байгаагаа нотолсон гадаад паспортын хуулбар, штамб дарсан баримтуудаа гаргаж өгөөгүй. Улсын байцаагчийн тухайд бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгоод, дараа нь үүнээс хойш хийсэн бүртгэлүүд буюу хаягийн өөрчлөлт бүртгэл хийсэн, гүйцэтгэх захиралд өөрчлөлт оруулсан бүртгэл бүгдээрээ хүчингүй болж байгаа. Иймд улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц тайлбартаа: “ “Ц******* Могул Майнинг” ХХК нь А.Аийн компани байх үед Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт алтны уурхайн тусгай зөвшөөрөлтэй байсан. Гадаадын хөрөнгө оруулагч гээд байгаа О нь Монгол Улсад олон жил ажиллаж байгаа хүн. Монгол Улсад байх хугацаандаа А.Атай холбоо тогтоож, алтны уурхайтай нэгдэж хувьцаа эзэмшигч болсон. Мөн энэ компаниас хөрөнгө оруулаад Монголд хийж бүтээгээд байгаа зүйл төдийлөн байхгүй. Хөрөнгө оруулагч этгээдүүд нь гадаадын зах зээлд сурталчлах маягаар хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулж байгаа болохоос бодит байдал дээр ашигтай гэх боломжгүй. Г.О өмгөөлөгчийн яриад байгаа шиг ач холбогдолтой зүйл өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын яриад байгаа үйл баримтууд бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримт, анх улсын бүртгэл хийхэд тийм байсан мэтээр тайлбарлаж байгаа боловч анх улсын бүртгэл хийгдэхэд хуульд заасан шаардлага хангаагүй байхад бүртгэлийг хийсэн байсан. Хуульчид, өмгөөлөгч нар өөрсдийн хуулийн фирмийн дэргэдэх орчуулгын товчоотой бөгөөд өөрсдөө тухайн орчуулгын товчоогоор дамжуулан хэл мэддэг гэх үндэслэлээр итгэмжлэлд заагдаагүй үндэслэлийг нэмж бичиж, орчуулж, бүртгэлийн буюу өмчлөх эрхтэй холбоотой асуудалд нотлох баримт болгож өгөөд байгаа нь үндэслэлгүй. Үүнийг үндэслэж хийсэн бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Тухайлбал, 100 мянган ам долларыг компанийн хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл анх бүртгэл хийгдэх үед Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн баримт 2016 оны буюу О 100 хувийн хувьцаа эзэмшигч байх үеийн баримтыг өгсөн байсан. Гэтэл улсын бүртгэгч хөрөнгө оруулалт гэж бүртгэсэн. Компанийн хувьцаа эзэмшигч биш байсан. Эдгээр нөхцөл байдлыг байхад улсын бүртгэлийг хийсэн нь буруу. Итгэмжлэлд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрүүдийг гаргаад, хуралдуулаад, гарын үсэг зураад явуулаад байх эрхийг улсын байцаагчид олгоогүй. Гэтэл олгосон мэтээр бичиж байгаа нь зөв юм уу, үүнийг анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа тайлбараар улсын бүртгэгчийн үйл ажиллагааг шууд хууль бус байсан байна гэж дүгнэх нь учир дутагдалтай гэж харж байна. Шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн баримт хуулийн шаардлага хангасан байсан эсэхэд нэмэлт дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагаа шаардлага хангаагүй, зохих журмын дагуу хийгдээгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Улсын байцаагч гомдол гаргасан үеэс хойш тухайн компанийн менежерт албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн Оын мэйл хаяг, Монгол Улсад амьдарч байсан хятад хэлтэй н.Эы өөрийнх нь хаяг руу бүх материалыг хүргүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч мэдэгдлийг аваагүй гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тийм учраас хүлээж авсан гэж үзэж байгаа. Өөрсөө санаатайгаар оролцож тайлбар гаргаагүй нөхцөлд улсын байцаагч сонсох ажиллагаа хийгээгүй байна гэж үгүйсгэх бодит боломжгүй гэж үзэж байна. Хурлын шийдвэрүүдийг гуравдагч этгээдийн хаягаар хүргүүлсэн бөгөөд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл А.А нь өөрийн өөрчлөгдсөн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байгаа. Гэтэл тухайн хаягаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа мэдэгдэл хүргүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын байцаагч хэдийгээр акт тавихдаа 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн удирдлага болгосон хуулийн заалт нь 2015 оны хуульд байгаа /өөр заалт/ буюу хуулийн үг хэллэг, найруулга, агуулга нь адилхан байгаа. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Улсын бүртгэгч бүртгэлийн үйл ажиллагаа хийхдээ хуулиар тавигдсан шаардлага, бичиг баримтын шаардлагыг хангаагүй байхад бүртгэл хийсэн байна. Бүрдэл дутуу баримтыг үндэслэж бүртгэл хийсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэ бол хуулиар тодорхой заасан шаардлага. Мөн хянах чиг үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас зөрчил гарсан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн болон бусад нотлох баримтуудаар маргааны зүйл болсон Ц************** ******* ХХК /энэ хэргийн гуравдагч этгээд А.А үүсгэн байгуулж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн/-ийн маргаанд хамаарах улсын бүртгэлтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна.

1.1. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан “1 хувьцаа эзэмшигч хасагдаж, 1 хувьцаа эзэмшигч нэмэгдэж, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн” өөрчлөлтийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн[1].

1.2. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлгээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан “А.Аийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Л.Эыг гүйцэтгэх захирлаар томилсон” өөрчлөлтийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн[2].

1.3. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан “Л.Эыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ши Я гүйцэтгэх захирлаар томилсон” өөрчлөлтийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн[3].

1.4. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлгээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан “хаяг өөрчилсөн” өөрчлөлтийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн[4].

1.5. А.А нь “Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Гиптед платинум лимитед компанийн хувьцаа эзэмшигч Гартон глобал инвестмент лимитет компанийн цөөнхийн хувьцааг эзэмшигч өөрт нь “Ц************** ******* ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч болоод гүйцэтгэх удирдлагын зүгээс компанийн санхүү, үйл ажиллагаа, ашиг орлогын талаар мэдээлэл өгдөггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхгүй мөртөө хуурамч баримт бичиг бүрдүүлж хууль бус хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэж, хувьцаа эзэмшигч өөрийнх нь эрхийг зөрчиж байна” гэх үндэслэлээр Ц************** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “хувьцаа эзэмшигчээс А.Аийг хассан, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн” бүртгэлийг хүчингүй болгуулж, өмнөх бүртгэлийг сэргээлгэхээр, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “гүйцэтгэх захирлаас А.Аийг чөлөөлж, Л.Эыг томилсон” бүртгэлийг хүчингүй болгуулж, А.Аийг гүйцэтгэх захирлаар сэргээн бүртгүүлэх, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “гүйцэтгэх захирлаас Л.Эыг чөлөөлж, Ши Я томилсон” бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 2 дугаар сард гомдол гаргажээ[5]

1.6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч С.О хяналт шалгалт явуулж “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр 5785707 регистрийн дугаартай Ц************** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, хаягийн мэдээлэлд оруулсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөлтийг тус тус хүчингүй болгожээ. 

Маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтийг гаргасан хяналтын улсын байцаагч С.От холбогдуулан хэрэг үүсгэж, уг хэрэгт хариуцагчаар оролцуулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг улсын бүртгэгчээр томилсноор хариуцагчийн эрх залгамжлагчаар Улсын бүртгэлийн ерөнхий  газрыг оролцуулж, тэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгч Г******* компани, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ши Я нараас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр хянан шийдвэрлэх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны ерөнхий журмыг хангасан эсэх, гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгнө.

Энэ хэргийн маргаан бүхий акт нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн 4 бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлт бөгөөд шүүх улсын байцаагч хяналт шалгалтыг хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцүүлэн бүрэн хийсэн эсэх, дүгнэж шийдвэрлэх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан эсэхийг дүгнэж хэргийг шийдвэрлэнэ.

2.2. Иргэн, хуулийн этгээд өөрийн аж ахуйгаа хуулийн хүрээнд эрхлэн удирдах бөгөөд төрийн үйл ажиллагаа үүнд хуулийн этгээдийг бүртгэх, мэдээлэлд нь орсон өөрчлөлтийг бүртгэх замаар тухайн хуулийн этгээдийг мөн болохыг, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь хэн болохыг нийгэм эдийн засгийн харилцаанд ороход нь бусдын өмнө баталгаажуулах зорилгоор бүртгэлийн үйл ажиллагааг л эрхэлж, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг хангуулах үндсэн чиг үүрэгтэй оролцоно.  

Хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгогдсон этгээд нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, дүрмийг батлах, эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох шийдвэрийг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь эдгээрийг хуульд заасан журмаар улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхэлж, эрх зүйн харилцаанд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэл үнэн зөв, бодитой гэдгийг улсын бүртгэлээр баталгаажуулж илэрхийлдэг.

2.3. Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын нэгж иргэн, хуулийн этгээдийн гомдлоор хуулийн этгээдийн улсын бүртгэл, түүнд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийхдээ мэдүүлэг гаргах эрхтэй этгээд мэдүүлэг гаргасан эсэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтаар тавигдсан бүрдүүлбэр, шаардлагыг хангасан байсан эсэхийг хянаж, шийдвэр гаргахдаа захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх этгээдийн оролцоог хангах, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах, улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд шийдвэрээ нийцүүлэх нь зайлшгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар улсын байцаагчийн хяналт шалгалтын хүрээ, эрх хэмжээ нь гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээдийн гомдлын хүрээгээр, гомдлын хүрээ нь гомдол гаргагчийн субьектив эрхээр, гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаагаар   хязгаарлагдах ба ийнхүү улсын бүртгэлд гомдол гаргах, хяналт шалгалт хийх, хүчингүй болгох эрх нь хязгааргүй эрх, эрх хэмжээ биш юм.

Мөн улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны ерөнхий журам болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах журмын дагуу хийгдэх учиртай ба гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, цаашлаад захиргааны шийдвэр хууль ёсны итгэл хамгаалах захиргааны үйл ажиллагааны суурь зарчим болоод улсын бүртгэл үнэн зөв байх бүртгэлийн үйл ажиллагааны зарчимд зайлшгүй нийцсэн байж гэмээнэ төрийн үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцнэ.

2.4. Хуулийн этгээдийг шинээр байгуулахаас эхлээд мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд бүртгэлийн байгууллага бүртгүүлэх эрх бүхий этгээдийн мэдүүлгээр, түүнд хавсаргасан нотлох баримтаар бүртгэлийг хөтлөх ба бүртгэхээс татгалзах үндэслэлийг нэрлэн зааж, ийнхүү зааснаас бусад баримт шаардахыг, өөр үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглодог.

Өөрөөр хэлбэл бүртгүүлэх эрх бүхий этгээд мэдүүлэг гаргасан эсэх, хуулиар заасан баримтыг бүрдүүлж хавсаргасан эсэхээр тухайн бүртгэл хуульд нийцсэн эсэхийг шалгаж буй хяналт шалгалтын хүрээ тодорхойлогдоно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулга 2018 оны хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилсэн тул маргаанд хамаарах 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэл хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд 2015 оны хууль, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэл хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд 2018 оны хууль хэрэглэгдэнэ.

2.5. Хариуцагч хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ц************** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосныг дараах үндэслэлээр хууль бус гэж үзлээ.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэл 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгээр Ц************** ******* ХХК-ийн “хувьцаа эзэмшигчээс А.А хасагдаж, Британи Виржины Арлуудад бүртгэлтэй Г******* компани 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, хуулийн этгээдийн хэлбэр гадаадын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдөж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,061,000 төгрөг болж нэмэгдсэн” өөрчлөлтийг бүртгэсэн ба,

Хяналтын улсын байцаагч 1/ “итгэмжлэлийн олгосон эрхийг тодорхойлсон хэсгийг санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн, энэхүү санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн итгэмжлэлээр гэрээ байгуулсан", 2/ “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэх 100,000 ам долларыг  Г******* компанийн данснаас бус Ч******* нэрээр хөрөнгө оруулалт хайгуул гэсэн өөр утгаар шилжүүлсэн баримтыг ашиглан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай болгон бүртгүүлсэн”, 3/ “итгэмжлэлд Ц************** ******* ХХК-ийн дүрэм батлах хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдоогүй буюу дүрэм шинэчлэн батлах үед хувьцаа эзэмшигчээр Г******* компани бүртгэгдээгүй байсан”, 4/ “шинээр нэмж хувьцаа гаргах хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг А.А 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байхад үүнээс өмнө 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байсан Г******* компани баталсан”, 5/ “хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, бичиг баримт зөрчилтэй байхад хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн” гэх үндэслэлүүдээр энэ өдрийн бүртгэлийг хууль бус хийгдсэн гэж үзэж хүчингүй болгосон. Эдгээр үндэслэл тус бүрээр дүгнэвэл,

2.5.1. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд гаргасан байх бөгөөд Британи Виржины Арлуудад бүртгэлтэй Г******* компаниас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр Г******* компанийг төлөөлж Монгол Улсын иргэн И.Ут Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж буй асуудлаар 1) Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, шинээр гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, 2) компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах, 3) шинэчилсэн дүрмийг батлах, 4) бичиг баримтуудыг баталгаажуулах, хүчин төгөлдөр болгох, 5) төрийн байгууллага, нотариатад бичиг баримтуудыг гаргаж өгөх, бүртгүүлэх, гэрчлүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичигт гарын үсэг зурах, төлөөлөх эрхийг олгож, итгэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Apostille-ээр баталгаажуулсан, мэдүүлэгт итгэмжлэл, орчуулгын хамт, апостиль гэрчилгээг хавсаргасан[6] нь хуулийн этгээдийн хувийн хэргээс тогтоогдож байх бөгөөд хариуцагч мөн хувийн хэрэгт эдгээр баримт авагдсаныг дүгнэлтдээ тодорхой тусгажээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх ... итгэмжлэлийн үндсэн дээр үүсэж болох бөгөөд итгэмжлэлийн агуулга болон төлөөлөгчийн гүйцэтгэсэн үйлдлийг төлөөлүүлэгч түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсныг хүлээн зөвшөөрч маргаагүй энэ тохиолдолд итгэмжлэлийн агуулгад холбогдуулан бусад гуравдагч этгээдийн гомдлоор улсын байцаагч “итгэмжлэлийн олгосон эрхийг тодорхойлсон хэсгийг санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн, энэхүү санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн итгэмжлэлээр гэрээ байгуулсан" хэмээн дүгнэж, бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 Г******* компаниас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр И.Ут олгосон, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Apostille-ээр баталгаажсан итгэмжлэлийн монгол орчуулгын үнэн зөв эсэхийг улсын бүртгэлийн байгууллага тогтоохгүй тул улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч “итгэмжлэлийн агуулгыг санаатай буруу орчуулж төөрөгдүүлсэн” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Итгэмжлэл хуульд нийцсэн эсэх, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой гомдлыг уг итгэмжлэлээр хийгдсэн гэрээний талууд маргах эрхтэй ч ийнхүү маргаагүй, итгэмжлэл хүчин төгөлдөр эсэхэд шүүхийн хүчин төгөлдөр аливаа шийдвэргүйгээр улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлээ болгосон нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 23.1.5-д “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 23.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэсэнд нийцэхгүй. Иймд улсын байцаагчийн маргаан бүхий дүгнэлтийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн бүртгэлд холбогдох 2.2 дахь хэсэг үндэслэлгүй байна.

2.5.2. Дүгнэлтийн 2.1-д “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэх 100,000 ам долларыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г******* компанийн данснаас бус Ч******* нэрээр хөрөнгө оруулалт, хайгуул гэсэн өөр утгаар шилжүүлсэн баримтыг ашиглан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай болгон бүртгүүлсэн байна” гэж дүгнэдэг.

Ц************** ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,051,000 төгрөг болж нэмэгдэж, хэлбэр өөрчлөгдөж гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болсныг бүртгүүлэх мэдүүлэгт өргөдөл, Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дансны /дансны үлдэгдэл 100,332,80 ам доллар/  тодорхойлолт, дансны хуулга /2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч*******аас “хөрөнгө оруулалт, хайгуул” гүйлгээний утгатай 100,000 ам доллар орлогын гүйлгээ/, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн тухай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, шинэчилсэн дүрмийг хавсаргасан[7] байх бөгөөд энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2-т “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. 17.2.4. гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, ... -өөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, ... баримт бичиг”,  23 дугаар зүйлийн 23.1-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 23.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах шийдвэр”, 23.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”,  гэсэнд нийцжээ.

Ц************** ******* ХХК-д 100,000 ам доллар шилжүүлсэн Ч нь Г******* компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд одоо Ц************** ******* ГХО ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй, тэрээр 100,000 ам.долларыг Г******* компанийн нэрийн өмнөөс шилжүүлсэн болохоо тодорхойлдог[8], тухайн үед А.А нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан, уг гүйлгээг хүлээн зөвшөөрч, энэ талаарх тодорхойлолт, дансны хуулгын мэдээллийг банкнаас гаргуулан улсын бүртгэлд мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн бүрдэлд зориулж хувьцаа шилжүүлэн авч буй талд гаргаж өгсөн байхад “Г******* компанийн данснаас бус Ч******* нэрээр хөрөнгө оруулалт, хайгуул гэсэн өөр утгаар шилжүүлсэн баримтыг ашиглан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай болгон бүртгүүлсэн байна” гэх дүгнэлт үндэслэлгүй, уг дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэснийг зөрчиж байна.

Тухайн үед А.А нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, зөвхөн тэрээр энэ талаарх банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээллийг авах эрхтэй этгээд байсан тул уг гүйлгээг өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Улсын байцаагч дүгнэлтийн 7-д “ ... 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийхдээ баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл” гэж заасныг хангаагүй, нотлох баримтын бүрдүүлбэр дутуу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэсэнд нийцээгүй, учир нь баталгаажсан санхүүгийн тайлан хавсаргахыг  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгээр шаардаагүй байсан.

Улсын байцаагч ийнхүү дүгнэсэн нь буруу хууль буюу тухайн үед батлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1.7 дахь заалтыг хэрэглэснээс гадна, энэхүү дүгнэлт нь бодит байдалд илт нийцэхгүй болох нь шүүхийн үзлэгээр Ц************** ******* ХХК-ийн хувийн хэргийн эх нотлох баримтын 96-100 дугаар талд 2017 оны хөрөнгийн нэмэлт өөрчлөлт орсон санхүүгийн тайлан авагдсан[9] байснаар тогтоогдсон.

2.5.3. Дүгнэлтийн 2.3-т “итгэмжлэлд Ц************** ******* ХХК-ийн дүрэм батлах хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдоогүй буюу дүрэм шинэчлэн батлах үед хувьцаа эзэмшигчээр Г******* компани бүртгэгдээгүй байсан” гэж дүгнэж 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлээ болгосон нь дараах байдлаар мөн хууль бус болжээ.

Дээр дүгнэсэнчлэн итгэмжлэлийн агуулгыг итгэмжлэл олгосон этгээд тодорхойлох бөгөөд итгэмжлэлээр гүйцэтгэсэн үйлдэл түүний хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн маргаагүй энэ тохиолдолд итгэмжлэлийн агуулгыг өөрөөр тайлбарлах эрх улсын бүртгэлийн байгууллагад байхгүй.  

Г******* компанийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлд Ц************** ******* ХХК-ийн шинэчилсэн дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргах хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шинэчилсэн дүрмийг баталсан нь Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.”, 16.2-т “Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана, 16.2.2 компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ”, 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ." гэж заасанд нийцсэн.

Нөгөөтээгүүр 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Г******* компани бүртгэгдээгүй байсан тул дүрэмд өөрчлөлт оруулах эрхгүй гэх тайлбарыг няцаасан нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй. Учир нь Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 246.051 ширхэг энгийн хувьцаа шинээр нэмж гаргах, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар нэмж гаргасан хувьцааг эзэмшүүлэх, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, Г******* компанийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх” тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, мөн өдөр Г******* компанитай байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр 100 хувийн хувьцаа, нэмж гаргасан хувьцааг Г******* компанид худалдаж, 100 хувийн хувьцаанд хамаарах эрх үүрэг, хариуцлагыг Г******* компанид шилжүүлж, гэрээнд заасны дагуу Ц************** ******* ХХК-тай холбоотой баримт бичиг (үүнд, хувьцааг шилжүүлэхийг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, шинээр нэмж хувьцаа гаргах тухай болон Г******* компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн шийдвэр, хувьцаа шилжсэнийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримтууд болох компанийн гэрчилгээ, хуучин дүрэм, шинэчилсэн санхүүгийн тайлан, тамга тэмдэг зэрэг баримтуудыг)-ийг Г******* компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн тул компанийн хувьцааны өмчлөх эрх А.Ааас Г******* компанид шилжсэнийг бүртгүүлэх, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт уг өөрчлөлтийг оруулах эрхийг эрх шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигч хэрэгжүүлэх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ." гэж заасанд нийцсэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.4-т “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн ... 16.1-д заасны дагуу гаргана”, 16 дугаар зүйлийн 16.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно, 16.1.1 хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, 16.1.2 хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, 16.1.3 хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, 16.1.5 итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэснийг зөрчөөгүй.

2.5.4. Дүгнэлтийн 2.4-т “шинээр нэмж хувьцаа гаргах хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг А.А 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байхад үүнээс өмнө 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байсан Г******* компани баталсан” хэмээх 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал хэрэгт авагдсан болон Ц******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэргийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийн үндэслэл болгосон бусад баримтаас үзвэл,

1/ Уг мэдүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өргөдлөөр А.Ааас хүлээлгэн өгсөн Ц************** ******* ХХК-ийн гэрчилгээ, хуучин дүрэм, шинэчилсэн санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Г******* компанитай байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г хавсарган тамга тэмдгээр баталгаажуулсан бичиг баримтаар улсын бүртгэлийн байгууллагад гаргасан байх тул хавсаргасан гэрээний үндэслэл болсон хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг түүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх, огноолсон байх, улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч бүртгэсэн байх  боломжгүй.

2/ Гуравдагч этгээд А.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г******* компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан үйл баримтыг үгүйсгэдэггүй, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх дээрх 3 гэрээнд зурагдсан гарын үсгийг, түүнчлэн нэхэмжлэгч нараас нотлох баримтаар гаргасан Ц******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 246.051 ширхэг энгийн хувьцаа шинээр нэмж гаргах, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар нэмж гаргасан хувьцааг эзэмшүүлэх, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, Г******* компанийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх” тухай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрт зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг болохыг хүлээн зөвшөөрдөг, эдгээр эрх зүйн үр дагавар бүхий баримтуудад зурагдсан өөрийн гарын үсгийг хуурамч гэж маргаагүй,

3/ мөн тэрээр Ц******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 246.051 ширхэг энгийн хувьцаа шинээр нэмж гаргах, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар нэмж гаргасан хувьцааг эзэмшүүлэх, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, Г******* компанийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх”  шийдвэрийг гаргасан болохоо үгүйсгээгүй, “хэдийд уг шийдвэрийг гаргасан огноог мэдэхгүй” хэмээн тайлбарлахаас биш, яг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гэж ч нотолдоггүй.

4/ Ц******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 246.051 ширхэг энгийн хувьцаа шинээр нэмж гаргах” шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан гэж үзвэл түүнээс өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг хувьцаа үнэ, тоо хэмжээний талаарх мэдээлэл тодорхойгүй, шинээр нэмж хувьцаа гаргаагүй байхад хувьцаа эзэмшигч А.А нь Г******* компанитай “Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулах боломжгүй юм, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд А.Аийн үгүйсгэхгүй байгаа түүний гарын үсэг бүхий 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Г******* компанитай байгуулсан “Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” нь тухайн гэрээгээр тодорхойлсон үнийн дүн, тоо хэмжээ бүхий хувьцааг шинээр нэмж гаргах хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан байсан болохыг нотолж байна.

5/ Хувийн хэрэгт шүүх үзлэг хийсэн бөгөөд түүнд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн сарын “0” цифрийг доод талд нь бичиглэл нэмэх байдлаар “2” цифр болгосон нь энгийн хүний нүдээр ялгагдаж харагдахаар байна.

6/ Ц******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны шийдвэрийн /нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 246.051 ширхэг энгийн хувьцаа шинээр нэмж гаргах, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар нэмж гаргасан хувьцааг эзэмшүүлэх, Г******* компанитай шинээр нэмж гаргасан хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, Г******* компанийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх агуулгатай/ хуулбарыг гэрчилсэн 51 дугаартай нотариатчийн бүртгэлийн дэвтэрт уг үйлдэл 2053 дугаарт бүртгэгдсэн[10], нотариатчийн хуулбар нь үнэн зөв болохыг гэрчилсэн баримт бичиг нь “Ц******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр болохыг, шийдвэр хувьцаа эзэмшигч А.Аийн гарын үсгээр баталгаажсан болох”-ыг бүртгэжээ.

Ийнхүү хувийн хэрэгт авагдсан бусад эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгүүдээр тогтоогдож буй энэ бодит нөхцөл байдлыг улсын байцаагч хяналт шалгалтаар тогтоох ажиллагаа хийгээгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх” үүргээ хэрэгжүүлээгүйгээс “шинээр нэмж хувьцаа гаргах хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг А.А 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байхад үүнээс өмнө 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байсан Г******* компани баталсан” хэмээн үндэслэлгүй дүгнэлтээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн болон мөн өдрийн бусад бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.    

2.5.5. Мөн улсын байцаагч дүгнэлтийн 2.7-д "2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэл нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т "Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотлох банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосныг гэрчлэх баримт бичиг" гэж, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.3.1-д "улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна", 2.3.4-д "улсын бүртгэгч өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцэж байвал улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна" гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн дүгнэж Ц************** ******* ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 17 дугаар зүйл шинээр үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэхэд шаардах баримт бичгийн бүрдлийг тодорхойлсон зохицуулалт хэдий ч гадаадын хөрөнгө оруулалттай болгож хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж буй энэ тохиолдолд мөн зүйлийн 17.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу биш ч 17.2.4 дэх “Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотлох банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосныг гэрчлэх баримт бичиг” бүрдүүлэхээр заасныг Ц************** ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,051,000 төгрөг болж нэмэгдэж, хэлбэр өөрчлөгдөж гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болсныг бүртгүүлэх мэдүүлэгт өргөдөл, Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дансны /дансны үлдэгдэл 100,332,80 ам доллар/  тодорхойлолт, дансны хуулга /2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч*******аас “хөрөнгө оруулалт, хайгуул” гүйлгээний утгатай 100,000 ам доллар орлогын гүйлгээ/, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн тухай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, шинэчилсэн дүрмийг хавсаргаснаар хангасан байна.

Улмаар уг баримтаар Ц************** ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,051,000 төгрөг болж нэмэгдэж, хэлбэр өөрчлөгдөж гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болсныг бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдэл Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.3.1 "улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна", 2.3.4 "улсын бүртгэгч өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцэж байвал улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна" гэж заасанд нийцсэн байх тул улсын байцаагчийн  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.3.1, 2.3.4 дэх заалтыг зөрчсөн хэмээн дүгнэж Ц************** ******* ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий биш болжээ.

2.5.6. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц************** ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 246,051,000 төгрөг болж нэмэгдэж, хэлбэр өөрчлөгдөж гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болж, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед А.А нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан эдгээр өөрчлөлтийн болон хувьцаа худалдах, компанийн эрх шилжүүлэхтэй холбоотой өөрчлөлтийн бүртгэлүүд хийгдэх харилцаа түүний хүсэл зоригоос гадуур явагдсан гэж маргаагүй тул дээрх өөрчлөлтийн бүртгэл тухайн цаг хугацаанд, компанийн хувьцааг 100 хувь шилжүүлэн авч буй этгээдийн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр хийгдсэн бүртгэлийг ийнхүү хүсэл зоригийн дагуу хувьцаагаа худалдаж, эрхээ шилжүүлсэн этгээдийн “Монгол Улсад бүртгэлгүй өөр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхээ хязгаарлуулсан” гэх агуулга бүхий буюу “Британи Виржины арлуудад бүртгэлтэй “Г******* ХХК-ийн толгой компани “Картон глобал инвестмент лимит” компаниар “Г*******” компанийн 36 хувийн хувьцаа эзэмших эрх бүртгэл дээр харагдахгүй байна” гэсэн гомдлоор Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд Ц************** ******* ХХК-ийн 2018 оны бүртгэлийг 2023 онд хянаж тухайн хуулийн этгээд, түүний хувьцаа эзэмшигчдэд эрх зүйн тодорхой үр дагаврууд үүсгэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь дээр дүгнэсэнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих улсын байцаагчийн хяналт шалгалтын хүрээ, эрх хэмжээ нь гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээдийн гомдлын хүрээгээр, гомдлын хүрээ нь гомдол гаргагчийн субьектив эрхээр, гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаагаар хязгаарлагдах ба ийнхүү улсын бүртгэлд гомдол гаргах, хяналт шалгалт хийх, хүчингүй болгох эрх нь хязгааргүй эрх, эрх хэмжээ биш юм.

2.5.7. “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Нэмж гаргасан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа эзэмшигчийн шийдвэр”-ээр хувьцаагаа 100 хувь шилжүүлж, хувьцаа эзэмшигчийн бүхий л эрхээ шилжүүлсэн, гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн этгээдийн ийнхүү хувьцаа, эрхээ шилжүүлснээс хойш 5 жил гаруйн дараа гаргасан гомдлоор хувьцааг, эрхийг шилжүүлэн авсан этгээдийн итгэмжлэлийн үнэн зөвийг төлөөлөх этгээдийн эрх хэмжээний талаар улсын байцаагч дүгнэлт хийж, хүчингүй болгож шийдвэрлэх нь улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зөвхөн бүртгэл хөтлөх замаар оролцох чиг үүргийн хүрээнээс хальсан, бүртгэлд нэр байгаа болон нэр нь байсан этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүх, арбитрын шийдвэргүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулах үр дагавар бүхий дүгнэлт гаргасан нь тухайн хуулийн этгээд, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

2.5.8. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл бүр эрх зүйн үр дагавар үүсгэх бөгөөд тухайн хуулийн этгээдэд, хувьцаа эзэмшигчдэд эерэг үйлчлэл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл бүртгэл чиглэсэн, түүгээр эрх нь хөндөгдсөн аль аль этгээддээ эерэг үйлчлэлгүй байж сөрөг үйлчлэлтэй акт болно.

Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж тогтоовол хүчингүй болгож болох тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5 дахь заалтаар жагсааж, гэхдээ энэ тохиолдолд тухайн акт гарснаас хойш 5 жилийн дотор л хүчингүй болгох боломжтойг 48.3 дахь хэсгээр сонгох боломжгүйгээр ойлгомжтой тодорхой хуульчилжээ. Иймд  хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгох бол 48.2.1-48.2.3, 48.2.5-д заасан үндэслэлээс гадна, тухайн бүртгэл хийгдээд 5 жилээс дээш хугацаа өнгөрөөгүй байхыг шаардана. Энэ нь эерэг үйлчлэл бүхий актын эрх зүйн үр дагавар болоод хууль ёсны итгэлийг хамгаалах агуулгатай зохицуулалт юм.

Гэтэл Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдүүлснийг, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөнийг бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг уг бүртгэлээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан этгээдийн гомдлоор 5 жилээс дээш хугацаа хэдийн өнгөрсний дараа хүчингүй болгосон нь энэ зохицуулалтыг зөрчиж, улмаар үүнээс хойш хийгдсэн улсын бүртгэлүүдийн эрх зүйн үр дагаврыг үгүйсгэсэн үр дагаврыг бий болгожээ.

Хяналт шалгалтаар уг бүртгэлийн үндэслэл болгосон нотлох баримтуудад Захиргааны ерөнхий хуулийн дээрх 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацаа хамаарахгүй байх 48.2.4-т заасан “улсын бүртгэл хийлгэхдээ хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” үндэслэл тогтоогоогүй, ийм үндэслэлийг тогтоосон эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн болоод арбитрын аливаа шийдвэр гараагүй, энэ агуулгаар ямарваа маргаан эрүүгийн журмаар болон иргэний хэргийн шүүхэд, арбитрт одоогоор хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.

2.5.9. Тодруулбал 1/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр А.Аийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Британи Виржины Арлын хуулийн этгээд “Г******* компани, гүйцэтгэх захирал О*******д холбогдуулан гаргасан[11] Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу “Г******* компанид шилжүүлсэн Ц************** ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг буцаасан.

2/ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны  5 дугаар сарын 06-ны өдөр 9567 дугаар захирамжаар А.Аийн “нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах”-аар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад суугаа нотариатын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

3/ Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар тогтоолоор А.Аийн  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад суугаа нотариатын үүрэг гүйцэтгэгчид болон Хууль зүй, дотоод хэргийн яамны консулын нотариат хариуцсан мэргэжилтэн, Гадаад харилцааны яамны консулын газрын атташе нар холбогдуулсан Британи Виржины Арлын хуулийн этгээд “Г******* компани, гүйцэтгэх захирал О*******ын итгэмжлэлийг баталгаажуулсан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэсэн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан[12] байна.

2.5.10. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны ерөнхий журмыг баримтлан ажиллах үүрэгтэй.

2.5.10.1. Хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор зөрчигдсөн этгээдийг зөв тодорхойлж тайлбар, мэдүүлэг аваагүй, нотлох баримт цуглуулаагүй, оролцогчийг сонсох ажиллагааг хэлбэрийн хувьд хийж, хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж тайлбар авсныг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй. Ийнхүү гомдолд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхэд, улмаар 2018 оноос хойших бүхий бүртгэлийг хүчингүй болгож тухайн хуулийн этгээдийн бүртгэлийг 2017 оноос өмнөх байдалд сэргээхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор зөрчигдөх этгээд болох 100 хувийн хувьцаа эзэмшигчдийг зөв тодорхойлж тайлбар, мэдүүлэг аваагүйгээс гаргасан шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна. 

2.5.10.2. Улмаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасан “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох” үүргээ огт хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй байна.   

2.5.11. Мөн эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн болоод арбитрын аливаа шийдвэргүйгээр “итгэмжлэлийн орчуулга буруу, төөрөгдүүлсэн, түүнийг үндэслэж худалдах, худалдан авах гэрээ хийсэн, бүртгүүлэхээр мэдүүлэгт хавсаргасан баримтууд зөрүүтэй” гэх дүгнэлтүүд хийж, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь нотлох баримтад үндэслээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчжээ.

2.5.12. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжийг 42.2-т зааснаар хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн хэрэглэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.

            Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт нь “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж улсын байцаагч хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдалд нийцүүлэн дээрх шийдвэрүүдээс сонгож хэрэглэх зохицуулалт хэдий ч хариуцагч зорилгодоо нийцээгүй байдлаар сонгох шийдвэрийн төрлөөс “бүртгэлийг хүчингүй болгох” шийдвэрийг аливаа хууль зүйн үндэслэлгүй хэрэглэжээ.

2.6. Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтийн Ц************** ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас А.Аийг чөлөөлж, Л.Эыг томилсон өөрчлөлтийг бүртгэсэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр дараах байдлаар хууль бус болжээ.

2.6.1. Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “гүйцэтгэх удирдлагаас А.Аийг чөлөөлж, Л.Эыг томилсон” шийдвэр, уг өөрчлөлтийг бүртгүүлсэн талаар гуравдагч этгээд А.А мэдэж байсан талаарх тайлбараа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн талаар 2023 онд улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргах хүртэл хугацаанд мэдээгүй байх нь үнэнд нийцэхгүй. Тодруулбал, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/ компанийн өдөр тутмын асуудлаар шийдвэр гаргах, тамга тэмдэг ашиглах, бусад этгээдтэй харилцах замаар нийтийн эрх зүйн болон хувийн эрх зүйн харилцаанд компанийг төлөөлөн оролцох бөгөөд гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөнийг мэдэхгүйгээр ийм хугацаа өнгөрсөн байх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх удирдлагаас чөлөөлсөн хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй маргаагүй, ажлаас чөлөөлсөн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулиар гомдол гаргах, маргах хугацаа өнгөрсөн хойно компанитай хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон уг этгээд тухайн өөрчлөлтийн бүртгэлтэй маргаснаар бүртгэлийг хүчингүй болгосон нь “төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх”, “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, улмаар хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчжээ.

2.7. Улсын байцаагч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ц************** ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, хаягийн өөрчлөлтийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь дараах байдлаар хууль бус болжээ.

2.7.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан хяналт шалгалтын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх эрх хэмжээ буюу хяналтын цар хүрээ гомдлын хүрээгээр, гомдлын хүрээ гомдол гаргагчийн субьектив эрхийн хүрээ, гомдол гаргах маргах эрхээ хэрэгжүүлэх хугацаагаар хязгаарлагдах ба хяналт шалгалтын ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны ерөнхий журам болон улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу хийгдэнэ, гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хууль  ёсны итгэл хамгаалах захиргааны үйл ажиллагааны суурь зарчим, улсын бүртгэл үнэн зөв байх бүртгэлийн үйл ажиллагааны зарчимд нийцэх учиртай.

Гэтэл улсын байцаагч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ц************** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “гүйцэтгэх захирал Л.Эыг чөлөөлж, Ши Я томилсон” шийдвэрийг бүртгэсэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг, компанийн хаягийн өөрчлөлтийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг тухайн компанийн бүртгэлтэй холбоотой маргах эрхгүй болсон этгээдийн гомдлоор хяналт шалгалтад хамаатуулан шалгаж, улмаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хяналтын цар хүрээнээс хэтэрсэн буюу бүртгэлд хяналт шалгалт хийх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гомдол гаргасан А.А нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлээр гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн тул тухайн хуулийн этгээдийн энэ хугацаанаас хойших бүртгэлтэй маргах эрхгүй буюу гомдол гаргаж шалгуулах эрхгүй этгээд юм.

2.7.2. Улсын байцаагч дүгнэлтдээ уг бүртгэлд хяналт шалгалт хийх үндэслэлээ “А.Аийн 2018 оны 01 дүгээр сарын 02,  9 дүгээр сарын 10, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах гомдлын дагуу хянаад” хэмээн тодорхойлсноор компанийн хаягийн өөрчлөлтийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хяналт шалгалтад хамаатуулсан нь гомдлын агуулгад ч хамаарахгүй, өөрөөр хэлбэл гомдлын агуулгаас хальж хуулийн этгээдийн хаягийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтыг болон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, хууль бус болжээ.

2.7.3. Улсын байцаагч ийнхүү бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ уг бүртгэлээр эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг зөв тодорхойлж сонсох ажиллагаа хийгээгүй, мөн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дүгнэлт хууль бус.  

Иймд дээрх бүхий л үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ц************** ******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.4, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Британи Виржины Арлуудад бүртгэлтэй Г******* компани, БНХАУ-ын иргэн Ши Я /*******/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 176-238 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 166-175 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 159-165 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 102-158 дугаар хуудас

[5] Хэргийн 3 дугаар хавтсын 175-176

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 203-205 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 177-181, 185, 224-238 дугаар хуудас

[8] Хэргийн 4 дүгээр хавтсын 1-4 дүгээр хуудас

[9] Хэргийн 6 дугаар хавтсын 121-131 дүгээр хуудас

[10] Хэргийн 7 дугаар хавтсын 52-53 дугаар хуудас

[11] Хэргийн 4 дүгээр хавтсын 57-60 дугаар хуудас

I[12] Хэргийн 4 дүгээр хавтсын 150-154 дүгээр хуудас