2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03170

 

  

 

 

 

 

 

 

 

2025 04 16

191/ШШ2025/03170

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах М ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, , хаягт бүртгэлтэй, , , , хаягт түр оршин суух, Т овогт М-ийн Н /РД:/-т холбогдох,

 

23 019 169.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М.Н нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.04.12-нд 6000168460 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 20 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан дээрх гэрээний үүргийг 269 хоногийн хугацаа хэтрүүлсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 226.1. дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 20 000 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2 930 234.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 71 935.17 төгрөг, нотариатын зардалд 17 000 төгрөг, нийт 23 019 169.75 төгрөгийг зээлдэгч М.Н-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч М ******* ХК нь М.Н-тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хурлын бусаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч М.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний бие М.Н нь М *******ны нэхэмжилж байгаа 23 019 169.75 төгрөгийг 13 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

М ХК-ийн нэхэмжлэлтэй, М.Нт холбогдох 23 019 169.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд.

1.Хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага 23 019 169.75 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.04.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.10.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2026.02.25-ны 1 770 705.3 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1 770 705.3 төгрөг, 2026.04.25-ны өдөр 1 770 705.3 төгрөгөөр тус тус төлнө.

2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно.. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, М ******* ХК-иас үйлчилгээ авах хүсэлт, зөвшөөрөл, 2022.10.03-ны өдрийн М00007265 дугаар Хувь хүнд *******ны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2022.10.03-ны өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024.04.12-ны өдрийн 600018460 дугаар Цахим зээлийн гэрээ, зээл зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М  ХК нь хариуцагч М.Н-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 23 019 169.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ннь нэхэмжлэлийн шаардлага 23 019 169.75 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдрөөс 2026.04.25-ны өдрийн хооронд сар бүрийн 25-ны өдөр 1 770 705.3 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 046 төгрөгийн 136 523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 136 523 төгрөгийг, хариуцагч М.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 136 523 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 23 019 169.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага 23 019 169.75 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдрөөс 2026.04.25-ны өдрийн хооронд сар бүрийн 25-ны өдөр 1 770 705.3 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 046 төгрөгийн 136 523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 136 523 төгрөгийг, хариуцагч М.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 136 523 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА