| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2023/00304/И |
| Дугаар | 301/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00431
| 2025 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 301/ШШ2025/00431
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А овогт Л.Г-т холбогдох
30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.З өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нар шүүх хуралдаанд ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдүүлэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Л.Г-ыээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.З, хариуцагч Л.Г нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.З, хариуцагч Л.Г бид нар нэхэмжлэлийн шаардлага дээр дараах нөхцөлтэйгөөр эвлэрэв. Нэхэмжлэгч Т.З би нэхэмжилсэн 30,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 23,500,000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Л.Г би нэхэмжилсэн 23,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохирч эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.З нь хариуцагч Л.Г-т холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Т.З нь нэхэмжилсэн 30,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 23,500,000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Л.Г нь нэхэмжилсэн 23,500,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 153,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А барьцаалан зээлдүүлэх газарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.З нь нэхэмжилсэн 30,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 23,500,000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Л.Г нь нэхэмжилсэн 23,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 153,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А барьцаалан зээлдүүлэх газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН