Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00438

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00438

 

Архангай аймаг

 

 

         Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц овогт П.Т

Хариуцагч: Э овогт Ц.М нарт холбогдох

35,461,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч П.Т, Ц.М нартай байгуулсан ***** тоот барьцаат зээлийн гэрээний нийт төлбөр болох 35,461,027 төгрөгийг гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч П.Т, Ц.М нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч П.Т, Ц.М бид харилцан тохиролцож, дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч П.Т, Ц.М бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 35,461,027 төгрөгийг

  • 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
  • 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг,
  • 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг,
  • 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
  • 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
  • 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,461,027 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С би хариуцагч нарын дээрх графикийн дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч П.Т, Ц.М нарт холбогдуулан 35,461,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч П.Т, Ц.М нар эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч П.Т, Ц.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 35,461,027 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,461,027  төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрчээ.

Зохигчийн байгуулсан дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 301/ШЗ2025/02198 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 335,255 төгрөгөөс 167,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 167,628 төгрөгийг, хариуцагч П.Т, Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамж 167,628 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Хариуцагч П.Т, Ц.М нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 35,461,027 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,461,027  төгрөгөөр нэхэмжлэгч С ХХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 301/ШЗ2025/02198 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 335,255 төгрөгөөс 167,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 167,628 төгрөгийг, хариуцагч П.Т, Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамж 167,628 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч П.Т, Ц.М нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН