Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00439

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00439

Архангай аймаг

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: П газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Х овогт Т.Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 7,813,887 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П газрын хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан 7,813,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

- Иргэн Б.Б нь А аймгийн Ц сумын Сум дундын ойн ангид ойжуулагчаар ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжаар тус ойн ангийг татан буулгаж мөн өдрийн А/63 дугаартай захирамжаар буцаан байгуулж тус ойн ангийн даргаар Т.Быг томилсон байна. Тус ойн анги нь аймгийн Засаг даргын дэргэд ажиллаж байсныг өөрчлөн аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын дэргэд ойн нэгж, Ц, И, Э сумдад ойн ангиудыг байгуулж өөрчлөн байгуулсан А аймгийн Ц, И, Э сум дахь сум дундын ойн ангийн бүтэц орон тоог батлахдаа Б.Б-гийн эрхэлж байсан албан тушаал болох ойжуулагчийн орон тоог баталсан байхад ойн ангийн даргаар томилогдсон Т.Б нь түүнийг урьд ажиллаж байсан албан тушаалд нь томилоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт "Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан байхад ажил олгогч байгууллага буюу өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд болох А аймгийн Ц сум дахь сум дундын Ойн ангид Б.Б-ийн ажлын байр хэвээр хадгалагдаж байхад түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилоогүй тул Б.Б нь А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “... А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлэн хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4.509.348 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрээр Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б-г ойжуулагчийн ажлын байраар хангаж ажиллуулах, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд урьд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.509.348 төгрөгийг гаргуулан олгох, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангид даалгаж шийдвэрлэсэн байна. Мөн Б.Б-г ажилд нь эргүүлэн томилоогүй тул Б.Б нь дахин нэхэмжлэл гаргаж Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2023/00285 дугаартай шийдвэрээр ... А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангиас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр •гтэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.081.376 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангийн дарга Л.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Б.Б-г тус ойн ангийн ойжуулагчийн ажилд эгүүлэн томилсон байна. Мөн Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин болох 7.813.887 /долоон сая найман - арван гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг Ц сум дахь ойн ангийн цалингийн төсвөөс гаргаж Б.Б-д олгожээ. Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

- Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрлийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд Б.Б-г ажлаас чөлөөлсөн, халсан тушаал шийдвэрийг миний бие гаргаагүй. Өөрөөр хэлбэл, А аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийг А аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн а/63 тоот захирамжаар татан буулгаж, шинээр Ц, И, Э сумдын сум дундын ойн ангиуд байгуулагдсан. Үүний хүрээнд Т.Б намайг Ц сум дахь сум дундын ойн ангийн даргаар томилсон. А аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн анги татан буугдахдаа нэхэмжлэгч Б.Б-г ажлаас чөлөөлөх, цаашид ажилчдаа хэрхэн ажиллуулах асуудлыг хариуцсан эрх бүхий албан тушаалууд нь шийдвэрлэх ёстой байсан. Тухайн үед Б.Б-г өмнөх ажил албан тушаалаас нь чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байхад миний бие түүнийг өөр ажил албан тушаалд томилох боломжгүй юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг татан буулгах тухай А/62 тоот захирамж, А аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц, орон тоог батлах тухай А/63 тоот захирамж, захирамжийн хавсралт, А аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Т.Быг Ц сум дахь сум дундын ойн ангийн даргаар томилох тухай Б/06 тоот захирамж, А аймгийн Ц сум дахь Сум дундын ойн ангийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Б-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилох тухай Б/01 тоот тушаал, төлбөрийн хүсэлтүүд, А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэр, А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2023/00285 дугаартай шийдвэр, А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай магадлал, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэн Б.Б нь А аймгийн Ц сумын Сум дундын ойн ангид ойжуулагчаар ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжаар тус ойн ангийг татан буулгаж мөн өдрийн А/63 дугаартай захирамжаар буцаан байгуулж тус ойн ангийн даргаар Т.Б-ыг томилсон байна. Тус ойн анги нь аймгийн Засаг даргын дэргэд ажиллаж байсныг өөрчлөн аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын дэргэд ойн нэгж, Ц, И, Э сумдад ойн ангиудыг байгуулж уг өөрчлөн байгуулсан А аймгийн Ц, И, Э сум дахь сум дундын ойн ангийн бүтэц орон тоог батлахдаа Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаал болох ойжуулагчийн орон тоог баталсан байхад ойн ангийн даргаар томилогдсон Т.Б нь түүнийг урьд ажиллаж байсан албан тушаалд нь томилоогүй байна.

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрээр Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б-г ойжуулагчийн ажлын байраар хангаж ажиллуулах, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд урьд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.509.348 төгрөгийг гаргуулан олгох, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангид даалгаж шийдвэрлэсэн байна. А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 19 дугаартай магадлалаар А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2022/00275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч А аймгийн Ц сум дахь Сум дундын ойн ангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Мөн Б.Б-г ажилд нь эргүүлэн томилоогүй тул Б.Б нь дахин нэхэмжлэл гаргаж А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2023/00285 дугаартай шийдвэрээр ... А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангиас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.081.376 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Б.Б-г тус ойн ангийн ойжуулагчийн ажилд эгүүлэн томилж Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин болох 7.813.887 /долоон сая найман зуун арван гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг Ц сум дахь ойн ангийн төсвөөс гаргаж Б.Б-д олгожээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д: ”Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж, 50.2-т: “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.” хуульчилжээ.

 

А аймгийн П-ын газар нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу төрийн ашиг сонирхлын төлөөлөн шүүхэд бие даан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч А аймгийн П-ын газар нь хариуцагч Т.Б-аас 7,813,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Б зөвшөөрөөгүй тайлбар шүүхэд бичгээр ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ...ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаанд ойжуулагчийн ажлын байранд Б.Б-г томилохгүй байсан нь надаас шалтгаалаагүй, дарга нарын ав гэсэн хүмүүсийн ажилд томилсон, Б.Б-г ажиллуулах орон тоо байгаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу олгох олговор төсөвт байгаагүй учир би өөрөө холбогдох хүмүүстэй уулзаж төсөвт суулгуулж олговрыг олгосон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Б.Б нь А аймгийн Ц сумын ойн ангийн даргаар ажиллаж байхдаа байгууллагын даргын хувьд ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд өөрийн шийдвэрийн үр дагаварыг өөрөө хариуцах үүрэгтэй.  

Хариуцагч  Б.Б нь А аймгийн Ц сум дахь ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаандаа Б.Б-г хуульд заасны дагуу хэвээр хадгалагдаж байгаа ажлын байранд томилоогүй эс үйлдэхүй гаргасан, түүний ажлын байранд өөр ажиллуулсан, Б.Б-д цалинг нөхөн олгосноор нэг ажлын орон тооны цалин хоёр хүнд давхардуулан олгож төрд хохирол учруулсан гэм буруутай гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5-д энэ хуулийн  498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч Б.Б нь төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан хариуцагч Б.Б-ыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт Т.Б-аас хохирол 7,813,887 /долоон сая найман зуун арван гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж А аймгийн Ц сум дахь ойн ангийн төсөвт оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар А аймгийн П-рын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН