Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 873

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Т.Г*******ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр захирамжийн Т.Г******* болон Б.Н*******д холбогдох хэсгийг, 0210789 дүгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т.Г******* миний бие Б.Н*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран ******* тоот 700 м.кв газраас 250 м.кв газрыг миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан Баянзүрх дүүргийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр захирамжийн Б.Н*******д холбогдох хэсэг, гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г******* Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр захирамжийн Т.Г******* болон Б.Н*******д холбогдох хэсгийг, 0210789 дүгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Г******* нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна. 

Мөн нэхэмжлэгч Т.Г*******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Т.Г*******ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр захирамжийн Т.Г******* болон Б.Н*******д холбогдох хэсгийг, 0210789 дүгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т.Г******* гуравдагч этгээд Б.Н*******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран ******* тоот 700 м.кв газраас 250 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхэд уг захирамж саад болохгүйг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ