Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00274

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Хэнтий аймаг Бор-Өндөр сум .. дүгээр багт хаягтай, “******* ******* банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум .. дүгээр баг Нийтийн байрны ... тоотод оршин суух С*******-******* Э*******т холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 28,420,907.33 (хорин найман сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун долоон төгрөг гучин гурван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С*******-******* овогтой Э******* нь худалдаа ******* банктай 2024 оны 9-р сарын 25-ны өдөр №3203/000381/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1,65 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.2.7 дугаар зүйлд банк шаардлагатай гэж үзсэн тохиолдолд банк нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй гэж заасныг үндэслэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Зээлдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 25,771.181.90 (Хорин таван сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун наян нэгэн төгрөг ерэн мөнгө) төгрөг,

Зээлийн үндсэн хүү: 2.591,621.71 (Хоёр сая таван зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 47,103.72 (Дөчин долоон мянга нэг зуун гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 11,000 (Арван нэгэн мянга) төгрөг, талуудын хооронд байгуулагдсан №3203/000381/2024 “Цалингийн зээлийн гэрээ”-г цуцалж тухайн гэрээний үүрэгт цуцалсан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд нийт 28,420,907.33 (Хорин найман сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун долоон төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, ******* ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Б******* овогт С*******-******* Э*******т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч С*******-******* овогтой Э******* миний бие ******* ******* банкнаас нэхэмжилсэн 28,420,907.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн мөнгөө төлсний дараа цаашид графикийн дагуу төлнө.” гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК нь хариуцагч С.Э*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 28,420,907.33 (хорин найман сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун долоон төгрөг гучин гурван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

3.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК, хариуцагч С.Э******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 28,420,907.33 (хорин найман сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун долоон төгрөг гучин гурван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,420,907.33 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

6.Хариуцагч С.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 28,420,907.33 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,055 төгрөгийн тал хувь болох 150,027 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 150,027 төгрөг 50 мөнгийг, хариуцагч С.Э*******оос улсын тэмдэгтийн хураамж 150,027 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 28,420,907.33 (хорин найман сая дөрвөн зуун хорин мянга есөн зуун долоон төгрөг гучин гурван мөнгө)-ийг хариуцагч С.Э******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,055 төгрөгийн тал хувь болох 150,027 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 150,027 төгрөг 50 мөнгийг, хариуцагч С.Э*******оос улсын тэмдэгтийн хураамж 150,027 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ