| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00318/И |
| Дугаар | 157/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00285
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг ...үгээр хороо ******* ******* ... тоот хаягтай,“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х******* аймгийн *******-******* сум ... дугаар баг ... тоотод оршин суух, М овогт Д А холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,066,634.95 (нэг сая жаран зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг ерэн таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.А нь 2023 оны 06-р сарын 19-ний өдөр ТО-СТГ/2023-125062 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 884,800 /найман зуун наян дөрвөн мянга найман зуун төгрөг/ төгрөгийн *******ийг нэг сарын 3,18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч *******дэгч Д.А нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 05-р сарын 27-ны байдлаар 595 хоногийн хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн.
Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл *******ийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.А нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 1,066,634.95 /нэг сая жаран зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч М овогт Д А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Д.А би 1,066,634.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.А холбогдуулан “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,066,634.95 (нэг сая жаран зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг ерэн таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч Д.А нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,066,634.95 (нэг сая жаран зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг ерэн таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,066,634.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,066,634.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,149 төгрөгийн тал хувь болох 15,074 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,074 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамж 15,074 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн *******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,066,634.95 (нэг сая жаран зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг ерэн таван мөнгө)-ийг хариуцагч Д.А нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,149 төгрөгийн тал хувь болох 15,074 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,074 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамж 15,074 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ