Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 205/МА2021/00013

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ******* *******гийн ******* дугаар гудамжинд оршин суух Хотод овгийн *******гийн ******* /******* *******/-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ь/Улаанбаатар хотоос ZOOM-р/ оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: Р.г өөрийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай

Нэхэмжлэлд: Миний бие 1938 оны 07-р сард Завхан аймгийн Баянхайрхан суманд эх маагийн охин болж төрсөн бөгөөд миний жинхэнэ эцэг Ргийн гэгч лам хүн байсан. 1938 онд баригдаж хэлсээр цаазлагдсан байдаг. Ийм учир цаг үеийн байдлаас болж айж, эмээж, миний эцгийг нуухын тулд хойд эцэг *******гээр овоглож байсан. Иймд миний жинхэнэ эцэг , төрсөн охин ******* биднийг эцэг үр болох садан төрлийн холбоог тогтоож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй өөрийгөө Р.н төрсөн охин мөн болохоо тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож,

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж,

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар Анхан шатны журмаар хэрэг шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Тус шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нэхэмжлэгч Ц.*******г төрөх үед буюу 1938 онд төрсний бүртгэл хийдэггүй байсан, хүн амын тооллогын баримтаас өөр нотлох баримт байдаггүй учир гэрчийн мэдүүлгээр нотлохоос өөр аргагүйд хүрсэн билээ.

Мөн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 477 дугаартай шийдвэртэй хэргийг шийдвэрлэх үед гэрчилж байсан хүмүүс одоо ихэнх нь нас барсан байх тул тэдгээр иргэдээр дахин гэрчийн мэдүүлэг гаргуулах боломжгүй байгаа юм. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчин гэрчийн мэдүүлгүүдийг нэг талаас нь хэрэгт хамааралтай , ач холбогдолтой талаас нь үнэлээгүй орхисон байна.

Үүнд:

1. Б., Д., Д.аа нарын тодорхойлолтыг үнэлэхдээ маа гэж хүний талаар бичсэн гэх бөгөөд маа нь маа гэгч мөн юм. Тухайн үедээ нутгийн хүмүүсийн хэлж байсан нэр нь маа бөгөөд иргэний бүртгэлд маа гэх нэрээр мөн , нарын тодорхойлолтод ийн маа буюу маатай нэг овогтой хүн юм. маа, маа гэж нэр дурдсанаас үл хамааран Ц.*******гийн ээж нь маа юм.

2. Д. гэх хүний тодорхойлолтын овогтой хэмээн орхисон учир шүүх үнэлээгүй. Гэтэл тус тодорхойлолтод ийн маагийн тухай, ******* нь эхийн гэдсэнд үлдэж байсан, эцгийгээ баригдаад явснаас хойш 6, 7 сарын дараа төрж байхыг би нэг дор саахалт айл байсан учраас... тодорхойлолт бичсэн гэж тодорхойлжээ. Д.гийн мэдүүлгээс үзэхэд ******* нь аа гэх хүний хүүхэд мөн болох нь нотлогдоно.

3. Д.аа мөн дээрхийн адил энэхүү ******* нь аа аграмбын охин болох нь үнэн. ааг ачигдаад явахад эхийн гэдсэнд байсан гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх энэ гол үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь 1938 онд төрсөн Ц.*******гийн эцэг аа болохыг тогтоох явдал юм. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд дүгнэлт хийгээгүй.

4. Мөн ын оо нь 1937 онд төрсөн хүн бөгөөд *******гийн талаарх тодорхойлолтыг үнэлээгүй, үнэлэх ёстой нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтыг үнэлээгүй орхижээ.

Дээрх гэрч нарын мэдүүлэг тодорхойлолт нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 477 дугаартай шийдвэрээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн байдаг.

Прокурор Д.ын хүсэлтийн дагуу Ц.******* нь 1942 онд буюу хэлмэгдэгчийг цаазлуулснаас хойш 4 жилийн дараа төрсөн байна" гэх үндэслэлээр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 477 дугаартай шийдвэр нь хүчингүй болсон байдаг.

Гэвч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 184 дугаартай шийдвэрээр Ц.*******г 1938 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 82 настай болохыг тогтоосон тул 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай тогтоолд тусгагдсан гол үндэслэл үгүйсгэгдсэн тул эдгээр шүүхийн шийдвэрүүд болон гэрч нарын мэдүүлэг, тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан болсны дараагаар тухайн үед амьдарч байсан Хурниад овгийн гийн //, нартай холбоо тогтоосон бөгөөд эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах нь эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх тул дээрх гэрчүүдийг асуулгах шаардлагатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д Шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, буруу хэрэглэсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Жич: Ц.******* нь харьцангуй бага хэрэглээтэй, нэн ядуу амьдралтай өрх тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ь/Улаанбаатар хотоос ZOOM-р/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан. Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нэхэмжлэгч Ц.*******г төрөх үед буюу 1938 онд төрсний бүртгэл хийдэггүй байсан. 1938 оноос 1942 он хүртэл ямар нэгэн байдлаар хүн амын тооллого явагдаагүй талаар лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс үүнийг нотлохын тулд гэрчийн мэдүүлгээр нотлохоос өөр аргагүйд хүрсэн байдаг. Мөн Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 477 дугаартай шийдвэртэй хэргийг шийдвэрлэх үед гэрчилж байсан хүмүүс одоо ихэнх нь нас барсан зарим нь хүнд өвчинтэй байгаа учраас гэрчийн мэдүүлэг авхуулах боломжгүй байдаг. Тиймээс шууд болон шууд бус нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Яагаад шууд бус ямар нотлох баримтыг гаргаж өгсөн бэ? гэвэл. Тухайн үед буюу 1937 онд хамт өссөн хүмүүсийн тодорхойлолт болон мэдүүлгийг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. гэж заасныг зөрчин гэрчийн мэдүүлгүүдийг нэг талаас нь үнэлсэн гэж үзэж байна. Тодруулбал нийт 9 гэрчийн мэдүүлгийг бүх талаас нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, орхисон байна.

Жишээ нь: Б., Д., Д.аа нарын тодорхойлолтыг үнэлэхдээ маа гэж хүний талаар бичсэн гэх бөгөөд маа нь маа гэгч мөн юм. Тухайн үедээ нутгийн хүмүүсийн хэлж байсан нэр нь маа бөгөөд иргэний бүртгэлд маа гэх нэрээр бүртгэгдсэн байдаг. Мөн , нарын тодорхойлолтод овогтой маа буюу маатай нэг овогтой нэг хүн юм. маа, маа гэж нэр дурдсанаас үл хамааран Ц.*******гийн ээж нь маа юм. Д. гэх хүний тодорхойлолтын овогтой хэмээн орхисон учир шүүх үнэлээгүй. Гэтэл тус тодорхойлолтод овогтой маагийн тухай, ******* нь эхийн гэдсэнд үлдэж байсан, эцгийгээ баригдаад явснаас хойш 6,7 сарын дараа төрж байхыг би нэг дор саахалт учраас тодорхойлолт бичсэн гэж тодорхойлжээ. Д.гийн мэдүүлгээс үзэхэд ******* нь аа гэх хүний хүүхэд мөн болох нь нотлогдоно. Д.аа гэх хүний тодорхойлолтыг мөн дээрхийн адил энэхүү ******* нь аа аграмбын хүү болох нь үнэн ааг ачигдаад явахад эхийн гэдсэнд байсан гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх энэ гол үйл баримтыг талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь 1938 онд төрсөн Ц.*******гийн эцэг аа болохыг тогтоох явдал юм. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Мөн ын оо нь 1937 онд төрсөн хүн бөгөөд *******гийн талаарх тодорхойлолтыг үнэлээгүй, үнэлэх ёстой нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтыг үнэлээгүй орхижээ. Дээрх гэрч нарын мэдүүлэг тодорхойлолт нь Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 477 дугаартай шийдвэрээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн байдаг. Прокурор Д.ын хүсэлтийн дагуу Ц.******* нь 1942 онд буюу хэлмэгдэгчийг цаазлуулснаас хойш 4 жилийн дараа төрсөн байна тухайн үед шийдвэр гарахдаа 4 жилийн дараа төрснийг нь мэдэх боломжгүй байсан байна гэх үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцсон. Гэвч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 184 тоот шийдвэрээр Ц.*******г 1938 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 82 настай болохыг тогтоосон тул 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот шийдвэрийг хүчингүй болгох тогтоолд тусгагдсан гол үндэслэл үгүйсгэгдсэн тул эдгээр шүүхийн шийдвэрүүд болон гэрч нарын мэдүүлэг тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан болох тухайн үед Улаанбаатар хотод хөл хориотой байсан учраас Завхан аймагт ирж нэмж гэрч асуулгаж чадаагүй. Үүний дараагаар хөл хорио тавигдах үеэр Завхан аймаг руу явж нэмж Р., Р.аа гэх тухайн үед амьдарч байсан хүмүүсийг дахин гэрчээр асуулгах нь эрх зүйн ач холбогдолтой байна гэж үзэж байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д "шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, буруу хэрэглэсэн учраас нь үнэлж чадаагүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. 

Нэхэмжлэгч Ц.******* нь хэлмэгдэгч Р.н төрсөн охин болох нь хэрэгт авагдсан Ц., М.аа, Н.рагч, Б., Д., Д.аа, Д.аа нарын 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр шүүхэд тодорхойлж байсан аа нь эсэргүү хэрэгт баригдаж явсан. аа нь нутгийн овогтой маатай гэр бүл болон амьдарч байсан юм. 1938 онд баригдаад явахад нь энэ ******* эхийн гэдсэнд үлдэж, эцгийнхээ явсны дараа 6.7 сарын дараа төрж байсан ******* нь аа аграмбын охин мөн болохыг сайн мэдэж байна гэсэн агуулга бүхий тодорхойлолтууд, Завхан аймгийн архивын тасгийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/672 тоот архивын лавлагаа, нэхэмжлэгч Ц.******* нь 1938 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 82 настай болохыг тогтоосон 2002 оны шүүхийн шийдвэр зэргээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь 1938 онд төрсөн, одоо 83 настай байх бөгөөд хэлмэгдэгч Р.н төрсөн охин болох нь тухайн үеийн Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрх хүмүүсийн тодорхойлолтууд, нас тогтоосон шүүхийн шийдвэрээс өөрөөр шүүхэд нотлох боломжгүй болжээ.

Тодорхойлолт бичсэн хүмүүс тухайн үед өндөр настай байсан бөгөөд одоо амьд сэрүүн байх боломжгүй учир энэ тодорхойлолтуудын үнэн зөвийг баталж, шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөх боломжгүй болсон байна. Дээрх хүмүүсийн 2002 онд бичсэн тодорхойлолтууд нь 2002 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хэргийг шүүхээр шийдвэрлэх үед нотлох баримтын шаардлага хангасан, шүүх эдгээр тодорхойлолтыг үнэн зөв гэж нотлох баримт гэж үнэлж байсан учраас нэхэмжлэгч энэ талаар тодруулга хийлгээгүй өдий хүрсэн байна.

Дээрх хүмүүсийн шүүхэд бичиж өгч байсан тодорхойлолтуудад хэргийн үйл баримтын талаар ач холбогдолтой, хэрэгт хамааралтай мэдээлэл агуулагдсан, тухайн баримтыг одоо нөхөн сэргээж, шалгах боломжгүй, энэ үйл баримтыг хэрэгт авагдсан баримтаар өөрөөр тогтоох боломжгүй зэрэг байдлуудыг харгалзан давж заалдах шатны шүүх дээрх тодорхойлолтуудыг үнэн зөв бичмэл нотлох баримт гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй өөрийгөө Р.н төрсөн охин мөн болохоо тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь хэлмэгдэгч овогтой н төрсөн охин мөн болохыг тогтоосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР