| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00315/И |
| Дугаар | 157/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2025/00292
Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* Д******* эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 202 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т*******
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т******* овогтой Д******* нь (РД: *******) нь ******* Банкны Х******* салбарын *******-******* тооцооны төвөөс 202 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №6909 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн (жилийн 19,2 хувь ) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалав. 202 оны 09-р сарын 0-ны өдрийн байдлаар Зээлдэгчид нь цалингийн зээлийн зориулалтаар авсан ЗГ/6909 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд:
а/ Үндсэн зээлийн төлбөрт 1,670,20 төгрөг
б/Үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1,29,93 төгрөг
в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ,09 төгрөг
г/ Нийт 2,92,87 төгрөг.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /28 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.
Т.Д******* нь хотод ажиллаж байхдаа зээл авсан. Зээлийн гэрээн дээр Х******* аймаг -р баг хаягтай боловч уг хаягт амьдардаггүй болохыг сумын ажилтан явуулж шалгуулсан. Иймд дээрх харилцагчийн оршин суух хаяг болон холбоо барих дугаарыг олж өгч тусална уу. Утасны дугаар: 861999, эгч С Б -91199693 //” гэжээ.
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 202 оны 06 дугаар сарын 11-ний өдөр онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 10 сая төгрөг авсан. Шүүхэд нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 9,312,02 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа. Зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй 90 хоног хэтэрсэн тул шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Т.Д******* нь Х******* аймгийн сумын дүгээр баг гэх газар оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй. Цахим зээлийн гэрээ нь манай банк хариуцах болсон тул нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг цахимаар байгуулахдаа хот дүүрэг дугаар хороо - тоотод оршин суудаг гэх хаяг өгсөн. Энэ хаяг дээрээ оршин суудаггүй. Зээл авахдаа “ ” ХХК-д ажилладаг байсан гэсэн.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү.” гэв.
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баас:
-202 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/6909 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/ (хх-ийн 3- дугаар хуудас),
-202 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/6909 дугаартай барьцааны гэрээ (хх-ийн 6-9 дүгээр хуудас),
-зээлийн өргөдөл (хх-ийн 10 дугаар хуудас),
-төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт (хх-ийн 11-12 дугаар хуудас),
-итгэмжлэл (хх-ийн 1-16 дугаар хуудас),
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 17 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* Д******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,
-мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1. дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,
-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
Хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төв нь Т******* Д*******тэй 202 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ/6909 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/-г байгуулсан байна. Уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* нь хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвтэй 202 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/6909 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн (жилийн 19,2 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан болох нь тогтоогдож байх тул регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Д******* нь зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн байна.
Т.Д******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бын хүсэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Х******* аймгийн Цагдаагийн газрын *******-******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1. дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, М овогт Т******* Д******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Х******* аймгийн Цагдаагийн газрын *******-******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Д******* нь Х******* аймаг сум дүгээр баг гэх газар оршин сууж байсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Х******* салбар *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай6
.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Х******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ