2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/06297

 

 

 

 

 

 

 

 

2025 08 14 192/ШШ2025/06297

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Н.Өглөөнаран нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Өглөөнаран миний бие 2014 онд Гэрэлт-Одтой танилцаж, 2016 оноос хамтран амьдарсан. Бид 2019.11.04-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 1107610074 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин ******* 2015.03.21-ний өдөр хүү Эрхэс 2020.01.06-ны өдөр төрсөн. Нөхөр болох Гэрэлт-Од нь анх танилцах үедээ л архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан ба хүүхэдтэй болохоороо уухаа болино гэсэн боловч охин төрсөний дараа уусаар л байсан. Одоо хүүтэй болчуул уухгүй гэж амласан боловч 2020 онд хүү төрсөний дараа байдал өөрчлөгдөөгүй төдийгүй олон хоногоор алга болон гэртээ ганцаараа олон хоногоор архи ууж элдэв бусын хүүхнүүдтэй орооцолдох явдал нь хэрээс хэтэрч арга буюу ах дүүсэд нь хэлж архины эмчилгээнд удаа дараа хамруулсан боловч торгууль төлж гарч ирээд байдал урьдын адил үргэлжилсээр байдаг. Одоо бага хүү маань хэл яриа сэтгэхүйн хувьд үе тэнгийхнээсээ хоцрогдолтой, уур уцаартай, олон нийтийн газар орилж хашгирч үгэнд орохгүй, том охин байнгын айдастай, дуугуй ноомой болж надаас холдож чадахгүй. Ааваасаа айгаад байна гэж шөнө уйлдаг, унтаж чадахгүй өрөөнийхөө хаалгыг байнга түгждэг. Би ч мөн адил байнгын түгшүүртэй, уур уцаартай явах болсон. Энэ бүх асуудлыг миний хувьд архидалтаас шууд хамааралтай гэж үзэж байгаа. Миний бие 2 хүүхдийн хамт энэ хүний архины асуудлыг засрах байх гэж итгэж найдсаар өдий хүрлээ. Харамсалтай нь энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул энэхүү нэхэмжлэлийг бичиж байна. Цаашид Гэрэлт-Одтой хамт амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү охин хоёрыг миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 30 дугаар хороо, Тэц 4, 47-5 тоот хаягт байрлах, 13.65 м.кв 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн*******, 87Б-601 тоот хаягт байрлах, 57,67м.кв 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 8-481Б хаягт байрлах, 700 м.кв газраас өөрт болон хүү, охины хамт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Өглөөнаран шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Өглөөнаран миний бие гэр бүлийн маргааны улмаас тойргийн шүүхэд өргөдөл гаргасан болно. Уг өргөдөл гаргаснаас хойш нөхөр болох Г.Гэрэлт-Одтой харилцан ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр эвлэрсэн тул шүүхээр оруулсан хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Өглөөнаран нь Г.Гэрэлт-Одод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

 Нэхэмжлэгч нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч 2025 оны 08 дугаар сарын 14-ний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Гэрэлт-Одод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Өглөөнаран татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Өглөөнарангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нийт 35,100 төгрөгийг нэхэмжлэгч Н.Өглөөнаранд олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

                   ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ