Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/01195

 

 

 

 

2025 08 20 317/ШШ2025/01195

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Дй овогт Чн ***гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Хн овогт Гн ***т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 11.631.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Г.Бадам,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.*** нь хариуцагч Г.***т холбогдуулан гэм хорын хохиролд 11.631.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нар нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20 цаг 35 минутын орчимд Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт дэвсгэрт Бэлхийн даваа гэх газарт Ч.Пүрэвдорж нь 76-64 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам хөндлөн гарч байсан адуун сүргээс сүүлд явсан 3 тооны адууг мөргөсөн гэх зам тээврийн осол гарсан. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн Г.***т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг хүрээнд гэм хорын хохирол болох 11.631.000 төгрөгийг Г.***аас гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан. Талууд харилцан ярилцаад тодорхой мөнгөн дүн дээр эвлэрэхээр ярилцсан. Эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ярьсан гэжээ.

3.-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Талууд харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ч.*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.831.000 төгрөгийн 5.131.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.500.000 төгрөгийг хариуцагч Г.*** нь шүүхийн шийдвэр бичгээр гарснаас хойш нэг сарын дотор төлж барагдуулна. Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж тус тус заажээ.

5. Зохигчид шүүх хуралдааны явцад дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж шүүхэд гаргасан байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Ч.***гийн шүүхэд гаргасан гэм хорын хохиролд нийт 11.631.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.131.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.500.000 төгрөгийг хариуцагч Г.*** төлөхөөр хүлээн зөвшөөрөв.

- Гэрээний 1 дэх хэсэгт зааснаар тохиролцож буй 6.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэр бичгээр гарснаас хойш 1 сарын дотор төлж барагдуулна.

Талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар гэрээний бүх заалтыг хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үр дагаврыг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулж байгаа болно гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

6.-Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Энэ шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*** нь 11.631.000 төгрөгийн 5.131.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 6.500.000 төгрөгийг хариуцагч Г.*** нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар нь харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*** нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.***аас 6.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 59.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.***д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нэгэн адил зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ