| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2025/00462/И |
| Дугаар | 192/ШШ2025/06340 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/06340
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонг*******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,014,198.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэгч "ХААН Банк" ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг, жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл 18,860,356.57 төгрөг дээр нэмж, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулж 2,485,000 /Хоёр сая дөрвөн зуун наян таван мянган төгрөг, нийт зээлийн хэмжээ 21,345,356.57 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/49550166 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1,684,718.30 төгрөг дээр нэмж 5,900,000 /Таван сая есөн зуун мянга/ төгрөг, нийт зээлийн хэмжээ 7,584,718.30 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д.Дэмбэрэл нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,500,371.04 төгрөг, зээлийн хүү 2,515,064.62 төгрөг, нийт 8,015,435.66 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Д.Дэмбэрэл гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 303 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Д.Дэмбэрэл нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/49550166 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 16,984,628.96 төгрөг, зээлийн хүү 3,217,735.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,789.47 төгрөг; нийт 20,355,153 төгрөг 45 мөнгөний үлдэгдэлтэй байна.
2. Зээлдэгч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэгч "ХААН Банк" ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/56416226 тоот Бизнес дэмжих онлайн зээлийн гэрээ байгуулж 6,314,570 /Зургаан сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуун далан/ төгрөгийг, бараа материал түүхий эд авах зориулалтаар жилийн 19.20 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх пос төхөөрөмжийн орлого барьцаалсан. Зээлдэгч Д.Дэмбэрэл нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 683,693.03 төгрөг, зээлийн хүү 198,206.03 төгрөг, нийт 881,899.06 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Д.Дэмбэрэл гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 310 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц код/ тоон гарын үсэг (аль тохирохыг сонгох)-ээр баталгаажуулсан болно. Зээлдэгч Д.Дэмбэрэл нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/56416226 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,630,876.97 төгрөг; зээлийн хүү 937,210.25 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 90,957.33 төгрөг, нийт 6,659,044 төгрөг 56 мөнгөний үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Д.Дэмбэрэлээс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/49550166 тоот онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 20,355,153 төгрөг 45 мөнгө, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/56416226 тоот бизнес дэмжих онлайн зээлийн гэрээний үүрэгт 6,659,044 төгрөг 56 мөнгө нийт 27,014,198 төгрөг 01 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,014,198.01 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уг төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 22 сарын хугацаанд 1,227,918.09 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Д.Дэмбэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,014,198.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,014,198.01 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уг төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 22 сарын хугацаанд 1,227,918.09 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэж эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Дэмбэрэлийн зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,021 төгрөгөөс 146,510.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,510.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 146,510.5 төгрөг тус тус гаргуулж нийт 293,021 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Дэмбэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,014,198.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч нь 27,014,198.01 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уг төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 22 сарын хугацаанд 1,227,918.09 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэж эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,021 төгрөгөөс 146,510.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,510.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 146,510.5 төгрөг тус тус гаргуулж нийт 293,021 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ