Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2021/00075/И |
Дугаар | 205/МА2021/00015 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 205/МА2021/00015
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 186 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг *******эй ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвд холбогдох
Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,
урьд эрхэлж байсан Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвийн нян судлалын лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох,
ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******гийн давж заалдах гомдлоор давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, түүний өмгөөлөгч В. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвийн нян судлалын лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би биохими клиникийн лаборант, бага эмч, сувилагч, нян судлалын лаборант мэргэжилтэй ... би Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.******* даргын тушаалаар ажилд томилогдсон ... 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 7 жил тасралтгүй ажиллаж байна ...би 2020 оны 12 сарын 31-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ... би нийтдээ 7 жил 6 сарын хугацаанд энэ байгууллагад ажиллахад хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөл маань үүснэ ... Нийгмийн даатгалын шимтгэлээ 20 жил төлсөн, 45 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах нөхцөл үүсэж байгаа ... гэтэл намайг ажилд орсон цагаас эхлээд л болохгүй байна, бүтэхгүй байна, хамт олон дотор хэрүүл гаргаж, хов зөөдөг гээд яриад байдаг ... би уг нь тэгж яваад байдаггүй ... намайг ажилд орсон цагаас хойш манай дарга над руу би чамайг ажилд авсан шүү, би чамайг халж чадна шүү, чи надад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхгүй байна гэж хэлдэг байсан ... 2018 онд манай байгууллагын бэлтгэмэлч хийдэг ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад дарга Г.******* намайг дуудаад чи нян судлалын лаборантын курст сураагүй юм чинь бэлтгэмэлчийн ажлыг хий гэхээр нь даргаа би юу гэж бэлтгэмэлч хийх вэ, би лаборант, бага эмч мэргэжилтэй хүн учраас юу гэж бэлтгэмэлч хийх вэ гэж хэлсэн ... Бэлтгэмэлч гэдэг нь лабораторийн үйлчлэгчийн ажлыг хийдэг юм. Тэгээд би энэ ажлыг хийхгүй гэдэг байдлаа хэлэхэд дарга бид хоёрын хооронд маргаан үүссэн ... тэгээд бид хоёрыг маргалдсаны улмаас надад 2 сарын цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авчихсан ... 2019 оны 3, 4 дүгээр улирлын тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй гээд сануулах арга хэмжээ авагдсан ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын хамт олон нийлээд барьсан гражийнхаа будгийг хийгээд байж байтал өндөр настан гэдэг хүн нэг шил, чихэр авчирч өгсөн. Тэгээд намайг гадаа байж байтал эгч гарч ирчхээд та хэд орооч нэг шил архи задалсан байна, би хоёр, гурав татчихаад гараад ирлээ, гээд амаа үлээгээд байсан ... тэр үед ажлын цаг тарж байсан болохоор ажлаа дуусгаад бүгд хойшоо ороход нэг шил архи дуусаад дахиад нэгийг задалсан байсан ... тэгээд тэнд байсан хүмүүс архи уух нь уугаад уухгүй нь уухгүй байсан ... би тэр үед архи огт уугаагүй ... намайг хүн ирж авах ёстой байсан учраас би үлдсэн юм ... Тэгээд байж байтал за бүгдээрээ байгууллагын гал тогооны өрөөнөөс гарцгаая гээд зэргэлдээх хаалганд нь манай байгууллагын сахиул Ж. амьдардаг байсан учраас Ж.ын орцгоосон ... гэтэл тэр үед С.ээ нэлээн архи уусан байсан тэгээд над руу Ч. та хоёрын бах чинь ханаж байна уу, та хоёр миний цалинг хасуулаа биз дээ гэсэн ... тэгээд С.ээ бид хоёрын дунд маргаан үүссэн ... тэр үед С.ээ над руу би чамайг мэднэ ш дээ, чи хөгшин хүнтэй явалддаг биз дээ, би чамайг дүү Г.*******даа хэлэхэд л манай дүү чамайн ажлаас халж чадна гээд байсан ... тэр үед би С.ээг цохиогүй, гэтэл дараа нь намайг С.ээг цохисон, мөн ыг самардсан гээд байгаа юм ... тэр үед С.ээтэй маргалдаж байхад Ж. та хоёр болохгүй шүү дээ гээд намайг түлхэхэд би санамсаргүй хойшоо унахдаа Б.ын хацрыг урчихсан юм ... би тэр бүгдийг мэдэж байгаа, тэр үед би архи уугаагүй, эрүүл байсан ...... Тэгээд байж байтал С.ээ, Б., өндөр настан 3 явсан ... дараа нь би Ж.оос та намайг таксины буудал дөхүүлээд өгөөч гээд гарч явсан ... тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллага шуурхай хурал дээр энэ асуудал яригдсан ... тэр өдрөө байгууллагын Ёс зүйн хороо болон даргын дэргэдэх удирдлагын зөвлөл хуралдсан гээд яриад байгаа юм, гэтэл тэр ёс зүйн хороо болон даргын дэргэдэх удирдлагыг зөвлөл хуралдаагүй ... намайг 2018 оноос хойш ажлаас хална гэсэн байдлаар явсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халаад 2021 оны 01 сарын 05-ны өдөр надад ажлаас халагдсан тушаалыг гардуулсан юм ... Би ажилдаа эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны тэтгэмж болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... Б.*******ын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 2 нөхцөлийг хангаж байгаа учраас манай байгууллагын удирдлагын зөвлөл, ёс зүйн хэсгийн хороо хуралдаж хурлын шийдвэрийн дагуу эрх бүхий албан тушаалтан ажлаас халах тушаал гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 2 үндэслэл гэж юуг хэлж байгаа вэ гэхээр Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын дотоод журам зөрчсөн болохыг байгууллагын удирдлагын дэргэдэх зөвлөл хуралдаж тогтоосон ... тэгээд 2019 оны 12 сарын 16-ны өдөр Б.*******д сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл оногдуулсан ... дээрх сахилгын шийтгэл дуусаагүй байхад буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлын байран дээр архи ууж, танхайрсан зөрчил гаргасан болохыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын хурал дээр тогтоогдсон ... Б.******* өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч манай байгууллагын ажилтан С.ээгээс уучлалт гуйсан тухайгаа хэлсэн ... мөн энэ талаар хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн ... Б.******* нь ажлын байран дээр архи ууж байгууллагын хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон ... дээрх 2 нөхцөл бүрдсэн учраас байгууллагын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж Б.*******ыг ажлаас халах тушаал гаргасан ... Би Б.*******д чамайг ажилд авсан юм чинь ажлаас халж чадна гэж хэлж байгаагүй, Б.******* худлаа гүтгэж байна, үүнийгээ яаж нотлох юм бэ, хамт олонтойгоо таарахгүй, ажлаа хийж чадахгүй, хамт олны дунд таагүй уур амьсгал төрүүлдэг ... Би Б.*******д ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөлдлөө өг гэж нэг удаа хэлж байсан ... Би Б.*******ыг ялгаварлан гадуурхаж байгаагүй, би хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй, би бүх хүнд адил тэгш боломж олгодог ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотод томилолттой байсан ... намайг ирсний дараа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурал дээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.******* архи ууж, агсам тавьсан гэх асуудал илэрсэн ... уг хурал дээр Б.******* тиймээ ийм асуудал болсон, би С.ээ ахаас уучлалт гуйсан гэдгээ хэлсэн ...тухайн үед Б.*******тай хамт архи уусан хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгсөн, энэ талаараа тайлбарлаж ярьж зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан ... гэхдээ би Б.*******д ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм бол ажлаас хална шүү гэж заналхийлсэн байдлаар ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй ... Б.******* 2018 онд сахилгын шийтгэлтэй байсан, түүний дараа 2019 онд тайлангаа өгөхгүй явсан байсан. Байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх ёстой тушаал байдаг, уг тушаал дээр тайланг хэдний хугацаанд өгөх ёстойг зааж өгсөн байдаг ... Б.******* энэ асуудлаараа ажлаас халагдсаныхаа дараа хүний эрхийн үндэсний хороо, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн Баярсайхан, мөн *******-ын өвчин судлалын үндэсний төвийн захирал Цогбадрах, Эрүүл мэндийн газрын дарга нарт өргөдөл гомдол гаргасны дагуу шат шатны байгууллагаас өргөдлийн хариуг ирүүлсэн байх гэж ойлгож байна ... Б.*******ын гаргасан гомдлын дагуу хүний эрхийн үндэсний хороо манай байгууллага дээр ажиллаж манай байгууллагын хүмүүстэй уулзаж, холбогдох бичиг баримтыг шалгаж үзсэн, мөн надаас тайлбар мэдүүлэг авсан ... Хүний эрхий хорооноос ирүүлсэн зөвлөмж дүгнэлт дээр гомдолд дурдагдсан ажилтан Б.******* гэдэг хүнд бэлгийн дарамт болон ажлын байрны дарамт үзүүлж байсан нь тогтоогдохгүй байна гэсэн зөвлөмжийг ирүүлсэн.... нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийдвэрээр
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ыг Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвийн нян судлалын лаборантын ажилд эгүүлэн тогтоож,
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвөөс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.296.917 /гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож,
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрхи олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвд даалгаж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн *******-ын өвчин судлалын төвөөс 67.700 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,
5. Нэхэмжлэгч Б.*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг /хүрэн өнгийн хавтастай, хар хөх өнгийн хавтастай/ тэмдэглэлийн дэвтрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч Б.*******д буцаан олгохыг шүүгчийн туслах /Т.Чулуунхүү/-д үүрэг болгож,
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 12-ны өдрийн 140/ШШ2021/00186 дугаартай шүүхийн шийдвэрийг 2021 оны 05 сарын 04-ны өдөр хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар *******-ын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 12-р сарын 31-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ажилд буцаан томилуулах нэхэмжлэл гаргаснаас биш сахилгын шийтгэл буруу ногдууллаа гэж нэхэмжлэл гаргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг анхаарч үзэлгүй зөвхөн сахилгын шийтгэлийг зөв ногдуулсан уу гэдэгт чиглэсэн шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн шаардлагад дурдаагүй буюу сахилгын шийтгэл буруу ногдуулсан байдлаар дүгнэлт хийж анхан шатны шүүх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* нь 2021 оны 10-р сарын 22-ны өдөр байгууллага дээр нэр бүхий ажилчдын хамт архидан согтуурч хамт архи ууж байсан хүмүүст агсам согтуу тавьж танхайран Лаборант Б.ыг самардан танхайрсан үйлдэл нь 2020 оны 12-р сарын 28-ны өдрийн бүх ажилчдын хурал дээр илэрсэн бөгөөд дээрх зөрчлийг байгууллагын дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо авч хэлэлцээд дүгнэлт гарган танилцуулсан тул уг дүгнэлтийн дагуу байгууллагын удирдлагын зүгээс нэр бүхий ажилчдаас тайлбар авч удирдлагын зөвлөлийн хуралд оруулсан. Гэтэл шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Б.******* нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээний 8.5.3-т заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул ажлаас халсан. Б.******* нь 2020 оны 05-р сарын 22-ны өдөр хамт олон амралт чөлөөт цагаараа салхинд гарах үед архидан согтуурч танхайран хамт олны уур амьсгалыг эвдэж таагүй байдал үүсгэн бусдын бие махбодод гэмтэл учруулсан байдаг. Үүнийг тогтоосон боловч тухайн үед сахилгын арга хэмжээ авалгүй өнгөрөөсөн. Мөн 2020 оны 10-р сарын 22-ны өдөр дахин зөрчил гаргасан тул хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн холбогдох заалтыг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Б.******* тухайн зөрчлийг гаргахдаа буюу 2020 оны 10-р сарын 22-ны өдөр хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэг үйлдлээр зөрчсөн Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэсэн юм. Б.*******ын гаргасан зөрчил нь гэрчийн мэдүүлгүүд, бүх ажилчдын 2020 оны 12-р сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд түүний хэлсэн үг. байгууллагын дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны хурлын тэмдэглэл дүгнэлт, удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, нэр бүхий ажилчдын гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа юм. Харин Б.******* нь архи уугаагүй танхайраагүй гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул өмгөөлөгчийн хамт оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Манай байгууллагын ёс зүйн хэсгийн хороо удирдлагын зөвлөлийг албан бус мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Удирдлагын зөвлөл нь 2016 онд байгуулагдаж, 2020 онд ёс зүйн хэсгийн хороо нь шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Ёс зүйн хэсгийн хорооны дарга Б.ыг удирдлагын зөвлөлийн гишүүний нэг болгож удирдлагын зөвлөлийн хуралдаанд оролцуулж шийдвэр гаргаж байгаа нь ямар нэгэн байдлаар хэр зөв зүйтэй эсэх нь ойлгомжгүй байна гэсэн байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь ёс зүйн хэсгийн хороон дарга Б. нь 2016 онд удирдлагын зөвлөлийн гишүүнээр 2020 онд ёс зүйн хэсгийн хороон гишүүнээр томилогдсон байдаг. Энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн гаргасан маргаан, тайлбар мэдүүлэг гаргаагүй байхад шүүгч өөрийн санаачилгаар дээрх байдалд дүгнэлт гаргаж албажуулсан нотлох баримт ирүүлээгүй байна гэдэг зүйлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна гэж дүгнэсэн байгаа. Тухайн хавтаст хэрэгт холбогдуулан гэрчээр байцаасан, гэрч нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх гэж би ойлгож байна. Миний хувьд тухайн гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан байгаа учраас үүнийг үнэлэх боломжгүй гэж үзэх нь үндэслэлгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон байгууллагын ажилчдын хурал дээр Б.******* нь архи ууж агсам согтуу тавьсан үйлдэл нь надад мэдэгдсэн. Үүнийг тухайн үед нь Б.******* 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хурал дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин хавтаст хэрэгт ямар нэгэн холбогдолгүй ээ, , нарт сануулах арга хэмжээ авсан тушаал шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй байна гэж дүгнэсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар энэ хүмүүст авсан арга хэмжээний талаар нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлд бусад хүмүүсийн талаар огт дурдаагүй байгаа учраас үндэслэлгүй байна гэж үзэж байна. Удирдлагын зөвлөл нь 4 гишүүнтэй байдлаар дүгнэсэн байсан. Манай байгууллагын хувьд удирдлагын зөвлөлийн 5 гишүүнтэй байгаа. Б.******* нь ажилд орсныхоо дараа надад авлига хээл хахуул өгөх гэж виски, набор 2-ыг оруулж ирж байсан. Тухайн үед нь би ийм юм авдаггүй буцаагаад үүнийгээ аваад гар гэж өгч байсан. Үүнийгээ шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь надаас илүү юм авах гэж ямар нэгэн байдлаар авлига хээл хахуул нэхэж байсан байдлаар шүүхэд буруу ойлголтууд өгөхөөр бичсэн байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В. давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Тушаалыг нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хөдөлмөрлөх эрхийг зөрчлөө гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа. Хөдөлмөрийн хуульд заасан нөхцөл байдлын хувьд Б.******* нь зөрчлийг удаа, дараа зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.4, 131 дүгээр зүйлүүдэд заасан үйлдлүүдийг гаргасан гэж үзэж ажлаас халсан байгаа. Тухайн үед гаргасан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгч тал гомдол гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд тохирсон нөхцөл байдлыг бүр дүүрэн тогтоосон нотлох баримтуудыг үндэслэл муутайгаар дүгнэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-д заасан зөрчлийг гаргасан гэж тушаал гаргахдаа Б.******* нь урьд нь сахилгын зөрчил гаргасан байсан. Энэ нь 2019 онд болсон бөгөөд 1 жилийн хугацаатай байсан ба хугацаа нь дуусаагүй байхад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин зөрчил гаргасан. Энэ зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуульд заасан нөхцөл байдлуудыг зөрчсөн байдаг. Гол гаргасан зөрчил нь байгууллагын албан байран дээр ажлын болон ажлын бус цагаар архи уусан үйл баримт нь тогтоогдсон байдаг. Байгууллагын удирдлагын хувьд тухайн зөрчлийг мэдсэн даруйдаа арга хэмжээ авсан. Б.******* нь 1 үйлдлээрээ тухайн байгуулага дээрээ архи ууж, агсам согтуу тавьсан 2 үйлдлийг гаргасан учраас Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтлан ажлаас халсан байгаа. Энэ нөхцөл байдлуудыг шүүх дүгнэхдээ үндэслэл муутай дүгнэсэн. Ёс зүйн хороо удирдлагын зөвлөлийн шийдвэр үндэслэл муутай байна. Энэ нь өөрөө албан ёсны юм уу албан ёсны бус шийдвэр баталгаажаагүй байна. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул ёс зүйн хороо, удирдлагын зөвлөлийн шийдвэр үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн. Хэн нэгэн энэ талаар маргаагүй байхад шүүх өөрөө санаачилгаараа ийм юм байх ёстой гэсэн санааг гаргаж тавьсан. Энэ нь оролцогчдын тэгш бус байдалд халдсан нөхцөл байдал байгаа юм. Яагаад гэвэл нэхэмжлэгч талаас намайг хууль бус ёс зүйн хороо болон удирдлагын зөвлөл шийдвэрлэсэн гэсэн ямар нэгэн гомдол, хүсэлт энэ талаар гаргаагүй. Гэтэл шүүх өөрөө үүнийг санаачилсан байгаа учраас энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүх өөрөө үндэслэх хэсгээ дүгнэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг өгүүлбэрийг оруулсан байсан. Гэтэл тухайн тушаал дээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай тушаал дээр ямар нэгэн удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас гэсэн зүйл байхгүй байхад шүүх өөрөө санаачилж энэ байдлыг бий болгосон. Б.*******ын архи уусантай холбоотой, Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл байдлууд бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна гээд нэмэлт санааг шүүх өөрийн санаачилгаар гаргаж ирсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шүүх тухайн албан байгууллагын ажлыг алдагдуулаагүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй, танхайраагүй ийм нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байдаг. Б.******* нь архи ууснаасаа болоод ээтэй маргаад ын нүүрийг санамсаргүй байдлаар урчихсан тухай тайлбараа хэлдэг. Тухайн зөрчил нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.******* дарга бид 2 өмнө нь Нэгдсэн эмнэлэгт хамт ажилдаг байсан. Миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Би анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.******* даргын шийдвэрээр энэ ажилд орсон юм. Орохдоо материалаа өгөөд зохих журмынх нь дагуу орсон гэж би бодож байна. Намайг ямарваа нэгэн албан тушаалтны томилгоогоор, томилогдоогүй шүү гэж надад хэлээд байдаг байсан. Миний хувьд лабораторийн курст 2007 онд сурч байхад Г.******* дарга надтай хамт сурдаг байсан. Лабораторийн курс төгсөж ирээд Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад ийм хүн, тийм ч хүн найз нь явуулсан шинжилгээг нь аваад өгөөч гэсэн найзын холбоотой байсан. Тэгээд дараа нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бага эмчээр ажилд ороод 2 жил ажиллаж байх хоорондоо тэй таарахад ******* нь лаборант ажилд авах гэж байгаа чи манайд ажилд орчхооч цалин хөлс нь гайгүй өндөр гэж хэлсэн юм. Тэгээд намайг лаборантад ажилдаг байхад сонгон шалгаруулалт болох үгүйг Г.******* дарга нь өөрөө мэдэх ёстой байсан байх. Намайг ажлын алдаа, дутагдал гаргаж байгаагүй байхад надад хууль бус шаардлага тавьж дарамт шахалт өгдөг байсан. 2014 онд Г.******* дарга би чамайг ажилд авсан гээд байхаар нь виски, набор 2 авч орсон тэр үед охинтойгоо цуг байсан. Тэгээд би өгчхөөд гараад явахад намайг дуугүй гаргаж явуулчхаад 10-аад минутын дараа намайг Г.******* дарга дуудуулж байна гээд гэдэг хүн надад хэлсэн. Тэгээд яасан гээд яваад ороход чи намайг доромжлоод байгаа юм уу энэ виски, набор 2-оо аваад гар гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би танд намайг ажилд авсанд баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлж өгсөн юм гэж хэлээд аваад гарах гэсэн чинь хүүхдэд набороо үлдээгээд гар, хүүхэд байхад гэхээр нь вискигээ аваад гарч байсан. 2020 оны 08 дугаар сард Тэлмэн суманд тарвага үхлээ гэсэн дуудлага ирэхээр нь ээ гэдэг хүн жолооч Сандагсүрэн, биологич нар явсан. Тэгэхэд ээ нь согтуу биологич ын араас нь үснээс нь зулгааж элдэв янзаар хэлээд болохоо байгаад даргад мэдэгдсэн байдаг. Мөн 2018 онд үү гэж жолооч байсан энэ хүнийг ээ нь архи ууж байгаад толгойг нь хаг цохиод цус, нөжтэй нь хольж байсан юм энэ бүхнийг Г.******* дарга мэдсэн хэр нь нуун дарагдуулж байсан. Мөн гэдэг хүнд 2017 онд ажил орсноос нь хойш 3 жил бэлгийн дарамт үзүүлдэг байсныг нуун дарагдуулдаг байсан. 2015 оны 10 дугаар сард намайг ариутгагчийн курст явж сур гэсний дагуу сурч байсан. Би ариутгагчийн курст явахдаа Г.******* даргатай яриад амралтаа аваагүй шүү буцаж ирээд амралтаа авна гэж хэлээд тухайн үед явж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Зооноз-ын өвчин судалалын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтүүрдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Ажил олгогч нь нян судлалын лаборонтаар ажиллаж байсан Б.*******ыг 2020 оны 12 дугар сарын 31-ний өдрийн А/14 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 131.3-т заасныг дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгожээ.
Тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Б.******* нь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад дахин давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хамт олны дунд таагүй уур амьсгал, бүрдүүлсэн гэж үзэн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10,1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, бусдын биед гэмтэл учируулсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэх зөрчил гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна.
Хэрэгт гэрчээр Б., Г.этуяа, С.ээ, Д.Даваасамбуу М.аа, М., Д.Бадмаанямбуу, Д., Б. Ж., Ч., Т., Э.этуяа Д. С. нарыг асуусан боловч эдгээр гэрч нарын мэдүүлгээр Б.******* нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн, танхайрсан гэх үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь урьд нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хангалттай баримт хэрэг авагдаагүй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудыг тал бүрээс нь бодьтойгоор харьцуулан үзэж, нэгбүрчилэн шинжлэн судлаж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.дахь зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангасан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР