| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04073/И |
| Дугаар | 192/ШШ2025/06504 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/06504
2025 08 27 192/ШШ2025/06504
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, WW төв 601 тоот хаягт байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,,-д холбогдох,
Гэрээний үүрэгт 67,81,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг ХХН нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд "Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг" ХХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй "Харү Констракшн" ХХК-д холбогдох Гэрээний үүрэгт 67,811,400 /жаран долоон сая найман зуун арван нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцон Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний үүрэгт төлбөр төлж барагдуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг ХХК нь хариуцагч Харү констракшн ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 67,81,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтээ 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Харү констракшн ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 67,81,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг ХХН татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497,007 төгрөгөөс 248,503.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос үлдэх 248,503.5 төгрөгийг, хариуцагчаас 248,503.5 төгрөгийг тус тус гаргуулж нийт 497,007 төгрөгийг нэхэмжлэгч Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг ХХН-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ