| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04823/И |
| Дугаар | 192/ШШ2025/06606 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/06606
2025 08 29 192/ШШ2025/06606
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 47,691,099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " Үндсэн зээлдэгч Д.Сосорбарам нь тус байгууллагаас 2024 оны 06 сарын 26-ны өдөр автомашин худалдаж авах нөхцөлтэйгээр 50,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар, сарын 2.8% хувийн хүүтэйгээр 30163435132 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн барьцаа хөрөнгө нь улсын дугаартай, арлын дугаартай /2014-2024/ маркын автомашин зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 161 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. Үндсэн зээлдэгч Д.Сосорбарам нь төлөх ямар нэгэн эрмэлзлэл байхгүй, хугацаа тохирсон өдөрөө эргэн төлөлт хийхгүй мөн барьцаа хөрөнгө олдохгүй байгаа тул фидуцын гэрээнээс татгалзаж зээлийн гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж байна. Иймд Д.Сосорбарамаас нийт 47,691,099 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэткапитал мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Сосорбарамд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47,691,099 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Сосорбарам нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.09.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3,974,258.25 төгрөгийг тус тус Нэткапитал мобайл ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК нь хариуцагч Д.Сосорбарамд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,691,099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Сосорбарам нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,691,099 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.09.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3,974,258.25 төгргөөр тус тус нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Сосорбарам зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,406 төгрөгөөс 198,203 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,203 төгрөг, төрийн сангийн орлогоос 198,203 төгрөг тус тус гаргуулж нийт 396,406 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Нэткапитал мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Сосорбарамд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47,691,099 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч Д.Сосорбарам нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,691,099 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.09.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3,974,258.25 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК-нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,406 төгрөгөөс 198,203 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,203 төгрөг, төрийн сангийн орлогоос 198,203 төгрөг тус тус гаргуулж нийт 396,406 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ