| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2021/00157/И |
| Дугаар | 205/МА2021/00017 |
| Огноо | 2021-08-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 205/МА2021/00017
Г.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197 дугаартай шийдвэртэй,
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ******* хорооны иргэн ******* овогт ******* *******гийн/******* / нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн Цагаанхайрхан сумд оршин суух, тус сумын Засаг дарга, Боржигон овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох иргэний хэргийг хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Д.а нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, нэхэмжлэгч Г.*******/ZOOM/-р, түүний өмгөөлөгч Б., хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Д.а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 12 сарын 30-ны өдөр Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн А/10 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай захирамжийн хүчингүй болгуулах, захирлын хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөө гаргуулан, ЭМД, НД-н дэвтэрт бичилтийг бүрэн хийлгүүлэх тухай
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ******* хорооны иргэн ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Засаг даргын 2020 оны 07 сарын 09-ны өдрийн Б/02 дугаартай Ажил хавсран гүйцэтгэх захирамжаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн.
Гэтэл 2020 оны 12 сарын 30-ны өдөр Б/08 дугаартай сумын Засаг даргын захирамжаар "багаа бүрдүүлж ажиллана, хамтран ажиллах боломжгүй, нутгийн хүн гэж ямар нэг ажлын хариуцлага алдаагүй, зөрчил гаргаагүй байхад шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Цагаанхайрхан сумын нэр бүхий иргэд бид боловсролын байгууллагын улс төржилтөөс үүдэлтэй төрийн байгууллагын халаа сэлгээ нь бидний үр хүүхдийн сурч, боловсорч, хөгжих эрхэд халдаж байна гэж үзэж байна. Байгууллагын удирдлагын тогтворгүй байдал нь сургуулийн сургалтын чанарын үзүүлэлт, хүүхдийн хөгжил, төлөвшил, багш нарын чадварыг дээшлүүлэх болон бусад үйл ажиллагаа хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж байна.
Тус сургууль 1980-1993 онуудад 420 гаруй хүүхэд суралцдаг Улсын тэргүүний" хамт олноор шалгагдаж байсан түүхтэй. 2016 он хүртэл суралцагчдын тоо 70-80 болтлоо буурсны гол шалтгаан бол удирдлагын удирдан зохион байгуулах чадваргүй байдал, багш нарын заах арга барил сул, сургалтын чанар, орчин нөхцөл, хүүхдийн хөгжлийн талаар дорвитой арга хэмжээ, ажил явуулж байгаагүй, сургуулийн зорилго, зорилтыг ханган ажиллах талаар дутмаг, өөрчлөлт шинэчлэлт, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд санаачилга гаргадаггүй, нэгэн хэв маягт баригдсан, ах дүү, төрөл садан, найз нөхдийн хүрээнд хэт автсан, зөв, шударга, зарчимч шаардлагыг бие биедээ тавьж чаддаггүй зэрэг нь сургуулийн өрсөлдөх чадвар, нэр хүндгүй болсонтой шууд холбоотой юм. Эдгээрээс үүдэлтэй ихэнх иргэд хүүхдэдээ чанартай боловсрол олгохын тулд аймгийн төвийн сургуулиудыг сонгодог буюу тойргийн хамран сургах хувь дөнгөж 40 орчим хувь байна.
Сургууль бол сумын хөгжлийн төв, оршин тогтнох үндэс юм. Сургууль оршин тогтнох гол зүйл сургалтын чанар. Сургуулийн сургалтын чанарыг хариуцагч хүн бол багш, багшийн хөгжил байдаг. Багш өөрөө хөгжихөөс гадна, удирдлагын зөв бодлого, зөвлөн туслах, чиглүүлэх явдал хамгийн чухал билээ.
Цагаанхайрхан сумын ЕБС-нь сүүлийн 20-иод жил өрсөлдөх чадвар, нэр хүнд унаж, ирээдүй болсон хүүхэд багачууд маань бага, суурь боловсролыг цаг хугацаандаа чанартай эзэмшиж чадахгүй, энэ байдлын үр дүн цаашлаад нутаг орны эрх ашиг ирээдүй хойч үе маань олон жил хохирсон байна гэж харж байна. Жишээ нь: одоо оюутан болоод их сургуулиа төгсөн нутагтаа ирж ажиллаж байгаа залуусыг харахад ажлын байран дээр болон fasebook орчинд залуучууд маш их алдаатай бичдэг, нэг ангид 6-хан хүүхэдтэй өнөөдрийн 4 дүгээр ангийн хүүхдүүд 1 минутад 40 хүрэхгүй үг уншиж байгаа, мөн, төгсөөд явсан хүүхдүүд эргээд бид сурах үедээ сураагүй одоо ичмээр юм болж байна гэж сумын удирдлагуудад гомдол хүртэл гаргаж байсан зэрэг олон асуудлыг нэрлэж болж байна.
Манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо цөөрсөн сургалтын чанар муу, анги дүүргэлт байхгүй, сурган хүмүүжүүлэгч зарим багш, ажилчид нарын ухамсар, чадвар сул, харьцаа хандлага нь доголдолтой, өөрөөрөө үлгэрлэх байдал байхгүй, ёс зүйгүй харьцаатай, хүүхдүүдийг зоддог, зардаг дээрэнгүй харьцдаг, орон нутагт хэт их намчирхсан байдлууд нь бидний үр хүүхдүүд, ирээдүй маргаашаараа хохирч эрх нь зөрчигдөж байна.
Хөдөө орон нутагт амьдардаг бидэнд сумын сургуулийн сурлагын чанар хангалтгүй байдгаас аймгийн сургуулийг сонгоход хүрдэг байдал нь санхүүгийн болоод гэр бүл тусдаа амьдрах хүртэл хохиролтой олон сөрөг үр дагавартай байдгийг хэлэх хэрэггүй гэж бодож байна.
2020 оны 07 дугаар сараас багш Г.******* захирлаар томилогдсоноос хойш олон жил нуугдмал бугшсан зөрчилтэй зүйлүүд, бодит байдал, үнэн царайг илчлэн ажиллаж өмнө нь 80-аад сурагчтай байсан сургуулийг 100 гаруй сурагчтай болгож байранд 12-оос дээшгүй сурагчтай байсныг 31-т хүргэсэн, боловсролын чанар, төсвийн зарцуулалт, ил тод, шударга байдлыг сайжруулж, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, байрны хүүхдүүдийн хоолны чанар, орчин нөхцөл, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, тусламж дэмжлэг үйлчилгээг зохих ёсонд нь хүргэж, шударга ажиллаж байсан ба сургуулийн олон ажилд өөрчлөлт гарч байгаагаас гадна, сургалтын чанарт анхаарч, багш нарын үзэл бодол, хандлагад өөрчлөлт хийх гэж мэрийж, үлгэрлэж ирсэн.
Г.******* нь мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай, боловсролын удирдлагаар мэргэшсэн магистр, Солонгос, Нидерланд, Монгол 3 улсын хамтарсан "IСАLT-MONGOLIA улсын багт 3 удаагийн сургалтаар суралцан Хичээл ажиглалтын шинжээч" сертификаттай, байгууллага, дүүрэг, нийслэлийн шилдэг багшаар шалгарч байсан хувь хүний харьцаа хандлага сайтай, шударга хүн гэж өөрийгөө боддог.
Захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан Г.******* миний бие нь энэ ажилд ороод хэдхэн сарын дотор сурагч, эцэг, эхчүүдийн сэтгэл санаанд нийцсэн маш олон ажлуудыг эхлүүлээд байгаа нь нүдэнд бэлхэн харагдана. Жишээ нь:
-Аймгийн төвийн сургуулиудаас сумын сургуульдаа шилжих хөдөлгөөн наашилсан, энэ захирлыг тогтвор суурьшилтай ажиллавал ахин хүүхдээ шилжүүлэн ирж сумандаа сургах малчид байдаг.
-Байрны хүүхдүүд гэр лүүгээ ирэх сургуульдаа суух дургүй байсан бол одоо амралтын өдрүүдэд байрнаасаа ирэх дургүй, сургууль хичээлдээ дуртай болсон.
-Багш нарын ур чадвар, заах арга барилыг өөрчлөх гэж хичээж, эцэг, эхчүүдтэй ч нягт хамтран ажиллаж буй
-Байгууллагын багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд бодит дэмжлэг болох цалин урамшуулал, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн тооцоо зэрэг олгогдох ёстой нэмэлтүүд олгогдож энд ажиллаж буй залуу багш ажилчдын урам зориг идэвх сайжирч байгаа бөгөөд ажиллах эрч хүч нь нэмэгдсэн.
Сургуулийн доторх багш ажилчид, суралцагч хүүхдүүд, дотуур байрны хүүхдүүдийн эрх зөрчигдөж байсан олон асуудлуудыг таслан зогсоож байсан.
-2010 оноос хойш огт ашигладаггүй байсан "Б" корпусыг халаалтад холбуулан сургуулийн төсвөөс боломжит хэмжээгээр зарцуулан сурагчдыг 1 ээлжээр оруулан үдээс хойш сонгон, дугуйлан, секц, давтлага оруулах нөхцөл бололцоог бий болгож байсан нь бидний итгэл үнэмшлийг ихэд төрүүлж байгаа бөгөөд өөрөө хот, суурин газар олон жил багшилсан туршлагатай.
Г.******* миний бие Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуулийг 1990 он, Архангай аймгийн Багшийн сургуулийг 1993 онд төгсөн Эрдэнэт хотын 5-р 10-н жилд бага боловсролын багшаар 2000 он хүртэл, 2001-2002 онд Сонгинохайрхан дүүргийн 9-р сургууль, 2004-2018 онуудад Улаанбаатар хотын ЕБ-н 50-р сургуульд нэр хүнд сайтай багшилж байсан. Мөн Завхан аймгийн Дэвшил, Чандмань-Эрдэнэ сургуулиудад багшилж байсныг тухайн үеийн удирдлагууд, хамт олон, эцэг, эхчүүд өндрөөр үнэлж байсан билээ.
2016-2018 онуудад МУБИС-ийн Боловсролын Удирдлагын магистрын ангид суралцан амжилттай төгссөн.
Заах Боловсролын байгууллагад 25 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллан, аргач", "Тэргүүлэх зэрэг болон Ахлах багш, Дэлхийн хаан хүүхдийн төлөө медаль, Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Жуух бичиг, Монгол Улсын Засгийн газрын шагнал "БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр шагнагдсан.
1993-2016 онуудад боловсролын салбарт багш мэргэжлээр ажилласан ажлын амжилтуудаас: Орхон аймгийн 5-р дунд сургууль 1996 онд залуу багш нарын ур чадварын аварга, 1998 онд сургуулийн ур чадвар 2 байр, 1999 онд сургуулийн ур чадварын аварга, СХД-ийн 9-р сургууль 2000 онд сургуулийн ур чадварын тусгай байр, УБ хот 50-р сургууль 2004 онд сургуулийн ур чадвар тусгай байр, 2006 онд сургуулийн ур чадвар 2 байр, 2011 онд нэгж хичээлийн уралдаанд шагналт байр, 2013 онд Монгол хэл хичээлийн Заах арга ур чадварын уралдаанд Дүүргийн дэд байр, 2014 онд МУБИС-иас зохион байгуулсан нэгж хичээлийн уралдаанд тусгай байр, 2015 онд сургуулийн ур чадварын уралдаанд тусгай байр, 2016 онд Цахим хичээл Нийслэлийн шилдэг-9 хичээлд шалгарсан, 2010 онд сургуулийн илтгэлд 3-р байр, 2014 онд сургуульд илтгэл тусгай байр.
Дээрх үзүүлэлтүүдээс гадна Төрийн албаны Ерөнхий шалгалтад тэнцсэн. Ганаа овогтой ******* миний бие 1993 оноос Эрдэнэт хотын 5-р 10 жил, УБ хотын ЧД-н 50-р бүрэн дунд сургууль, Завхан аймгийн Ерөнхий боловсролын Дэвшил, Чандмань-Эрдэнэ зэрэг сургуулиудад 25 жил Боловсролын тэргүүн, тэргүүлэх зэрэгтэй, Боловсролын Удирдахуйн магистраар мэргэшсэн, эцэг, эх, олон нийтийн хүндэтгэлийг хүлээн, нэр хүндтэйгээр ажиллаж ирсэн.
Энэ хугацаанд 2014-2015 онд 2 ч удаа удирдлагад /сургалтын менежер/ ажиллах санал ирж байсан боловч удирдлагаар суралцаж бэлтгэгдэх ёстой гэсэн өөрийн үзэл баримтлал, даасан ангийн суралцагчдын эрх ашиг зэргээс шалтгаалан боломжийг хойшлуулсан. МУБИС-н Боловсролын Удирдлагын Магистрт 2016 оноос суралцсан, удирдлагын онол, туршлага, хууль, эрхзүйн талаар 5 жил судлан суралцаж байгаа билээ.
2018 онд ар гэрийн шаардлагаар Завхан аймагт шилжин суурьшиж, Цагаанхайрхан сумын ЕБ-н сургуулийн захирлын орон тоонд ажиллах боломж байсан ч, миний нөхөр ИХТ-н даргаар ажиллаж байсан тул цааргалаад томилоогүй. Мөн 2019 онд захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтад орох боломжийг минь олгоогүй, 2020 онд 2 ч удаа сонгон шалгаруулалтад орох эрх хойшилсон. 2019 оны 11 сард тус сургуулийн НТБ-н багшаар ажиллаж байх хугацаанд Засаг дарга Ц.үй захирлын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх талаар 2 удаа санал тавьснаар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар томилогдон ажилласан.
Тус сургууль 1980-1993 онуудад 420 гаруй хүүхэд суралцдаг Улсын тэргүүний сургууль-р шалгагдаж байсан түүхтэй. 2016 он хүртэл суралцагчдын тоо 70-80 хүртэл буурсан шалтгаан нь Сургалтын орчин нөхцөл, сургалтын чанар, багш нарын заах арга барил дутмаг, хүүхдийн хөгжлийн талаар дорвитой тогтмол үйл ажиллагаа сул, сургуулийн зорилго, зорилтыг ханган ажиллах талаар хангалтгүй, өөрчлөлт шинэчлэлт, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд санаачилга гаргадаггүй, ах дүү төрөл садан, найз нөхдийн хүрээнд хэт автсан, улстөржиж, зөв шударга зарчимч шаардлагыг бие биедээ тавьж чаддаггүй, удирдлагын удирдан зохион байгуулах, чадвар, сэтгэл, багаар хамтран ажиллах чадамжгүй байдал зэрэг нь сургуулийн нэр хүнд, өрсөлдөх чадваргүй болсонтой холбоотой юм. Сургалтын чанарын үзүүлэлт хангалтгүйн улмаас ихэнх малчид, иргэд хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд аймгийн төвийн сургуулиудыг сонгон, тойргийн хамран сургах хувь дөнгөж 40 орчим хувь байна.
Сургууль бол сум оршин тогтнох үндэс, хөгжлийн төв билээ. Сургуулийн оршин тогтнох чухал нь суралцагчдын сурлагын чанар. Сургалтын чанарыг хариуцагч хүн бол багш бид буюу багшийн хөгжил. Багш нар өөрсдөө хөгжихөөс гадна, удирдлагын зөв бодлого, зөвлөн туслах, чиглүүлэх, манлайлах чадвар хамгийн чухал.
....Засаг дарга С.******* ажлаас чөлөөлөх 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/08 тоот захирамжийн үндэслэлүүд:
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т ....хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана....гэсэн болохоос...багаа бүрдүүлнэ, иргэнийг ялгаварлан гадуурхаж захирамж гаргах нь хууль бус юм.
Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ЕБС-н захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалтыг баримтлаагүй. Боловсролын газраас хамаарал бүхий хүн утсаар 2 хоногийн өмнө ярьснаас өөрөөр албан харилцаагаар холбогдоогүй, Сургуулийн захирлын хувьд Боловсролын газар бол хянан шалгаж, заавар зөвлөмж өгч, хамтран ажиллах дээд байгууллага, Сургуулийн захирлыг солих, чөлөөлөх нь маш их хамаатай. Гэтэл аймаг, сумгүй нийлэн намчирхаж, зохион байгуулалттайгаар хийсэн ажил гэж хардаж байна.
Боловсролын хуульд огт байхгүй 37, 38-р зүйл заалт оруулж үндэслэсэн. Мөн уг захирамж гарсантай холбоотой ард иргэд, эцэг, эхчүүд эсэргүүцэн сумын ЗД, ИТХ-н дарга нартай биечлэн уулзахад: Би багаа бүрдүүлнэ гэж эхнээсээ хэлсэн, хамтран ажиллаж болохгүй хүн байна лээ, нутгийн боловсон хүчнээ дэмжихэд яагаад болохгүй байгаа юм бэ, энэ хүнд хамт олноос нь гомдол ирсэн, ёс зүйгүй гэх зэргээр нэр хүндэд халдсан ба гомдлын талаар лавлан асуухад: Тэр бид 2-н хувийн нууц гэсэн нь учир битүүлэг, миний нэр хүндийг унагасан. ЗД-н энэ намын бодлого баримталсан, боловсролын байгууллагыг хэт улстөржүүлсэн увайгүй шийдвэрээс болж олон олон хүүхдүүд аймгийн төв рүү шилжин суурьших болж, сум орон нутагтаа сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Уг асуудлаар иргэд гарын үсэг цуглуулан аймгийн ИХТ-н дарга, ЗД-т ч хандахад мөн намын бодлогоор энэ асуудалд анхаарал хандуулахгүй хаацайлж, хамгаалсаар байгаад харамсалтай байна.
...2021 оны 01 сарын 18-нд Аймгийн Засаг даргад хууль бус захирамжийг хүчингүй болгох талаар өргөдөл хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга 2021 оны 02 сарын 16-ны А/203 тоотоор хариу хүргүүлэхдээ: Боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.12 дах заалтын дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлтэй гэдэгт санал нийлэхгүй байна. Боловсролын газартай ямар ч зөвшилцсөн, хамтарсан зүйл байгаагүй.
Иймд 2020 оны 12 сарын 30-ны өдөр Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн А/10 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай захирамжийн хүчингүй болгуулах, захирлын хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөө гаргуулан, ЭМД, НД-н дэвтэрт бичилтийг бүрэн хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Г.******* нь Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн ажилтан бөгөөд насан туршийн боловсролын багшийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг.
Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч М.э нь 2020.07 сард амаржиж улмаар амаржсаны чөлөөтэй байх хугацаанд Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020.07.09-ны өдрийн Б/02 тоот захирамжаар Г.******* Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдсон байдаг.
Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдал хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар Төрийн албан тухай хуульд заасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгэж болно гэж заасан.
Цагаанхайрхан сумын Засаг дарга нь Г.*******д үндсэн ажлын зэрэгцээ Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр Г.*******г томилсон байдаг.
Г.******* нь Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж улс төрийн шинжтэй олон үйл ажиллагаа явуулж тус сургуульд ажиллаж байгаа жирийн ажилчдыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, улс төрийн ухуулга явуулга хийж, ардчилсан намыг дэмжиж ажиллахыг үүрэг болгож, ардчилсан намыг дэмжсэн албан хаагчид давуу байдал олгохоор амлаж, өөрийн нөхөр, сумын ИТХ-ын дарга Л. болон нөхрийн төрсөн эгч Л.Содном нарын албан тушаалын байдлыг ашиглаж хяналт шалтаглан ажиллагааг хууль бусаар гүйцэтгүүлж улмаар нэг ажилтнаа ажлаас халах тушаал гаргаж, иргэний /ажилчдын/ үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхэд халдаж, нөхөр Л.д санал өгөхгүй бол ажлаас хална гэж сүрдүүлж дарамталж, сургуулийн эд хөрөнгийг /72-93 ЗАА автомашин, байгууллагаас шатахуун гаргуулж/ хувьдаа ашиглаж, Увс аймаг руу цэрэгт явсан хүүхдээ эргэхээр явж ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байгаа талаар сургуулийн ажилтан С., Б.а, Д.маа, Б.Одгэрэл, М. нараас гомдол мэдээлэл ирсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт Г.******* сургуулийн захирлын зөвлөлийг хуралдуулж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа нэг ажилтнаа /сургалтын менежер М.ийг/ ул төрийн зорилго агуулж ажлаас халах гэж байна гэх мэдээллийг багш Жаргалсайханаас авч дахин хууль бус шийдвэр гаргаж иргэний цаашлаад байгууллагын сурагч хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхөөс сэргийлж хамгаалах зорилгоор 2020.12.30 өдөр Б/08 дугаартай захирамжийг гаргаж Г.*******г Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсарч гүйцэтгэх үүргээс чөлөөлсөн.
Цагаанхайрхан сумын Засаг даргын Б/08 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн гэдэг үг хаягдаж бичигдсэн бичилтийн алдааг гаргасан байсныг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар актын утга агууллагыг алдагдуулахгүйгээр зөвтгөж засах тухай Цагаанхайрхан сумын Засаг дарга 2021 оны А/10 дугаартай захирамжийг гаргаж Б/08 дугаартай захирамжийн илэрхий алдааг зассан юм.
Г.******* нь захирлын үүргийг хавсран гүйцэтгэх 5 сарын хугацаанд сургуулийн үйл ажиллагааг сайжруулсан, хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн статистик тоо мэдээнээс харахад энэ тайлбар нь үгүйсгэгдэж байгаа юм.
Мөн Г.******* 2020.07 сард захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш халдварт өвчний улмаас 2020.09 сараас 2020.11 сар хүртэл 2 сарын хугацаанд сурагчид танхимаар хичээллэсэн. Энэ богино хугацаанд сургуульд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлсэн гэх бодит байдалд нийцэхгүй тайлбар өгсөн байна.
Харин Г.******* нь 5 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ хамт олныг хагаралдуулан бутаргаж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт үзүүлж хална шүү гэдэг үгээр сүрдүүлж байсан нь төрийн албан хаагчийн ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх урам зоригийг мохоож байсан. Энэ нь тус сургуулийн ажилтан албан хаагчдын сумын Засаг даргад ирүүлсэн өргөдөл гомдлоос харагдана.
Цагаанхайрхан сумын Засаг даргын Б/08 дугаар захирамж нь Г.*******гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, Г.******* нь насан туршийн боловсролын багшийн байнгын ажлын байранд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Энэ албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа.
Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр тус сургуулийн биеийн тамирын багш Б.ыг томилсон. Ингэхдээ сургуулийн нийт багш ажилчдын саналыг харгалзан шийдвэр гаргасан.
Мөн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар сул орон тооны захиалга Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байгаа. Төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлд мөн сул орон тооны захиалгаа хүргүүлсэн байгаа. Иймд төрийн албаны зөвлөлөөс зарлах Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалт орж, тэнцэн захирлын албан тушаалд томилогдох эрх Г.*******д мөн нээлттэй байгаа.
Иймд Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг үүргээр мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Улаанбаатар хотод багшилж байгаад ар гэрийн асуудлаар Завхан аймагт ажиллаж амьдрахаар ирсэн. Завхан аймагт ирээд Дэвшил сургуульд багшилж байгаад Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуульд насан туршийн боловсролын багшаар багшлахаар очиж ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед тус сумын тухайн үеийн Засаг дарга үй сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх саналыг тавьсан. Энэ талаар нөхөртэйгөө ярилцахад манай нөхөр хэл аманд өртөх байх хэрэггүй гэсэн учраас би хэд хоног уг саналыг нь зөвшөөрөхгүй явж байсан. Дараа нь Засаг дарга дахин надад санал тавьж манай сургуулийн асуудал хэцүү байна, та олон жил багшилсан юм чинь та л захирлын ажлыг хавсарч хийгээч гэдэг саналыг тавьсан. Тэгэхээр нь би бодож үзэж байгаад Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх юм чинь хийж байя гээд уг саналыг нь хүлээн зөвшөөрсөн. 2020 оны 07 сарын 09-ний өдрөөс 2020 он 08 сарын сүүлч хүртэл боловсролын газрын дарга Ганчимэгтэй уулзаад ажлынхаа талаар зөвлөгөө авсан. Үүний дагуу хүний нөөц санхүү, өмч хөрөнгө гээд сургуулийнхаа ажилтай танилцсан. Ингэж танилцаж байх явцад сургуулийн олон жилийн зөрчлүүд илэрсэн. Уг зөрчлүүдийг арилгах талаар сумын Засаг даргад албан бичиг өгөөд Засаг даргын дэргэдэх санхүүгийн алба манай сургууль дээр ажилласан. Намайг 2020 оны 12 сарын 20 хүртэл сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байх хугацаанд шинээр томилогдсон Засаг дарга П.******* ажлаа хүлээн авсан өдрөө бүх байгууллагын дарга нарыг дуудаж уулзсан. Уг уулзалтын дараа П.******* дарга сургуулийн захирал үлдэж байгаарай гэхээр нь би үлдсэн. Би тэр үед П.******* Засаг даргатай тэр өдөр л анх уулзсан. П.******* Засаг дарга өмнө Цагаанхайрхан сумын сургуульд багшилж байсан учраас сургуулийн үйл ажиллагааны талаар ярилцах гэж байна гэж бодтол багш т аймгийн ЗД-ын захирамжаар сарын цалингийн урамшуулал өгөх ёстой та урамшууллыг нь өгсөн үү, өгөөгүй бол та бичиг баримт нуун дарагдуулсан гэж арга хэмжээ авна гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Би тухайн үед багш т 10 хувийн цалингийн урамшуулал өгсөн байсан. Тэгээд би П.******* даргад би багшид цалингийн урамшуулал өгсөн, гэхдээ би үүнийг ахин судалъя, надад дээд газраас ямар нэгэн бичиг ирээгүй гэхэд П.******* дарга чатаар ирсэн өөр сумын бичиг Засаг даргын нарийн бичгээс ирсэн. Би уг асуудлыг сургуулийн төсвийн хүрээнд шийдэгдсэн асуудал гээд үлдээсэн. Дараа нь Засаг дарга байгууллагын дарга нартай уулзахдаа уг хурал дээр та багш ын асуудлыг шийдэж болж байна уу, шийдэх үү гэж тулгасан. Мөн сумын Иргэдийн хуралтай өдөр Засаг дарга надад албан бичиг өгсөн. Би уг асуудалтай холбоотой баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Үүний дараа Засаг дарга П.******* 2020 оны 12 сарын 30-ны өдөр намайг дуудсан. Тэгээд өрөөнд нь оронгуут та цүнх утсаа гадаа үлдээгээд зөвхөн дэвтэр балтай орж ир гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би та яагаад надтай ингэж харьцаж байгаа юм бэ гэсэн чинь тантай шууд яръя, таныг ажлаас чинь чөлөөлж байна, би анхнаасаа хэлсэн, би багаа бүрдүүлж ажиллана гэдгээ хэлсэн. Та бол ёс зүйгүй, танай хамт олноос гомдол ирсэн гэхээр нь би манай хамт олноос ямар гомдол ирсэн юм гэсэн чинь ямар нэгэн өргөдлийн талаар надад танилцуулаагүй. Тэгээд би Засаг даргын өрөөнөөс гараад ажил дээрээ очоод байж байтал араас ажил хүлээлцэх комисс гэсэн хүмүүс орж ирсэн. Уг комисст багш , түүний хамаатан маа гэсэн хамаарал бүхий хүмүүс орж ирсэн. Тэр үед надад ажлаа цэгцлэх боломж өгөөгүй, байгаагаар нь хүлээж авна, ажлаа цэгцлээд хүлээлгэж өг гэсэн. Намайг ажлаа цэгцлээд хүлээлгэж өгөх гэж байтал багш эхлээд надад тамгаа өг гэсэн. Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд намайг ажлаас чөлөөлөх боломжтой ч гэсэн боловсролын байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй бодлогын түвшинд явж байх ёстой ажлыг хэн нэгэн нь гарч ирээд солиод байх шаардлагагүй. Засаг дарга үнэхээр сургуулиа бодож байгаа бол сонгон шалгаруулалтыг зарлах ёстой байсан. Засаг даргад сонгон шалгаруулалт зарлах хугацаа байсан боловч сонгон шалгаруулалт зарлаагүй. Сонгон шалгаруулалт зарлаж тэнцсэн хүнийг нь аваад сургуулийн үйл ажиллагааг тогтворжуулах боломжтой байсан боловч үүнийг харгалзан үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтын дүнг үндэслэнэ гэсэн үг өгүүлбэр байсан. Боловсролын газартай ажлын үр дүнг харгалзан үзнэ гэсэн, үүнийг бас харгалзаж үзээгүй. /Боловсролын хуулийн 3.1/ Боловсролын газартай харилцан тохиролцсон, боловсролын газраас надад ямар нэгэн албан бичиг ирээгүй учраас Засаг даргыг боловсролын газрын үйл ажиллагааг болж байна уу, үгүй юу гэдгийг нягталж үзээгүй гэж үзэж байна. Би сургуулийн захирлын ажлыг хавсран хийж байх явцдаа сонгон шалгаруулалтад ороод сонгон шалгаруулалтад тэнцэх юм бол би захирлаар жинхлэх ёстой, сонгон шалгаруулалтад тэнцэхгүй юм бол би захирлын ажлаа өгөх ёстой байсан. П.******* Засаг дарга надтай хамтарч ажиллаж үзээгүй, ажлаа аваад удаагүй, намайг ямар арга барил туршлагатай хүн бэ гэдгийг мэдээгүй байж зөвхөн хүмүүсийн үгээр, намын бодлого, багаар ажиллана гэдэг үүднээс намайг ажлаас чөлөөлсөн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэвэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга П.*******н гаргасан 2 захирамжийг хүчингүй болгуулах захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох, захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан үеийн цалин хөлсийг гаруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.******* нь анх Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд томилогдохдоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харилцан тохиролцохдоо захирлын сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хариуцагч тал тайлбартаа Г.*******гийн хөдөлмөрлөх эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж байна. Г.*******гийн хөдөлмөрлөх эрх ашиг нь зөрчигдсөн. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны эрх ашиг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Улсын дээд шүүхийн зөвлөмж дээр байнгын ажлын байр гэдгийг тухайн ажилтны ажил үүргийг дордуулахгүй гэж заасан байдаг. Байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглосон. Г.******* Цагаанхайрхан сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юу тохиролцсон бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулж, хугацаагаа тохиролцсон, үүний дагуу Г.******* ажил үүргээ гүйцэтгэж байсан. Харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээн дээр захирлын сонгон шалгаруулалт явагдаад дүн гартал хүртэл хугацаанд Г.*******г тус сургуулийн захирлын ажлыг хавсран ажиллуулахаар харилцсан тохиролцсон. Улсын дээд шүүхийн 2006 оны тайлбар дээр ажил олгогчийн өмчлөл, харьяалал солигдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үүний дагуу захиргааны ерөнхий хуулиар явсан ч гэсэн эрх залгамжлалын талаар зохицуулалттай. П.******* гэдэг хувь хүний талаар яригдаагүй, Цагаанхайрхан сумын Засаг дарга гэдэг албан тушаалтай холбоотой. Тийм учраас хариуцагчаар хэн байх нь хамаагүй. Эрх залгамжаараа П.******* гэдэг хүн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн заалттай. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэлийг баримтална. Хариуцагч тал тайлбартаа нэхэмжлэгчийг ажлаас халах болсон шалтгаанаа зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлөх ёстой. Гэтэл Г.*******г ажлаас чөлөөлсөн захирамжийг агуулга болон үндэслэх хэсэг дээр энэ талаар заагаагүй байна. Ажилтны өргөдөл гомдлыг үндэслэн ажлаас чөлөөлөх боломжгүй. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн тайлбар дээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэх болон агуулга ижил байх ёстой гэж тайлбарласан байдаг. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн тусгайлан заасан заалтуудыг зөрчсөн байна. Хариуцагч тал тайлбартаа Г.******* захирлын ажилд жинхлээгүй байсан гэж байна. Өнөөдрийн энэ маргаанд жинхлэх асуудал огт яригдаагүй. Жинхлэх асуудал нь Г.*******г тухайн ажлын байран дээр туршилтын хугацаагаар авсан бол яригдана. Туршилтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хавсран гүйцэтгэх 2 хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой талаар заасан заалт. Өөрөөр хэлбэл өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болохыг заасан. Г.******* өөр ажлыг хавсран гүйцэтгэх боломжтой, үүнийхээ дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаад захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Хавсран гүйцэтгэгчийг ажлаас чөлөөллөө гэхэд Боловсролын тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтаар томилогдсон, мөн Боловсролын газраас өөр ажилтныг томилох санал ирсэн юм уу гэхээр үгүй, дахин өөр ажилтныг захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ нь Г.*******гийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж ойлгож болохоор байна. Хавсран гүйцэтгэх асуудал бол зөвхөн энэ ажил дээр яригдахгүй бүхэл ажил албан тушаал дээр яригдана. Жишээ нь сахиул, жижүүр, сантехникч жижүүр гэж байдаг. Адилхан хавсран гүйцэтгэх боломжтой, хавсран гүйцэтгэснийхээ цалин хөлсийг авах бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгох гэсэн шаардлага гарч ирээгүйгээр шүүх хуралдаан дуусгавар болж байна. Тийм учраас Г.******* болон Цагаанхайрхан сумын Засаг дарга үй нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ одоо болтол хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.******* багштай 20-иод хоногийн хугацаанд хамтран ажилласан. Г.*******г Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажлаас 3 шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Намайг Цагаанхайрхан сумын Засаг даргын ажлыг хүлээж авснаас хойш сургуулийн багш ажилчдаас удаа дараа гомдол санал ирж байсан. /амаар болон бичгээр/ Би Г.******* багшийг тухайн үед харж ажиглаад ажиллаж байсан. Г.******* Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багш гэх үндсэн ажлаа хийж байгаа, мөн тус сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэсний 40 хувийн цалин авч байсан. 2020 оны 07 сарын 09-ний өдөр Цагаанхайрхан сумын өмнөх Засаг даргын тушаалаар Г.******* багш тус сумын сургуулийн захирлын ажилдаа томилогдож 5 сарын хугацаанд захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан юм байна лээ. Г.******* намайг миний ажлын ур чадвар, туршлага, арга барилыг хараагүй гэсэн зүйл ярьж байна. Би Г.******* багшийн талаар мэднэ, би Цагаанхайрхан сумд байсан, мөн сумандаа олон жил багшилсан учраас хэн ямар ур чадвартай гэдгийг мэднэ. Г.******* багш захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа 3, 4 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Г.******* дээрх хүмүүст дарамт шахалт үзүүлэх, мөн улс төрийн захиалгаар тус сургуулийн багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.*******гийн нөхөр нь Цагаанхайрхан сумын Ардчилсан намын дарга, тухайн үед хурлын дарга байсан. Бүх томилгоо, халаа сэлгээг дээрээс нь удирдаж Г.*******гээр дамжуулж хийдэг байсан гэж үзэж байгаа. Г.******* хамгийн эхэнд сургуулийн нягтлан бодогч мааг улс төрийн захиалгаар ажлаас нь чөлөөлсөн. мааг ажлаас чөлөөлсөн учраас нягтлан маа шүүхэд хандаж буруугүй гэдэг нь тогтоогдож эргээд ажилдаа томилогдсон. Г.******* захирлын буруутай шийдвэр мааг ажлаас халсан учраас маад учирсан хохирлыг тухайн байгууллага уг хохирлыг барагдуулж байна. Мөн байрын багш а, нярав нарыг ажлаас халахдаа ардчилсан намыг дэмжих ёстой, манай нөхрийг дэмжих ёстой гэдэг үүднээс улс төрийн үзэл бодлоос болж ажлаас чөлөөлсөн. Төрийн албан хаагч, удирдах албан тушаал эрхэлж байгаа хүн ажлаа хийж байгаа энгийн албан хаагчийг улс төрийн үзэл бодлоор шахаж, өөрийн үзэл бодлоо тулгаж ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Г.******* сургалтын менежер , нийгмийн ажилтан гэх захирлын зөвлөлд ажилладаг хүмүүстэй учраа олдоггүй, үзэл бодлоор нь дарамталж ажлаас нь хална гэж дарамталдаг зэргээс нь харахад Г.******* тухайн байгууллагыг удирдах ёс зүй байхгүй байна гэж үнэлсэн. Мөн дээрх ажилтнууд маань аймгийн Боловсролын газарт удаа дараа гомдол гаргаж байсан. Энэ асуудлаар би аймгийн Боловсролын газрын холбогдох хүнтэй ярилцаж байсан. Мөн би өөрийнхөө ажил үүргийн эрхийн дагуу захирлын ажлын үүргийг хавсран гүйцэтгэгч Г.*******гийн гэрээг авч үзсэн. Уг гэрээ тухайн үеийн Засаг дарга гарын үсэг тамгатай, Г.*******гийн гарын үсэгтэй байсан. Уг гэрээн дээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч гэсэн албан тушаалтай гэрээ байсан. Манай сумын цэцэрлэгийн эрхлэгч гэдэг хүн байдаг. Г.******* уг гэрээг хуурамчаар үйлдэж нүүрийг нь сольсон гэдэг нь тодорхой. Дээрх үндэслэлүүдээс үүдэж би өөрийн санаачилгаар Г.*******г цаашид сургуулийн захирлын ажлыг хийх шаардлага алга гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Г.*******гийн оронд захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр тухайн үед /2019 онд/ байгууллагын ажилчдын 100 хувийн саналаар дэмжигдэж байсан биеийн тамирын багш магистр зэрэгтэй олон жил багшилсан ыг Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. 2019 онд багш байгууллагынхаа багш ажилчдын саналаар дэмжигдэж байсныг тухайн үеийн Иргэдийн хурал нуун дарагдуулж байсан юм байна лээ. 2019 онд э гэдэг хүн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож түүний дараа Г.******* багшийг захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр томилогдож байсан юм байна лээ. Манай сумын сургууль 4 жилийн дотор 3 захирал сольсон юм байна лээ. Миний хувьд боловсролын байгууллагынхаа чанар хүртээмжийг сайжруулах, уг байгууллагыг эзэнтэй болгохын тулд төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг томилох эрх үүргийн дагуу уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах захиалгаа өгсөн. Аймгийн зүгээс корона вирустай холбогдуулж төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байгаа талаараа мэдэгдсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс нийтийг хамарсан хөл хорионы дараа хамгийн түрүүнд манай сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлана гэсэн хариу өгсөн. Ийм учраас Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж тайлбар хийж байна.
Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой, ойлгомжтой байх ёстой. Шүүхэд ямар зорилгоор ханддаг юм бэ, шүүх ямар зорилгоор явагддаг юм бэ, шүүхийн шийдвэр ямар зорилготой явагддаг юм бэ гэхээр Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Иргэний хуулиудад заасан байдаг. Юу гэж заасан байдаг вэ гэхээр Үндсэн хуульд Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн шүүхэд мэдүүлэх эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан байдаг. Монгол улсын хууль, Монгол улсад нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх эрх чөлөө хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа эрх, уул эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл хүсэлт, гомдол гаргах эрхтэй хэлбэрээ биелүүлэх эрхтэй. Гэтэл та өнөөдөр нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийнхөө ямар эрх зөрчигдсөн юм бэ гэдгийг тодорхойлж хэлж чадахгүй байна. Би хүүхдүүдийн төлөө, хүүхдүүдийн эрх ашгийн төлөө гэдэг зүйлийг л тайлбарлаж байна. Нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах тусгайлсан субъектүүд байдаг. Нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд захиргааны болон иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Гэтэл танд ийм эрх олгогдоогүй учраас таныг өөрийнхөө эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаад байгаа юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад энэ талаараа тайлбарлахгүй байна. Уг асуултад юу гэж хариулсан бэ гэхээр удирдах албан тушаал хаших эрх маань зөрчигдсөн гэсэн. Гэтэл Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний үндсэн эрх дээр удирдах албан тушаал хаших эрхтэй гэсэн заалт байхгүй, харин хөдөлмөрлөх эрхтэй, хөдөлмөрийн аятай нөхцөлөө хангуулах эрхтэй, цалин хөлсөө авах эрхтэй, амрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл таны үндсэн эрх бол Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажил албан тушаал байна. Та уг ажилд 2019 оны 10 сард томилогдсон талаарх шийдвэр таны нийгмийн даатгалын дэвтэр дээр байна. Уг ажлаас таныг чөлөөлөөгүй байна. Таны шүүхэд мэдүүлж байгаа тайлбараас харахад уг албан тушаалдаа өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, 856.000 төгрөгийн цалин авч байгаа гэж мэдүүлж байна. Гэтэл таны хөдөлмөрлөх эрх яаж зөрчигдсөн юм бэ, хүн болгон заавал захирлын удирдах албан тушаал гүйцэтгэх, удирдах албан тушаалын цалин авах эрхтэй байдаггүй. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай захирамж өөрөө таны эрхийг зөрчөөгүй. Тэгэхээр уг захирамжийг хүчингүй болгуулах асуудал байхгүй. Уг захирамжаар зөвхөн таны хавсран гүйцэтгэж байсан ажлаас л чөлөөлсөн. Тухайн үед олон хүн ажлаасаа халагдах гээд байна, олон хүнд арга хэмжээ авагдах гээд байна, нэг хүн ажлаасаа халагдсан байна, дахиад ийм асуудал гарвал тухайн байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гарах юм гэдэг асуудал гарах учраас таныг хавсран гүйцэтгэж байсан захирлын албан тушаалаас чөлөөлсөн.
Хоёрдугаарт: Хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилдаа эгүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захирлын албан тушаалд томилсноор таны ямар эрх сэргэх юм бэ, өнөөдөр таны хөдөлмөрлөх эрх хэвээр хадгалагдаж байна. Хүн болгон захирлын албан тушаал эрхлэх үндсэн үүрэгтэй байдаггүй юм. Захирлын албан тушаал эрхлэх эрхтэй гэдгийг хуульд заагаагүй. Та төрийн албанд шударгаар өрсөлдөх эрхтэй, уг эрхийнхээ дагуу та өрсөлдөж ажиллана. Хэрвээ та ажлаа хийж чадахгүй байвал таныг ажлаас чөлөөлөх эрх нь Засаг даргын эрх хэмжээний асуудал.
Гуравдугаарт: Та цалин хөлс гаргуулна гэж байна. Өнөөдөр таны нийгмийн даатгалын дэвтрээр цалин хөлс орж байгаа гэдэг нь нотлогдож байна. Мөн та цалин хөлсний асуудлаа тодорхой болгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд юу гэж заасан байдаг вэ гэхээр ажлаас үндэслэлгүй халагдсан мөн өөр албан тушаалд үндэслэлгүй шилжүүлсэн үеийн олговор гэж олгодог. Гэтэл хавсран гүйцэтгэж байх үеийн нэмэгдэл гэж ажил албан тушаалын цалин шаардах эрх хуулиар олгогдоогүй. Мөн тухайн ажлыг хавсран гүйцэтгэж байсан нэмэгдэл нь тодорхойгүй. Хуульд зааснаар хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах уу гэвэл байгуулна. Гэхдээ Г.*******гийн хувьд 2 хөдөлмөрийн гэрээ байна, хэргийн материалд гаргаж өгөөгүй болохоос биш насан туршийн боловсролын багшийн албан тушаал хөдөлмөрийн гэрээтэй явж байгаа. Хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй, хэрвээ таны сумын Засаг дарга хуульч ажиллагаатай байсан бол 2 хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Та өөрөө үндсэн ажлын зэрэгцээ өөр ажил албан тушаал эрхэлж байгаа бол үндсэн ажил өдрийн 8 цагийн ажил албан тушаал гүйцэтгэж байгаа бол хэдэн цагийн хугацаанд ямар хугацаагаар захирлын албан тушаалыг хийх вэ, ингэж хийхдээ ямар хэмжээний цалин хөлс авах, өдрийн 8 цагийн ажлын хэдэн цагийг нь захирлын албан тушаалын ажил үүргийг хавсарч гүйцэтгэхдээ зориулах юм, уг ажлыг хийхдээ захирлын ямар ямар үүргийг хийж гүйцэтгэх юм, /ажилтныг ажлаас халах юм уу, шинээр хүн ажилд авах юм уу, авахгүй юм уу, эсхүл төсвийн орлого зарлага дээр гарын үсэг зурж наад захын үүргийг гүйцэтгэх юм уу гэх мэтчилэн/ хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Түүнээс биш 2 хөдөлмөрийн гэрээ байгуулчхаад аль гэрээгээр нь үүрэг гүйцэтгэж, аль гэрээгээр нь 8 цагийн үүрэг гүйцэтгэх юм, аль гэрээгээр нь цалин хөлс авах ёстой юм гэдгийг ойлгохгүй байж хөдөлмөрийн гэрээгээр эрхтэй гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хоёр гэрээ байгуулсан нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохирох ёстой. Үүнд юу гэж заасан бэ гэхээр ажлын байрны тодорхойлолтгүй, цалин зэргийг тодорхой заах ёстой. Та захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байх хугацаандаа журамд заасны дагуу 40 хүртэлх хувийн хэдэн хувиар нь цалинжих нь тодорхой байх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээр цалинг тодорхойлоогүй, үндсэн цалинг хууль журамд заасны дагуу олго гэж үүрэг болгосон. Засаг дарга нь хууль журмын дагуу цалин олгохыг нягтландаа үүрэг болгосон. Тэгээд хууль журмын дагуу олгож байгаа, цалин нь 30 хувиар яваад байгаа юм уу, 40 хувиар олгоод байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Нягтлан юуг үндэслэж 300.000 гаруй мянган төгрөгийн цалинг олгоод байгаа нь ойлгогдохгүй, нягтланд ийм эрх үүрэг байхгүй, нягтлан тодорхой болсон гэрээ журмын дагуу цалин олгоно. Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл нь Хөдөлмөрийн хуульдаа нийцээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэнэ гэж байна. Гэтэл таны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүд бичилттэй байгаа. Таны ажилласан жил тасраагүй, ажилласан жил тасарсан тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийдэг. Цалин хөлс дээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу шилжүүлсний олговор гэж байгаа, түүнээс биш хавсран гүйцэтгэх үеийн нэмэгдэл олгох гэсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал төрийн үйлчилгээний албан тушаалтан. Төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хууль дээр ямар маргааныг шүүх хэлэлцэх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхийн хянан шийдвэрлэх маргааны төрлүүд гэж. Үүнд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлыг хэлэлцэх нь өнөөдрийн энэ маргаантай ойролцоо ойлгогдохоор байна. Гэтэл таны хувьд ажлаас халагдсан зүйл байхгүй байна. Таны хавсран гүйцэтгэж байсан ажлыг болиулсан болохоос биш таныг үндсэн ажлаас халсан буюу өөр ажилд шилжүүлсэн зүйл байхгүй. Ажилд эгүүлэн тогтоолгох энэ маргаан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-128.1.11 дэх хэсэгт заасан маргаан бол огт хамаарахгүй. Шүүхийн харьяаллаас бусад маргааныг үүссэн бол хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх ёстой, хөдөлмөрийн маргаан таслах комисс буруу шийдвэрлэсэн байна гэж үзэх юм бол шүүхэд хандах боломжтой. Гэтэл шүүхийн харьяалах маргаан биш байхад шүүхэд хандсан асуудал байна. Мөн Иргэний хуулийн 36 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний үндсэн зохицуулалтын талаар заасан байдаг. Нарийвчилж зохицуулахдаа хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцож чадаагүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрхийг хамгаалах талаар заасан байдаг. Шүүх ямар тохиолдолд иргэний эрхийг яаж хамгаалдаг юм бэ гэхээр эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. Гэтэл эрх зөрчсөн гээд байгаа үйлдэл шийдвэр нь Засаг даргын Б/08, Б/10 гэсэн захирамж байгаа. гэтэл уг шийдвэрээр таны хөдөлмөрлөх ямар эрх зөрчигдсөн бэ гэхээр удирдах албан тушаал эрхлэх эрх зөрчигдсөн гээд тайлбарлаад байгаа. Мөн хөөн хэлэлцэх асуудлын тухай ярихад Б/08 дугаартай тушаал 2020 оны 12 сарын 31-ний өдөр гарсан. Уг тушаалыг 2020 оны 12 сарын 31-ний өдөр гардан аваад тухайн өдрөө ажлаа хүлээлцсэн байдаг. Б/10 дугаартай тушаал 2021 оны 01 сарын 22-ны өдөр гарсан, уг тушаалыг тухайн өдөр хүргүүлсэн тухай бичиг хэргийн ажилтны тайлбар хэргийн материалд байдаг учраас уг тушаалыг 2021 оны 01 сарын 22-ны өдөр гардан авсан гэсэн үг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой байдаг. Ямар учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа вэ, таны зөрчигдсөн эрх аль вэ, дээрх актуудыг хүчингүй болгосноор таны ямар эрх сэргэх юм бэ гэдэг талаар тодорхой байх ёстой. Гэтэл энэ талаар нэхэмжлэлийн үндэслэх хэсэг дээр байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг үндэслээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг удирдлага болгоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т юу гэж заасан бэ гэхээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хууль заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасан байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч захиргааны актын алдааг ярьж байна. Юу вэ гэхээр зөрчлийг шалгасан юм уу, өргөдөл гомдлыг бүртгэсэн юм уу, аймгийн Боловсролын газартай зөвшилцсөн юм уу, ёс зүйгүй байна гэдгийг яаж тогтоосон юм бэ гэх асуудлыг ярьж байна. энэ асуудал зөрчлийг шалгахтай холбоотой. Үндсэн ажлаас чөлөөлөх, ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа, зөрчил шалгаж байгаа нөхцөлүүд хамаарна. Гэтэл энэ маргаан бол үндсэн ажил үүргээс чөлөөлөхгүй, хавсарч гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор зөвхөн хавсарч гүйцэтгэсэн ажил үүргээс таныг чөлөөлсөн. Шүүх хүний эрхийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүрэгтэй. Эрх зөрчөөгүй актын тухайд актын алдаа бүр дээр ач холбогдол өгөөд шүүхээс актыг хүчингүй болж шийдэх юм бол шүүх шүүхийн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй, дээд шатны захиргааны байгууллагын чиг үүрэг болж хувирна. Дээд шатны байгууллага тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгана. Шүүхэд нэхэмжлэл гаргах юм бол хүний эрх заавал зөрчигдсөн байхыг шаардана. Гэтэл таны хөдөлмөрлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Ийм учраас таны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж тайлбарлаад байгаа чинь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, ямар цалин хөлс авдаг нь ойлгомжгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197 дугаартай шийдвэрээр
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажилд эгүүлэн тогтоож,
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1,876,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг тус сургуулийн санхүүд үүрэг болгож,
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас 44981 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
Г.*******гийн нэхэмжлэлтэй Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2021/00197 дугаартай шийдвэрийг хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг дарга С.******* миний бие эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.******* нь Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Насан туршийн боловсролын нэгжийн багшийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Ажил хавсран гүйцэтгэх захирамжаар Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.
Ийнхүү Захирлын үүргийг хавсран гүйцэтгэхдээ Насан туршийн боловсролын нэгжийн багшийн албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээрээ нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр, давхар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл 2 хөдөлмөрийн гэрээ байгуулж, Насан туршийн боловсролын багшийн болон, сургуулийн захирлын аль аль үүргийг тус тус өдрийн 8 цагаар гүйцэтгэхээр тохиролцсоноор гэрээ нь бодит байдалд хэрэгжих боломжгүй байгаагийн дээр, сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох хөдөлмөрийн хөлсийг тохиролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл ажил үүрэг хавсран гүйцэтгэхээр байгуулж буй хөдөлмөрийн гэрээний 5.1 дүгээр зүйлд Ажилтны сарын үндсэн цалинг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээгээр олгож, үүнээс холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг тус тус суутгана. гэж тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2 дахь хэсэгт Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно. гэж заасныг зөрчсөн байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна. гэж заасан байх дээрх байдлаар ажил үүрэг хавсран гүйцэтгэхээр байгуулж буй хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцээгүй байна.
Ийнхүү ажил үүрэг хавсран гүйцэтгэхээр байгуулж буй хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд олгох нэмэгдлийн хэмжээг гэрээний талууд гэрээнд тодорхойлоогүй, Засаг даргын 2020 оны 07 сарын 09 өдрийн б/02 дугаартай захирамжаар ч нэг мөр шийдвэрлээгүй байхад шүүх ямар хэмжээнд үндэслэж ажил үүрэг хавсран гүйцэтгэж байсан олговор гаруулахаар шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн Г.*******г халсан Б/08, А/10 дугаар захирамжууд нь түүний Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрх-д халдаагүй ба зөвхөн түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалыг дуусгавар болгосон захиргааны акт юм. Өөрөөр хэлбэл Г.*******гийн үндсэн албан тушаал болох Насан туршийн боловсролын нэгжийн багшийн албан тушаалаас халсан, шилжүүлсэн асуудал биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-д заасныг зөрчөөгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх шийдвэрлэхээр заасан байх ба миний Б/08, А/10 дугаар захирамжууд нь Г.*******г ажлаас халсан асуудал огт биш юм. Г.******* нь өөрийн үндсэн албан тушаал дээрээ ажиллаж байгаа төдийгүй, цалин хөлсөө урьдын адил хэвийн авч байгаа нь түүний аливаа хөдөлмөрлөх эрхэд халдаагүйн баталгаа болж байна.
Иймд хуульд нийцээгүй Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2021/00197 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Г.*******гийн нэхэмжлэлтэй Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2021/00197 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.а би эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Нэхэмжлэгч Г.******* нь 2019 оны 11 сард Цагаанхайрхан сумын ЕБС-ын насан туршийн боловсролын багшийн албан тушаалд томилогдсон. Улмаар Цагаанхайрхан сумын ЕБС-ын захирлыг үүргийг хавсран гүйцэтгэгч М.э нь 2020.07 сард амаржиж, амаржсаны чөлөөтэй байх хугацаанд Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020.07.09-ны өдрийн Б/02 тоот захирамжаар Г.******* Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/08 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх ажлаас чөлөөлөгдсөн байдаг.
Г.******* Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/08 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэх ажлаас чөлөөлөх тухай, Цагаанхайрхан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаар Захиргааны актын илэрхий алдааг засах тухай захирамжуудыг хүчингүй болгуулж, ЕБС-ын захирлын хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсөө гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг шүүхэд тавьсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, эрхтэй, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж заасан.
Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар ...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах нь Шүүхийн эрхэм зорилго юм гэж хуульчилсан.
Мөн Иргэний хуульд зааснаар ...шүүх ...эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх байдлаар иргэний эрхийг хамгаалахаар хуульчилсан.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн дүн шинжилгээ хийлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн төдийгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед энэ хуулийн 65.1.3-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг зөрчиж Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж хуульд нийцэхгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргалаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Г.******* нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Цагаанхайрхан сумын ЕБС-ын Насан туршийн боловсролын багшийн үндсэн ажил, албан тушаалаас халагдаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж сард 856.000 төгрөгийн цалин хөлс авч байгаа. Түүнийг ажил олгогчийн санаачилгаар Насан туршийн боловсролын багшийн үндсэн ажил, албан тушаалаас өөр ажилд шилүүлсэн асуудал байхгүй. Харин нэхэмжлэгч Г.*******г үндсэн ажил үүргийн зэрэгцээ хавсран гүйцэтгэж байсан ЕБС-ын захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь түүний хууль, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчөөгүй юм.
Шүүх ажилтныг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргахдаа маргаан бүхий акт /тушаал, захирамж/-ын улмаас нэхэмжлэгчийн хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан ямар эрх, хэрхэн зөрчигдсөн эсэх болон шүүх шийдвэрээрээ нэхэмжлэгчийн зөрчигдсөн ямар эрхийг сэргээж байгаа юм бэ гэдэгт анхаарах ёстой.
Нэхэмжлэгчийн хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан аливаа эрх зөрчигдөөгүй байхад ажил олгогчийн гаргасан шийдвэр, захирамж, тушаал бүрийн алдаанд үндэслэж, хуульд нийцээгүй байна гэж дүгнэж хүчингүй болгож, өөрчилж шийдвэрлэх нь Шүүхийн үйл ажиллагаа зорилгодоо нийцээгүй, дээд шатны захиргааны байгууллагын эрхийг хэрэгжүүлэгч болж хувирах юм.
Иймд дээрх үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2021/00197 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.*******гийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2021/00197 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Засаг дарга С. *******, түүний өмгөөлөгч Д.а нарын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбар хүргэж байна. Үүнд:
Миний бие Цагаанхайрхан сумын Насан Туршийн Боловсролын нэгжийн багшаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 тушаалаар тухайн үеийн захирал М.этэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
М.ийн хувьд Завхан аймгийн засаг даргын захирамжаар Цагаанхайрхан сумын ЕБСургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан ба М. ийг Завхан аймгийн засаг даргын захирамжаар чөлөөлж Цагаанхайрхан сумын ЕБСургуулийн захирлын ажлыг гүйцэтгэх хүнгүй болсон ба Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр Сургуулийн захирлыг сумын засаг дарга нь томилж чөлөөлөхөөр болсон.
Тухайн үед Сумын засаг дарга Ц.үй нь надад санал тавьж сургуулийн захирлын сонгон шалгаруулалт хүртэл таныг захирлаар ажиллуулж сургуулийн сургалтын орчин, сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай байна гээд томилсон болно. Би хүнийг ажлын аваагүй, хүний оронд ороогүй ба М. э нь захирлын ажлаа өгсөн болно.
Сумын засаг даргын 2020 оны 07 сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай Ажил хавсран гүйцэтгэх захирамжаар тус ЕБС-н захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдон, 07 сарын 09-ны өдрөө ЗД-тай хөдөлмөрийн гэрээ хийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан.
Гэтэл шинээр томилогдсон засаг дарга захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан намайг захирлын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад чөлөөлж, мөн өдөр биеийн тамирын багшийг мөн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.
Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл хөлсийг тохиролцоогүй гэсэн нь: ЗД-н захирамжид тусгагдсан бөгөөд гэрээ зөрчилтэй гэж хариуцагч маргаж байх боловч хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг харилцан тохиролцсон.
Хуульд нийцээгүй гэдэг нь тухайн гэрээг миний бие боловсруулдаггүй, 40%-н нэмэгдэл олгох захирамжийг ахин гаргасан байдаг. /баримтыг ЗД болон ЕБС-н бичиг хэргээс авч болно/
ЗД-С. ******* нь захирлын үүргээс чөлөөлсөн захирамжаа ... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрх-д халдаагүй, зөвхөн түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалыг дуусгавар болгосон захиргааны акт юм гэсэн нь: Миний бие захирлын үүргийг хавсарч байх хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй байхад улс төрийн зорилгоор ... Би багаа бүрдүүлнэ гэж эхнээсээ хэлсэн....нутгийн боловсон хүчнээ дэмжиж ажиллана...тантай хамтран ажиллаж болохгүй хүн байна лээ...ёс зүйгүй... зэрэг үгийг хэлж л чөлөөлсөн. Харин дараа нь шүүхэд хуурамчаар намынхаа үзэл нэгт багш,ажилчдыг турхиран миний эсрэг өргөдөл бичүүлж буруутгах гарц хайсан нь шүүхээр нотлогдсон гэж үзэж байна.Тэдгээр багш,ажилчид бүгд захирлын дэргэдэх хурал дээрээ ч улс төрждөг, байнга ажлын байрны дарамт үзүүлдэг утгатай зүйлс бичсэн нь , миний хавсран гүйцэтгэж байх үеийн захирлын дэргэдэх зөвлөлийн бүх хурлын протоколд хэрхэн тусгагдсан нь эдгээр хүмүүс хэрхэн бүлэглэн, зохион байгуулалттай зүйлс хийж байгааг нотлох болно. Миний хувьд түр хэн нэгний эзгүйд ажлыг орлоогүй, сул орон тоог хавсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаандаа Төрийн Ерөнхий шалгалтад тэнцсэн ба захирлын ажлын байрны тусгай шалгалтад орохоор бэлтгэж байсан. ЗД-тай хийсэн хөдөлмөрийн гэрээнд сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл гэж тодорхой заасныг ойшоож үзээгүй. Миний хөдөлмөрлөх эрхэд халдаагүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулж, ард иргэдэд буруугаар ойлгуулж, нэр төрд халдсан үйлдлүүд гаргасныг гэрчлэх иргэд байдаг билээ. ЗД-өөрөө боловсролын байгууллагад энэ хамт олон дотроо ажиллаж байсан хүн. Сургуулийн өрсөлдөх чадвар, нэр хүнд яагаад унасан, тойргийн хамран сургалт муу зэрэг нь юунаас болж байгааг судлан тогтоож, хамтран ажиллахын оронд ажлаа аваад л шууд намайг халах л тухай бодсон, хэлсэн талаар өмнө нь баримтад өгүүлсэн. Сургуулийн үйл ажиллагааны бодлого төлөвлөлт тасралтгүй, уялдаа холбоотой явагдаж байж суралцагчдын сурлагын чанарт ахиц гардаг. Гэтэл хэн дуртай нь улстөржиж, өөрсдийн эрх ашгийн төлөө, хавсран ажиллаж байсан л бол халж, сольж болдог гэсэн ойлголттой увайгүй үйлдлүүд хийж байгаатай би тэмцэх болно.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д. агийн давж заалдах гомдолд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэжээ. Энэ тайлбар нь ямар ч үндэслэл бөгөөд миний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан ба захирлын ажлаас чөлөөлсөн. Ажилтныг буруу чөлөөлсөн тохиолдолд нэг сарын дотор шүүхэд хандана гэсэн заалтаар шүүхэд хандсан. Мөн тухайн үед хандаагүй газар байхгүй бүх газарт хандсан.
- Захирлын хавсран гүйцэтгэгч М.ийн амаржсан чөлөөтэй байх хугацаанд томилогдсон гэжээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд М. э нь Аймгийн ЗД-н захирамжаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай баримт хавсаргасан болно.
- Монгол улсын үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах...эрхтэй Монгол улсын олон улсын гэрээнд заасан эрх , эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн хуулийн заалтууд оруулсан нь:
Миний бие ажил мэргэжилдээ сонголт хийж, ахиж дэвшиж ажиллах, нөхцөл боломжоо дээрдүүлснээр сургуулийн хөгжилд өөрчлөлт хийж чадна гэсэн зорилго тавин ажиллаж байсан. Иймд миний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, нутаг усаар нь хүртэл хавчин гадуурхсанд маш их гомдолтой байна.
- Монгол улсын шүүхийн тухай хуульд зааснаар: хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах нь Шүүхийн эрхэм зорилго юм гэж хуульчилсан... Иргэний хуульд зааснаар ...шүүх...эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх байдлаар иргэний эрхийг хамгаалахаар хуульчилсан...гэдэгт:
Мөхөс миний бодлоор анх удаа шүүхийн танхимд хуралдаж байсан болоод сандран буруу зөрүү ойлгож, хэлж ярих зүйлээ оновчтой гаргаж чадахгүй зэргийг хариуцагч талын өмгөөлөгч ашигтайгаар эргүүлж байсан ч Монголын Шүүх үнэн зүйлийг тунгаан шүүж чаддаг юм байна гэж шударга шүүхэд итгэх итгэл нэмэгдэж, бахархах сэтгэл төрж байсан. Энэхүү хүн ам цөөтэй сургуулийн сургалтын чанарын өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож, хөгжүүлэх чин сэтгэлийг минь олж харсан гэж бодож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 болон 65.1.3 тогтоогдвол хэрэгсэхгүй болгоно... гэдгийг зөрчиж, хуульд нийцэхгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргалаа.... .. Ажил олгогчийн санаачилгаар үндсэн ажлаас өөр ажилд шилжүүлсэн асуудал байхгүй, хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчөөгүй.......Нэхэмжлэгчийн ямар эрхийг сэргээж байгаа юм бэ?...... зэрэг нь: Нэхэмжлэгч талаас 65.1.11- т Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг цаг хугацаанд нь бүрэн бүрдүүлж өгсөн. 65.1.3-т шүүхээс гадуур шийдвэрлүүлэхээр нэр бүхий албан тушаалтнуудад хандсан байдаг. Ажил олгогчийн санаачилгаар үндсэн ажлын талаар би шүүхэд ямар ч гомдолд дурдаагүй, зөвхөн хавсран гүйцэтгэж байсан ажлаас үндэслэлгүйгээр улстөржиж, нутгийн биш гэж, ялгаварлан гадуурхаж чөлөөлсөн тухай л дурдсан билээ. Хөдөлмөрлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчөөгүй гэж үзэж байгаад гайхаж байна, хавсран гүйцэтгэж буй ажлыг эрх мэдэл нь хэдий байвч, үндэслэлгүйгээр, хамаагүй авч болдоггүй байх гэж бодож байна. Нэхэмжлэгч миний Монгол орныхоо хаа ч нутаг усны явцуу үзлээр ялгаварлан гадуурхах, ашиг сонирхлыг зогсоох, шударга ёсны төлөө, нам, улс төр харгалзахгүйгээр , боловсролын салбарт 25 жил ажилласан туршлагаа хөдөө орон нутагт гаргаж, үр дүнгээ үзэн, өөрчлөлт шинэчлэлтийг авч ирнэ гэсэн зорилгын маань төлөөх миний эрх, эрх чөлөөтэй хөдөлмөрлөх, хөгжиж, дэвжих эрхийг шүүх сэргээж байна гэж үзэж байна.
- Засаг Дарга С. ******* хувь хүнийхээ хувьд намайг огт мэдэхгүй харьцаж үзээгүй шахуу байж, зөвхөн намын эрх ашгийг урдаа тавьж, одоогийн захирлын үүргийг хавсарч буй , түүний хамсаатнуудын үгээр надтай ингэж харьцаж байгааг ойлгохгүй байна. ЗД-н шийдвэр гарч намайг чөлөөлсний дараа 2 удаа малчид, ард иргэдийн төлөөлөл сумын дарга нартай энэ асуудлаар биечлэн уулзсан тухай бичлэгийг: - Бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө нам харгалзахгүй, таныг сургуульдаа албан тушаалд чинь үлдээхийн тулд ингэж тэмцэж байгаа шүү.... Та аймаг руугаа явчихгүй биз дээ...Таныг энэ чигтээ захирлын ажлаа эргэж авахгүй бол бид намар хүүхдүүдээ аймаг руу шилжүүлнэ......... бичлэгийг үзээрэй гэж өгсөн. ЗД- анхан шатны шүүхийн тайлбартаа: Хүүхдүүдийн эрх ашгийн төлөө яаралтай чөлөөлсөн гэсэн байсан нь: Тус бичлэгт сургуулийн олон жилийн бугшсан зүйлс, биеийн тамирын багш ын багшийн ажлаа ч сэтгэлтэй хийдэггүй хүн сургуулийг яаж удирдах талаар, сургалтын менежерийн чадваргүй зэрэгт гомдол гаргаж ярьцгааж байсан. Сургуулийн үйл ажиллагаа, багшийн ажлыг эцэг, эхчүүд, суралцагчид л үнэлдэг. Нөхцөл байдал, өөрсдийнх нь нэр хүнд өдий зэрэгтэй байхад ингэж бодлого, үйл ажиллагааг тасалдуулан, намчирхаж муйхарлаж буй нь харин ирээдүй хойч болсон хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж байгаа гэж үзэж байна. Миний бие Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд 350-иад сумын төлөөлөл болох нэг л сургуульд ямар их хууль, журам зөрчсөн зөрчил, дутагдал байдгийг бодит баримтуудтай салбарын сайдад уламжилж, хүргэн, цаашид засаж залах талаар хамтран ажиллана гэж бодож яваа...
Бодит байдал, баримт материалуудыг нягтлан үзэж, шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж явдаг гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ийг аймгийн засаг даргын нь захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байхад томилогдсон байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээг засаг даргатай байгуулаагүй гэж тайлбарласан би хөдөлмөрийн гэрээг байгуулсан байгаа. Хяналт шалгалтыг хууль бусаар гүйцэтгэсэн, ажлаас хална гэж сүрдүүлж, дарамталсан, бензин, шатахуун хувьдаа ашигласан нь ямар ч баримтгүй байна. Энэ мэтчилэн баримтгүй маш олон зүйл гомдолдоо дурдсан байгаа. Засаг даргын хувьд намайг бага боловсролтой учир тухайн ажлыг хийж чадахгүй гэж байгаа. Тэгвэл биеийн тамирын багш бага боловсролын багшаас илүү сайн менежер, илүү магистрант гээд байгааг ойлгохгүй байна. багш бол биеийн тамирын багшаараа мэргэшсэн, миний хувьд боловсролын удирдлагаар мэргэшсэн гэдгийг яагаад ойлгохгүй байна вэ, Засаг дарга нь ард иргэд хэлэхдээ удирдагч хүн сайн менежер байх ёстой, сайн багш байх ёсгүй, сайн багш бол багшаа л хийх ёстой гэж хэлсэн. Боловсролын салбарт багшаа сайн хийсэн хүн удирдлага болдог. Засаг даргын хэлж байгаагаар улс төрийн үйл ажиллагаанд сайн менежер хийсэн хүн боловсролын салбарт сайн удирдлага болох гээд байгаа юм шиг байна. Нам улс төрийн ажил хийж байсан хүн боловсролын салбарт удирдагч байж чадахгүй гэж хэлмээр байна. Мөн тухайн албан тушаалыг эзэнтэй болгохын тулд тухайн хүнийг чөлөөлсөн гээд байгаа. Эзэнтэй болгохын тулд хавсран гүйцэтгэж байгаа хүнийг хавсран гүйцэтгэж байгаа хүнээр солиод байгааг би ойлгохгүй байгаа. Мөн Засаг дарга нь тусгай шалгалт зарлаад багш бид хоёрын аль нэг тэнцсэн хүнийг нь авсан бол би ямар ч гомдолгүй. Тэгэхэд ямар нэгэн шалгалт болоогүй байхад чөлөөлсөн байгаа. Г.******* миний биеийг чөлөөлсөнтэй холбоотой ард иргэдээс эсэргүүцсэн гарын үсэгтэй бичиг баримт сумын засаг дарга болон аймгийн засаг дарга, Төрийн албаны удирдах зөвлөл рүү явуулахад тухайн эсэргүүцлийг авч хэлэлцээгүй. Сургуулийн гол үйл ажиллагаа эцэг, эх хүүхдүүдийн санал бодлыг харгалзан үзэх ёстой. Боловсролын газрын холбогдох хүнтэй уулзаж ярилцаж байгаад чөлөөлсөн гэх зүйл яриад байна. Боловсролын газраас Нансалмаа гэх хүн 2 хоногийн өмнө над руу яриад нэг жил ажиллаж байгаа захирлуудын судалгаа ярьснаас өөрөөр надтай уулзаж ярилцаагүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Цагаанхайрхан сумын Засаг дарга Г.******* хоёр хүн хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хугацаатай гэрээ байна. Хугацаатай гэрээ гэдэг нь сонгон шалгаруулалт зарлагдаж үр дүн гарах хүртэл хугацаанд гэсэн гэрээ байгуулсан. Захирлын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад чөлөөлсөн байна. Хугацаанаас өмнө чөлөөлсөн бол ажил үүргийн зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар чөлөөлдөг байгаа. Хөдөлмөрийн гэрээнд ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь зөрчлөөр холбогдоод байгаа эсэх хугацаагаар холбогдоод байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ нь өөрөө тушаалын үндэслэх хэсэг болон агуулгын хувьд хоорондоо нийцэж байх ёстой. Үндсэн ажил, үндсэн бус ажлаар шүүхэд хандах боломжгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгсөн байгаа. Хавсран гүйцэтгэх ажлыг Хөдөлмөрийн тухай хуулиар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд зааж өгсөн байгаа. Ажилтан ажлын цагтаа багтааж өөрийн болон бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа. Энэ гэрээний дагуу хавсран гүйцэтгэх ажлыг хийгээд явж байсан байна. Ажил олгогчийн удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй гэж Дээд шүүхийн тайлбар хүртэл байгаа. Цалин хөлс дээр ярьж байна. тодорхойгүй гэсэн цалин хөлсний картуудыг эх хувиар нь гаргаж өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан учир цалин хөлс гаргуулах бүрэн боломжтой. Мөн чөлөөлсөн тушаалд Боловсролын тухай хуульд заасныг үндэслэсэн боловч тухайн шаардлагыг хангаагүй байна. Цалин хөлсөө тохиролцоогүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Хэрэв хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хариуцагч талаас тусдаа сөрөг нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой. Гэрээний дагуу цалин хөлсөө тогтмол авч байсан бол маргахгүй байсан. Иймд давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэв.
Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч өмгөөлөгч хөдөлмөрийн гэрээг яриад байна. Сургуулийн насан туршийн багштай талын хийсэн Хөдөлмөрийн гэрээ байгаагүй. Шүүхийн хурлаас өмнө хөдөлмөрийн гэрээ хуурамчаар үйлдэж байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хавсран гүйцэтгэгчийг хавсран гүйцэтгэгчээр сольсон гэх зүйл ярьж байна. Энэ нь ялгаатай зүйл байгаа ******* багш захирлыг үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа мааг улс төрийн зорилгоор, удаа, дараа дарамталж халсан байгаа. Мөн захирлын дэргэдэх зөвлөлөөр Г.*******г халсан гэж хэлээгүй халах гэж байсан талаар хэлсэн зөвлөлийн гишүүд нь хүртэл нотолно. Тухайн хүний удаа, дараа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн ажлыг зохион байгуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Д.а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргаануудыг хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх шийдвэрлэхээр заасан байна. Г.*******гийн хувьд ажлаас халсан, өөр албан тушаалд шилжүүлсэн асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 126-р зүйлд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэх маргаануудыг мөн хуульчилсан байгаа, ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйл 1 дэх хэсэгт Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан байна. Г.*******гийн Цагаан-Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хавсран гүйцэтгэж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин, хөлс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хянан шийдвэрлэх маргаан байна. Хөдөлмөрийн тухай хуульд шүүхийн шийдвэрт хэргийн харьяаллыг тогтоож өгсөн байгаа. Шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл тухай маргааныг иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар хэлэлцсэн байгаа. Шүүх хуралдаанаар хэлэлцэх үед өмгөөлөгч миний зүгээс шүүхээр хэлэлцэх маргаан биш байна, мөн Г.*******гийн ямар эрх зөрчигдсөн бэ, шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн үүрэгтэй, гэтэл Г.*******гийн хөдөлмөрлөх ямар эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх хэрэгтэй талаар гаргасан байгаа. Мөн Г.******* нь хөдөлмөрийн маргаан гэж үзвэл тухайн маргаан нь ажлаас халсан буруу шилжүүлсэн маргаан биш байх тул хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэж байх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой гэх байдлаар тайлбарласан болов ч шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэж Г.*******г ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргаснаараа дээд шатны захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэгч болж хувирах нөхцөл байдал үүссэн байна. Хэрэв нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгч шүүхэд ханддаг байна. Нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэгч Г.******* нь насан туршийн боловсролын багшийн албанд тушаалд ажиллаж байгаа, 156.000 төгрөгийн цалингаа аваад явж байгаа нөхцөл байдал байдаг. Нэхэмжлэгчийн Олон улсын гэрээ болон Үндсэн хуульд заасан эрхүүд нь зөрчигдөөгүй байхад шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухайн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байна гэж үзээд захиргааны актын алдаанд тулгуурлаж Г.*******г Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэх үүрэгт томилохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн Шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд үндэслэн Г.*******г ажилгүй байсан хугацааны олговор буюу 1.876.995 төгрөгийг Цагаан-хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажилгүй байсан үеийн олговор гэж заасан байгаа. Нэгэнт шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэж албан тушаалд томилсон учир түүнд ажилгүй байсан үеийн цалинг олгож шийдсэн нь хуульд нийцээгүй байна. Яагаад гэвэл Г.******* нь ажилгүй байсан удаа байхгүй, Г.******* нь энэ хугацаанд насан туршийн боловсролын багшийн албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байхад түүнд ажилгүй байсан гэж үзэж хуульд заасан ажилгүй байсан үеийн олговор олгохоор шийдсэн байдаг. 1.876.995 төгрөгийг шүүх тогтоохдоо ямар баримтад тулгуурлаж тогтоосон нь бас ойлгомжгүй байна. Г.******* ЕБС-ийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн хөдөлмөрийн гэрээний 5.1-т ажилтны сарын үндсэн цалинг Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээгээр олгож түүнээс холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг суутгана гэж заасан байдаг. Мөн *******г ажилд томилсон тушаалд ямар хэмжээний нэмэгдэл цалин олгох нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй нөхцөл байдал байхад шүүх хаанаас 1.875.995 төгрөгийг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн Г.*******г захирлын алан үүргийг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарах үедээ хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулснаар маргаан үүсэх үндэслэл болсон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үндсэн ажлын зэрэгцээ ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Г.******* нь үндсэн ажлаа 8 цагаар гүйцэтгэж байх хугацаанд Захирлын албан тушаалыг ямар цаг хугацаагаар гүйцэтгэх, ямар, ямар эрх үүргийг хэрэгжүүлэх талаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах байдлаар зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл Г.*******г хоёр хөдөлмөрийн гэрээтэй ажиллах нөхцөлийг үүсгэсэн. Тухайн хүн нь аль гэрээг мөрдөх, аль гэрээний дагуу ажлын 8 цагийн турш хөдөлмөрлөх, аль гэрээний дагуу үндсэн цалинг авах эсэх нь ойлгомжгүй байдал үүсгэснээс болоод тухайн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд шүүхийн хэлэлцэх маргаан биш, Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэх маргаан байхад хүлээн авч шийдвэрлэж, ажил албан тушаалд томилсноороо шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. мөн хуулийн 117 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд гомдол гаргасан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргад холбогдуулан тус сумын засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, Цагаанхайран сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлыг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргахдаа, Г.******* нь ажиллах хугацаандаа ажиллагсаддаа дарамт шахалт үзүүлж, улс төрийн зорилгоор үзэл бодлоор ажлаас хална гэж дарамталдаг, багш ажилчидыг дээрх зорилгоор ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 3 дахь заалтанд нийцжээ.
Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 т заасныг үндэслэл болгожээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Г.******* нь Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд насан туршийн боловсролын багшаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлыг хавсран гүйцэтгэхээр ажил олгогчтой тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг Цагаанхайрхан сумын засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар түүнийг хавсран гүйцэтгэж буй ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ажилтан ажлын цагтаа багтаан хөдөлмөрийн гэрээгээр өөрийн болон бусад байгууллагад өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх... болохоор зохицуулсан байна.
Хуулийн энэ зохицуулалт болон энэ заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэг буюу хөдөлмөрийн гэрээ гэсэн бүлэгт хамаарч байгаа зэргээс харахад ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил үүрэг хавсран гүйцэтгэж болохоор байна.
Зохигчид Цагаан хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлыг үндсэн ажлын зэрэгцээ хавсран гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байх ба гэрээний хугацааг Удирдах ажилтаны сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгон шалгаруулалтын үр дүн гартал гэж тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр эсхүл мөн хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд зааснаар ажилтан, ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар хуульд зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогчийн санаачлагаар цуцлах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад ажил олгогч ажилтанг хавсран гүйцэтгэх албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Ажил олгогчийн Г.*******г хавсран гүйцэтгэж буй ажлаас чөлөөлсөн үндэслэл, тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлөхөд оновчтой бус байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.*******гийн үндсэн ажлын зэрэгцээ хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл хөлсийг талуудын харилцан тохиролцож, урьд авч байсан нэмэгдэл хөлсийг хэрэгт авагдсан цалингийн тооцоонд үндэслэн шийвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд энэ талаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Д.а нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ