| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04764/И |
| Дугаар | 192/ШШ2025/06768 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/06768
2025 09 03 192/ШШ2025/06768
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,
Хашаа албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Материалимпэкс ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " Материалимпэкс ХК нь Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлалтай өөрийн эзэмшил газрыг 1957 оноос хойш өдгөө 67 дахь жилдээ эзэмшиж, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулсаар ирсэн билээ. Манай байгууллагын оршин байх нутаг дэвсгэрийн харьяалал нь Баянгол дүүргийн 4-р хороо гэж байсан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн толоелогчидийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Хороодын хилийн цэсийг шинэчлэн батласнаар******* болон өөрчлөгдсөн.Тус компани эзэмшил газрынхаа баруун хэсгээр "Строй трейд" ХХК-тай хил залган, найрсаг хөршийн харилцаатайгаар олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. "Строй трейд" ХХК- ийн манай байгууллагатай хиллэх хэсэг дэх хашаа нь манай эзэмшлийн газарт байршиж байгаа. 2025 он гарсаар Нийслэлээс тус хорооны нутаг дэвсгэрт шинээр сургууль, цэцэрлэг барихаар болж, манай байгууллага нь эзэмшил газартаа барихаар төлөвлөсөн байсан сургууль, цэцэрлэгийн барилгын газрыг Нийслэлд буцаан огсон богоод цэцэрлэгийн барилгын төлөвлөгдсон байршил нь манай эзэмшил газрын баруун хойд хэсэгт, сургуулийн барилгын байршил нь зүүн хойд хэсэгт тус тус төлөвлөгдсөн. Манай компани руу нэвтрэх орц гарц одоогийн байдлаар зөвхөн зүүн талаасаа буюу нарны замаас нэвтрэх боломжтой. Гэтэл манай компани улсын онцгой бүс болох Гаалийн хяналтын талбай болон 5 салаа төмөр замтай. Эдгээр нь стратегийн онцгой бүсэд хамаарагддаг билээ. Мөн манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох барилгын материалын үйлдвэрлэл болох бетон зуурмаг, задгай цемент, арматур, катанг тээвэрлэх том оврын тээврийн хэрэгсэл нь зүүн хэсэг дэх орц, гарцааараа нэвтрэх зайлшгүй нөхцөл байдлын хүрээнд өөрийн эзэмшлийн газраараа нэвтрэх гэтэл "Строй трейд" ХХК-ийн хашаа манай эзэмшлийн газарт хууль бусаар байршиж байгаа тул газрын хууль ёсны эзэмшигч бид өөрийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглах боломжгүйгээр хохирч байна. Энэ талаар "Строй трейд" ХХК-д албан ёсоор хандаж, эзэмшлийн хашааг нь бид өөрсдийн зардлаараа цааш зөөвөрлөж, кадастрын зургийн дагуу байршуулан өгч, орц гарцаа дундаа хамтран эзэмших саналыг тавьж, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн боловч "Строй трейд" ХХК үл зөвшөөрч, бусдын эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна. Гэтэл манай байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшил газрынхаа төлбөрийг бүрэн төлсөөр ирсэн бөгөөд "Строй трейд" ХХК-ийн хашаа барин эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг ч төлсөөр ирсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж тус тус заасныг "Строй трейд" ХХК зөрчин, манай байгууллагын газар эзэмшиж, ашиглах хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа тул бусдын буюу "Строй трейд" ХХК-ийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрх бидэнд бий. Иймд "Материалимпэкс" ХК-ийн хууль ёсны эрхийг хангаж, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн төвийн бүс 16010, Нарны зам 118 хаягт байрлалтай, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, тов цогцолборын зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газарт баригдсан "Строй трейд" ХХК-ийн хашааг албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлж өгнө үү гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Материалимпэкс ХК-ийн нэхэмжлэлтэй,-д холбогдох эзэмшил газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт дараах нөхцөлийг талууд харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэлийн шаардлага болон эзэмшил газар чөлөөлөхийг хариуцагч болон Материалимпэкс ХК-ийн эзэмшил газарт байрлалтай-ийн хашаа болон харуулын байрыг хариуцагчаас 2025.10.15-ны өдрийн дотор бүрэн буулгаж газар чөлөөлнө. Материалимпэкс ХК-ийн эзэмшил газрын баруун хэсэгт байрлалтай-д саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү эвлэрлийн гэрээ байгуулснаас үүсэх эрх зүйн үр дагаврыг талууд харилцан мэдэж, ойлгосон болно. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Материалимпэкс ХК нь хариуцагч Строй трейд ХХК-нд холбогдуулан Хашаа албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр т олгосон итгэмжлэлдээ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгож байна ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Материалимпэкс ХК-ийн эзэмшил газарт байрлалтай-ийн хашаа болон харуулын байрыг хариуцагчаас 2025.10.15-ны өдрийн дотор бүрэн буулгаж газар чөлөөлнө. Материалимпэкс ХК-ийн эзэмшил газрын баруун хэсэгт байрлалтай-д саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг, хариуцагчаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нийт 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Материалимпэкс ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Строй трейд ХХК-нд холбогдох хашаа албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт талууд:
Материалимпэкс ХК-ийн эзэмшил газарт байрлалтай-ийн хашаа болон харуулын байрыг хариуцагчаас 2025.10.15-ны өдрийн дотор бүрэн буулгаж газар чөлөөлнө. Материалимпэкс ХК-ийн эзэмшил газрын баруун хэсэгт байрлалтай-д саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг, хариуцагчаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нийт 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ