2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06910

 

 

 

 

 

 

 

 

2025 09 08 192/ШШ2025/06910

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,763,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энхжаргал овогтой Тэмүүлэн /РД:УП01282632/ 2024 оны 08 сарын 05-ний өдөр тус банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,400,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18,0 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 5,583,264 төгрөг, зээлийн хүү 2,132,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,503 төгрөг төлсөн. Энхжаргал овогтой ТЭМҮҮЛЭН /РД: УП01282632/ дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 3 сарын 06-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 08 сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 160, зээлийн үлдэгдэл: 19,816,735 төгрөг, хγγ: 1,901,635 төгрөг, нэмэгдүүл хүү: 45,382 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 21,763,752 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 21,763,752 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хас Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Тэмүүлэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,763,752 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Тэмүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.10.01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 1,813,646 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Хас банк ХК нь хариуцагч Э.Тэмүүлэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,763,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Б.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,903,194.15 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.10.01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 1,813,646 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхөөр нэхэмлжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Тэмүүлэн зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,769 төгрөгөөс 133,384.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133,384.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 133,384.5 төгрөг тус тус гаргуулж нийт 266,769 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Тэмүүлэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,763,752 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч Э.Тэмүүлэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,763,752 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.10.01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 1,813,646 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,769 төгрөгөөс 133,384.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133,384.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 133,384.5 төгрөг тус тус гаргуулж нийт 266,769 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ