Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 205/МА2021/00019

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг Чигэстэй цэцэгт хонхор ******* тоотод оршин суух Алаг адуун овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын 6 дугаар багт оршин суух Ягаан буд овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үлдэгдэл 62.000.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлд: А.******* бид хоёр 2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож, тэр үед танилцаж найзалж нөхөрлөсөн. 2018 оны 05 сард А.******* мөнгөний хэрэг байна, хүүтэй мөнгө зээлчих гэж байсан. Миний хувьд 2018 оны 07 сард Улаанбаатар хотод байр захиалах байсан мөнгө байсан. Тэгээд би энэ талаараа эхнэртээ хэлэхэд манай эхнэр чи өөрөө найдвартай гэж үзэж байгаа бол хамаа алга, би харин А.*******ыг танихгүй гэж хэлсэн. Би тухайн үед А.*******д итгэхээс өөр аргагүй байсан. Яагаад гэвэл А.******* Завхан аймагт баригдсан 12 айлын орон сууцны барилгын ажлаа эхэлсэн байсан, мөн энэ тэнд нэлээн олон тендер авч 6 сумд уурын зуух барьсан байсан хүнд итгэхээс өөр аргагүй байсан. Маш их бүтээн байгуулалт хийж байсан, Завхан аймгийн том бизнесмен хүн учраас энэ хүнд 150.000.000 төгрөг зээлүүлэхээр ямар ч байсан намайг хулхидахгүй байх гэж бодож байсан. А.******* зээлийн гэрээг өөрөө хийж, бичиж, хэвлэж авчирч өгсөн. Тэгээд би 2 сарын дараа буюу 2018 оны 07 дугаар сар А.*******д за миний захиалсан байр ашиглалтанд орсон, би мөнгөө танаас авч өгмөөр байна гэхэд А.******* за түр байж бай, би чамаас мөнгийг чинь аваад хүүтэй нь өгч байгаа юм чинь түр хүлээж бай, чи барилгын компанитайгаа гэрээ хийгээд байрны мөнгөө төлөөд явж бай, би чиний мөнгийг удаалгүй өгнө гэж хэлсэн. А.*******тай удаа дараа очиж уулзахаар миний мөнгийг өгнө гэж итгэл төрүүлж байсан. Яагаа гэвэл намайг А.*******тай очоод уулзахаар эндээс ийм мөнгө орж ирнэ, тэндээс тийм мөнгө орж ирнэ гээд ярьдаг байсан. А.*******аас зээлийн хүү төлөгдөөд байсан учраас би итгэхээс өөр аргагүй байсан. Сүүлдээ үндсэн мөнгөө авмаар байна гэхэд 2019 оны 11 сарын 10-наас үндсэн мөнгө рүүгээ орж байгаа нь графикаас харагдаж байгаа, А.******* зээлийн үндсэн мөнгөнд 50.000.000 төгрөг, 40.000.000 төгрөг, 29.000.000 төгрөгийг хийсэн. Нийт мөнгөн дүн нь 119.000.000 төгрөг болж байна. Үүний дагуу үлдэгдэл мөнгө нь 31.000.000 төгрөг, алданги нь 29.000.000 төгрөг болсон, нийт 62.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ягаан буд овгийн *******ын ******* /РД:*******/-аас 60.500.000 /жаран сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алаг адуун овгийн *******ын ******* /РД:*******/-т олгож,

2. Нэхэмжлэгч Н.*******т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан хариуцагч А.*******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 460.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагч А.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.******* бид хоёр 2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож, тэр үед танилцаж найзалж нөхөрлөсөн. 2018 оны 05 сард А.******* мөнгөний хэрэг байна, хүүтэй мөнгө зээлчих гэж байсан. Миний хувьд 2018 оны 07 сард Улаанбаатар хотод байр захиалах байсан мөнгө байсан. Тэгээд би энэ талаараа эхнэртээ хэлэхэд манай эхнэр чи өөрөө найдвартай гэж үзэж байгаа бол хамаа алга, би харин А.*******ыг танихгүй гэж хэлсэн. Би тухайн үед А.*******д итгэхээс өөр аргагүй байсан. Яагаад гэвэл А.******* Завхан аймагт баригдсан 12 айлын орон сууцны барилгын ажлаа эхэлсэн байсан, мөн энэ тэнд нэлээн олон тендер авч 6 сумд уурын зуух барьсан байсан хүнд итгэхээс өөр аргагүй байсан. Маш их бүтээн байгуулалт хийж байсан, Завхан аймгийн том бизнесмен хүн учраас энэ хүнд 150.000.000 төгрөг зээлүүлэхээр ямар ч байсан намайг хулхидахгүй байх гэж бодож байсан. А.******* зээлийн гэрээг өөрөө хийж, бичиж, хэвлэж авчирч өгсөн. Тэгээд би 2 сарын дараа буюу 2018 оны 07 дугаар сар А.*******д за миний захиалсан байр ашиглалтанд орсон, би мөнгөө танаас авч өгмөөр байна гэхэд А.******* за түр байж бай, би чамаас мөнгийг чинь аваад хүүтэй нь өгч байгаа юм чинь түр хүлээж бай, чи барилгын компанитайгаа гэрээ хийгээд байрны мөнгөө төлөөд явж бай, би чиний мөнгийг удаалгүй өгнө гэж хэлсэн. А.*******тай удаа дараа очиж уулзахаар миний мөнгийг өгнө гэж итгэл төрүүлж байсан. Яагаа гэвэл намайг А.*******тай очоод уулзахаар эндээс ийм мөнгө орж ирнэ, тэндээс тийм мөнгө орж ирнэ гээд ярьдаг байсан. А.*******аас зээлийн хүү төлөгдөөд байсан учраас би итгэхээс өөр аргагүй байсан. Сүүлдээ үндсэн мөнгөө авмаар байна гэхэд 2019 оны 11 сарын 10-наас үндсэн мөнгө рүүгээ орж байгаа нь графикаас харагдаж байгаа, А.******* зээлийн үндсэн мөнгөнд 50.000.000 төгрөг, 40.000.000 төгрөг, 29.000.000 төгрөгийг хийсэн. Нийт мөнгөн дүн нь 119.000.000 төгрөг болж байна. Үүний дагуу үлдэгдэл мөнгө нь 31.000.000 төгрөг, алданги нь 29.000.000 төгрөг болсон, нийт 62.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би энэ хэрэг маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэг маргааны талаар А.*******аас тайлбар авсан. А.******* юу гэж тайлбарладаг вэ гэхээр: Б.******* бид хоёр нэг намын гишүүд, сонгуулийн үеэр танилцаж байсан. Тэр үед Б.******* А.******* ахаа би Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт орон сууц барих газартай энэ газарт барилга барих ажил дээр хамтарч ажиллая гэдэг саналыг тавьсан. Тэгээд ярилцаж яваад хамтарч ажиллахаар болоод барилгын суурь зургийг хийлгэж байх явцад намын хурал болсон. 2018 оны 07 сард үндсэн барилга эхлэх хүртэл түр хэрэглүүлчих, 18 айлын орон сууц барах ажилд жаахан мөнгө дутчихаад байна, би сул мөнгө ашиглаж байгаа юм чинь зүгээр байхгүй ломбардын хүүгээр бодож 3 хувийн хүүтэй өгье гээд 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай авсан. Уг мөнгийг аваад 2018 оны 6 сар, 7 сард хүүг нь өгсөн, мөн 2018 оны 8 сард хугацаа нь дууссан ч гэсэн хүү өгсөн. 2018 оны 05 сарын 02-ны өдөр Д.*******тай зээлийн гэрээ байгуулаагүй, тэр үед би Улаанбаатар хотод аж ахуйн хашаандаа байсан, мөн техникийн зах орсон гэсэн. Ийм байдалтай байхад шүүхэд сүүлд нөхөж гаргасан гэрээ гаргаж ирээд мөнгө төгрөг нэхэмжилсэн гэсэн зүйл ярьсан. Гэрээ байгуулсан гэх өдөр Д.*******, А.******* нар гэрээ байгуулах ямар ч боломжгүй гэдэг зүйлийг тайлбарласан. А.*******ы хэлснээр 2018 оны 05 сарын 01-ний өдөр эхнэрийнх нь төрсөн өдөр байсан учраас тэр өдөр ах дүү нараараа цугларсан, маргааш нь аж ахуйн ажилчидтайгаа уулзаж, ярилцсан гэдэг зүйлийг ярьсан. Тийм учраас 2018 оны 05 сарын 02-ны өдөр Завхан аймагт байх боломжгүй, 2018 он 05 сарын 07-ны өдөр Завхан аймагт ирсэн гэдэг зүйлийг ярьсан. Д.******* А.******* нар мөнгө зээлэх асуудлыг амаар тохиролцсон, амаар тохиролцсоны дагуу зээлийн хүүг төлсөн гэсэн зүйлийг ярьсан. Би Д.*******ыг мөнгөө нэхэх болгонд бололцоогоороо өгдөг байсан. Д.******* над дээр ирдэг байсан, тэгэхээр нь би дуусгавар болсон уу гэхээр ах дуусгавар болоогүй гэсэн, тэгэхээр нь чамд яг хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэж асуугаад хэлсэн мөнгийг нь өгдөг байсан. Би өөрөө мөнгөний ажилд оролцох нь ховор учраас компанийнхаа инженер , хүү э, эхнэр нар миний өмнөөс мөнгө хийдэг байсан. Тийм учраас Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Сүүлд гэрээ байгуулсан асуудлын талаар А.******* өөрөө тайлбарлахдаа сайн санахгүй байна, ямар ч байсан 2018 оны намар байсан санагдаж байна гэж байснаа сүүлд нь тайлбарлахдаа 2019 оны намар Д.******* манай оффис дээр надаас мөнгө нэхэж орж ирэхдээ ах мөнгөний ажил хэцүү энэ дээр гарын үсэг зурчих гээд нэг цаас бариад байхаар нь би юу ч харалгүй гарын үсэг зурсан. Тэр цаас нь шүүхэд өгсөн гэрээ юм шиг байна лээ, тэр үед зээлийн хүү алдангийн талаар ярьсан зүйл байхгүй. Би Д.*******тай тооцоо нийлсэн зүйл байхгүй, Д.*******аас дуусаагүй юу гэж асуухаар дуусаагүй гэхээр нь би мөнгө хийдэг байсан. Би Д.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өгсөн мөнгөө тооцож үзсэн чинь би Д.*******аас 150.000.000 төгрөг зээлсэн байхад илүү мөнгө өгсөн байна лээ гэдэг зүйлийг ярьсан гэв.

Хариуцагч А.******* давж заалдах гомдолдоо:  

*******ын нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 2018 оны 05 сарын 02 - ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт холбогдох 62,000,000 гаргуулах тухай иргэний хэрэг хариуцагч талаас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10 - ны өдрийн 140 / ШШ2021 / 00253 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд: А.******* надад холбогдуулж иргэн Д.******* нь 62,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би иргэн Д.*******аас 150,000,000 төгрөг авсан нь үнэн гэхдээ гэрээ энэ тэр хийж аваагүй миний барагцаагаар бол 177,500,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Мөнгө шилжүүлэх үед гэрээ гэж байхгүй байсан ба 2019 оны намар мөнгө өгсний баталгаа болгож нэг цаасан дээр гарын үсэг нөхөж гарын үсэг зуруулсан. Иргэн Д.******* нь 2017 оны 01 сарын үед ах би нэг төвд орон сууцны зориулалттай газартай юм таниас өөр орон сууц барих хэмжээний итгэлтэй хүн олдохгүй байна. Надтай хамтарч тэр газар дээр орон сууц баръя гэж санал тавьсан. Тэр саналыг хэдэн уулзалтын дараа зөвшөөрч, орон сууцны барилга хамтран барихаар тохиролцсон. Эхний ээлжинд орон сууцны барилгын суурийн зураг хийхээр болж, хамтран ажилладаг Т. болон түүний 2 хүүхдийн хамт барилгын зургийн ажил эхлүүлсэн.

Энэ ажил нилээд цаг авсан ажил болж зургийн ажил 3 сарын хугацаа авсан. Би өөрийн зүгээс олон хүн ажиллуулж барилгын зураг бэлдэж 70 хувьтай болсон байхад 2017 оны 04 сард Д.******* нь надтай хамтрах орон сууц барих газар дээрээ орон сууцны барилга барих зураг төслийн ажил эхлүүлчихээд мөн давхар тухайн үеийн Улсын их хурлын гишүүн З.атай яг тэр орон сууц барих газартаа мөн орон сууц хамтран барих ажил эхлүүлж бүр зураг төсөл 20,000,000 - аар хийсэн байсныг мэдсэн .

Тэгээд би Д.*******т хандаж чи надтай эр хүн шиг тохиролцчихоод давхар өөр хүнтэй хамтраад байхдаа яадаг юм, өөр хүнтэй хамтарсан бол эрт хэлэхгүй хүмүүсийн цаг зав, хийсэн ажлыг үнэгүй болголоо гээд бид 2 хамтран ажиллахаа больж би зураг төсөл хийсэн хүмүүст мөнгө төгрөгний тооцоог дуусгасан, Гэтэл дараа жил нь буюу 2018 оны 4 сарын үед Д.******* нь мөн л 3.а бүтэхгүй юм байна . 3.агийн хийсэн зураг дээр хамтарч хийсэн зурагныхаа дагуу дахиад орон сууцны барилга хамтран барих саналыг удаа дараа тавьсан.

Хамтарсан хүн маань боломжгүй болсон гээд дахиад над дээр хүрээд ирсэн , Хэдэн удаагийн уулзалтаар хэлэлцэж ярилцсаны эцэст дахин хамтран ажиллахаар болж би бүх барилгын гүйцэтгэлийг өөрийн компаниараа гүйцэтгэх захиалгыг урьдчилан авах, харин Д.******* нь газар болон 150,000,000 эхний ээлжинд гаргахаар болж тохиролцсо . Учир нь би өмнө нь чамд итгэж хульхидуулсан одоо хамтрахад бас л дундаасаа алга болчихвол би яах билээ гэсэнд ах би одоо тийм юм байхгүй 3.а бүтэхгүй юм байна гэхээр нь одоо чамд газраас өөр оруулах мөнгө чинь байгаа юм уу гэхэд одоо надад 150 л бэлэн байна гэсэн . Миний бие барилгын ажлыг гүйцэтгэх, мөн 180,000,000 төгрөгийн арматурыг би оруулахаар болсон . Тэгээд хаашдаа хамтран ажиллаж байгаа юм чинь 150- ийгаа надад барилга эхлүүлтэл түр өгчих наад 150 чинь хаашдаа барилга руу орн , 2018 оны 7 сард үндсэн барилга эхлэх хүртэл түр өгчих би 18 айлын орон сууц барих ажилд жоохон мөнгө дутчихаад байна. Би ашиглаж байгаа юм чинь ломбардны хүүгээр бодож 3 хувийн хүү өгье гээд 150,000,000 - г авсан аваад 3 сарын хугацаанд сар бүр төлж хүү төлж байсан. Гэтэл 2018 оны 8 сар өнгөрч байхад Д.******* нь дахин намайг хульхидаж тэр газар дээрээ ЮМ ЮМ ХХК - тай хамтран барилга барихаар тохиролцсон байсныг би өөрөө олж мэдсэн, Д.******* эр хүн шиг өөр хүнтэй хамтарлаа ах гээд хэлчихгүй нуусан, тэр ЮМ ЮМ ХХК- д манай бетон зуурмаг нийлүүлдэг байсан шугамаараа мэдэж авсан бөгөөд миний уур хүрч тэр мөнгөнд нь хүү өгөхөө больсон. Тэгээд энэ хүнтэй хамтрана гэж байхгүй юм байна гэж бодоод мөнгийг нь боломжоороо нэхэх болгонд нь буцааж өгсөн. Би өөрөө мөнгөтэй орооцолдох нь ховор манай инженер Б., хүү Б.Даваа - э, эхнэр Ю. - гээд хүмүүс миний өмнөөс хийдэг байсан.

Жишээлбэл : 2018 оны 06 сарын 13 - ны өдөр 4,500,000,

2018 оны 07 сарын 25 - ны өдрийн 4,500,000

2018 оны 08 сарын 16 - ны өдөр 4,500,000 ,

2018 оны 10 сарын 30 - ны өдөр 10,000,000 эхнэр - ,

2010 оны 03 сарын 20 - ны өдөр 20,000,000 ,

2019 оны 06 сарын 10 - ны өдөр 11,000,000 А , ******* ,

2019 оны 12 сарын 09 - ны өдөр 50,000,000 Сайнзаяа ,

2020 оны 01 сарын 10 - ны өдрийн 40,000,000 Б. Даваа - э ,

2020 оны 03 сарын 04 - ний өдөр 29,000,000 Б. Даваа - э , 4,000,000 төгрөг , хэзээ хийснээ олохгүй байна. Би өөрөө хийдэггүй байсан тул өгсөн мөнгөө гаргаж ирэх гэж нилээд цаг авсан. Нэгэнт зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй , нөхөж гарын үсэг зуруулсан тул хүү, алданги авах эрхгүй, үндсэн төлбөрөө давуулан биелүүлсэн байна, 150,000,000 дээр харин ч 17,500,000 төгрөгөөр илүү буцааж өгсөн байна. Өмнөх шигээ янз бүр холбироод байвал 17,500,000 төгрөгөө нэхэмжлэх бодолтой байгаа.

Гэрээний тухайд: 2018 оны сүүлээр надаас мөнгөө нэхэж нэг орж ирэхдээ мөнгөний юм ах хэцүү энэ дээр гарын үсэг зурчих гээд нэг цаас бариад байхаар нь юу ч харалгүй гарын үсэг зурсан. Энэ гэрээ гэх зүйл 2018 оны 05 сарын 02 - нд байгуулагдсан гэж байна тэр үед Д.*******тай уулзаж гэрээ байгуулах ямар ч боломжгүй байсан. Миний бие 2018 оны 05 сарын 02 - нд Завхан аймагт байгаагүй Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Солонсголонгын гүүрний баруун талд байдаг өөрийн аж ахуйн хашаанд байсан.

Миний бие Улаанбаатар хотруу 2018 оны 04 сарын 05 - нд Улаанбаатарын Сонсголонгын гүүрэнд байдаг аж ахуйн газартаа болон машины засвар хийх, хөрөнгө бүртгэх, 2018 оны 04 сарын 07 - нд болох Ардчилсан намын хуралд Завхан аймгаас оролцохоор явсан. 2018 оны 04 сарын 0 - нд Улаанбаатар хотод төрийн ордонд болсон хуралд иргэн Д.*******тай хамт оролцсон. Энэ үед ч гэсэн Д.******* надтай хамт хуралд сууж байхдаа та л аминд орох нь гээд байсан. Намын хурлын үеэр хүртэл нөгөө барилгаа баръя ах гээд байсан. Улаанбаатар хотоос 2018 оны 05 сарын 06 - нд Завхан аймагт ирсэн. 2018 оны 05 сарын 8 - нд Завхан аймгийн Алдархаан сумын Доной нисэх буудалд Д.*******тай таарсан. Энэ үед буюу 2018 оны 05 сарын 02 - нд Д. *******тай гэрээ хийх боломжгүй . Уг 150000000 төгрөгөө 2018 оны 05 дугаар сарын 02-гд намайг Улаанбаатар хотод байхад өөрийн эхнэрийн данснаас миний хүү Б.ийн данс руу хийсэн байдаг. Уг 150,000,000 төгрөгөө 2018 оны 05 сарын 02 - нд намайг Улаанбаатар байдаг . Миний Улаанбаатар хотод байсан 2018 оны 04 сарын 07 - ний өдрөөс 05 сарын 06 ний өдөр хүртэлх үйл явц миний утсанд дээр зурагтайгаа бичлэгтэйгээ баталгаажин үйл явдал хаана, хэзээ байсан цаг хугацаатайгаа гарч байсныг шүүхэд нотлох баримтаар өгсөн. А.******* миний бие Д.*******тай Завхан аймгийн Улиастай хотод 2018 оны 05 сарын 02 -нд цуг байгаагүй. Би 2018 оны 04 сарын 05-06 - ны хооронд Улаанбаатар хот орж, 2018 оны 05 сарын 06- нд Улаанбаатар хотоос Завхан аймаг явсан байна. Үүнийг миний өөрийн ай фон гар утасны зургын сангаас намайг хаана хэзээ, юу хийж явсныг цаг хугацаа, байршлаар нь гаргуулж шүүхэд хүргүүлж байна. Мөн миний бие эхний саруудад амаар тохиролцсон хүүгээ өгч байсан 2018 оны 08 сараас намайг дахин хулхидсан болохоор хамтран барилга барих ажил маань талаар болж барилгад оруулах байсан тэр мөнгийг нь буцаагаад өгье гээд өөрийг нь нэхэх болгонд зээлийн мөнгийг нь хаана ч явж байсан өөрийн инженер, хүү, эхнэр гээд олон хүнээр хийсэн байна. Миний бие мөнгөтэй харьцаад байдаггүй манай инженер Б., манай хүү Б.Даваа- э, эхнэр Ю.- нараар хийлгэдэг, эдгээр хүмүүс намайг тэрэн рүү тэдэн төгрөг хий гэж хэлээд явдаг. Мөнгийг нь буцаан өгсөн талаар баримтаа бүгдийг нь нэг бүрчлэн гаргаж нотлох баримтаар гарган өгөх болно. Анхан шатны шүүх нь 2018 оны 05 сарын 02 - ны өдрийн байгуулсан гэрээний 6- д алданги тооцохоор тохиролцсон байна гээд алдангийг гаргасан үндэслэлгүй юм. Учир нь 2018 оны 05 сарын 02- ны өдөр алданги, хүү тооцсон ямар ч гэрээ байгуулаагүй байхад алданги тооцсон . Мөн Д.******* нь 2019 оны сүүлээр дараа нь шүүхдэх зорилгоор гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан байна. Энэ гэрээ гэх зүйлийг надад уншуулж танилцуулаагүй, тэр бүү хэл надад нэг ч хувь өгөөгүй, надаас мөнгөө нэхэж ирэхдээ өөрөө нэг цаас барьж ирээд ах мөнгөний юм хэцүү ш дээ та энд нэг гарын үсэг зурчих гээд зуруулаад байсан. Өөрөө хэлэхдээ өгсөн мөнгөө баталгаажуулж явна гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ хэрэгт хүү , алданги тооцох боломжгүй.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны сарын 10 - ны өдрийн 140 / ШШ2021 / 00253 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж , Д.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2021 оны 06 сарын 10- ны өдрийн 140/ШШ2021/00253 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн гаргасан гомдлыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарт үндэслэн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шийдвэрийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар хийсэн гэрээнд алданги төлөхөөр талууд тохиролцсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 зүйлийн 232.2- т И заасныг зөрчсөн гэжээ. Хэрэгт цугларсан баримтаар талууд 2018 оны 05 сарын 02-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээний гол нөхцөлийг тохиролцож зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх бөгөөд ийнхүү хүсэл зоригоо хүчин Төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан бичгийн хэлбэрээр илэрхийлж үйлдсэн баримт бичигт гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3- т Энэ хуулийн 56.1.2-56.1.4 , 56.1.8 - д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна. Би Улаанбаатар хотод орон сууцны байр захиалсан. Энэ асуудлаас болоод одоо хүртэл мөнгөө өгч чадаагүй явж байна. Хэрвээ А.******* ах хэлсэн хугацаандаа мөнгөө өгчихсөн бол ийм асуудал гарахааргүй байсан. Тэгээд шүүх дээр дуудахаар ирдэггүй, шүүхийн ажиллагааг хүндэлдэггүй хүн байна лээ гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүх бичгээр гэрээ байгуулаагүй байхад бичгээр гэрээ байгуулсан гэж үзэж хүү, алданги тооцож шийдвэрлэсэн нь буруу байна гэдэг байдлаар гомдол гаргасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А.******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлүүлэхээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан буюу талууд бичгээр гэрээ байгуулсан байдал харагддаг. Тэгэхээр нэгэнт бичгээр гэрээ байгуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан байна гэж дүгнэж байна. Мөн хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан үндэслэлээрээ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь амаар гэрээ байгуулсан байхад алданги тооцсон байна, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т заасныг зөрчсөн байна гэж гомдлын үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр талууд хүсэл, зоригоо илэрхийлж зээлийн гэрээний гол нөхцлөө тохиролцож зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч тайлбарлахдаа А.******* зээлийн гэрээг бичиж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхдээ надад авчирч өгсөн, би гэрээтэй нь танилцаж бид гарын үсгээ зурсан, тухайн үед А.******* нь бидний урьд тохиролцсон байсан нөхцлөөр зээлийн гэрээг бичгээр буулгаж ирсэн байсан. Энэ гэрээний дагуу А.******* зээлийн хүү төлж байсан. Гэхдээ гэрээний хугацаа 2 сарын хугацаагаар байгуулагдсан учраас А.*******ы төлсөн нийт хүүгээс 2 сарын мөнгийг зээлийн хүүд тооцож, хүү гэдэг утгаар төлсөн, бусад мөнгийг үлдсэн төлбөрөөс алданги тооцож шилжүүлж авсан. Иймд зээлийн үндсэн төлбөрөөс 31.000.000 төгрөг, алдангиас 29.500.000 төгрөг үлдсэн. Эдгээр төлбөрүүдийг нэхэмжилж байна гэж тайлбарласан байдаг. Эдгээр тайлбарууд нь хэрэгт цугларсан зээлийн гэрээ болон, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, мөн хариуцагчаас гаргаж өгсөн зээлийн хүү төлж байсан баримтууд, талуудын тайлбараар нотлогддог. Нэгэнт бичгээр байгуулсан зээлийн гэрээнд талууд хүү, алданги тохирсон учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг эсэргүүцэж тайлбар гаргасан гэв.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж,60.500.000 төгрөг болгосон байна. 

Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан 2018 оны 5 дугаар сарыын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Зохигчидын хооронд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр харилцан тохирсон болох хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.  

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч А.*******д 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг хариуцагч А.*******ы хүү Э.ийн дансанд шилжүүлсэн өгсөн байна.

Зээлдэгч А.******* нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4500.000 төгрөг,

2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4500.000 төгрөг,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 4500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 219 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг зээлийн хүүнд,

2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 50.000.000 төгрөг зээл,

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 40.000.000 төгрөг зээл,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 29.000.000 төгрөг, нийт төгрөг төлсөн байна. Энэ талаар талууд маргаагүй байна.

Зээлдэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 150.000.000 төгрөг, 2 сарын хүү 9000.000 төгрөг, 159.000.000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд зээлийн хүүд 4500.000 төгрөг төлөгдөж, гэрээний үнээс 154.500.000 төгрөг төлөөгүй хугацаа хэтэрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хугацаатай гэрээнд зээлдэгч үүрэгээ хугацаанд нь биелүүлээгүй бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч/ зээлдэгч/ хугацаа хэтэрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3, 222.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтэрүүлсэний хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Зээлдэгч хугацаандаа төлөх зээлийн үнэ болох 159.000.000 төгрөгнөөс нэг сарын зээлийн хүү 4500.000 төгрөгийг хугацаандаа төлснийг хасч, гүйцэтгээгүй үнийн дүн 154.500.000 төгрөгнөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцүүлэн нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож, алданги 77.250.000 төгрөг, үндсэн төлбөр 154.500.000 төгрөг нийт 231.750.000 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нийт 173.500.000 төгрөгийг төлсөн болох нь түүний тайлбартаа хавсаргаж ирүүлсэн зээл, зээлийн хүү төлсөн баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч түүний гэрээний хугацаанд төлсөн хүү 4.500.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцсон тул 173.500.000 төгрөгнөөс хасч тооцож, 169.000.000 төгрөгийг 231.750. 000 төгрөгнөөс хасч нийт 62.750.000 төгрөгийг А.*******, Д.*******т төлөх үүрэгтэй байна.

Шүүх зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх нийт үүргийн хэмжээг үндэслэлтэй зөв тодорхойлоогүй боловч нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******аас 60.500.000 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр 60.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байна.

Хариуцагч А.******* нь хэрэгт авагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа... Зээлийн гэрээ гэх 2018 оны 05 дугаар сарын 02-нд байгуулсан гэрээг тухайн өдөр байгуулаагүй, нөхөж байгуулж гарын үсэг зуруулсан учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзжээ.

Хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56, 57, 58, 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн тайлбараар уг гэрээг цаг хугацааны хувьд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичгээр байгуулаагүй гэж тайлбарлаж, тухайн өдөр Завхан аймагт байгаагүй талаар баримт ирүүлсэн хэдий ч талууд уг өдрөөс эхлэн 150.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй өгч авалцахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээ үйлдэж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд бичгээр гэрээ хийгдсэн гэж үзэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгүүдийг зөв тайларлан хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460450 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ